Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2016/00398

 

 

 

 

 

20 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 10/ШШ20/0098

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум ******* дүгээр баг, *******-*******-******* ХХК-ийн байранд оршин суух, ******* овогтой ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сум ******* дүгээр баг, *******гийн дугаар гудамжины тоотод оршин суух овогтой нарт холбогдох ******* хангай ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А. хууль бус эзэмшилээс гаргаж, *******- ХХК-д өгүүлэх, *******- ХХК-ийн хувьцаа эзэмшигч А. нарын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хурал нь хууль бус болох, хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн 20 оны 6 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгч Н., нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч А., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн өмгөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Ц.******* нар нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нь 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд нас барснаас хойш 2012 оны 5 дугаар сарын 27-ны өдөр А. нь өөрийн эгчийн хамт компанийн байранд ирж хүний нөөцийн ажилтан Е., эд хариуцагч нярав Ц. нарыг дуудан авчирч компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, захирлын тушаалуудыг авч явсан. Тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар авснаа ашиглан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртээ тамгыг дарж, хууль бус үйлдэл хийсээр байна.

Нэхэмжлэгч Ц.*******, Н. бид нар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй ******* хангай ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчид. Тус компанийн захирал Ц. нь 2012 оны 5 дугаар сарын 19-нд нас барж, хувьцаа эзэмшигчид болон захиргааны байгууллагын хооронд хувьцаа эзэмшигчдийн тоо, хувь эзэмшил, бүртгэлтэй холбоотой зөрчилтэй асуудлуудыг болон А. хууль бус үйлдлүүдийг шийдвэрлүүлэхээр бүтэн жил 8 сар болж байна.

А. нь компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан байдлаа ашиглан 2 дахь удаагаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, өөрийгөө захирлаар томилон хувьцаа эзэмшигчид болон ажилчдыг хохироосоор өдий хүрлээ. Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 201******* оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10******* тоот тогтоолоор ******* хангай ХХК-ийн шинэчилсэн дүрмийг 2001 онд бүртгэсэн улсын бүртгэл нь хуульд нийцсэн, 2007 онд бүртгэл нь хүчингүй болохыг тогтоосноор тус компани нь 29 хувьцаа эзэмшигчидтэй болсон.

Гэтэл А. зарласан хурал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч, хурлын тооллогын комиссын гишүүн Э. *******- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2 гишүүнтэй, улсын бүртгэлийн хувийг хэргийг үндэслээд М. нь 7.96 хувийн хувьцаа эзэмшдэг гэж тоолсон гэснээс үзэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ гэсэн заалтыг зөрчин хүчингүй болсон. 2007 оны бүртгэлээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Түүний зарласан энэ хуралд хувьцаа эзэмшигч С.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Т. итгэмжлэгдсэн төлөөлөгч М., А., М. итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Е., Л., Ц., Б. нар суусан бөгөөд Н., Б. нар хууль бус хурал тул хурлыг хийхгүй байхыг хэлж Ц.*******, Н. нарын шаардлагыг уншиж танилцуулаад, хуралд суухгүй гэдгээ мэдэгдэж хурлаас гарч явсан байна.

Компанийн 20 буюу 120 ширхэг хувьцаа эзэмшигч А., 1 буюу 1 ширхэг хувьцаа эзэмшигч М. , Б. нь өвлөх эрхийн гэрчилгээгээ бүртгүүлээгүй байгаа учир хуралд суух эрхгүй, 1 буюу 1 ширхэг хувьцаа эзэмшигч Л., 1 буюу 1 ширхэг хувьцаа эзэмшигч Н., 1 буюу 1 ширхэг хувьцаа эзэмшигч Ц., . хувийн хувьцаа эзэмшигч М. гэж байгаа боловч зөвхөн хувь эзэмшдэг саналын эрхтэй хувьцаа эзэмшдэггүй, ******* буюу *******6******* ширхэг хувьцаа эзэмшигч С., 2 буюу 22 ширхэг хувьцаа эзэмшигч Т. нар ирсэн нь компанийн саналын эрх бүхий хувьцааны 596 ширхэг буюу компанийн саналын эрх бүхий хувийн *******.************** хувийн хувьцаа эзэмшигчид ээлжит бус хуралд ирснээр Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50 хувиас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг зөрчиж хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц хурэхгүй тул уг хурал болон түүнээс гаргасан 02 тоот тогтоол хүчингүй.

Иймд ******* ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А. хууль бус эзэмшилээс гаргаж, *******- ХХК-д гаргуулан өгүүлэх, *******- ХХК-ийн хувьцаа эзэмшигч А. нарын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хурал нь хууль бус болох, хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн ярьсантай санал давхцаж байна. ******* ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А. хууль бус эзэмшилээс гаргаж, *******- ХХК-д гаргуулах, *******- ХХК-ийн хувьцаа эзэмшигч А. нарын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хурал нь хууль бус болох, хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг хүчингүй болгож, үнэн зөвөөр нь шийдэж өгөөч, их удаан шүүхээр явлаа. Надад дарга байна уу? ******* нь дарга байна уу? чухал бишээ. Би энэ компанийн хувь нийлүүлэгч, энэ барилгын компани үүссэн цагаас хойш нормчин хийсэн. хэлснээр энэ компанид нэг муу вагончик бий. Гэхдээ тэнд бид ажиллаж, компанийнхаа үйл ажиллагааг явуулж ирсэн юм шүү. Би яагаад 1 хувьцаа эзэмшигч 0,5******* хувьтай болчихвоо гэдэгт байгаа юм. Гэтэл 9 хувь нь 9 хувьцаатай байгааг шударга бус гэж хэлээд байна. Анх үүсгэн байгуулагдахад 90 гишүүнтэй байсан. Дараа нь 29, 2 гэхийн. Аль аль талд буруу бий. Компани бичиг баримтаа цэгцэлж, хэн хувьцаагаа зараад явсан, хэн нь хувьцаатайгаа байгаа талаар нэг ч баримт үйлдсэн тодорхой юмгүй. Энэ хувьцаа эзэмшигч дотор хувьцаагаа зарсан хүмүүс ч бий. Тэдгээрийн талаар тэмдэглэсэн баримт байддаггүй. Хөгшин би нутгийн хүмүүсээс санаа зовж суух юм. Өнгөрсөн нэгнийгээ үг хэлэх биш гэж байгаа юм бишээ, олон хүний эрх зөрчигдөөд байна. Сайхан ажиллаж байсан үе бий. Мөн ,******* жил нийгмийн даатгал, жирэмжсний амралтын мөнгө бичүүлж чадахгүй, өнгөрөхдөө цалингаа авч чадахгүй бурхан болсон хүн бий. Би настай хүн, арай болохгүй буруу байгаа санагддаг юм надад гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Нэхэмжлэгчдийн ярьсантай санал нэг байна. Хувьцаа эзэмшигчийн хурлыг хариуцагч тал 2007 оны бүртгэлээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан нь хуулийг ноцтой зөрчиж хувьцаа эзэмшигчийн хурлыг зарласан бөгөөд хувь нийлүүлсэн ирцээр хуралдуулсан байдаг нь ноцтой зөрчил болж байна. 90 ширхэг хувьцаа нь нэрлэсэн үнэ бүхий 10**************0 ширхэг хувьцаа байна. 90 хувьцааг 100 хувь гэж үзээд *******5-аас дээш хувьцааны саналтай байж хурал хүчин төгөлдөр байх ёстой байтал хуралд ирсэн хүмүүсийг жагсаагаад үзэхэд , 2 энэ хурлыг битгий хийгээч гэсэн шаардлага хүргүүлэх гэж очсон боловч хурлын ирцэд авсан байдаг. гэдэг 2 хүн өнөөдөр хувьцаа эзэмшигч гэдэг нь тодорхой бус байгаа боловч хуралд орсон хүнээр авч бүх хүмүүсийн хувьцааг нийлүүлэхэд 2 ширхэг хувьцаа болж *******5 дээш гарах боломжгүй тул хурлын ирцийг хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү, гэв.

Хариуцагч А. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний хувьд аав нас бараад, хуулийн дагуу Өвлөх эрхийн гэрчилгээ-г авсан. Эд нар намайг тамга тэмдэг булааж авлаа гэнэ, янз бүрээр хэллээ гэдэг надад тэгсэн зүйл байхгүй. Энэ тамга тэмдэг, гэрчилгээ чинь аав компанийн захирал байсан учраас манайд анхнаасаа байсан зүйл шүү дээ. Ц.*******гийн хувьд компанийн нягтлан бодогч, өөрөө энэ компанид маш их буруу зүйл хийж байсан. Миний аав, ээж сайхан сэтгэлтэй хүмүүс болохоор хэл ам хийж байгаагүй. Хурлыг хуулийн дагуу зарыг хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр тарааж, урилга, хурлаар хэлэлцүүлэх асуудлуудыг бүгдийг бэлдэн, хувьцаа эзэмшигчдэд тарааж, өөрийн биеэрээ хүртэл зарим нэгэнд хүргэж өгч гарын үсэг зуруулсан. Иймд хуралдаан хуулийн дагуу болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид ,******* жил энэ талаар явж байна. Энэ хуралдааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хуралдуулсан. Шүүхийн шийдвэрт танай компани 2 хувь нийлүүлэгчтэй байна гэдгийг заагаад өгсөн. Мөн 2006 оны Улсын эрхийн гэрчилгээн дээр 2 хувь нийлүүлэгчтэй гэдгийг бичиж, та нар энэ эрхийн гэрчилгээг хууль бус гэж үзэж, гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсний дагуу хурлаа хуралдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч Ц.******* нар хариуцагч С. нарт холбогдуулан *******- ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А. хууль бус эзэмшилээс гаргаж, ******* ХХК-д өгүүлэх, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч А. нарын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хурал нь хууль бус болох хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаан хуулийн дагуу явагдсан, эвлэрэх саналыг удаа дараа тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

1.    ******* хангай ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан нь зохигчдын тайлбар, хурлын тэмдэглэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарлуулсан зар, хувьцаа эзэмшигчдын ээлжит бус хурлын тогтоолоор тогтоогдож байна.

2.    Нэхэмжлэгч нар шүүхийн хэлэлцүүлгийн явцад *******- ХХК-ийн 2001 оны дүрмээр 29 хувь нийлүүлэгчид хурлын зарыг хүргүүлэх ёстой байтал 2 хувь нийлүүлэгчид хурлын зарыг мэдэгдэж, 6 хувьцаа эзэмшигчид хурлын зарыг хүргүүлээгүй нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн, ээлжит бус хурлыг хуралдуулсан гэж маргаж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан 2006 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд *******- ХХК нь 2 хувь нийлүүлэгчтэй гэж бүртгэгдсэн байх тул хариуцагч нар 2 хувьцаа эзэмшигчдэд хурлын зарыг мэдэгдсэн нь үндэслэлтэй байна.

.    Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж зааснаар тус хуралд 9%-ийн хувьцаа эзэмшигч А., 0.5*******%-ийн хувьцаа эзэмшигч Б., Л., Н., Ё.Егүүр, Б., Ц., 7.96%-ийн хувьцаа эзэмшигч М. итгэмжлэгдсэн төлөөлөгч А., 7.25% ийн хувьцаа эзэмшигч С.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., 1.08-ийн хувьцаа эзэмшигч Т. итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нар оролцож нийт 58.*******8%-ийн хувьцаа эзэмшигчид хуралд оролцсон нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

*******.    Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шардлагадаа ******* ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А. авч, хууль бусаар ашиглаж байгааг гаргуулна уу, гэсэн боловч энэ талаараа шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нар тайлбар гаргаагүй бөгөөд хариуцагч хууль бусаар гэрчилгээ, тамгыг ашигласан нь тогтоогдохгүй байна.

Иймээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад, хариуцагч нарын хуралдуулсан ээлжит бус хурал нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.******* нарын нэхэмжлэлтэй, С. нарт холбогдуулан, ******* хангай ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А. хууль бус эзэмшилээс гаргаж *******- ХХК-д гаргуулан өгөх, *******- ХХК-ийн хувьцаа эзэмшигч А. нарын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хурал нь хууль бус болох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА