Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 207/ма2026/00026

 

 

 

 

2026      02          26                                          207/МА2026/00026

 

 

Г.***********ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ерөнхий боловсролын *********** дүгээр

сургууль, Б.*********** нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг, Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/0239*********** дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.***********ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ерөнхий боловсролын *********** дүгээр сургууль, Б.*********** нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 35,986,061 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагч Б.***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга М.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .Г.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний хүү Г.*********** нь Орхон аймгийн ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн *********** ангид суралцдаг болно. Хүү Г.*********** нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хичээлдээ явсан боловч тухайн өдөр хичээлийн цагаар тус сургуулийн 7 дугаар ангийн сурагч Х.*********** гэгч хүүхдэд сургууль дээрээ зодуулан гэмтсэн. Х.***********ын гэм буруутай энэ үйлдлээс шалтгаалан хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндий дахь цус ба шингэн хуралдалт, арын хана хэсэгийн эргэн тойронд няцралт үүссэн гэмтэл авч улмаар Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвлийг нээж шалгах, нарийн гэдсийг оёх, хэвлийн хөндийг угааж гуурс тавих, мэс заслыг яаралтай хийлгэсэн. Уг асуудлыг Орхон аймгийн Цагдаагийн газраас зохих шалгалтын ажиллагааг явуулсан ба хүү Г.***********ын биед хүнд гэмтэл учирсан болохыг шүүх шинжилгээгээр тогтоосон. Х.***********ын дээрх үйлдэлд Орхон аймаг дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан боловч өсвөр насны яллагдагч Х.*********** нь гэмт хэрэг үйлдэх үедээ 13 настай байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй үйл баримтаар тогтоогдсон гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Х.***********од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөрдөн шалгалтын явцад 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ОРХ0725/633 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын ***********.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоосон мөн, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний ЕГ0825/2007 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлийг тогтоосон. Миний хүү Г.*********** нь сэтгэл санаагаар ихэд гутарч цаашид сургуульдаа явахад айх айдастай болж дуртай спорт болох волейбол, сагсан бөмбөгөө тоглож чадахгүй, дуртай хоолоо идэж чадахгүй бантан хар чавга хоёроор хооллож байнгын дэглэм барьж, өдөр бүр хар чавганы шүүс тогтмол хэрэглэхгүй бол өтгөн гадашлахгүй түгжрэх эрсдэлтэй, сэтгэл санаа тайван бус маш их гомдол тээж амьдарч байна. Мөн Х.***********ын ар гэрийн зүгээс бидэнтэй нэг ч удаа холбоо бариагүй, уучлал хүсээгүй, нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй болно. Монгол Улсын Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт 7-1*********** насны иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн эцэг, эх хариуцан арилгана, 503.2 дахь хэсэгт 7-1*********** насны иргэн сургуулийн шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг тухайн хуулийн этгээд хариуцан арилгана гэж тус тус заасны дагуу Орхон аймгийн ерөнхий боловсролын *********** дүгээр сургууль болон Х.***********ын төрсөн эцэг Б.*********** нарт холбогдуулан энэ нэхэмжлэлийг гаргасан болно. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсгүүдэд заасны дагуу Орхон аймгийн ерөнхий боловсролын *********** дүгээр сургууль болон Х.***********ын төрсөн эцэг Б.*********** нараас хүү Г.***********ын биед хүнд гэмтэл учирснаас хойшхи хугацаанд буюу хүүхдээ сахиж эмнэлэгт байх үед нь сахиураар хамт байж гэр бүлээ тэжээдэг цэцгийн дэлгүүрээ ажиллуулж чадаагүйн улмаас ихээхэн хэмжээний хохирол үүсч, худалдан авсан цэцгээ борлуулж чадалгүй үхүүлэн хэрэгцээгүй болгож буцааж өгсөн хохиролд 18,113,365 төгрөг. Мөн эмнэлгийн зардалд болон Улаанбаатар хот явсан зэрэгт Е баримтаар ( 21 ширхэг ) 1,911,616 төгрөг сэтгэл санааны хохирлын Хууль зүйн Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаал нөхөн төлбөрт тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол 10,288,080 төгрөг, хар чавга худалдан авсан нэг сарын хэрэглээний төлбөрт 855,000 төгрөг х 3 сар = 2,565,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 10% буюу 3,113,000 нийт 35,986,061 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.*********** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Миний хүү Х.*********** нь ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн 7б ангид сурдаг, сурлага сайтай, хүмүүжилтэй гэж боддог тийм ч учраас миний хүүг ангийн дарга болгосон байх. 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр миний хүү Х.***********ыг түүний нөгөө ангийн сурагч Г.*********** эрх чөлөөнд нь халдсанаас энэ хэрэг үүдэлтэй. Г.*********** гэмтэхээс өмнө миний хүү Х.***********ын ангийн хүүхдүүдийг хэрэг болохоос өмнөх хичээлийн цаг дээр 2 удаа очиж сургуулийн ариун цэврийн өрөөнд зодсон, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл хийсэн. Энэ удаад миний хүү очиж уг зодооныг нь салгасан байсан. Салгаж байх явцад Г.*********** миний хүүгийн хоолойг нь боож эрүүл мэнд, амь насанд нь аюул бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн байсан. Г.*********** болон миний хүү хэн аль нь бага насны, өөрөөр хэлбэл 13 настай өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлаж ойлгох үйл явц нь сул, иймэрхүү нөхцөл байдлаас шалтгаалан хоорондоо зодолдсоноор Г.*********** гэмтсэн байсан. Хүүхдүүд давтагдсан шинжтэй маргалдаж зодолдсон байхад сургуулиас арга хэмжээ аваагүй. Сүүлийн цаг ороод дөнгөж хичээл тараад сургуулийн орчинд болсон байдаг. Зүгээр байхад нь гэмтэл учруулчихсан юм яриад байх юм. Энэ хэрэг болсноос хойш хүүг минь сургуулийн багш нар болон хүүхдүүд гадуурхснаас болж их хэцүү байсан учраас хүүгээ 7 дугаар сургууль руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч Г.***********ийн зүгээс хэрэгцээгүй болсон цэцгийн үнэ 18,113,365 төгрөг нэхэмжилсэн, үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ХЗДХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хамтарсан тушаалын дагуу сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн, үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учирсан хохирсон гэх Г.*********** нь анхнаасаа бусад хүүхдүүдийг дээрэлхэх, дорд үзэх хандлага гаргаад эцэст нь өөрөө гэмтсэн тул үүнийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн хар чавганы төлбөр 2,565,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн их хэмжээний хар чавгыг нарийн гэдэс тасарсан хүн идэх бололцоотой эсэх нь тодорхойгүй, чухам ямар үндэслэлээр хар чавгаар хооллох болсон нь тодорхойгүй байна. Харин нэгэнт хүүхэд гэмтсэн учир эмчилгээ болон эм тарианы зардлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Орхон аймгийн Ерөнхий боловсролын *********** дүгээр сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Г.***********ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Манай сургуулийн зүгээс уг асуудлыг шалгасан холбогдох эрүүгийн хэрэгт оролцогчоор орж улмаар буруутай гэж үзэн гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Хариуцагч Орхон аймгийн Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа шүүх хуралдаанд: Тухайн өдөр 13:30-18:***********0 минут хүртэл хичээлтэй байсан, хүүхдүүдийн зодоон нь хичээл тарсны дараагаар буюу сургуулийн ариун цэврийн өрөөнд болсон байсан. Ариун цэврийн өрөө нь камергүй орчин мөн хүүхдүүдийн хувийн орон зай байдаг учир ариун цэврийн өрөөнд юу хийж байна гэж хяналт тавих боломжгүй. Манай сургууль улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага учир хохирол гээд нэхэмжлээд байгаа мөнгийг гаргаж өгөх боломжгүй. Манай сургууль эцэг, эхчүүдийн тусламжтайгаар өдөр тутмын үйл ажиллагааны зардлаа гаргуулдаг. Манай сургууль 1-5 дугаар ангийн сурагчдыг эцэг, эхчүүд нь гарын үсэг зурж, гараас гарт нь хүлээлгэж өгдөг. Харин дунд анги болон ахлах ангийн сурагчдыг хичээл тарсан байдлыг эцэг эхчүүдэд цахим хэлбэрээр мэдэгддэг. Хичээл тарсны дараагаар хүүхдүүдэд хараа хяналт тавих үүрэг нь эцэг, эхчүүдэд байдаг. Тус зодоон болсон цаг хугацаа нь хичээлийн бус цагаар байсан, мөн хичээл тарсны дараагаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг эцэг, эхчүүд хариуцах ёстой байдаг. Тиймээс уг нэхэмжлээд байгаа төлбөрийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүүхдүүдийн зодооноос болж Г.***********ын биед гэмтэл учирсанд харамсаж байгаа, сургуулийн зүгээс энэ хоёр хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзалт хийж, асуудлыг шийдэх гэж үзсэн гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/0239*********** дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, ***********97 дүгээр зүйлийн ***********97.1, 503 дугаар зүйлийн 503.1, 503.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч Б.***********эс ***********,830,0***********1.5 төгрөгийг, хариуцагч Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулиас ***********,830,0***********1.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.***********т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,325,978 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ***********1 дүгээр зүйлийн ***********1.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.*********** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.***********эс 8***********,755.67 төгрөгийг, Орхон аймгийн Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулиас 8***********,755.67 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа, түүний өмгөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжпэгч Г.***********ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.***********, Ерөнхий боловсролын ***********-р сургуульд холбогдох хэргийн Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2015.11.19-ны өдрийн 312/ШШ2025/0239*********** тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 503-р зүйлийн 503.2.-т заасан үндэслэлээр Ерөнхий боловсролын ***********-р сургууль хариуцах үндэслэлтэй гэж үзэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 1 .Хичээлийн хуваарийн дагуу Хичээлийн цаг дуусаж, хичээлийн бус цагаар 00 өрөөнд Х.*********** нь хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдсон бөгөөд тухайн үйл баримтыг “сургуулийн шууд хяналтын дор” байсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь тухайн үед хичээлийн цаг дууссан, хичээлийн бус цагаар сургууль хяналт тавих үүрэг хүлээсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Тухайн сургуулийн ямар ажилтан, албан хаагч үүрэг хичээлийн бус цагаар хяналт тавих үүрэг хүлээж байсан болох, уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тухайн гэмт хэрэг гарсан эсэх нь нотлогдоогүй байхад “сургуулийн шууд хяналт дор байсан” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хичээлийн цаг дуусахад эцэг эх хараа хяналт тавих үүрэгтэй бөгөөд Энэ талаар Боловсролын шинжлэх ухааны сайдын 202***********.03.01-ны өдрийн А/100 дугаар тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрмийн 5-р зүйлийн 5.6.-т Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр-сургууль, сургууль-гэр хоорондын аюулгүй байдал болон хичээлийн бус цагаар хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хариуцах зохицуулалтай бөгөөд хичээлийн цаг дууссанаар эцэг эх хүүхдэд хяналт тавих үүргийг хүлээсэн байна. Харин хичээлийн цаг дуусаж, хичээлийн бус цагаар сургуулийн орчинд, сургууль дээрээ гэрлүүгээ явалгүй, шалтгаангүй байж ялангуяа хүүхэдтэй муудалцаж, маргаан үүсгэхээр хүлээж байгаад 00 өрөөнд орж, бусдад гэм хор учирсан үйл баримт байгаа нь хичээлийн цаг гэх ойлголтод хамаарахгүй байгааг анхаарч үзэлгүй сургуулийн шууд хяналт дор гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Энэ нь Иргэний хуулийн 503-р зүйлийн 503.2-т заалтыг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2015.11.19-ний өдрийн 312/ШШ2025/0239*********** тоот шийдвэрийн Ерөнхий боловсролын ***********-р сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.*********** давж заалдсан гомдлын хариу тайлбартаа: Хариуцагч Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хавтас хэрэгт авагдсан баримтууд болоод шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбараар сурагч Х.*********** нь сургуулийн шууд хяналтан доор байхдаа миний хүү Г.***********ын биед гэмтэл учруулсан болох нь нотлогддог. Хуүхдүүд сургууль дээрээ байсан, сургуулийн орчинд болсон нь нотлогддог. Иймд *********** дүгээр сургуулийг хариуцагчаар тодорхойлсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэжээ.

Хариуцагч Б.*********** давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:”...шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон. Болсон хэргийн тухайд сургуулийн орчинд суралцах цаг хугацаанд бага насны хүүхдүүд хоорондоо удаа дараа маргалдаж энэ талаар ахлах ангийн сурагчид салгах арга хэмжээг авсан. Гэтэл сургуулийн захиргааны зүгээс болон нийгмийн ажилтны зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй. Хүүхдүүд хоорондоо анги ангиараа талцаж нэг нэгнийгээ дээрэлхэх, зүй бус харьцах харилцаан дээр сургуулийн зүгээс тодорхой ажил зохиогоогүй, анхаарал тавиагүй. Бага насны бөгөөд төлөвшиж амжаагүй хүүхдүүдийн харилцаа хүмүүжлийн талаар сургалт хүмүүжлийн ажиллагаа хийгээгүй, хийдэггүй зэрэг байдлаас болж маргаан болон бүлэглэн зодолдох нөхцөл байдал үүссэн. Тухайн үед миний хүү Х.*********** 7б ангийн дарга байсан бөгөөд ангийнхаа хүүхдүүдэд байнга санаа тавьдаг, бусад хүүхдийг дээрэлхэж зодоод явдаг ч хүүхэд биш. Түүнийг хичээлд нь авга ах нь болон би өөрөө хүргэж өгдөг буцаан авдаг байсан. Гомдолд ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрмийн 5-р зүйлийн 5.6.-г үндэслэл болгосон бөгөөд ...хичээлийн бус цагаар хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах.... гэсэн зохицуулалттай гэжээ. Гэтэл Боловсролын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд: өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагууд... сургалтын орчны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж заасан. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс сургуулийн орчинд байсныг хичээлийн бус цагаар гэж бодит нөхцөл байдлыг үгүйсгэн гуйвуулж байгаа нь харамсалтай байна. Тухайн үед үдээс хойш хичээл орсон бүх ангиуд тараагүй, багш ажилчид ажпын байрандаа байсан. Зүй бус үйлдэл давтагдсан шинж чанартай байхад таслан зогсоох урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ аваагүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн 2025 оны 11-р дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/0239*********** дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.***********.-т “...зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж заасан үндэслэлээр хэргийг  хянан шийдвэрлэв.

 2.Нэхэмжлэгч Г.*********** нь шүүхэд “...гэм хорын хохиролд 35,986,061 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах“ тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.*********** “...цэцгийн үнэ, сэтгэцэд учирсан гэм хорыг хариуцахгүй, эмчилгээ болон эм тарианы мөнгийг төлнө...” гэж,  хариуцагч Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа нь “...13:30-18:***********0 минут хүртэл хичээлтэй байсан. Тухайн өдөр хүүхдүүдийн зодоон нь хичээл тарсны дараа болсон. Хичээлийн бус цагаар мөн хичээл тарсны дараагаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг эцэг, эхчүүд хариуцах ёстой байдаг...” гэх тайлбар тус тус гаргаж,  мэтгэлцсэн байна.

3.Шүүх хариуцагч Б.***********эс ***********,830,***********15.5 төгрөг, хариуцагч Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулиас ***********,830,***********15.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.***********т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,325,978 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

***********. Өсвөр насны иргэн М.*********** нь тус сургуулийн бие засах зориулалт бүхий өрөөнд өсвөр насны хохирогч Г.***********ын биед халдаж түүнийг өшиглөж зодсоны улмаас хохирогчийн биед “хүнд” зэргийн гэмтэл үүссэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 32.5. дугаар зүйлийн 1 дэх хэгийн 1.6.-д заасан ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр Орхон аймгийн Прокурорын газрын нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд насанд хүрээгүй М.*********** нь  тус сургуулийн хяналтын бүсэд хамаарахгүй буюу 00-ийн өрөөнд  тухайн өдрийн хичээл тарснаас 15 минутын дараа буюу 18 цаг ***********5 минутын үед гэмт хэргийг үйлдсэн  болох нь нотлогдсон, анхан шатны шүүх “...хохирогчийн    хэвлийн тус газар өвдөглөн зодсоны улмаас биед “хүнд” зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг сургуулийн шууд хяналтын дор байхдаа үйлдсэн...” гэсэн дүгнэлт хийж, хариуцагч байгууллагаас хохирол ***********,830,0***********1.5 төгрөг, хариуцагч Б.***********эс хохирол ***********,830,0***********1.5 төгрөгийг тус тус  гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн ***********97 дугаар зүйлийн ***********97,1, 503 дугаар зүйлийн 503.1., 503.2.-т заасантай нийцсэн байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., ***********0 дүгээр зүйлийн ***********0.1., ***********0.2.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  татгалзаж буй тайлбараа өөрөө нотлох, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, бүрдүүлэх үүрэгтэй, шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

7.Иргэний хуулийн ***********97 дугаар  зүйлийн ***********97.2.-т “...Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө”                  гэж зааснаар хариуцагч сургуулийн байгууллага нь уг насанд хүрээгүй 2 хүүхэд нь  сургуулийн хяналтанд байдаггүй бүсэд мөн хичээл тарснаас хойш уг гэмт хэрэг  үйлдэгдсэн, эцэг эх нь хүүхдээ сургуулиас авах үүргээ биелүүлээгүй”  гэх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар, татгалзлалаа нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ хариуцагч  байгууллага нь биелүүлээгүй гэж үзэхээр байна.

8.Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн “Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн хичээллэх цагийн хуваарь” гэх  баримтанд зөвхөн хичээл орох, тарах цагийн үргэлжлэх хугацааг тодорхойлсон байна. Харин насанд хүрээгүй хүүхдүүдийн маргаан зодоон  нь хичээл тарснаас хойш 15 минутын дараа үйлдэгсэн, энэ талаар талууд маргадагүй, хүүхдүүдийг хэзээ эцэг эх нь хүлээж авах нь тодорхойгүй, тус сургууль болон эцэг эхүүд  хүүхдээ сургуулиас  хүлээж авах, хүргэж өгөх асуудал нь тогтмол хэвшсэн эсэх, сургууль, эцэг эхийн хооронд гэрээ байгуулагдсан эсэх, хичээл тарсны дараа  сурагчид сургуулиас гарсан эсэхэд   сургуулийн зүгээс хэн, ямар албан тушаалтан хяналт тавих үүргийг хэрхэн хэрэгжүүлдэг эсэх нь тодорхой бус, тухайн өдрийн жижүүрийн багш ямар үүрэг гүйцэтгэж, хэрхэн хяналт тавьдаг эсэх нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

9.Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2.-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.

10.Хариуцагч Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

11.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/0239*********** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хагахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.***********.-т зааснаар хариуцагч Ерөнхий боловсролын *********** дүгээр сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8***********,756 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1*********** хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

***********. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.***********., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1*********** хоног өнгөрснөөс хойш 1*********** хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.БАТТӨР               

                                                   ШҮҮГЧИД                      Р.ҮҮРИЙНТУЯА  

                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ