Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2016/00395

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар *******3/ШШ2016/0039*******

Улаанбаатар хот

                     

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* нуурын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох татварын өр 360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д. нь ******* дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн хэсэгт байршилтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай 40.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлд заасны дагуу жилийн 240.000 төгрөгийн татвар ногдуулдаг. Мөн Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт иргэн жил бүрийн 2 дугаар сарын 1*******-ны дотор үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа нэг удаа төлөхөөр хуульчилсан боловч Д. нь 201******* оны үлдэгдэл 120.000 төгрөг, 2016 оны ногдол 240.000 төгрөг нийт 360.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул татвараа төлөхийг шаардаж улмаар 2016.08.0*******-нд мэдэгдэх хуудсыг өөрт нь гардуулсан. Иймд Д.ээс 360.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* хэлтсийн нэхэмжилсэн 360.000 төгрөгийг төлөх ёстой нь үнэн болно. Одоо ажилгүй, орлогогүй төлж чадахгүй байгаа боловч энэ ондоо багтааж төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь Д.******* холбогдуулан татварын өр 360.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч зөвшөөрлийн үндэслэл болсон ******* хэлтсийн нэхэмжилсэн 360.000 төгрөгийг төлөх ёстой нь үнэн болно гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 11.4*******0 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 360.000 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 11.4*******0 төгрөгийг тал хувиар нь бууруулан тогтоож *******72******* төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох татварын өр 360.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 11.4*******0 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамж *******72******* төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА