Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2016/00394

 

 

 

 

 

2016 оны 0******* сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2016/003*******4

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *******-******* дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* *******-*******18 тоотод оршин суух, ******* овогтой ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХК-д холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл, илүү цагаар ажилласан нэмэгдэл 8.215.560 төгрөг, ээлжийн амралт дутуу бодогдсон болон дутуу бодогдсон цалин хөлс 1.134.381 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч С., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын менежер албан тушаалд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө ажилдаа ирэхэд гүйцэтгэх захирал Э. өрөөндөө дуудаад Чамайг өнөөдрөөс ажлаас халж байна, ажлуудаа өгөөд яв, анхнаасаа манай компанид Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан шаардлагагүй байсан, хүний нөөцийн хийх ажил гэсэн.

Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр комьпютер, эд хөрөнгөө хүлээлгэж өгөөд, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тушаалаа авсан. Тушаалыг аваад үзтэл Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүд болон хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байсан.

Компанийн хэмжээнд болон надаас ямар нэг байдлаар Аттестатчилал-ын шалгалт авч байгаагүй, ямар ч аттестатчилал болон мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулагдаж байгаагүй. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээ цуцлахаас нэг сарын өмнө мэдэгдээгүй.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт ... ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, аттестатчилалын комисс, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох бөгөөд намайг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байна гэсэн албан ёсны дүгнэлт гаргаж байгаагүй болно.

Иймээс ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорыг нэхэмжилж, нийгмийн болон эрүүл мэндийн даалтгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү, гэжээ.

Хариуцагч ХХК-ийн захирал Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн Б.******* гаргасан нэхэмжлэлийн дагуу Б. өмнөх ажил үүрэгт нь томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын бичилтийг хийж өгөхөд татгалзах зүйлгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б. ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл, илүү цагаар ажилласан нэмэгдэл 8.215.560 төгрөг, ээлжийн амралт дутуу бодогдсон болон дутуу бодогдсон цалин хөлс 1.134.381 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 6 дугаар сарын *******-ны өдөр ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 8.215.560 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Дахин нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр ээлжийн амралт дутуу бодогдсон болон дутуу бодогдсон цалин хөлс 1.134.381 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2016 оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл, илүү цагаар ажилласан нэмэгдэл 8.215.560 төгрөг, ээлжийн амралт дутуу бодогдсон болон дутуу бодогдсон цалин хөлс 1.134.381 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарласан болно.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тусгаарласан нэхэмжлэлийн шаардлагуудаас бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байх тул Б. урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын менежерийн ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1 дэх хэсэгт зааснаар ...ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу ажилтны сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн цалингийн тооцоололын даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 4.5*******7.224:3=1.532.408 төгрөг /нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрүүдийн дундажаар хуваахад 1.532.408:21,5=71275 төгрөг /нэг өдрийн цалин/.

Нэхэмжлэгч Б.т ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх хүртэлх хугацаа ажлын 113 хоног, 71274х113=нийт 8.053.*******62 төгрөгийн олговор олгох боломжтой гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 8.053.*******62 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 143813 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16/03 тоот тушаалаа хүлээн аваад, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дүгээр зүйлийн 12*******.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ******* овогтой -ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын менежерийн албан тушаалын ажилд эргүүлэн тогтоосугай

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 113 хоногийн цалин 8.053.*******62 төгрөгийг ХХК-иас гаргуулж, Б.т олгосугай.

3.    Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг -т үүрэг болгосугай.

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 143813 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4, 11*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

7.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА