| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 317/2025/01564/И |
| Дугаар | 223/МА2026/00008 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 223/МА2026/00008
2026 03 05 223/МА2026/00008
И.Тнэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 317/ШШ2025/01845 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: И.Тнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Эхолбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 50,00,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Л.Эы гаргасан давж заалдах гомдлын дагуу 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч И.Т,
Хариуцагч Л.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И.Тшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Л.Э нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр И.Т надаас өдрийн 0,5%-ийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай 35,000,000 төгрөгийг Л.Оын дансаар дамжуулан зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. 14 хоног өнгөрмөгц мөнгөө авахаар шаардсан боловч өгөөгүй шаардуулж байж 5,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Энэ хугацаанд одоо бүтэх гэж байна, өнөөдөр маргаашгүй болно гэж хэлсэн. Мессэжээр бичсэн баримт нотолгоо байгаа. Гэрээний дагуу 2025 оны 9 дүгээр сарын 09 буюу нэхэмжлэл гаргаж байгаа өдрийг хүртэлх хүүг тооцон үзвэл 72,850,000 төгрөг болсон хэдий ч нөхцөл байдлыг харгалзан үзэж, зээлсэн мөнгөний үлдэгдэл 30,000,000 төгрөг, хүүний төлбөрт 20,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг Л.Эаас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эхариу тайлбартаа: “Л.Эы ах н.Дгэдэг хүн байдаг. Днь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Л.Эаас зээл төлөх хугацаа болчихлоо, мөнгө олж өгөөч гэж гуйсан байдаг. Тэгээд хүнээс асууж өгөөч гэхээр нь Оасуухад “ахад нь мөнгө байхгүй Амараа эгчээсээ асуу гэсэн. Тэгээд И.Атай Л.Эг ярихад "надад мөнгө байхгүй, би дүүгээсээ асууж өгье" гэж хэлсэн. Ингээд дүү Түмэндэмбэрэлээс нь мөнгө зээлэхээр болж Дөгсөн Мөнхбат гэх хүний данс руу Оын дансаар дамжуулан 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Днь 5 дугаар сарын 30-наас хойш ерөнхийдөө өөрийн авсан зээлээ И.Ад төлдөг байсан. Гэтэл 2025 оны 01 дүгээр сард И.Т нь Э руу утсаар яриад надад 5,000,000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй гэж, зээл, зээлийн хүү нэхсэн байдаг. Тэгээд ах дүү нараасаа асуусан чинь бид нар И.АХудалдаа хөгжлийн банкны дансанд хийж байсан гэсэн тайлбар хэлээд хоорондоо маргаан үүсэж эхэлсэн. Энэ мөнгийг Түмэндэмбэрэлээс И.Ааар авахуулаад н.Дгэдэг хүнд өгснөө Л.Э хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч тал сая 14 хоногийн хугацаатай өдрийн 0,5%-ийн хүүтэй зээлийн гэрээ хийсэн гэж ярьж байна. Зээлийн гэрээг тэр үед хийгээгүй, 7 сард зээлийн гэрээний маягт өгч явуулсан өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад зээлийн гэрээ хийх ёстой юм байна гэж үзсэн. Энэ мөнгийг н.Дгэдэг хүн дансандаа авсан учраас н.Дхариуцах ёстой. Яагаад гэвэл Л.Эы дансанд энэ мөнгө ороогүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгийг биетээр нь шилжүүлснээр зээлийн гэрээ хийгдсэн гэж үзнэ. Гэтэл Л.Эы дансанд тэр мөнгө ороогүй Л.ЭИ.Т бэлнээр мөнгө аваачиж өгөөгүй учраас Л.Эыг 35,000,000 төгрөгийг зээлж авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн тухайн үед нь зээлийн гэрээ хийгээгүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульд заасан тул зээл, хүүг төлөхгүй” гэжээ.
3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Л.Эаас үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Л.Эаас улсын тэмдэгтийн хураамж 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Тт олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч Л.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн төрсөн ах Л.ДХаан банкны газар тариалангийн зээл төлөх хугацаа болсон байдаг тул 35,000,000 төгрөг хүнээс асуугаад өгөөч гэсэн ахынхаа хүсэлтийн дагуу 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн бэр И.Ааас мөнгө асуусан. Ингээд 35,000,000 төгрөгийг О ахын дансаар дамжуулан авсан. Тухайн үедээ ахын дансыг мэдэхгүй байсан тул өөрийн хуурай эгч А.Мөнхбатын дансаар аваад дараа нь ахаас данс ирэхээр нь Хаан банкны ****тоот дансаар 34,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш төрсөн ах Л.Днь өөрөө хөдөө уурхайд ажилладаг байсан тул сүлжээгүйн улмаас өөрийн төрсөн эх Н.Пүрэвсүрэн рүү мөнгө шилжүүлж И.Ааас авсан мөнгийг хүүтэй нь төлж байсан. Миний хувьд Тийг огт танихгүй, шүүхэд нэхэмжлэл өгсөний дараа царай зүсийг нь харсан. Би 35,000,000 төгрөг зээлсэн нь үнэн, гэхдээ Ад хэлж, Оргилдоржийн дансаар авсан учраас Оргилдоржид өгнө. Мөн манай ах Адансаар 20,180,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэж байгаа, анхан шатны шүүхэд мэдлэг дутмагийн улмаас И.АХудалдаа хөгжлийн банкны данс руу зээл төлсөн баримтаа баталгаажуулж гаргаж өгөөгүй, шүүх дээр бид тооцоо нийлээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн бол гэрээ байгуулсанд тооцохоор байгаа. Гэтэл Түмэндэмбэрэлийн данснаас миний дансанд мөнгө шилжүүлээгүй, гэрээ хэлцэл нь 2 тал харилцан зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Харин уг гэрээг нэг талын шаардлагаар хүчээр гарын үсэг зуруулсан, мөн зээл авснаас хойш 1 жилийн дараа хийгдсэн тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн намайг зээлсэн мөнгөө өгсөнгүй гэж дарамталж, ажил дээр хүртэл ирээд, бас гэрт хэрүүл болоод байна гэхээр нь явуулсан маягт дээр гарын үсэг зурсан. Иймд 30,000,000 төгрөгийг төлнө, хүүг төлөх үндэслэлгүй тул шийдвэрийг хянаж өгнө үү” гэв.
5.Нэхэмжлэгч И.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Э бид нарын хооронд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Оргилдоржийн ахын дансаар 35,000,000 төгрөг шилжүүлсэн, энэ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр, нотлох баримтын шаардлага хангасан гэрээ гэж үзэж байна. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд “гэрээ хэлцэл нь 2 тал харилцан зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Харин уг гэрээг нэг талын шаардлагаар хүчээр гарын үсэг зуруулсан, мөн зээл авснаас хойш 1 жилийн дараа хийгдсэн тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна” гэсэн байна. Тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх нэг ч нөхцөлийг хангаагүй. Зээлийн гэрээг зээл олгосон өдрөөс хойш 1 жилийн дараа нөхөж байгуулсан гэх боловч гэрээ байгуулах тодорхой хугацааг Иргэний хуульд заагаагүй байдаг. Иймд энэ нь хэлцэл хүчин төгөлдөр бус болох нөхцөл биш юм. Тухайн гэрээний хүсэл зориг анх мөнгө зээлсэн буюу 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр илэрхийлэгдсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Мөн “хүчээр гарын үсэг зуруулсан” гэх хариуцагчийн тайлбарын тухайд хэрэгт нотлох баримтаар авагдсан 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Л.Э руу миний бичсэн чатад Л.Э “8 сардаа багтаана гэж хэлээд зурж өгсөн шүү дээ” гэж өөрөө бичсэн байгаа. Тэгэхээр уг мессежнээс харахад Л.Э тухайн гэрээг хүчээр биш, өөрийн хүсэл зоригоор зурж баталгаажуулсан нь харагдаж байна. Гэрээн дээр өөрөө гараараа үндсэн төлбөр болон хүүг тодотгон бичиж, гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Мөн өөрийн хүсэл зоригоор надтай харилцаж байсан мессеж зэргийг хүчээр бичүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан бүх чат, мессежнээс үзэхэд 2025 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл буюу шүүхэд өгөх хүртэл хугацаанд надтай бичсэн мессежнүүдээс хэн ч энэ хүнийг хүчээр бичүүлээгүй нь тодорхой харагдаж байгаа. Миний хувьд тухайн зээлийг хэн авхуулсан, хэнд шилжүүлсэн эсэх нь надад ямар ч ач холбогдолгүй. Учир нь зээлийн гэрээний 2.4 дэх заалтад 35,000,000 төгрөгийг Лхагва овогтой Оын нэр дээрх Хаан банкны дансанд шилжүүлснээр энэхүү гэрээнд заасан зээл олгогдсонд тооцно гэж заасан байдаг. Мөн гэрээний 4.1 дэх заалтад зээлийг авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж ашиглах эрхтэй гэж заасан байгаа. Л.Эы илэрхийлсэн хүсэл зоригийн үндсэн дээр 35,000,000 төгрөгийг надаас зээлсэн болно. Өөрөөр хэлбэл миний бие Дгэх хүнийг огт танихгүй, зээлийн гэрээний харилцаанд ороогүй. Л.Э тухайн зээлийг хэрхэн захиран зарцуулсан нь надад ямар ч хамааралгүй асуудал юм. Л.Э Ааар дамжуулан надаас зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “би Атай амаар хэлцэл хийж 35,000,000 төгрөг авсан, И.Ттэй гэрээ хийгээгүй, танихгүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм. Би анх О руу мөнгө шилжүүлснийг ашиглан “миний мөнгийг төлж байсан” гэж тайлбарлаж байгаа нь бодит байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй тайлбар юм. Миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Л.Э надаас авсан 35,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрдөг. Мөнгө зээлж авсан үеэс эхлэн буцаан төлөх хугацаа болоход төлөөгүй тул би Ааар дамжуулан мөнгөө нэхэж байсан. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сар хүртэл би мөнгөө нэхэж байсан боловч төлөөгүй. Иймд би Л.Эы утсыг олж 2025 оны 01 дүгээр сараас эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд өөрөө холбогдон харилцсан. Хэрэгт авагдсан чат, мессежнээс үзэхэд 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Л.Э надад “уучлаарай, би чамд заавал 50,000,000 төгрөг өгнө, 20,000,000 төгрөгийг нь хүү гэж бодоорой” гэж бичсэн байдаг. Мөн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 13 минутад би “50,000,000 төгрөг орж ирэхгүй бол сануулахгүйгээр шүүхэд өгнө” гэж бичсэн. Хариу бичихгүй байхад нь “чи ойлгож байна уу” гэж асуухад Л.Э “ойлгож байна” гэж бичсэн байдаг. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл Л.Э зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, түүн дээр 20,000,000 төгрөгийн хүү төлөх ёстой гэдгээ мэдэж, бүрэн ухамсарлаж байсан. Гэтэл А, О нартай өмнө нь зээлийн харилцаатай байснаа ашиглан бодит байдлыг гуйвуулж, давж заалдах шатны шүүхэд үндэслэлгүй тайлбар гаргаж байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч Л.Эы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв
1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон ч хэргийн үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийхгүй хальсан дүгнэлт хийсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч И.Т “Л.Э нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 0,5 хувийн хүүтэй Л.Оын дансаар дамжуулан зээлж авсан. 14 хоног өнгөрмөгц мөнгөө авахаар шаардсан боловч өгөөгүй бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл Эаас зээлийг байнга шаардсан боловч төлөөгүй. Зээл авсныг болон буцаан төлөх ёстой гэдгээ ойлгож мэдэж байсан нь бидний бичсэн мэссэжээр нотлогдож байгаа. Гэрээний дагуу 2025 оны 9 дүгээр сарын 09 буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хүүг тооцон үзвэл 72,850,000 төгрөг болсон хэдий ч зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, хүүний төлбөрт 20,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг Л.Эаас гаргуулж өгнө үү” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э“...Л.Э нь Дмөнгө өгөх зорилгоор Омөнгө зээлэх талаар асуухад, О би эхнэр И.А, дүү И.Тээс 35,000,000 төгрөг зээлэх талаар асууж өгсөн. Уг мөнгийг Л.Э аваагүй, Оын дансаар дамжин Дочсон. Энэ зээлийг Э аваагүй тул Д2024 оны 5 дугаар сарын 30-наас хойш хариуцан АХудалдаа хөгжлийн банк дахь дансанд төлдөг байсан. И.Тт 5,000,000 төгрөг өгсөн. Ер нь хүүгийн хамт нийт 20 гаруй сая төгрөгийг төлсөн. Одоо 30,000,000 төгрөгийг төлж болно. Харин бидний дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулж мөнгийг шилжүүлээгүй тул би буцааж төлөх ёсгүй” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, мэтгэлцсэн.
Талууд хариуцагч Л.Э мөнгө зээлэх талаар И.Ааас асуусан, И.А нь нэхэмжлэгч И.Тээс асууж Л.ЭОын дансаар 35,000,000 төгрөг шилжүүлэн авсан, үндсэн зээлээс 5,000,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин тэдний хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан эсэх, зээлийн хүү төлөх эсэх талаар маргажээ.
Хариуцагч Л.Э 35,000,000 төгрөг зээлэх талаар асууж байсан. 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч И.Тт шилжүүлсэн үйл баримтын талаар маргадаггүй. Нэхэмжлэгч И.Тээс 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар маргадаг.
3. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч И.Ттэй зээлийн гэрээ байгуулан 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 35,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, өдрийн 0,5 хувийн хүүтэй зээлсэн, мөнгийг Л.Оын Хаан банк дахь ****тоот дансаар шилжүүлсэн авсан болох нь зээлийн гэрээ /хх-ийн 7 тал/ нэхэмжлэгчийн хүсэлтээр гар утсанд үзлэг хийсэн 2 удаагийн тэмдэглэлд “...И.Ааас: Хүүтэй мөнгө зээлэх үү. Ер нь бол 35 хэрэгтэй байгаа гэхдээ боломжтой хэмжээгээрээ... Оргиогийн данс руу авчихлаа... гэх,
...И.Тээс “...Ээж чинь өөрөө ярьлаа ээжийг чинь бодоод хөгшин настай хүнийг бодоод 8 сарын 31-ний өдөр хүртэл харъя, 50 сая төгрөг орж ирэхгүй бол би сануулахгүйгээр шууд шүүхэд өгнө шүү. 50 саяас бага мөнгө орж ирвэл үлдэгдэл дээр нь шүүхэд өгнө...” гэж тусгагдсан,
анхан шатны шүүх хуралдаанд гэрч И.А“...2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлын өдөр байсан. Би өглөө ажил руугаа явж байхад Л.Э над руу залгаад 35,000,000 төгрөгийн хэрэг байна туслаач, хүүтэй мөнгө зээлмээр байна. Гэхдээ богино хугацаатай мөнгө олоод өгөөч гэж хүссэн. Тэрний дагуу би дүү рүүгээ залгаж мөнгө асуугаад тэгээд Л.Э надад н.Мөнхбат гэдэг хүний дансыг өгөөд ийшээ шилжүүлээд өгөөч гэсэн. Түүний дагуу дүүгээсээ мөнгө авч Л.Эдамжуулсан...” гэх мэдүүлэг, ****тоот дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
4.Иймд зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүснэ.
6.Зохигчид зээлдүүлсэн болон буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу хариуцагч Л.Э нь И.АХудалдаа хөгжлийн банкны дансанд зээлийн төлбөрийг төлж байсан болохоо, харин нэхэмжлэгч И.Т нь зээлийн хүүд 20,000,000 төгрөг авах эрхтэй болохоо нотлох нотолгооны үүрэг хуваарилагдана.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан.
Нэхэмжлэгч И.Т хариуцагч Л.ЭЛ.Оын Хаан банк дахь ****тоот дансаар 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт тогтоогдож байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь эрх зүйн маргааны төрлийг зөв тогтоосон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болов.
Хариуцагч тал бичгээр гэрээ байгуулаагүй, хүү төлөхгүй, гэрч И.АХудалдаа хөгжлийн банк дахь дансаар дамжуулан зээлсэн мөнгийг төлсөн гэж маргадаг.
Гэтэл зохигч нар зээлдэгчид мөнгө шилжих үед бичгээр гэрээ байгуулаагүй боловч хариуцагч Л.Э зээл авсанаас хойш хугацаанд бичгээр байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, 2024 онд 5,000,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 30,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь нэхэмжлэгчтэй хийсэн хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл хийсэн гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу гэрээний хугацаанд буюу 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүг төлөх үүрэгтэй байна.
Мөн гэрч И.АХудалдаа хөгжлийн банк дахь дансаар дамжуулан зээл төлсөн гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байгаа тул хариуцагч тал 5,000,000 төгрөгөөс бусад зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг буцаан төлсөн гэж үзэх боломжгүй байна.
7.Анхан шатны шүүх “талууд гэрээний 2.2-т өдрийн 0,5 хувийн хүүтэй, 2.6-д зээлийг гэрээнд заасан хугацаанд зээлдүүлэгчид хүүгийн хамт буцаан төлнө, 3.2-т гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийг ашигласан хугацаанд бодогдсон хүүгийн хамт эргэн төлөхийг зээлдэгчээс шаардах эрхтэй” талаар алданги төлөхөөр харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангид 15,000,000 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ” гэх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой нэмэлт үүрэг юм.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээг үзвэл талууд алдангийн талаар тохироогүй байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо үндсэн зээл болон зээлийн хүү нэхэмжилснээс өөрөөр алданги тооцох талаар шаардаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч И.Т нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд гэрээгээр тохирсон хүүг авах эрхтэй байх ба өдрийн 0,5 хувиар тооцож 2,450,000 төгрөгийн хүү болон үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, нийт 32,450,000 төгрөгийг хариуцагч Л.Эаас гаргуулж, нэхэмжлэгч И.Тт олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.Хариуцагч Л.Э нь “...нэхэмжлэгч И.Тийг танихгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн бол гэрээ байгуулсанд тооцохоор байгаа. Гэтэл И.Тданснаас миний дансанд мөнгө шилжүүлээгүй, гэрээ хэлцэл нь 2 тал харилцан зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Харин уг гэрээг нэг талын шаардлагаар хүчээр гарын үсэг зуруулсан, мөн зээл авснаас хойш 1 жилийн дараа хийгдсэн тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна, анхан шатны шүүхэд мэдлэг дутмагийн улмаас баримтаа баталгаажуулж гаргаж өгөөгүй, зээлийн хүүд 2,180,000 төгрөгийг төлсөн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
8.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасан.
Хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч И.Тээс 35,000,000 төгрөгийг зээлэх үедээ бичгээр гэрээ байгуулаагүй боловч хожим нь хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээгээр тохирсоны хугацааны хүүг гаргах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд гараар бичсэн хэсгийг үзвэл үүрэг биелүүлэх хугацааг тохирсоноос өөрөөр зээлийн гэрээ сунгагдсан гэж үзэх боломжгүй байна.
8.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч И.Т, хариуцагч Л.Э нар татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үзвэл шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д тус тус заасан эрх, үүргийг зохигч нарт тайлбарласан баримт хэрэгт авагдсан, шүүх хуралдааны шатанд уг эрх, үүргийг тайлбарлан өгсөн байх тул мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан үүргээ биелүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн эрхийг зөрчөөгүй байна.
9.Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хууль хэрэглээний талаар зөвтгөн дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоос “...зээлийн хүүд 20,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй...” гэх агуулга бүхий хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
10.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Л.Эаас улсын тэмдэгтийн хураамж 320,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Тт олгохоор өөрчлөв.
11.Хариуцагч Л.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 317/ШШ2025/01845 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Л.Эаас үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,
“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Л.Эаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 2,450,000 төгрөг, нийт 32,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,550,000 төгрөгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Л.Эаас улсын тэмдэгтийн хураамж 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Тт олгосугай...” гэснийг,
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эаас улсын тэмдэгтийн хураамж 320,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Тт олгосугай...” гэж өөрчилж, хариуцагч Л.Эы гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Эы төлсөн 382,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
А.ЦЭРЭНХАНД