Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2016/00388

 

 

 

 

 

20*******6 оны 09 сарын *******2 өдөр

Дугаар *******03/ШШ20*******6/00388

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, Наран хороолол, ******* дугаар байрны *******5 тоотод оршин суух, ******* овогтой ******* холбогдох барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 35.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ******* ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л., хариуцагч Д., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ХЗХ нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гишүүн Ч. нь 20*******4 оны 6 дугаар сарын 25-нд дүүргийн *******6 дугаар хороо, Шар хадан дахь Төмөр замын 6 дугаар байр, *******5А тоот *******4 метр квадрат, ******* өрөө хувьчлагдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалан сарын 4 хувийн хүүтэй, 360 хоногийн хугацаатай, 20*******5 оны 6 дугаар сарын 20-нд зээлээ төлж барагдуулахаар тохирч, *******0 тоот Барьцааны болон зээлийн гэрээг байгуулж, 20.000.000 төгрөгийг зээлсэн. Ч. авсан зээлээ төлөхгүй байгаа талаар 20*******6 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан тул 20*******6 оны 2 дугаар сарын 24-ний 363 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Одоо Ч. нь Солонгос улсаас ирсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Зээлээ төлөхийг манайх удаа дараа шаардахад миний бие муу мөнгөө эмчилгээндээ зарцуулсан мөнгө байхгүй байна гэсээр зээл, хүүгээ төлөхгүй гэрээний хугацааг 352 хоног хэтрүүлсэн.

Ч.аас 20*******6 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг дуустал үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 9.986.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******.877.333 төгрөг, бүгд 3*******.864.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Мөн 20*******6 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хариуцагч Ч.аас *******.568.000 төгрөгийг нэмж гаргуулахаар, нэхэмжлэлийн үнийн дүнг ихэсгэж байгаа тул нийт 20*******6 оны 7 дугаар сарын 25-ны байдлаар үндсэн зээл 20.000.000 төгрөг, үндсэн хүү **************.293.333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.*******38.667 төгрөг, бүгд 33.432.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3573*******0 төгрөг, дахин 20*******6 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрийг хүртэл нэхэмжлэлийнхээ шаардлагыг *******.568.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү *******2.600.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.400.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 397346 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Ч. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зээлийг авсан нь үнэн. Зээлийн гэрээн дээр зурсан гарын үсэг минийх мөн. Гэхдээ энэ зээлийг би өрөө авч хэрэглээгүй эгчдээ өгсөн. Миний хувьд зээл, хүүний талаар болон хуулиндаа юу гэж заасан талаар үнэхээр мэдэхгүй. Эвлэрэн хэлэлцэх боломжгүй, нэмэгдүүлж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шүүх хуралдааныг цааш нь үргэлжүүлж, хэргээ шүүхээр шийдүүлье. Өмнөх шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч, төлбөр мөнгөний болоод эгчтэйгээ үл ойлголцох байдал үүссэн тул өмгөөлөгчгүй хуралд оролцоно гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ХЗХ нь хариуцагч Ч.******* холбогдуулан анх зээлийн гэрээний үүргийн биелэлт 3*******.864.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 20*******6 оны 7 дугаар сарын *******8-ны өдөр *******.568.000 төгрөгөөр, 20*******6 оны 9 дүгээр сарын *******2-ны өдөр *******.568.000 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Хариуцагч нь зээл авсан талаараа маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

*******. Хариуцагч Ч. нь ******* ******* ХЗХ-ноос 20.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 360 хоногийн хугацаатай, сар бүр хуваарийн дагуу зээл, хүүгээ төлж, 20*******5 оны 6 дугаар сарын 20-нд зээлээ бүрэн төлж барагдуулахаар, зээлийн барьцаанд дүүргийн *******6 дугаар хороо, Шар хадан дахь Төмөр замын 6 дугаар байр, *******5А тоот, орон сууцны зориулалттай, 00027 дугаарын гэрчилгээтэй, Ү:*******040*******2 тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай, *******4 метр квадрат, нэг өрөө байрыг барьцаалсан болох нь зохигчдын хооронд байгуулсан, 20*******4 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *******0 тоот зээл болон барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

2.Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн *******56 дугаар зүйлийн *******56.******* дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, *******56.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, *******66 дугаар зүйлийн *******66.******* дэх хэсэгт Ипотек улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус зааснаар хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.

3.Иргэний хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.******* дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, *******58 дугаар зүйлийн *******58.******* дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, *******69 дүгээр зүйлийн *******69.******* дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн шаардлагыг хангах хугацааг болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХЗХ нь барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй байна.

4.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний  нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж зааснаар хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд хариуцагч үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүүнд *******8.986.667 төгрөг төлөхөөс, хүүнд 9.000.000 төгрөг төлснийг нь хасаад, үлдэгдэл 9.986.667 төгрөгний хүү, нэмэгдүүлсэн хүүнд *******.877.333 төгрөг, нэхэмжлэлийнхээ шаардлагыг 3.*******36.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 35.000.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх тооцон үзэхэд, хариуцагчийн үндсэн зээл 20.000.000 төгрөгийн сарын хүүг 4 хувиар бодоход 20.000.000:4= 800000 /нэг сарын хүү/, 800000:30= 26667 төгрөг /нэг өдрийн хүү/, 20*******4 оны 6 дугаар сарын 25-наас гэрээнд заасан хугацаа дуусах хүртэлх 20*******6 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг дуустал 7*******2 хоногийн хүү 26667х7*******2=*******8.986.904 төгрөг /зээлийн хүү/, *******8.986.904-9.000.000 төгрөг /хариуцагчийн төлсөн хүү/= 9.986.904 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь 9.986,904х20%= *******.997.308.8 төгрөг, нийт 20.000.000/үндсэн зээл/+9.986.904/зээлийн хүү/+*******.997.380.8/нэмэгдүүлсэн хүү/=3*******.984.628 төгрөг, үүн дээр 20*******6 оны 6 дугаар сарын 06-наас 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 50 хоногийн нэмэгдүүлсэн хүү 26667/нэг өдрийн хүү/ х 50/хоног/= *******.333.350 төгрөг /зээлийн хүү/, *******.333.350х20%=266670 төгрөг, *******.333.350+266670=*******.600.020 төгрөг, 20*******6 оны 7 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын *******2-ныг хүртэл 26667х49/хоног/=*******.306.683 төгрөг, *******.306.683х20%= 26*******335, *******.306.683+26*******335=*******.568.0*******8төгрөг,нийт3*******.984.628+*******.600.020+*******.568.0*******8=35.*******52.666 төгрөгийг хариуцагч төлөх ёстой боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 35.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 397346 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

*******.    Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 45*******.2, 453 дугаар зүйлийн 453.******* дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Хутагт овогт *******ын аас барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 35.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХЗХ-нд олгосугай.

2.    Иргэний хуулийн *******75 дугаар зүйлийн *******75.******* дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиодолд дүүргийн *******6 дугаар хороо, Шар хадан дахь Төмөр замын 6 дугаар байр, *******5А тоот, орон сууцны зориулалттай, 00027 дугаарын гэрчилгээтэй, Ү-*******040*******2 тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай, *******4 метр квадрат, нэг өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 397346 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АРИУНАА