Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2016/00397

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2016/00397

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 6 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 52 дугаар байрны 19 тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.312.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулан 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж барьцаанд нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, 52 дугаар байрны 19 тоотод байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан Ж.******* нь ээж Д.*******ээ хамтран зээлдэгчээр татаж 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгаж 1.000.000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй нэмж зээлсэн. Иймд үндсэн зээлийн төлбөрт 2.000.000 төгрөг, зээлийн хүү 200.000 төгрөг, алданги 1.100.000 төгрөг, нотариатын зардал 12.000, нийт 3.312.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ж.*******, Д.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* нэхэмжилсэн 3.312.000 төгрөгийг Ж.*******, Д.******* бид ойрын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баяр-Эрдэнэ нь хариуцагч Ж.*******, Д.******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.312.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.*******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Хариуцагч нар нь зөвшөөрлийн үндэслэл болсон Б.******* нэхэмжилсэн 3.312.000 төгрөгийг бид ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.312.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 66.150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 33.075 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.*******, Д.******* нараас тэмдэгтийн хураамж 33.075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ