| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00401/И |
| Дугаар | 103/ШШ2016/00401 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2016/00401
| 2*******6 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 10*******/ШШ2*******6/0******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй,
******* оны оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, ******* настай,******* дүүргийн ******* дугаар хороо замын дугаар гудамжны тоотод оршин суух, овогт архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2*******6 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч******* дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, Цагдаагийн ахмад Н., зөрчил гаргагч Б., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтcийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гүлбану шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б. нь удаа дараа архидан согтуурч, 2*******6 онд 1******* дахь удаагаа эрүүлжүүлэгдсан. Архи уухаараа бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан орчин тойрондоо түгшүүр түрүүлдэг. Б. ам бүл гурвуулаа амьдарч байгаа, эхнэртэйгээ нийлж архи ууж удаа дураа дуудлагаар ирдэг. Архинаас бүрэн хамааралтай болсон, мөнгө оллоо, архи авч уудаг. Манай байгууллага ийн хувьд шат дараалсан олон арга хэмжээ авсан бөгөөд өнөөдрийн байдлаар албадан эмчилгээнд явуулахаас өөр аргагүй болсон. Иймд Б. архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Зөрчил гаргагч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би архи уудаг нь үнэн. Эхнэртэйгээ нийлээд архи уудаг, уусан үедээ эхнэртэйгээ маргалдаж цагдаагийн хэлтэст саатуулагддаг. Би архины эмчилгээнд яваад эмчлүүлэх хүсэлттэй байна гэв.
Шүүхээс гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2*******6 онд 11 удаа дараа саатуулагдсан тухай тэмдэглэл, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт, эрүүлжүүлэх байрны эмчээс асууж авсан тайлбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь Б. архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Б. нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, архинд донтох өвчнөө эмчлүүлэхээр өөрөө зөвшөөрч байгаа, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архинаас хамааралтай болсон болох нь архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Цагдаагийн хэлтсийн удаа дараа эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт,******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн саатуулах байрны эмчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б. архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Б. нь хөдөлмөрийн чадвартай бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан архины албадан эмчилгээнд хамрагдах шаардлагыг хангасан байна.
Б. архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг 4 эмчийн бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт болон бусад баримтууд нь бичгийн нотлох баримтын хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан овогт Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр тогтоосугай.
2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.
*******.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Б. Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
4.Б.ийн албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.
5. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА