Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00569

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0****** дүгээр сарын 20-ны өдрийн ******9******/ШШ2026/0************40 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******, ******* нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 57,249,879.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******.******. Зээлдэгч ******, ******* нартай 2023 оны 04 дүгээр сарын ******3-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ, мөн баталгааны гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар олгосон.

Барьцааны гэрээгээр ******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******6 дугаар хороо, ******, ******-43 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 30 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 35,054,097.63 төгрөг, хүү 4,369,904.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 740,972.32 төгрөг, нийт 40,******64,974.79 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

******.2. ****** нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр кредит карт эзэмших гэрээг байгуулан худалдан авалтын гүйлгээнд жилийн 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд жилийн 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, ******3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн.

2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зарцуулсан дүн ******2,99******,085.77 төгрөг, хүү 4,052,2******8.80 төгрөг, шимтгэл ******,600 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 40,000 төгрөг, нийт ******7,084,904.57 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч ******, ******* нараас 2023 оны 04 дүгээр сарын ******3-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 40,******64,974.79 төгрөг, хариуцагч ******оос 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн кредит карт эзэмших гэрээний үүрэгт ******7,044,904.57 төгрөгийн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 40,000 төгрөг, нийт 57,249,879.36 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ******ын татгалзал, тайлбарын агуулга:

Зээлийн гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. 40,000,000 төгрөгийн зээлийн хувьд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан ба кредит картын төлбөртэй холбоотойгоор ямар нэгэн хөрөнгө барьцаалаагүй. Өөрөөр хэлбэл, *******-ийн зүгээс тухайн 2 зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Уг 57,249,879 төгрөгийг ******0 сарын хугацаанд төлж барагдуулах саналтай.

 

3. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

******оос гэрлэлтээ цуцлуулсан, зээлийн барьцаанд байгаа үл хөдлөхийн гэрчилгээнд миний нэр байхгүй, зээлтэй холбоотой өглөг байхгүй.

Иймд миний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 45****** дүгээр зүйлийн 45******.******, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.******-т заасныг баримтлан 57,249,879.36 төгрөг /тавин долоон сая хоёр зуун дөчин есөн мянга найман зуун далан ес/-ийн ******7,084,904.57 төгрөгийг ******оос, 40,******64,974.79 төгрөгийг ******, ******* нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хуулийн ******59 дүгээр зүйлийн ******59.******, ******75 дугаар зүйлийн ******75.******-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд, ******ын өмчлөлийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******6 дугаар хороо, ******, ****** дүгээр байрны 43 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 30 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.******, 60 дугаар зүйлийн 60.******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******.******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5******4,399 төгрөг /таван зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн ес/-ийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******оос 5******4,399 төгрөг /таван зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн ес/-ийг гаргуулж *******-д олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч ******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нийт төлбөр болох 57,249,879.36 төгрөгийг ******0 сарын хугацаанд төлж барагдуулах талаарх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Иймд өөрийн боломжоороо зээлийг 8 сард хуваан төлөх хүсэлтэй байх тул харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Эвлэрэн хэлэлцэх боломжгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* хүрэлцэн ирээгүй, гомдолд бичгээр тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

******. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******66 дугаар зүйлийн ******66.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч ******ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******, ******* нарт холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын ******3-ны өдрийн гэрээний үндсэн зээл 35,054,097.63 төгрөг, хүү 4,369,904.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 740,972.32 төгрөг, нийт 40,******64,974.79 төгрөг гаргуулах, уг зээлийн гэрээний үүргийг Баянзүрх дүүргийн ******6 дугаар хороо, ******, ****** дүгээр байр, 43 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай орон сууцаар хангуулахаар,

мөн хариуцагч ******од холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн кредит карт эзэмших гэрээний үндсэн зээл ******2,99******,085.77 төгрөг, хүү 4,052,2******8.80 төгрөг, шимтгэл ******,600 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 40,000 төгрөг, нийт ******7,084,904.57 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ****** барьцаа нь зөвхөн нэг гэрээнд хамааралтай, нэхэмжилж буй төлбөрийг ******0 сарын хугацаанд төлнө гэж, ******* нь зээлд хамааралгүй гэж тус тус тайлбар гаргажээ.

 

3. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч ******той ******3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувь, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүү тооцох нөхцөлтэй кредит карт эзэмших гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байна.

 

3.******. Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын ******3-ны өдөр хариуцагч ******, ******* нарт 40,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар олгосон.

Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ****** нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахын зэрэгцээ ******* баталгаа гаргаж гэрээ байгуулжээ.

 

3.2. 2023 оны 04 дүгээр сарын ******3-ны өдрийн гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг хариуцагч нар нь 2024 оны 05 дугаар сарын 0******-ний өдрөөс эхлэн зөрчсөн байна.

 

3.3. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдов.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 45****** дүгээр зүйлийн 45******.****** дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4.******. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан кредит карт эзэмших гэрээний хугацаа 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2023 оны 04 дүгээр сарын ******3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2025 оны 04 дүгээр сарын ******3-ны өдөр тус тус дуусгавар болсон боловч хариуцагч нар нь мөнгөн төлбөрийн үүргийн зөрчлийг арилгаагүй, зээлийн төлбөрийг төлөөгүй.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.****** дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

4.2. Хариуцагч ******* нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.******, 242.************ дэх хэсэгт зааснаар 2023 оны 04 дүгээр сарын ******3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцна.

Хариуцагч нарын гэрлэлтээ цуцлуулсан гэх тайлбар нь *******г уг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4.3. Иймд гэрээний хугацаа дуусгавар болсон ч мөнгөн төлбөрийн үүргийн зөрчил арилаагүй, зээлийн хэмжээ, тооцоололд талууд маргаагүй тул анхан шатны шүүх хариуцагч ******оос ******7,084,904.57 төгрөг, хариуцагч ******, ******* нараас 40,******64,974.79 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 45****** дүгээр зүйлийн 45******.******, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.****** дэх хэсэгт нийцжээ.

 

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэн хэлэлцэх асуудал нээлттэй. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийг 8 сарын хугацаанд төлөх тухай хариуцагчийн саналыг хүлээн аваагүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

4.5. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн ******, 2 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ойлгомжгүй тусгасан байх тул найруулгын өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************8 дугаар зүйлийн ************8.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ

 

5. Талуудын 2023 оны 04 дүгээр сарын ******3-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн ******56 дугаар зүйлийн ******56.******, ******56.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Иймд анхан шатны шүүхээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн ******75 дугаар зүйлийн ******75.****** дэх хэсэгт нийцжээ.

Гэвч дээрх барьцааны гэрээгээр зөвхөн 2023 оны 04 дүгээр сарын ******3-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт ялгамжтай тусгаагүйг залруулна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******67 дугаар зүйлийн ******67.******.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

******. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0****** дүгээр сарын 20-ны өдрийн ******9******/ШШ2026/0************40 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

****** дэх заалтыг Иргэний хуулийн 45****** дүгээр зүйлийн 45******.******, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.****** дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******оос ******7,084,904.57 төгрөг, хариуцагч ******, ******* нараас 40,******64,974.79 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн ******75 дугаар зүйлийн ******75.****** дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь 2023 оны 04 дүгээр сарын ******3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 40,******64,974.79 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч ******ын өмчлөлийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******6 дугаар хороо, ******, ****** дүгээр байрны 43 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 30 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******62 дугаар зүйлийн ******62.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******ын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5******4,399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******67 дугаар зүйлийн ******67.3, ******72 дугаар зүйлийн ******72.****** дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш ******4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************9 дүгээр зүйлийн ************9.4, ************9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, ******4 хоног өнгөрснөөс хойш ******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Т.БАДРАХ