Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2016/00405

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00405

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* ******* төвд холбогдох төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл ******* даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гэрч Б., Э.-, Г., В., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би анх 2012 онд ******* дүүрэгт ажилд орсон. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр удирдлагын багийн хурлаар орж, ёс зүйн алдаа дутагдал гаргасан тул ажлаас халлаа гэдэг үгийг анх сонссон. Урьд нь надад байгууллагын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ аваагүй, ийм тушаал гарсныг мэдээгүй, танилцаж байгаагүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал дээр ёс зүйн алдаа дутагдлыг давтан гаргасан гэж бичсэн байсан, тиймээс ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдсон. 2016 оны 1 дүгээр сард байгууллагын дарга, үйлдвэрчний эвлэлээр дамжуулж мөнгө татахыг хүссэн, би үйлдвэрчний эвлэлийн мөнгийг ганцаараа захиран зарцууах эрхгүй учраас боломжгүй гэдгийг хэлсэн. Мөн тухайн үед нийтлэг үйлчилгээний хэлтсээс хүсэлт ирсэн. Шөнийн гарааны ээлжинд 5 үйлчлэгч гардаг байсан бол одоо ******* хүн гардаг боллоо, ажлын ачаалал нэмэгдсэн, цалингийн хэмжээ 100.000 гаруй төгрөгөөр буурсан, бид бүгд цалингийн зээлтэй амьдрахад хүндрэлтэй байгаа тул, шөнийн гарааг эргээд 5 үйлчлэгч гаргадаг болгооч гэсэн хүсэлтийг надад тавьсны дагуу үйлдвэрчний эвлэлийн зүгээс байгууллагын даргад тодорхой шаардлага, хүсэлт, ажилчдын эрх ашгийг хамгаалсан албан бичгийг хүргүүлсэн боловч ямар ч хариу өгөөгүй. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монголын эрүүл ******* ажилчдын үйлдвэрчний хорооны дэд дарга н.Нарантуяа ирж, хөдөлмөрийн хуулийн талаар сургалт явуулсан. Уг сургалтын үеэр Засгийн газрын 150 дугаар тогтоолын дагуу танай төсөвт үр дүнгийн урамшууллын мөнгө суугдсан байгаа, та бүхэн үүнийг авдаг уу? гэж асуусан, гэтэл манай ажилчид юун урамшууллын мөнгө гэж гайхацгаасан. Тэгээд сургалтын дараа ажилчид, амаар болон бичгээр хүсэлт тавьж эхэлсэн, уг хүсэлт нь засгийн газрын 150 тоот тогтоолын дагуу үр дүнгийн мөнгөн урамшууллаа авах тухай байсан. Миний зүгээс үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны хүрээнд байгууллагын даргад хүсэлтийг танилцуулахад, уг мөнгийг өгөх боломжгүй, эсвэл чи өгөх юм уу? гээд намайг гаргасан. Тиймээс 2016 оны 5 дугаар сарны 2*******-ны өдрийн 10 цагт ******* дүүргийн телевизийг дуудаж мэдэгдэл хийхээр болсон юм. Байгууллагын дарга руу утасдахад үйлдвэрчний эвлэлийн зүгээс танд мэдэгдэл хүргүүлж байна гэхэд өөрөө ирж аваагүй, хүний нөөцийн менежер болон ерөнхий нягтлан бодогч нарыг явуулсан байсан. Гэтэл ажилчид дарга ирэхгүй юм уу? гээд байсан учраас байгууллагын дарга өөрөө ирж мэдэгдлийг авсан. Уг мэдэгдлийг аваад зөвшилцье гэдэг хариуг өгсөн, бидний зүгээс зөвшилцөхийг нь хүлээсэн боловч дахиад ямар ч арга хэмжээ авалгүй, чимээгүй болсон. Байгууллагын удирдлагын зүгээс үр дүнгийн гэрээний мөнгийг урамшуулал нэрээр олгож байсан гэдэг зүйлийг ярьдаг ч энэ нь үндэслэлгүй юм. 2016 оны 5 дугаар сарын 2*******-ны өдөр болсон хурал 10 цагт эхлээд ******* цаг 20 минутын үед дууссан. Энэ үеэр байгууллагын ажил цалгардсан, иргэдээс ирсэн гомдол байхгүй. Мөн байгууллагын удирдлагын зүгээс ажилчдын санал хүсэлтийг авалгүйгээр *******, 4, 5, 6 гэх мэт хувиар ажилчдын үр дүнгийн мөнгийг олгож эхэлсэн. Дараа нь 2016.7.5-ны өдрийн 16 цагаас цугларалт эхэлж, албан ёсоор үйл ажиллагаа дууслаа гэж мэдэгдсэний дараа 17 цаг 40 минутын үед ажилчдыг цугласан байгаа дээр нь үр дүнгийн мөнгийг бага хувиар олгож эхэлсэн талаар танилцуулж ярилцсан юм. Гэтэл ажилчид үр дүнгийн мөнгө бага хувиар олгогдож байгааг зөвшөөрөхгүй гээд гарын үсгээ цуглуулж өгсөн. ******* ******* сайд , УИХ-ын гишүүн нарыг ирэхэд манайд хэрэгжихгүй байгаа Засгийн газрын 150 тоот тогтоолыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж өгнө үү? гэсэн хүсэлтийг тавьсан. Байгууллагын даргын нэр хүндийг унагаах гэсэн үйлдэл хийгээгүй. Мөн эхний гаргасан гээд байгаа зөрчлийн талаар ярихад 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр манай тасгийн ажлыг шалгаад тодорхой алдаа дутагдал танай тасагт байна, тиймээс бүгд цаашид анхаарч ажиллана уу гэсэн үүрэг чиглэлийг өгч байсан. Тухайн хурал дээр надад сахилгын арга хэмжээ авлаа гэсэн нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй. Миний нэрийг онцолж дурьдсан зүйл ч байгаагүй. Тэгээд шинэ он гарсан учраас ээлжит ажлын сэлгээ хийе гэсэн саналыг тавьсан, миний хувьд байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг учраас хүлээн зөвшөөрч ажлаа сольсон. Миний хувьд ёс зүйн алдаа зөрчлийг давтан гаргаагүй, ажилчдын эрх ашгийн төлөө тэмцэж байгаад ажлаасаа үндэслэлгүй халагдсан юм. Тиймээс миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэв

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Л. нь өгч байгаа тайлбартаа анх удаа удирдлагын зөвлөлийн хурлаар орсон, ажилчдын эрх ашгийн төлөө тэмцэж байгаад ажлаас халагдсан гэж ярьж байна. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр удирдлагын зөвлөлийн хурлаар орсон, тухайн өдөр байгууллагын дотоод хяналт шалгалтаар ажил шалгаад тодорхой зөрчлүүд бүртгэгдсэн, ******* ******* сайдын тушаал, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн учраас сануулах сахилгын шийтгэлийг амаар ногдуулсан юм. Албан ёсоор тушаал гараагүй. Тэгээд тухайн үед хавсран гүйцэтгэж байсан эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үүргийг өөр хүнд шилжүүлнэ гэдэг асуудлыг ярихад нь хүлээн зөвшөөрөхгүй гээд даргын хаалгыг саваад гарч явсан. Мөн Засгийн газрын 150 тоот тогтоолыг манай байгууллага хэрэгжүүлээд явж байгаа, манай цалингийн гарт олгох баримт дээр үр дүн гэдэг үг байдаггүй болохоор урамшууллын мөнгөн дээр бодоод олгож байсан. Жишээ нь 201******* оны 1*******1.2 сая төгрөг, 2014 онд 150 1. сая төгрөг, 2015 онд *******2 сая төгрөг, 2016 оны эхний хагас жилд 60 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгоод байна. Байгууллагын зүгээс Засгийн газрын 150 дугаар тогтоолыг хэрэгжүүлж байгаа, цаашдаа хэрхэн олгох талаар зөвшилцье гэхэд үйлдвэрчний эвлэлийн зүгээс ярилцдаггүй. ******* хувьд байгууллагын удирдлагын нэр хүндийг унагаах, ажлын болон ажлын бус цагаар хурал цуглаан хийж ажилчдыг төөрөгдөлд оруулсан гэх зэрэг хууль бус үйлдлийг хийсэн. Мөн манай байгууллага 2016 оны байдлаар *******15 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа, одоо *******05 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байгаа, эдгээр хүмүүсийн нийгмийн даатгалыг төлж байгаа. Гэтэл манай орон тоог *******60 хүнтэй байна гэж ташаа мэдээлэл тараасан. Байгууллагын зүгээс батлагдсан төсвийг зохих журмын дагуу ажилчдын гүйцэтгэлийн дагуу олгоод явж байсан. Улирлын шинжтэй өвчин нэмэгдэх зэрэг шалтгаанаар илүү цагаар ажиллах, нөөцөнд байгаа мэргэжилтнүүдийг татан ажиллуулах шаардлага гардаг учраас уг хүмүүсийн цалин хөлсийг олгох асуудлыг тухайн үед нь шийдэж байсан. Засгийн газрын 150 дугаар тогтоол дээр үр дүнгийн мөнгийг *******-15 хувиар бодож олгох тухай заасан байдаг. Гэтэл үйлдвэрчний эвлэлээс ажилчдын үр дүнгийн урамшууллыг бага хувиар бодож байна гэсэн асуудлыг ярьж, ажлын цагаар ажилчдыг цуглуулж хурал хийсэн асуудал гарсан. Үр дүнгийн урамшууллыг заавал 10-15 хувиар бодож олгоно гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд ёс зүйн алдаа дутагдал гаргаж сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалт, 201******* оны ******* ******* сайдын 446 дугаар тушаал зэргийг зөрчсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л. нь хариуцагч ******* дүүргийн ******* ******* төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл ******* даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* дүүргийн ******* ******* төв нь нэхэмжлэгч Л. нь 2015.*******.25-ны өдрөөс 2015-12-0*******-ны өдрүүдэд хийсэн дотоод хяналтаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний *******.*******, *******.25 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр сануулах арга хэмжээ амаар авагдаж 2016.1.*******-ний өдрийн б/*******4 тоот тушаалаар жирэмсний зөвлөгөө өгөх кабинетийн эмчийн ажлаас чөлөөлж төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр томилогдсон, улмаар сануулах арга хэмжээ авагдсаны дараа 2016.5.2*******-ны өдөр 10 цагт буюу ажлын цагт байгууллагын дарга, удирдлагыг гүтгэсэн мэдээлэл хийсэн нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний *******.10 дахь заалтыг зөрчсөн, ажлын цагаар эмч, ажилчдын ажлын байрыг орхигдуулан цуглуулсан явдал ёс зүйн хэм хэмжээний *******.27 дахь заалтыг зөрчиж сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч Л. нь ******* дүүргийн ******* ******* төвд 2012.4.2*******-ны өдрөөс эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр томилогдож 2016.1.*******-ний өдрийн тушаалаар жирэмсний зөвлөгөө өгөх кабинетийн их эмчээр ажиллаж байгаад төрөх тасагт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилогдож 2016.7.8-ны өдрийн Б/1*******9 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.*******, дотоод журмын 5.*******, Хөдөлмөрийн гэрээний 2.*******.5, удирдлагын зөвлөлийн 2016.7.7-ны өдрийн хурлын шийдвэрээр үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. /хх 4, 56, 72 дугаар хуудас/

 

Талууд хөдөлмөрийн гэрээг 2015.4.14-ний өдөр 2 жилийн хугацаатай бичгээр байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурцгаажээ. /хх5-7/

 

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.

Ажлаас халах тушаалд сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж бичигдсэн бөгөөд хариуцагчийн зүгээс үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаатай холбогдуулан ажлаас халаагүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан нэг үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарлаж байна.

Ажилд олгогч ажлаас халсан тушаалдаа дотоод журмын 5.******* дэх заалтыг баримталсан бөгөөд уг дотоод журмын 5.******* дэх заалт дотроо 5.*******.1-ээс 5.*******.10 дахь заалт хүртэл 10 зөрчлийг нэрлэсэн атал ажил олгогч яг аль зөрчлийг гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй, 5.******* дэх заалтыг дангаар барьсан нь хууль бус болжээ.

2016.01.07-нд гаргасан гэх зөрчлийн талаар:

******* дүүргийн нэгдсэн эмнэлэгт чанарын албаны дарга Р. 2015.*******.25-ны өдрөөс 2015-12-0*******-ны өдрүүдэд нөхөн үржихүйн эм хэрэгслийн хэрэглээ, тусламжийн байдалд дотоод хяналт хийсэн дүнг 2016.1.6-ны өдөр багийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд уг хуралд нэхэмжлэгч Л., төрөх тасгийн эрхлэгч Т. болон нийт эмэгтэйчүүдийн тасгийн 8 ажилтан, удирдлагын зүгээс ерөнхий эмч н., амбулаторийн тасгийн эрхлэгч С. нар оролцжээ. /хх-45-55/

Шалгалтын талаар хяналт үнэлгээ хийсэн арга зүйч Ж. дүгнэлт/ хх-55/, болон үр дүнг хэлэлцсэн хурлаар зохион байгуулалтын хувьд, мэргэжлийн эмч нарын хувьд, нөхөн үржихүйн эм хэрэгслийн талаар авах арга хэмжээний талаар нийт тасгийн эмч, ажилтнуудад үүрэг өгсөн байх бөгөөд тухайлж эмч Л.д хариуцлага тооцох, сануулах арга хэмжээ авсан тухай үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байна. / хх-45-46, 52-55/

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тухайн үед шалгалт хийгээд надад сануулах арга хэмжээ аваагүй, гарсан алдаа дутагдлыг бүгдэд нь анхааруулж залуу эмч нарыг туршлагажуулах үүднээс хооронд нь сольж ажиллуулсан гэх тайлбар гэрч Т.гийн шүүх хуралдаад өгсөн үр хөндөлтийн түүхэнд шалгалт хийгээд алдаа дутагдлыг засахыг даалгаж зөвөлгөө өгсөн, залуу эмч арыг туршлагажуулах үүднээс сэлгэж ажиллуулсан, Л.д тухайн үед арга хэмжээ аваагүй гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Гэрч Б. 2016.01.07-ны өдрийн хуралд эмч Л.д сануулах арга хэмжээ авсан гэж мэдүүлсэн ч тэрээр байгууллагын нягтлан бодогч, ажил олгогчтой ашиг сонирхол нэгтэй, түүний мэдүүлэг эргэзлээтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагчийн зүгээс сануулах арга хэмжээг амаар авсан гэж тайлбарлаж 2016.1.7-ны өдрийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн ч уг хуралд зөрчил гаргасан гэх нэхэмжлэгч Л.ог оролцуулаагүй байгаа нь байгууллагын дотоод журмын 8.8 дахь заалтыг зөрчсөн, уг хурлын тэмдэглэлийг тухайн хуралд оролцсон хүмүүст танилцуулж гарын үсэг зуруулаагүй, тухайн үед үйлдэгдсэн хурлын тэмдэглэл гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1 дэх хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурьдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 1*******1.1.1 дэх хэсэгт сануулах гэж тус тус заажээ.

Гэтэл ажил олгогч сануулах шийтгэлийг эрх зүйн акт буюу албан ёсны бичгийн хэлбэрээр гаргаагүй, зөрчил гаргасан ажилтанд танилцуулаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд тушаал бичгийн хэлбэрээр гаргаагүй нь ажилтны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасан уг сануулах шийтгэлийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрх хаагдсан байна.

Иймд нэхэмжлэгч 2016.1.7-ны өдөр сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан болох нь тогтоогдохгүй, зөрчлийг баримтжуулсан баримт хангалтгүй, сануулах арга хэмжээг амаар авсан байгаа нь хууль зөрчсөн байх тул сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн өөр ажилд шилжүүлсэн тушаалын үндэслэх хэсэгт 2016.1.7-ны өдрийн хурлын шийдвэр бичигдээгүй бөгөөд сахилгын зөрчил гаргасан учраас өөр ажилд шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

Давтан гаргасан зөрчлийн талаар:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 2016.5.2*******-ны өдрийн 10 цагт ажилчдыг цуглуулж Орон нутгийн сүлжээ ******* телевизийг дуудан засгийн газрын 150 дугаар тогтоол манай байгууллагад огт хэрэгжээгүй гэх мэтээр удирдлагыг гүтгэн худал мэдээлэл тараасан нь эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний *******.10 дахь заалт, ажлын цагаар эмч ажилчдын ажлын байрыг орхигдуулан цуглуулсан нь ёс зүйн хэм хэмжээний *******.27 дахь заалтыг тус тус зөрчсөн, мөн 2016.7.5-ны өдөр дахин 150 дугаар тогтоолыг гуйвуулан ажилчдад танилцуулж буруу ойлголт төрүүлсэн зөрчлийг гаргасан гэж үзжээ.

******* ******* сайдын 201******* оны ******* сарын 25-ны өдрийн 446 дугаар тушаалаар батлагдсан эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ одоо үйлчилж байгаа бөгөөд уг хэм хэмжээний *******.10 дахь хэсэгт эмнэлэгийн ажилтан нь эмнэлэгийн байгууллага, эмнэлэгийн бусад мэргэжилтний нэр төр, мэргэжлийн ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой аливаа мэдээллийг санамсаргүй буюу санаатайгаар хөндлөнгийн хүмүүст болон тэдний дэргэд дэлгэн ярих, шүүмжлэн ярихгүй, *******.27 дахь хэсэгт Удирдах ажилтан болон эмнэлэгийн мэргэжилтэн давуу байдлаа ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бусдыг татан оролцуулахгүй байх ыг хориглоно гэж заажээ.

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа хэдий ч уг зөрчлийг шалгаж тогтоосон талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэргийг шүүхэд ирүүлээгүй бөгөөд ******* ******* төвийн ёс зүйн хороогоор хэлэлцээгүй, ёс зүйн зөрчлийг ёс зүйн хороо биш удирдлагын баг авч хэлэлцэх эрх зүйн үндэслэлээ тодорхойлоогүй, хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

 

Л. нь 2015.12.08-ны өдөр ******* дүүргийн ******* ******* төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогджээ. /хх-12-15/

 

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зүгээс хөдөлмөрлөх эрхтэй холбоотой болон Засгийн газрын 150 тоот тогтоолтой холбоотой санал хүсэлт нилээдгүй гарч үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд энэ асуудлаар ажил олгогчид албан бичиг, хүсэлт зэргийг удаа дараа хүргүүлж байсан байна. / хх-18-24/

 

Шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Л. нь ******* дүүргийн ******* ******* төвийн Үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд 2016.5.2*******-ны өдөр, 2016.7.5-ны өдөр хөдөлмөрлөх эрх болон Засгийн газрын 150 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийт ажилчид албан хаагчдыг цуглуулж хуралдсан болох нь тогтоогдож байна.

2016.05.2*******-ны өдөр Сүлжээ ******* телевизийн дуудан хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар ярьсан нь эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний *******.10 дахь заалтанд хамаарахгүй, ажилчдыг цуглуулснаар байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, иргэдээс бичгээр ямар нэгэн гомдол хүсэлт ирж шийдвэрлэгдсэн зүйл тогтоогдохгүй байна

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж тэдгээрийг сахин биелүүлэхийг захиргаанаас шаардах, 5 дахь хэсэгт хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон аливаа асуудлаар гишүүд ажилтны санаа бодол, эрэлт хэрэгцээг судлан захиргаанд шаардлага тавих, мэдэгдэл гаргах, зохих байгууллагад төлөөлөх, 7 дахь хэсэгт хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон аливаа асуудлыг хөдөлмөрчдөөр хэлэлцүүлэхийг санал болгох буюу гишүүдээрээ бие даан хэлэлцүүлэг зохион байгуулах эрхтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Л. нь дээрх үйл ажиллагааг эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн хувьд буюу өөрийн хөдөлмөрийн гэрээ дотоод журамд заасан ажил үүргийн хувиар биш ******* дүүргийн ******* ******* төвийн Үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульт ажлын үүүднээс уг үйл ажиллагааг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдвэрчний эвлэлүүдийг захиргааны журмаар тараах, үйл ажиллагааг нь зогсоох, мөшгин хавчих зэргээр үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно, 2 дахь хэсэгт үндсэн ажлаасаа чөлөөлөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэсэн хуулийн заалт зөрчигдөж нэхэмжлэгч Л. үндэслэлгүйгээр ажлаас халсан байх тул түүнийг ******* дүүргийн ******* ******* төвийн төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар Л.******* ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.

Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу ажилтны сүүлийн ******* сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлох нь зүйтэй.

Л. нь сарын 56*******.005 төгрөгийн цалинтай талаарх тодорхойлолт хэрэгт авагдсан хэдий ч нийгмийн даатгалын дэвтэр бичигдсэн цалин тогтмол бус байх тул сүүлийн ******* сарын цалингийн дунджаар тооцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 4 сарын цалин 1.201.5*******4 төгрөг, 5 сарын цалин 1.002.867 төгрөг, 6 дугаар сарын цалин 1.085.582 төгрөгийн цалингаас тооцоход нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 1.096.661 төгрөг, нэг өдрийн цалин 49.848 төгрөг болж байна.
2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажлын 54 хоног нийт 2.691.792 төгрөгийн олговор олгох боломжтой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.5-д зааснаар энэ гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 2.691.792 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 58.019 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ажлаас халсан 2016.7.08-ны өдрийн Б/1*******9 тоот тушаалыг уг өдрөө гардаж авч 2016.07.27-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Хариуцагчаас ирүүлсэн хавтаст хэргийн 47-51, 59-60 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд эх хувиараа биш, нотариатаар батлуулаагүй, хуулинд заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч нь н.Түмэн-Өлзийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж 2016.09.20-ны өдрийн 15*******4 тоот захирамжаар хүсэлтийг хангасан ч уг хүсэлтээсээ татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л. ******* дүүргийн ******* ******* төвийн төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ******* дүүргийн ******* ******* төвөөс ажилгүй байсан хугацааны цалин 2.691.792 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.ос дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл ******* даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл ******* даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг ******* дүүргийн ******* ******* төвд үүрэг болгосугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 58.019 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА