Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2016/00391

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00*******91

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******4 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Бага-Гүний дугаар гудамжны 0******* тоотод оршин суух овогт холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 210,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2016 оны 4 дүгээр сарын 0*******-ны өдрөөс 6 дугаар сарын 0*******-ны өдрийн хооронд иргэн аман гэрээ хийж 2 сарын хугацаатай ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 2 өрөө байрыг сарын 170,000 төгрөгийн хөлстэй түрээслүүлсэн. 2 сарын түрээсийн төлбөр болох *******40,000 төгрөг бэлнээр авсан боловч хэрэглэсэн ус, дулаан, хог, СӨХ, холбоо, цахилгааны төлбөр болох 210,120 төгрөг төлөөгүй байгаа тул иргэн 210,120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Бадарч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.******* нэхэмжилсэн 210,120 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч С. орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 210,120 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч С.Бадарч нь нэхэмжлэгч Ч.******* нэхэмжилсэн 210,120 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.******* нэхэмжилэлтэй, орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 210,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Бадарч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 6,9*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан *******,47******* төгрөгийг, хариуцагч С. *******,47******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ