Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2016/00404

 

 

 

 

 

26 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 10/ШШ26/000

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гүний ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрийн дүгээр хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 26 оны 07 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н., хариуцагч Б., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 26 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэдэг хүнтэй хамтран 20.000 төгрөгөөр такси хөлслөөд *******аас сум руу бараа зарахаар явсан. Цүнхтэй бараануудаа машин дотор ачсан, багтахгүй байсан хайрцагтай барааг эгч ганцаараа өргөж дийлэхгүй байсан болохоор манайд байсан охинтой хамт өргөж гаргасан. Намайг гарч ирэхэд миний хайрцагтай барааг машин дээр ачсан байсан. суман дээр ирэхэд миний бараа байхгүй байсан. Замдаа хаясан байх гэж бодоод, эргэж хайсан боловч олдоогүй. Тэр даруйдаа цагдаа дээр ирээд бичлэг шүүлгэхэд постоор миний барааг ачаад гарч байсан нь харагдаж байсан. Тэгээд бидний араас постоор гарсан машинуудыг хотын постоор нэвтрэх үед шалгуулаад өгөөч гэж цагдаагаас гуйсан. Гэтэл Налайхын пост дээр хүнгүй гэж хэлсэн, цаана Баянзүрхийн постны ээлж солигдож байгаа учраас ирсэн машин болгоныг нэг бүрчлэн шалгах боломжгүй гэж хэлсэн. Маргааш нь ******* дүүргийн Холбооны газарт ирж зар өгсөн боловч хэн ч надтай холбогдоогүй. Бараагаа алдсан нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болсон учраас 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өнөөдрийн ******* ярьсан зүйл бүгд үнэн, гэхдээ би ийг урьд нь таньдаггүй байсан. Харин гэдэг хүүхнийг таньдаг бөгөөд над дээр ирээд сум руу комиссын бараа ачаад өгөөч, 20.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд машин дотор цүнхтэй юм ачаад хүн суух зай л үлдсэн байсан. Тэгтэл дахиад нэг хайрцагтай бараа гарч ирсэн, дотор багтахгүй болохоор дээш нь тавь гэж би хэлсэн. нэг охинтой өргөөд машин дээр тавьсан. Тухайн үед унаж ойчно гэж санаагүй, уяж хүлээгүй нь миний буруу. Тэгээд суман дээр ирэхэд ачаа байхгүй байсан, тухайн үедээ 1 сая төгрөгийн бараа хаячихлаа гэж хэлж байсан, тэгээд буцаад явсан боловч бараа нь олдоогүй. Ямар ямар зүйл байсан юм гэхэд палааж, даавуун бараа дандаа шинэ бараанууд байсан гэж хэлсэн, нэг палааж нь *******.000 төгрөгийн үнэтэй юм бол палааж нь нийт 170.000 төгрөг болох юм байна гээд тооцоолоод явж байсан. Тэгээд цагдаа дээр ирэхэд гэдэг цагдаа хүний үнэтэй юм алга болголоо, одоохон төл гэж намайг загнасан, би төлж чадахгүй гэдгээ хэлсэн, надад албан ёсоор бараагаа хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгсөн падан, баримт байхгүй. Би хүний юмыг худлаа ярьж аваагүй, идээгүй. Тухайн бараан дотор хэдэн төгрөгний юу байсан нь тодорхойгүй учраас үнэнийг олуулахаар шүүхийн өмнө зогсож байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Б. холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч уг барааг гарын үсэг зурж албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, хайрцаг дотор 2.000.000 төгрөгийн бараа байсан нь тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Зохигчдын хооронд 26 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу тээвэрлэлтийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч нь бэлэн хувцасны наймаа хийдэг бөгөөд Төв аймгийн сумын нутагт очиж бараа зарахаар гэрч Р.тэй тохирч хариуцагч Б.ийг 20.000 төгрөгөөр хөлсөлсөн, таксиг Р. дуудаж бараагаа ачин нэхэмжлэгчийг гэрээс гарч ирэхэд түүний алга болсон гэх хайрцагтай барааг машин дээр ачсан байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.

Хариуцагчийн зүгээс уг хайрцагтай барааг гарын үсэг зурж тоолж хүлээж аваагүй учраас төлөхгүй гэж маргаж өөрийн тээврийн хэрэгслийн гэрэл зураг, цагдаагийн дэслэгч Э. цагдаагийн хяналтын камерын бичлэг устсан тухай илтгэх хуудас зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч эдгээр нотлох баримтууд тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй, тухайн үед боож багласан хайрцагтай барааг задалж албан ёсоор тоолж хүлээлгэж өгөх боломжгүй байжээ.

Иргэний хуулийн 8 дүгээр зүйлийн 8.2 дахь хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эсхүл зорчигчийн буруугаас гэм хор учирсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй гэж заасан бөгөөд хуулинд заасан дээрх нөхцөл хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тухайн барааг тээвэрлэж байгаа этгээд болох хариуцагч Б. нь уг барааг уяж бэхлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэлгүй суудлын машины ачаан дээр тээвэрлэж хэт хайхрамжгүй хандсаны улмаас зорчигчийн ачаа тээш гээгджээ.

Нэхэмжлэгчийн зүгээс Б., А., А. нарыг шүүхэд гэрчээр асуулгасан бөгөөд дээрх гэрчүүд нь хаягдсан хайрцаганд шинэ хувцаснууд байсан талаар мэдүүлсэн ч яг 2.000.000 төгрөгний бараа байсан гэдгийг нотолж чадаагүй, нэхэмжлэгч хайрцаганд байсан бараагаа тоо ширхэгээр үнэлэн нарийн сайн дурьдаж чадахгүй байх тул гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулж тээвэрлэлтийн гэрээний үүрэг 1.*******00.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.*******00.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 8.9*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.т олгохоор шийд вэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 8 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч овогт ээс тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 1.*******00.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******00.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8.9*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******., 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА.