| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00372/И |
| Дугаар | 103/ШШ2016/00400 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2016/00400
| 016 оны 09 сарын 0 өдөр | Дугаар 10*******/ШШ016/00400 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р. хамтран амьдрахаар болж гэр бүл болон манай гэрээр 015.09 сар хүртэл ирж очин хамт амьдарсан. Р. нь ихэр хүүтэй, хүүхдүүд нь ШУТИС-д оюутан байсан. Би Р. амьдралын гачигдал, зовлонг хуваалцаж өөрийн боломжоор тус дэм болж байсан. 01*******.11 сард Р. хүүхдийн сургалтын төлбөрт .500.000 төгрөг, хэрэгт холбогдлоо хохирол төлөх шаардлагатай байна гэж 01*******..15-ны өдөр 1.*******00.000 төгрөг, 015.0.0-ны өдөр хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай боллоо гэж .600.000 төгрөг, жолооны курсэд суралцана гэж *******00.000 төгрөг, байрны засвар хийнэ гэж 500.000 төгрөг, нийт 7.00.000 төгрөгийг зээлийн журмаар авсан. Харин өөрийн нэр дээрх газраа 500.000 төгрөгөнд тооцож миний нэр рүү шилжүүлж өгсөн. Иймд 7.00.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг хасаж үлдэх 6.700.000 төгрөгийг Р.оос гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ч.******* нэхэмжлэлтэй Р. холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.700.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч хариуцагч бид дараах байдлаар эвлэрэв.
1. Р. нь ******* дүүргийн дугаар хороо, хэсэгт байрлах га талбай айлын газрыг тус бүр 500.000 төгрөгөөр үнэлж 1.000.000 төгрөгт тооцож Ч.од гэрээгээр шилжүүлж өгөв. Гэрээ 016.09.15-ны өдөр хийгдсэн.
. Р. нь 016.09.15-ны од 1.000.000 төгрөгийг Хаан банкны *******506*******901 тоот дансаар шилжүүлэн өгсөн.
*******. Р. нь од 017 оны ******* дугаар сард багтааж 500.000 төгрөг өгөхөөр харилцан тохиров.
4. Нэхэмжлэгч Ч. нь Р.оос 6.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэний гэрээнд дурдсан айлын газрын үнэ 1.000.000 төгрөг, дансаар шилжүүлсэн 1.000.000 төгрөг, 017 оны 0******* дугаар сард авах 500.000 төгрөг бүгд .500.000 төгрөг авснаар эвлэрч нэхэмжлэлийн үлдэх 4.00.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ч. нь хариуцагч Р. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.700.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4.00.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Р. ******* дүүргийн дугаар хороо, хэсэгт байрлах га талбай хоёр айлын газрыг тус бүр 500.000 төгрөгөөр үнэлж нийт 1.000.000 төгрөгт тооцож нэхэмжлэгч Ч.од шилжүүлж, Хаан банкны *******506*******901 тоот дансаар 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид мөн шилжүүлж, 017 оны ******* дугаар сард багтааж 500.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар .500.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөгийг тал хувиар бууруулан 7.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Р.оос улсын тэмдэгтийн хураамжинд 7.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4.00.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Р. ******* дүүргийн дугаар хороо, хэсэгт байрлах га талбай хоёр айлын газрыг 1.000.000 төгрөгт тооцож нэхэмжлэгч Ч.од шилжүүлж, Хаан банкны *******506*******901 тоот дансаар 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, 017 оны ******* дугаар сард багтааж 500.000 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 7.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Р.оос улсын тэмдэгтийн хураамжинд 7.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА