| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0198/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/284 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Ч.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н-д холбогдох эрүүгийн 1938002950204 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ч.Н-,
Шүүгдэгч Ч.Н- нь Хөвсгөл аймгийн ХХ сумын ХХХХ тоотод оршин суух иргэн Ч.А-ийн гэрт хамт архи ууж байгаад түүний гэрээс зурмал болон биет бурхануудыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 11.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Н- нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн ХХ сумын ХХХХ тоотод оршин суух хохирогч Ч.А-ийн гэрээс зурмал болон биет бурхануудыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 11.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938002950204 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цагийн үед өөрийн ХХХХ тоотод байх гэртээ байж байтал Ноовоо /Ч.Н-/ гэх таньдаг хүн гар утсаар ярихаар нь “би урд өдөр жоохон уучихсан дотор муу байна” гэсэн чинь Ноовоо “Их-Урц буудалд хүрээд ир” гэхээр нь би “очиж чадахгүй” гэсэн чинь “за тэгвэл би яваад очьё” гэсэн. Тэгээд 16 цаг 30 минутын үед мотоцикльтой танихгүй хүний хамт Ноовоо ирсэн. Тэгээд буцаад “4 дүгээр хороо явчихаад ирье” гээд явсан. Би Тосон дэлгүүрээс 0,5 граммын “Ерөөл” гэх нэртэй аваад аваад гэр лүүгээ оруулж тавиад...гарч ирэхэд Далай гэдэг нэртэй эмэгтэй явж байсан Тэгэхээр нь гараараа даллахад тэр эмэгтэй ирсэн. Тэрний араас Ноовоо ирээд бид 3 цу гманай ХХХХ тоотод байх гэр лүү орсон. Тэгээд гэртээ ороод миний авсан 1 шил архийг уух зуур Далай хоол хийсэн. Тэгээд архи дууссан...Ноовоо бид хоёр манай гэрт хоноод өглөө сэртэл манай хоймрын авдар дээр байдаг дорхон дотор байсан бурханууд алга болсон...Би зурмал Намсрай бурхан 1, нэрийг нь мэдэхгүй зурмал бурхан байдаг түүнийг жаазласан байсан түүний ард араас нь оруулаад хийсэн 20 гаруй цаасан бурхан байсан, хүрлээр цутгасан Ногоон дарь эх 1, нэрийг нь мэдэхгүй том жаазанд байсан бурхан 1, эдгээр зүйлүүдийг алдсан. Зурмал Намсрай бурхан нь сийлсэн юм шиг хонхорхой мөн мөнгөн хүрээтэй. Мөн тэр нэрийг нь мэдэхгүй ар араас нь хийсэн бурхнууд нь мөнгөн хүрээтэй байсан...Манай гэрт ийм бурхнууд байгаа гэдгийг манай төрсөн ах Сүхбаатар, төрсөн эгч Оюунчимэг, Долгоржав, Нэргүй нар сайн мэднэ. Мөн хамаатан садангийн хүмүүс мэдэж байгаа...Манай гэр бүлийн үнэт зүйл байгаа юм
...Энэ бурхнуудаа нэг нэгээр нь нэрлэмээр байна.
1. Дамдин янсан нэртэй 6x8 харьцаатай бурхан 1.200.000 төгрөгөөр,.
2 Лхам нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй бурхан 1.200.000 төгрөгөөр,.
3. Говийн Лха нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр
4. Намсрай нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй бурхан 1.200.000 төгрөгөөр
5 Цагаан Дарь эх нэртэй брухан 6x8 см хэмжээтэй бурхан 1.200.000 төгрөгөөр
б.Ловон Бадамжунай нэртэй бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр,
7.Оточ Манал нэртэй зурмал бурхан 6x8 см хэмээтэй 1.200.000 төгрөгөөр,
8 Гомбо нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр,
9.Бурхан багш нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр
10.Бүжинлхам нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр
11.Сэндон нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр
12. Жанрайсаг нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр,
13. Сундуй нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр,
14 Манзшур нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр,
15. Гонгор нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй бурхан 1.200.000 төгрөгөөр,
16. Янжинлхам нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй бурхан 1.200.000 төгрөгөөр,
17. Жамбалнагва нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Эдгээр 17 ширхэг бурхан бол Далх нэртэй бурханы араас гарч ирсэн бүрэн олдсон бурханууд маань байгаа юм. Богд нэртэй бурханы ард 21 ширхэг зурмал бурхан байсан.Үүнээс миний мэдэхээр:
1.Хар зурмал бурхан байсан.Үүнийг 1.500.000 үнэлж байна.
2 Дамдинсандуй нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр,
З.Ядам нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр,
4 Хорин нэгэн дарь эх нэртэй зурмал бурхан 6x8 см хэмжээтэй 1.200.000 төгрөгөөр үнэлнэ.
Харин бусад 17 ширхэг бурхан нь зурмал бурханууд байсан.Ямар нэртзй бурханууд байсан эсэхийг нь мэдэхгүй байна.Мөн бурханы завсар сударын хар цаас 3 ширхэг байсан Хэмжээ бол эдгээр бурханаас том байсан. Яг ямар хэмжээтэй байсныг нь мэдэхгүй байна. Дээрх 17 ширхэг бурхан болон сударын 3 ширхэг хар цаасыг үмэлж мэдэхгүй байна.17 ширхэг бурханаа тус бүрийг 1.200.000 төгрөгөөр үнэлнэ Намсрай нэртэй бурханаа бол худалдаж авсан хүнээс авсан боловч манай бурхан биш байсан. ...Миний Намсрай нэртэй бурхан бол зүүн дээд талдаа үүлтэй, мөн цагаан цэцэгтэй, дээрээ нар, сартай, гэдсээрээ бүсгүй, зүүн талдаа цагаан өнгийн цэцэг байхгүй, зүгээр л навч байна...Би хохирлоо барагдуулна. Нэг бол бурхнаа олуулмаар байн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-27, 107-108-р тал/,
Гэрч Т.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ч.Н- гуай надад жижиг жаазтай, олон давхарлаад хийсэн зурмал бурхныг 150.000 төгрөгөөр зарсан. Дараагаар нь цаасан зурмал зэсэн гуутай, мөнгөн хүрээтэй, хэмжээгээрээ 11х8 см-ийн хэмжээтэй, сэлэм далайсан зураг бүхий нэрийг нь мэдэхгүй бурхныг би 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Өөр бурхан аваагүй. Өөр бурхан тэр хүнд байхгүй байсан...Надаас бурхны эзэн нь гээд хүн 180.000 төгрөг өгөөд олон давхар жаазтай бурхнаа авсан. Харин би нөгөө зэсэн гуутай, мөнгөн хүрээтэй, сэлэм далайсан ганц ширхэг бурхныг нь Магнай гэж дууддаг ахад 130.000 төгрөгөөр зарсан юм...Хэрэв би хулгайн бурхан гэдгийг нь мэдэж байсан бол худалдаж авахгүй байсан...Би олон жил бурхны наймаа хийж байна. Намсрай нэртэй ийм зурмал бурхан бол жаазтайгаа 400.000-500.000 төгрөгийн хооронд байдаг. Тэрнээс биш хэдэн саяар үнэлэгдэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 116-117-р тал/
Гэрч Ч.Долгоржавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би Ч.А- дүүгийнд маань байсан бурханууд алга болсон талаар мэдсэн.Тэгээд Ч.А-, Ч.Н- гээд найзтайгаа хамт цагдаа дээр ирж мэдүүлэг өгч байхад нь би Ч.А-ээс гэрийнх нь түлхүүрийг авч бурхануудаа үзсэн чинь гуулиар хийж Ногоон дарь эх гээд бурхан, гуулин хүрээтэй жаазанд хийсэн Далх гээд бурхан байсан алга болсон байсан.Энэ бурханы ард зурмал 18 ширхэг бурхан байсан.Энэ бурхнуудыг цагдаагаас хүлээж авсан. Уг бурхнуудыг Ч.Н- авсан байсан.Тэгээд Батсайхан гэж ченжид зарсан байхаар нь 180.000 төгрөгөөр худалдаж авсан.Тухайн үед хамт алга болсон 2 мөнгөн гуутай жаазан бурхан байхгүй болсон байсан. Дээрх 2 алга болсон мөнгөн гуутай жаазанд хийсэн зурмал бурханы нэг бурханых нь ард 20 гаруй зурмал бурхан байсан.Би бурхнуудынх нь нэрийг мэдэхгүй байна.Нэг жаазтай бурханы ард дээр үеийн аравтын дэвсгэрт 1 ширхэг, гуравтын дэвсгэрт 1 ширхэг, нэгтийн дэвсгэрт 1 ширхэг, мөн маанийн үрэл байсан бүгд алга болсон байсан.Одоо энэ алга болсон бурхнуудаа би олж авмаар байна...Дээрх бурхнууд бол 17 дугаар зууны үеийн Үйзэн багш гэж хүний бурхнууд байгаа юм аа...Би Ч.А-ийн төрсөн эгч нь байгаа юм аа...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,
Гэрч Ө.Нямдалайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын эхээр би Ч.А- гэж залуугийнд очиход 50 гаруй насны эрэгтэй хүнтэй хамт архи ууж байсан. Архинаас нь би уулцаад тэгээд тэндээс гараад явсан.Харин Ч.А- нөгөө хүнтэй хамт үлдсэн.Ч.А- нь архи ууж гэртээ хүмүүс цулгуулдаг хүн байгаа юм аа. Архи уусны маргааш нь Ч.А- гэж хүний бурхан алга болсон байсан.Тэгээд цагдаа нар манайхаар ирсэн. Дараагаар нь хэд хоногийн дараа бурхнууд маань олдож эхэлж байгаа гэж Ч.А- ярьж байсан. Эхэндээ намайг “бурхан авсан” гэж Аптангэрэл гүтгээд байсан. Би гэрт нь ямар бурхнууд байсан талаар мэдэхгүй.Тэгсэн Ч.А-тэй хамт архи уугаад гэрт нь үлдсэн 50 орчим насны хүн бурхнуудыг нь авсан байсан гэсэн...Ч.А-тэй архи ууж байсан хүн тухайн үед их согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
Гэрч Д.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын эхээр байхаа, би яг хэдний өдөр гздгийг нь мэдэхгүй байна.Миний танил залуу Батсайхан нъ надад “нэг мөнгөн хүрээтэй зэс гуутай жижиг зурмал бурхан нэг ширхэгийг 130.000 төгрөгт авах уу” гэхээр нь би худалдаж авсан юм. Ямар учиртай бурхан гэдгийг нь би мэдэхгүй байна. Гэхдээ нэг л ширхэг зурмал бурхан байсан.Би тэр бурханы нэрийг мэдэхгүй байна. Тэгээд Улаанбаатар хот орж ирээд бурхны том дэлгүүртэй Ганхүрэл гэж хүнд 150,000 төгрөгөөр зарсан юм.Тэгсэн хулгайн бурхан байсан юм байна лээ. Ганхүрэл ах бурхных нь гууг хүнд зарсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,
Гэрч Г.Даваа-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Судрын хар цаасанд тогтсон үнэ байдаггүй. Их үнэтэй зүйл бишээ...Зурмал бурхан бол хэр дээр үеийнхээсээ бус хийц загвараараа үнэлэгддэг...Зах зээлд дээрхи бурхдууд 160.000 төгрөгөөс дээш гарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/
Гэрч Г.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...10 төгрөг, 3 төгрөг, 1 төгрөг нь...төв банкин дээр байгаа. Дээрхи мөнгөн дэвсгэрт нь боодлоороо буюу 7 ширхэг нь 250.000 төгрөгөөр худалдагддаг. Ганц ширхэгээр нь бол мөнгөн дэвсгэртийг үнэлэх боломжгүй. Мөн он, оноосоо шалтгаалж өөр, өөр үнэтэй байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/
Шинжээч Ш.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Уг бурхадууд нь хохирогч Ч.А-ийн үнэлгээгээр бол хэт өндөр үнээр буюу өөрийнхөө бодож байгаагаар зах зээлийн үнэлгээнээс өндөр үнэлсэн байна. Би зах зээлийн үнэлгээгээр уг бурхадуудын үнэлгээг хийсэн. Би судрын хар цаасны үнэлгээг гаргаагүй. Үнэлгээг гаргах боломжгүй байсан. Учир нь ямар цаас болох нь тодорхойгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р тал/
Шүүгдэгч Ч.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр билүү 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр билүү, би яг хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна. Ч.А- гээд худаг дээр зогсдог залуугийн гэрт Далай гэж эмэгтэйгийн хамтаар архи, пиво ууцгаасан юм.Тэгээд. архи ууж байгаад Далайг гараад явсны дараа Ч.А- бид 2 архи ууж байтал Ч.А- тасраад унасан. Ч.А- өмнө нь надад “би айлын бага хүүхэд, манай гэрт дээр үеийн бурханууд байгаа, их үнэтэй” гэх мэтчилэн цэцэрхэж ярьж байсан болохоор гэнэт бурхнуудыг нь авах бодол төрөөд тухайн үөд их архи ууж согтсон байсан болохоор миний санаж баигаагаар авдар дээр байсан бурхнуудаас цутгамал бурхан нэгийг, том жаазтай зурмал бурхан, мөн нэг жижиг жаазтай мөнгөн хүрээтэй түүнд хиисэй зурмал бурхнуудыг нь аваад явсан.Тэгээд жижиг гуутай зурмал бурхныг нь зах дээр аваачиж Батсайхан гэж залууд “миний бурхан байгаа юм аа” гэж хэлээд 150.000 төгрөгөөр зарсан Нөгөө 2 бурхныг нь Ч.А-д эргүүлж өгсөн. Харин Батсайханд зарсан бурхан хот руу зарагдсан байсан.Тэгсэн Аптангэрэл “дахиад нэг зурмал бурхан алга болсон, их үнэтэй, ард нь олон бурхан давхарлаж хийсэн, төлж өг” гэх мэтээр намайг ах дүү нартайгаа нийлж дарамталсан. Би уг 2 бурхныг авсан гэдгээ ч сайн мэдэхгүй байна. Бурхнуудыг хамт авж яваад энд тэнд хаясан ч байж магадгүй.Архи их уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй ухаан санаа орон гаран байсан. Би хөл дээрээ арай ядан тогтож явж байсан болохоор замдаа хаягдаад хэн нэгэн нь уг бурханыг олж авррн байж .магадгүй. Би бурхныг нь авсан бол буцаагаад л өгчихнө.Хаашаа орсон гэдгийг нь мэдэхгүй байгаа учир би хаанаас олж өгөх вэ дээ Би хохирлыг нь барагдуулна. Бурхнуудаа хэт өндөр үнээр үнэлж, бурхан олж өгсөн цагт л. гомдол тасрана гээд байгаа. Ч.А- худаг дээрээ архи ууж, янз бүрийн хүмүүстэй гэртээ архи уудаг. Мамгадгүй тэр хүмүүс нь авсан байж магадгүй. Эсвэл өөрөө зарчихаад.ах эгчдээ хэлж чадахгүй, намайг авсан гэж хэлж байж болох юм. Архи их ууж тасарсанаас л болж би юмаа сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р тал/
Мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-12-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53, 112-113-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд шүүгдэгч Ч.Н- нь Хөвсгөл аймгийн ХХ сумын ХХХХ тоотод оршин суух иргэн Ч.А-ийн гэрт хамт архи ууж байгаад түүний гэрээс зурмал болон биет бурхдыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 7.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгээр батлагдсан. Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогчийн эд хөрөнгөд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч нь Хөвсгөл аймгийн ХХ сумын ХХХХ тоотод оршин суух хохирогч Ч.А-ийн гэрээс алдагдсан гэх 4.200.000 төгрөгийн хохирол бүхий 21 дарь эх нэртэй зурмал бурхныг хулгайлаагүй, уг гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байх ба түүний өмгөөлөгч нь “…миний үйлчлүүлэгчийн дээр дурдсан хулгайн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдоогүй бөгөөд тухайн нөхцөл байдлыг гэрчлэх баримт хавтаст хэргийн материалд авагдсан байгаа …Иймд тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Н- нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн ХХ сумын ХХХХ тоотод оршин суух иргэн Ч.А-ийн гэрээс 21 дарь эх нэртэй зурмал бурхдыг нууцаар, хууль бусаар хулгайлан гэх үйлдэл нь хангалттай тогтоогдохгүй эргэлзээтэй байна гэж үзлээ.
Тодруулбал: Гэрч Т.Батсайханы 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...Ч.Н- гуай надад жижиг жаазтай, олон давхарлаад хийсэн зурмал бурхныг 150.000 төгрөгөөр зарсан. Дараагаар нь цаасан зурмал зэсэн гуутай, мөнгөн хүрээтэй, хэмжээгээрээ 11х8 см-ийн хэмжээтэй, сэлэм далайсан зураг бүхий нэрийг нь мэдэхгүй бурхныг би 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Өөр бурхан аваагүй. Өөр бурхан тэр хүнд байхгүй байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ө.Нямдалайгийн “...Архи уусны маргааш нь Ч.А- гэж хүний бурхан алга болсон байсан.Тэгээд цагдаа нар манайхаар ирсэн. Дараагаар нь хэд хоногийн дараа бурхнууд маань олдож эхэлж байгаа гэж Ч.А- ярьж байсан. Эхэндээ намайг “бурхан авсан” гэж Аптангэрэл гүтгээд байсан. Би гэрт нь ямар бурхнууд байсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийг яллаж байгаа хөрөнгө үнэлсэн тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгчийг 21 дарь эх нэртэй зурмал бурхдыг хулгайлсан гэх үйлдлийг дангаараа нотлохгүй бөгөөд гэм буруутайд тооцох үндэслэл бүхий нотлох баримт гэж үзэхээргүй байна.
Иймд шүүх хэргийн нөхцөл байдлаас үзэхэд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэл болгон шүүгдэгч Ч.Н-ыг 21 дарь эх нэртэй зурмал бурхдыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс дээрхи үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ч.Н- нь хохирогчид 5.850.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан үлдэгдэл хохирол, болох бурхны үнэ, алдагдсан бурхнаа буцааж авахдаа худалдаж авсан хүмүүст төлсөн гэх нийт 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-70-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ч.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Эрүүгийн 1938002950204 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Н-ыг 21 дарь эх нэртэй зурмал бурхдыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д олгосугай.
7. Эрүүгийн 1938002950204 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР