Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 146/ШШ2016/00282

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, Төмөрт овгийн Чулуундоржийн Саранцэцэг /РД: ЙР66102509/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Саранцэцэг, нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Саранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Ч.Саранцэцэг миний бие нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар хэсэгт туслах малчнаар 1990 оныг хүртэл ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа. Иймд миний 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын сангийн аж аж ахуйд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Саранцэцэг нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ч.Саранцэцэг нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорины Сангийн аж ахуйн малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, Хархорин сумын сангийн аж ахуйн даргын 1982 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 530 тоот Архивын лавлагаа, 1986, 1988, 1989 оны диплом, баярын бичгүүд, гэрч Б.Лхамсүрэн, С.Мөнхдаш нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                        

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Төмөрт овгийн Чулуундоржийн Саранцэцэгийг 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорины Сангийн аж ахуйн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

                       

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХ-АМГАЛАН