Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2016/00389

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00*******89

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох саатуулах байрны төлбөр 8*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь архидан согтуурч, ар гэртээ түгшүүр төрүүлж 2016.07.24-ний өдрийн №994, 2016.*******.*******0-ны өдрийн №1141 картанд тус тус бүртгэгдэн саатуулагдаж тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр болох 8*******00 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. миний бие нь ******* хэлтсийн нэхэмжилсэн 8*******00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь Б. холбогдуулан саатуулах байрны төлбөр 8*******00 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч зөвшөөрлийн үндэслэл болсон ******* хэлтсийн нэхэмжилсэн 8*******00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 8*******00 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар нь бууруулан тогтоож 2275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох саатуулах байрны төлбөр 8*******00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

        ШҮҮГЧ                                    П.ТУЯА