| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0147/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/151 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ст холбогдох эрүүгийн 1925001570138 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.С
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Н.Сийг 2019 оны 02-р сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-2 тоотод оршин суух Ц.Лутсайханы гэрт байхдаа сейфинд байсан эрэгтэй хүний монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 790,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сийн мэдүүлсэн: Оюун-Эрдэнийд очсон. Сейфнээс нь монетон бөгж авсан. Онгорхой байсан юм. Тэгээд танихгүй хүнд 300,000 төгрөгөөр зараад өөртөө зарцуулсан. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид 790,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Хохирогч Ц.Лутсайханы ....явахдаа гэрийнхээ түлхүүрийг бэр Оюун-Эрдэнэд үлдээгээд бид нарыг иртэл гал түлээд байж байгаарай гэж хэлсэн юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирээд гэр лүүгээ ороход сейфний түлхүүр сейфиндээ зоолттой байсан. Тэгэхээр нь сейфээ онгойлгоод үзэхэд миний очиртой 2 талаараа шигтгээтэй монетон бөгж байхгүй болсон байсан. Тэгэхээр нь Оюун-Эрдэнээс асуухад надад ямар нэгэн юм хэлээгүй. Сүүлд манай эхнэрт найз Саранцэцэг гэдэг эмэгтэйтэй орж хоносон. Маргааш өглөө нь дэлгүүр гарад юм аваад буцаад иртэл яаруу гараад явсан гэж хэлсэн. Тус бөгжийг 2019 оны 02 сарын 03-ны өдөр үйлчилгээний төвийн Шунхлай төвөөс 790,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ”... гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/
-Гэрч Б.Оюун-Эрдэний ... “Саранцэцэг манай хадмын гэр рүү 2 удаа орсон. Намайг дэлгүүр рүү орох үед Саранцэцэг манай гэрт 5-10 минут үлдсэн. Тэгээд намайг гэрт ороод ирэхэд гэнэт би явахаар боллоо намайг машин хүлээж байгаа гээд яараад байсан. Намайг дэлгүүр орох хооронд сейфнээс юм аваад түлхүүрийг нь нүдэн дээр нь хөргөгчин дээр тавьсан гэж манай нөхөр хэлж байсан. Сейфнээс өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй дотор нь авах юм зөндөө байсан. Бэлэн мөнгө болон монетон эд зүйлүүд гэх мэт зүйлүүд байсан. ”... гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/
-“Бан Хас” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2019/э-0040 дугаартай, эрэгтэй монетон бөгжний үнэ 790 000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/
-Гэрч Л.Содномын ....Тэгээд маргааш өглөө нь эрт босоод гэрээсээ гараад явсан бөгөөд манай гэрт Саранцэцэг Оюун-Эрдэнэ 2 үлдсэн. Тэгээд 2019 оны 02 сарын 15-ны өдөр манай аав ээж 2 Дархан-уул аймгаас ирээд сейфинд байсан монетон бөгж байхгүй болсон байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Оюун-Эрдэнээс асуухад өглөө чамайг явсны дараа Саранцэцэг бид 2 аавынд орж гал түлсэн. Тэгээд би дэлгүүр рүү яваад уух юм аваад ирэхэд өөдөөс Саранцэцэг нь их яараад гараад явсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.С нь 2019 оны 02-р сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-2 тоотод оршин суух Ц.Лутсайханы гэрт байхдаа сейфинд нь байсан эрэгтэй хүний монетон бөгжийг нууцаар, хууль бусаар авч гараад бусдад худалдаж мөнгийг өөртөө зарцуулсан,хохирогчид 790.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогчид 790,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч Н.Сийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхэд халдсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Н.С нь 2019 оны 02-р сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-2 тоотод оршин суух Ц.Лутсайханы гэрт байхдаа сейфинд байсан эрэгтэй хүний монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлан 790.000 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Гэм буруугаа ойлгож байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би Эко-Алтан заамар ХХК-д ажилд орсон. Ээж охин 2 -тойгоо амьдардаг гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, учирсан 790,000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Сийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэрэг гарах үеийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Н.С-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Н.Ст оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ