| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00385/И |
| Дугаар | 103/ШШ2016/00392 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2016/00392
| 20*******6 оны 09 сарын *******4 өдөр | Дугаар *******0*******/ШШ20*******6/00*******92 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгай ******* дугаар гудамжны *******2 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* газарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.2**************.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 08 дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 20*******5.07.20-ны өдөр ******* дүүргийн ******* тамгын газарт ******* метрийн урттай замын боржур хашлага 6******* ширхэгийг нэг бүрийн үнийг **************.000 төгрөгөөр тооцож, 075 мертийн урттай замын боржур хашлага *******20 ширхэгийг нэг бүрийн үнийг *******2.000 төгрөгөөр нийт 2.22*******.000 төгрөгөөр тооцож худалдсан. Тухайн үед тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга , мэргэжилтэн Баттулга нар нь надтай тохиролцон авсан. Гэрээг бичгээр байгуулаагүй. Боржурын үнийг ******* сарын дараа буюу 8 дугаар сард төлнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Надаас худалдаж авсан боржураа Наран зоогийн уулзвараас Магнай трейд ШТС-ийн уулзвар хүртэлх авто замын баруун талаар тавьсан. Иймд ******* дүүргийн ******* тамгын газраас худалдсан боржур, хашлагын үнэ болох 2.22*******.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* дүүргийн ******* тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.оос зээлээр авсан нийт *******8******* ширхэг боржурын нийт үнэ 2.22*******.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дараа оны эхэнд төсвийн тодотголоор хэлэлцүүлэн батлуулж нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч ******* дүүргийн ******* тамгын газарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.22*******.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Хариуцагч зөвшөөрлийн үндэслэл болсон худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.2**************.000 төгрөгийг дараа оны эхэнд төсвийн тодотголоор хэлэлцүүлэн батлуулж нэхэмжлэгчид төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* дүүргийн ******* тамгын газарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.22*******.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.678 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 25.**************9 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* дүүргийн ******* тамгын газараас улсын тэмдэгтийн хураамжинд 25.**************9 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА