| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00411/И |
| Дугаар | 411 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 411
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, 30-1 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, Жаргалант овгийн Сүхбаатарын Буянбадрахын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Буянбадрах, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Буянбадрах шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Буянбадрах Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.Хүсэлт гаргагч С.Буянбадрах нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 349 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 43 тоот Шагнах тухай тогтоол, Баянгол сумын Шинэ амьдрал нэгдлийн ерөнхий хорооны 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот Шагнах тухай тогтоол, гэрч Д.Цэцэгээ, Ц.Самдан нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарЖаргалант овгийн Сүхбаатарын Буянбадрахыг Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА