Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 686

 

                                             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Бодьцамхаг, Бодь-Интэрнешнл ХХК-ийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9016001014, РД:2075377, Голомт банкны нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 36 айлын орон сууцны 31 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эмэгтэй, РД:ОО75041407, Тайж овогт Найдангийн Энхцэцэгт холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 1.653.357,53 төгрөг гаргуулах мөн орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкы Увс тооцооны төвийн захирал Л.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Энхцэцэг нь зээлийн гэрээнд заасан графикын дагуу зээлээ төлөөгүй 106 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй банкны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн ба банк удаа дараа зээлээ төлөхийг шаардаж,  зээлдэгч тухай бүр зээлээ төлнө гэж мэдэгдэж байсан боловч үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй хэвээр байна. Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1.599.923,32 төгрөг, зээлийн үндсэн хүү 43.393,20 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 4.041,01 төгрөг, нийт зээлийн төлбөр 1.647.357,53 төгрөг байна. Зээлдэгч Н.Энхцэцэг гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Монгол Улсын Иргэний хууль, зээлдэгчтэй байгуулсан ЗГ6200001106 тоот зээлийн гэрээнд заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.647.357,53, натариатын зардал 6.000 төгрөг, нийт  1.653.357,53 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд бусад орлогоор нь үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: “Голомт банк нь Н.Энхцэцэгээс 1.647.357,53 төгрөг нэхэмжилсэн. Одоо цаашид мөнгө нэхэмжлэх шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Голомт банк нь Н.Энхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 1.653.357,53 төгрөг гаргуулах мөн орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Голомт банк нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар-Амгалангийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Нэхэмжлэгч Голомт банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 41.404 төгрөг төлсөн ба тал хувь болох 20.702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 20.702 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Голомт банк нь Н.Энхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 1.653.357,53 төгрөг гаргуулах мөн орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 20.702 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Увс салбарт олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР