Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2016/00387

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00*******87

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.051.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр төлсөн 2.*******05.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Отгончимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ХХК нь авто машин барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгч Х. нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг ******* сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй авсан. Барьцаа хөрөнгөндөө БРА *******2-*******8 улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, Nissan dwingroad маркын суудлын авто машин барьцаалсан. Машинаа авч зах гарч зараад, зээлээ хаая гэхээр нь таньдаг юм чинь гээд нэр дээрээсээ чөлөөлж өгсөн. Уг машин нь зарагдаагүй, эвдрэлтэй, одоо явж байгаа, гэжээ.

Хариуцагч Х. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 12.000.000 төгрөгийг төлөх гэхээр орлого хүрэхгүй байгаа тул тус компаниас ******* сая төгрөгийг хөнгөлж өгөхийг хүсэж байна. Барьцаалсан машин, газрын гэрчилгээн дээрээ тулгуурлаж 8 сая төгрөгийг төлөх боломжтой. Төлөх хуваарь нь 2016 оны 8 дугаар сарын 1*******-ний дотор машин, газраа зарж 6 сая төгрөг, үүнээс хойш 2 сарын дотор сар бүр 1 сая төгрөг төлөхөөр санал тавьж байна. Миний хүсэлтийг ******* ******* ******* ХХК нь хүлээн авна гэдэгт найдаж байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Х.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.051.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, 2 тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Х.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.051.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 2.051.000 төгрөгнөөс татгалзаж, 10.000.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч Х. нь хүлээн зөвшөөрч, Nissan dwingroad маркын БРА *******2-*******8 улсын дугаартай суудлын автомашиныг *******.000.000 төгрөгт тооцож, нэхэмжлэгчид шилжүүлэх, бэлнээр *******.000.000 төгрөг өгөх, үлдсэн *******.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 250000 төгрөгийг 16 сарын хугацаатай төлж дуусгахаар харилцан тохиролцож, хариуцагч Х. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 207766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17*******950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5*********************0 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Х.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.051.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 2.051.000 төгрөгнөөс татгалзаж, 10.000.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч хүлээн зөвшөөрч, Nissan dwingroad маркын БРА *******2-*******8 улсын дугаартай суудлын автомашиныг *******.000.000 төгрөгт тооцож, нэхэмжлэгчид шилжүүлэх, бэлнээр *******.000.0000 төгрөгийг өгөх, үлдсэн *******.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 250000 төгрөгийг 16 сарын хугацаатай төлж барагдуулахаар, харилцан тохиролцож, хариуцагч Х. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17*******950 төгрөгийн гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж 5*********************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АРИУНАА