| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00354/И |
| Дугаар | 103/ШШ2016/00396 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2016/00396
| 2016 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2016/00396 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбар,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 4 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.359.001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.*******, Л.******* нар нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 7.336.002 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан ба 41 тоот гэрээгээр 500.000 төгрөгийн зээлийг нэмэлтээр авч нийт 7.836.002 төгрөгийн цалингийн барьцаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь нийт 5.156.620 төгрөг төлснөөс үндсэн зээлд 4.047.605 төгрөг, зээлийн хүүнд 1.104.236 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.779 төгрөг тус тус төлсөн бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хугацааг 201 хоногоор хэтрүүлсэн тул үндсэн зээл 3.788.396 төгрөг, хуримтлагдсан хүүнд 525.305 төгрөг, торгуулийн хүү 42.300 төгрөг, нотариатын зардал 3.000 төгрөг нийт 4.359.001 төгрөгийг Л.*******, Л.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.*******, Л.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ******* банкны зээлийн өр 4.359.001 төгрөгийг өөрийн боломжоор ойрын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Л.*******, Л.******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.359.001 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Л.*******, Л.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Хариуцагч Л.*******, Л.******* нар нь Бид ******* банкны зээлийн өр 4.359.001 төгрөгийг өөрийн боломжоор ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.356.001 төгрөг, наториатын зардал 3.000 төгрөг нийт 4.359.001 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 84.694 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 42.347 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Л.*******, Л.******* нараас тэмдэгтийн хураамжид 42.347 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ