| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 103/2016/00391/И |
| Дугаар | 103/ШШ2016/00393 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2016/00393
| 20************** оны 09 сарын *******5 өдөр | Дугаар *******0*******/ШШ20**************/00*******9******* | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, дүгээр байрны *******7 тоотод оршин суух овогт /РД:УГ85*******2*******9**************/, овогт /РД:ШЕ8509*******02*******/ нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,08*******,*******2******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20************** оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20************** оны 5 дугаар сарын 0*******-нд Б.тэй барьцаат зээлийн гэрээ байгуулж ******* дүүргийн ******* дугаар хороо, дүгээр байрны *******7 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан ******* сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй *******,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. 20************** оны ******* дугаар сарын 09-нд хүү **************0,000 төгрөг өгөөд *******5 хоног түр сунгаад хүлээж байгаач гэсэн боловч зээл, хүүгээ төлөөгүй тул иргэн Б., эхнэр Б. нараас миний зээл *******,500,000 төгрөг, *******5 хоногийн хүү *******0,000 төгрөг, ************** хоногийн алданги 475,800 төгрөг, нийт 2,08*******,*******2******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б., Б. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.******* нэхэмжилсэн 2,08*******,*******2******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч Б., Б. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,08*******,*******2******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б., Б. нар нь нэхэмжлэгч С.******* нэхэмжилсэн 2,08*******,*******2******* төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч С.******* нэхэмжилэлтэй, зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,08*******,*******2******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б., Б. нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 47,52******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 2*******,7**************.5 төгрөгийг, хариуцагч Б.эс **************,880 төгрөгийг, хариуцагч Б.гаас **************,880 тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.