| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0696/Э |
| Дугаар | 687 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 687
2019 7 19 2019/ШЦТ/687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Т.Жавхлантөгс,
шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Их тугчин овогт Ганхуягийн Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909020960700 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 24-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Спортын төв ордны чөлөөт бөхийн дасгалжуулагч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Их тугчин овогт Ганхуягийн Н /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны спортын сургууль дотор 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Далайдоржийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж нуруу, баруун бугуй, баруун гарын ядам хуруу, баруун бугалга, баруун, зүүн гуя, зүүн тахим, зүүн шилбэ, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, ойр дотны хүмүүсийн дэргэд нь зодож шаналган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ныг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны спортын сургууль дотор 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Далайдоржийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүнд “нуруу, баруун бугуй, баруун гарын ядам хуруу, баруун бугалга, баруун, зүүн гуя, зүүн тахим, зүүн шилбэ, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, ойр дотны хүмүүсийн дэргэд нь зодож шаналган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны спортын сургууль дотор 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Далайдоржийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүнд “нуруу, баруун бугуй, баруун гарын ядам хуруу, баруун бугалга, баруун, зүүн гуя, зүүн тахим, зүүн шилбэ, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, ойр дотны хүмүүсийн дэргэд нь зодож шаналган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Ц.Далайдоржийн “…манай багш Н намайг энэ нэг юм жаргал нь ихэдсэн байна гэж хэлээд намайг дагуулаад заалны дээшээгээ гараад багш нарын юм бичдэг өрөө рүүгээ авч ороод миний хувцсыг тайлуулж байгаад намайг фудволктой байхад сур барьж байгаад миний нуруу хэсэгт хэд хэдэн удаа цохиж байгаад миний тахим, бөгс, гуя хэсэгт цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/,
Гэрч Н.Цогтсайханы “...Н багш манай хүү Далайдоржийг сураараа ороолгосон. Би Н багшид заал руу орохоосоо өмнө нь би хүүхдээ 11 цагт оруулж өгсөн, тэр үед нь бэлтгэл байгаагүй юм уу хүүхдүүд сул чөлөөтэй байхаар нэгэнтэйгээ тоглож байгаад ийм зүйл болжээ. Танай багш нар хүүхдүүдийг сурдаад сургаад байдаг, яасан юм бол гэж хэлсэн. Тэгсэн чинь Н багш өрөөндөө орж байгаад манай хүү Далайдоржийг сураар ороолгосон юм. Би Ныг нилээд хэд ороолгохоор нь өрөөнөөс нь гарч яваад бие засчихаад, ус уучихаад орсон юм. Намайг буцаад ороход Н багш Далайдоржийг сураараа ороолгож байхаар нь одоо болно гэж хэлээд Далайдорж, Н багш бид гурав хамт гарсан. Зөвшөөрөл гэж юу байхав, биеийн тамирын ангийн хүүхдүүдийг сураар ороолгуулж л байдаг юм би Н багшийг манай хүүхдийг ороолгоодох гэж хэлээгүй, яг ороолгож байхад нь битгий ороолго ч гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-15/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын шүүх эмнэлгийн шинжилгээний ¹6318 тоот актын “…Ц.Далайдоржийн биед нуруу, баруун бугуй, баруун гарын ядам хуруу, баруун бугалга, баруун зүүн гуя, зүүн тахим, зүүн шилбэ, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. …Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-11/,
шүүгдэгч Г.Нын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан“хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Н зөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Ныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Их тугчин овогт Ганхуягийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Ныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР