Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2026/00029

 

 

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2026/00029

 

 

 

 

 

 

 

 

 

 2026        03         05                                           207/МА2026/00029

 

 

“““““““““““ын нэхэмжлэлтэй,

хариуцагч “““““““““““т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/02452 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “““““““““““ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “““““““““““т холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 97,284,762 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “““““““““““ын нэхэмжлэлийн агуулга:

Зээлдэгч “““““““““““тэй хүүхдүүдээрээ дамжуулж 2020 оноос Гэгээн билэг ерөнхий боловсролын дунд сургуульд хүүхдүүд маань нэг ангид суралцацгааж байсан учир хүүхдүүдээ авах өгөх үедээ танилцаж улмаар гэр бүлийн найзууд болцгоосон. “““““““““““ийн гэр бүл хувиараа бизнес эрхэлдэг, “““““““““““ нэртэй цэвэр усны үйлдвэртэй ер нь боломжийн бизнестэй байсан учир 2022 оны 07 сарын 05-ны өдөр “““““““““““ийн гуйлтаар өөрийн Орхон аймаг дахь “““““““““““ ХЗХ-нд 2014 оны 04 сарын 21-нд 101 дугаартайгаар нээлгэсэн хадгаламжаа барьцаалж 35 сая төгрөгийн зээлийг сарын 2,7 %-ийн хүүтэйгээр зээлдэж аваад “““““““““““ийн өгсөн дансанд хийсэн. Наранцэцэг уг мөнгийг “““““““““““ ХЗХ-оос хадгаламжаа барьцаалж зээл авсан болохыг мэдэж байсан бөгөөд энэ зээлийг “““““““““““ өөрөө төлж барагдуулахаар тохиролцсон байсан учир 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний хооронд нийт 14 удаа 13,965,000 сая төгрөгийг “““““““““““ төлсөн байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш тооцоогоо хийхээ больсноор хоршоо миний хадгаламжаас 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 54,478,673 төгрөгийг суутган авч зээлийг хааснаар би 54,478,673 төгрөгийн хохирол амслаа. Мөн миний хадгаламжаас зээлийг хаасан учир сар бүрийн хүү болох 2 хувиар давхар хохирч байна. Миний 2022 оны 07 сарын 05-ны өдөр аваад “““““““““““т өгсөн 35 сая төгрөгийн хүүг 33,443,673 төгрөгөөр тооцож хоршоо нийт төлбөрийг 68,443,673 төгрөг болгон төлүүлсэн. Энэ төлбөрөөс 13,965,000 төгрөгийг “““““““““““ төлсөн учир энэ тооцоог нь нийт төлбөрөөс нь хасаж үлдэх буюу өөрийн хадгаламжаасаа төлсөн төлсөн 54,478,673 төгрөгийг “““““““““““ээс гаргуулан авна. Мөн “““““““““““ дахиад мөнгө хэрэгтэй байна Тендерт орох боллоо урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байсан учир дахиад 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөн хадгаламжаа барьцаалж 30 сая төгрөгийг “““““““““““ ХЗХ-оос зээлдэж аваад “““““““““““ийн өгсөн дансанд хийсэн. Энэ мөнгийг хоршооноос авсан болохыг “““““““““““ өөрөө мэдэж байсан бөгөөд уг зээлийг “““““““““““ бүрэн төлж барагдуулахаар тохирсон ёсоор “““““““““““ өөрийнхөө Хаан банкан дахь “““““““““““ дугаартай данснаасаа 2022 оны 09 сарын 07-нд 4,400,000 төгрөг, 2022 оны 12 сарын 23-ны өдөр мөн өөрийн данснаасаа 4,713,577 төгрөг нийт 9,113,577 төгрөг төлсөн. Үүнээс хойш “““““““““““ огт тооцоо хийгээгүй учир би 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 42,806,089 төгрөг төлж зээлийг бүр мөсөн хаасан. Миний хадгаламжаа барьцаалж авсан 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үндсэн зээл 30 сая төгрөг, зээлийн хүү 21,919,762 төгрөг нийт 51,919,666 төгрөгийг хоршоонд төлсөн. Энэ төлбөрөөс 9,113,577 төгрөгийг “““““““““““ төлсөн учир нийт 51,919,666 төгрөгөөс “““““““““““ийн төлсөн 9,113,577 төгрөгийг хасаж үлдэх 42,806,089 төгрөгийг гаргуулан авна. Тухайн үед “““““““““““ийг хамтран зээлдэгч буюу баталгаа гаргагчаар хоёр удаагийн зээлийн гэрээнд нэрийг нь оруулах гэтэл хоршоо зөвшөөрөөгүй. Учир нь “““““““““““ тус хоршооноос 2021 оны 6-р сард 40 сая төгрөг, 2022 оны 4-р сард 104,900,000 төгрөгийн зээлийг тус тус авсан байсан юм билээ. Би үүнийг хожим мэдсэн юм. “““““““““““ ХЗХ надаас мөнгөө байнга нэхэж хадгаламжаас чинь суутгаж авлаа гэдэг байсан учир би “““““““““““т байнга хоршоо мөнгөө нэхээд байна төлбөр тооцоогоо хий гэдэг байсан. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад “““““““““““ эвлэрэхгүй яагаад гэвэл 30 сая төгрөгийг аваагүй тухайгаа, мөн шүүхэд өглөө гэх мэтээр татгалзсан байна. “““““““““““ийн нөхөр асан “““““““““““аас авлагатай байсан бол түүнийг амьд байхад нь мөнгөө шаардах байсан шүү дээ. Их хэмжээний мөнгөө бэлнээр хадгаламжаа барьцааж өгчихөөд юу ч авахгүй хоосон үлдэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ зээлийн талаарх бүх яриаг манай эхнэр “““““““““““, “““““““““““ хоёр л хоорондоо ярилцаж байж эцэст нь намайг хохироолоо. “““““““““““ээс хоёр удаагийн зээлд өөрийн хадгаламжаасаа суутгуулсан 97,284,762 төгрөгийг гаргуулан авахаар шаардаж байна. Иймд 3ээлдэгч “““““““““““ээс зээлийн төлбөрт 97,284,762 төгрөгийг гаргуулж “““““““““““ надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн тайлбар, татгалзлын агуулга:

“““““““““““ын нэхэмжлэлтэй, “““““““““““т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд нэгдүгээрт “““““““““““ нь нэхэмжлэгч “““““““““““ын эхнэр “““““““““““тай амаар зээлийн гэрээ байгуулж, улмаар 35,000,000 төгрөгийг зээлж авсан байх ба үүнээс 13,965,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл болох 21,035,000 төгрөг үлдсэн байна. Үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хуульд зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй хүү гэж нэхэмжилсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт, нэхэмжлэлд худал үндэслэл зааж бичсэн 30,000,000 төгрөгийг хариуцагч “““““““““““ зээлдүүлэхийг огтхон ч хүсээгүй болно. Харин хожим нь “““““““““““ийн талийгаач нөхөр нь зээлсэн тухай мэдсэн байдаг. Хариуцагч “““““““““““ болон нэхэмжлэгч “““““““““““нарын хооронд уг 30,000,000 төгрөгийн асуудлаар зээлийн гэрээ амаар болон бичгээр байгуулагдах хүсэл зориг байгаагүй тул “““““““““““ийн хувьд уг зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй юм. Иймээс энэхүү зээлийн гэрээтэй холбогдуулан нэхэмжилсэн 42,806,089 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн найзууд байсан нь үнэн боловч нөхөр хүнд өвчний учир нас барсныг, 30 сая төгрөгийн зээлийг намайг аваагүйг, миний бие хариуцах ёсгүйг мэдэж байгаа атлаа шүүхэд илт худал үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг 30 сая төгрөгийг талийгаач нөхөртэй хамтарч барилга барьж байсан Батсайхан хариуцах учиртай...Иймд “““““““““““ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах үндэслэл үүсэж байна” гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “““““““““““т холбогдох зээлийн төлбөрт 97,284,762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “““““““““““ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “““““““““““ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671,374 төгрөгөөс 644,378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогод илүү төлсөн 27,001 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “““““““““““д олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025-11-27-ны өдрийн 312/ШШ2025/02452 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг иргэний шүүх хурлаараа “““““““““““ын нэхэмжлэлтэй зээлдэгч “““““““““““т хариуцагдах зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1. дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдал нь шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй дүгнэлтийг хийсэн болох нь дараах хууль зүйн үндэслэлүүдээр нотлогдох юм. Үүнд:1.Шүүх “““““““““““ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн дараах заалтуудыг хэрэглэсэн хэдий ч хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийлгүй дан ганц нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэсэн дотоод итгэлдээ хөтлөгдсөн болох нь тодорхой байна. Учир нь гэвэл: А/ Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.3. дахь хэсгийг тайлбарлахдаа: “...үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгэгчид хамааралтай тохиолдолд..." эхнэрээс нь чи зээлсэн гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм гэсэн агуулгатай дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиийн 40-р зүйлийн 40.2.-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчжээ. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагчийн нөхөр болох “““““““““““ыг хорт хавдартай болсон болон эдгэрэхгүй гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд түүнтэй зээлийн гэрээ байгуулж /амаар/ түүний дансанд мөнгө хийгээгүй бөгөөд хариуцагч “““““““““““ийн гуйлтаар мөнгө зээлдүүлсэн болохыг нотолсон баримтуудад дүгнэлт хийсэнгүй.

Б/Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4.-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэн атлаа хууль зүйн дүгнэлт хийж чадсангүй. 2.Шүүх хариуцагч “““““““““““ гэрч Д.”““““““““““ нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэсэн дүгнэлтийг хийхдээ уг зээлийн ““““““““““““” ХЗХ-оос хэн хэний хадгаламжийг барьцаалж зээл авсан болох мөн зээлийг хэн төлсөн болох талаар огт дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч “““““““““““ өөрийн ““““““““““““” ХЗХ-оос авч хаиуцагч “““““““““““т өгсөн болон буцааж ““““““““““““” ХЗХ-нд төлсөн төлбөрөө  Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1.-д заасан үндэслэлээр шаардлагаа гаргасан байхад шүүх үүнд огт дүгнэлт хийсэнгүй.

3.Нэхэмжлэгч “““““““““““ өөрийн хөрөнгөө хариуцагчаас гаргуулахаар шаардаж байхад дан ганц зээлийн гэрээ хэн хэний хооронд хийгдсэн болох талаар хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийлээ. Учир нь өмчлөгч өөрийн хөрөнгөө бусдаас гаргуулахаар шаардаж байхад үүнд огт дүгнэлт хийсэнгүй. Мөн Нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо ямар харилцаатай болох нэхэмжлэгч ““““““““““““” ХЗХ-нд хувийн хадгаламжтай болох мөн тус хоршооноос их хэмжээний зээл авах боломжтой болохыг хариуцагч өөрөө маш сайн мэдэж байгаа учир зээл авч өгөх хүсэлтийг удаа дараа нэхэмжлэгчийн эхнэрээр хэлүүлж байж хоёр удаа нийт 65.0 сая төгрөгийг ““““““““““““” ХЗХ-ны хадгаламжийн хүүгээр тооцож хоршоонд төлбөрийг хийж байхаар тохиролцсон болох нь түүний өөрийн нөхөр “““““““““““ын дансанд хийлгэсэн 30.0 сая төгрөгийг хоёр удаа өөрийнхөө Хаан банкан дахь данснаасаа төлсөн болох нь баримтаар нотлогдсон байхад мөн л дүгнэлт хийгээгүйн дээр өөрийн дансандаа хийлгэж авсан 35.0 сая төгрөгийнхөө хүү гэж 13 удаа /35.0 сая төгрөгийн сарын хүүг 2.7 %-иар тооцож / 1.0 сая төгрөг хийж байснаар нотлогдох юм.

4.Иргэний хуулийн 40-р зүйлийн 40.1.-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээж авснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 195-р зүйлийн 195.1.-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийлэлийг гэрээ байгуулах санал гэнэ” гэжээ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад хариуцагч “““““““““““ нэхэмжлэгчийн эхнэрээр дамжуулан зээлийг хоршооны хүүгээр хоршоонд төлж байхаар хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь харагдана. Мөн хуулийн 196-р зүйлийн 196.1.1.-д: “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцно гэжээ. Мөн хуулийн 281-р зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Талууд гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч хоршооноос зээл авч хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Мөн тухайн зээлийг нэхэмжлэгч тохирсон ёсоор өөрийн хадгаламжаа барьцаалж авсан зээлээ хоршоонд төлж барагдуулсан болох нь нотлох баримтуудаар нотлогдсоор байтал шүүх хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. 5.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1. дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн байхад шүүх хэрэг авагдсан баримтуудад харьцуулсан дүгнэлтийг хийлгүй дан ганц гэрчийн мэдүүлэгт хөтлөгдлөө. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 312/ШШ2025/02452 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нар давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Нэгдүгээрт, талуудын хооронд эээлийн гэрээ байгуулагдаагүй, зээл өгөх, зээл авах хүсэл зориг байгаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн татгалзал зэргээр нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан эрх зүйн харилцаа үүссэн болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх естой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, Иргэннй хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан гэрээний харилцаа үүсээгүй тохиолдолд, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.-д заасан үүрэг дуусгавар болох ерөнхий зохицуулалт хамаарахгүй болно. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан зохицуулалт нь зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг дээр тулгуурлан үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх тусгай ангийн зохицуулалт бөгөөд энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч “““““““““““ын данснаас хариуцагч “““““““““““ийн дансанд 35 сая төгрөг шилжсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар зээл авах, өгөх тухай  нэг ч удаа ярилцаж, зөвлөлдөж, уулзаж байгаагүй байхад нэхэмжлэгч нь уг бодит байдлыг нууж нэхэмжлэл гаргаснаас болж талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй нь шүүх хуралдаанаар тогтоогдсон тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч нь уг нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон шүүхийн хэлэлцүүлэгт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү гэж нийт 97,284,762 төгрөг гаргуулахаар шаардсан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т зааснаар шаардсан гэж мэтгэлцээгүй асуудлаар гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт, хариуцагч нь гэрч Д.”““““““““““аас зээл авахыг хүссэн гэдэг бөгөөд харин нэхэмжлэгчээс зээл авах тухай огт хүсээгүй гэдэг бөгөөд энэ нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрчийн мэдүүлгээр тоггоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна. Мөн талийгаач “““““““““““ болон нэхэмжлэгч “““““““““““ нарьн хооронд үүссэн зээлийн харилцааны асуудлыг “““““““““““т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ. Иймээс Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.11.27-ны өдрийн 2452 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч “““““““““““ хариуцагч “““““““““““т холбогдуулан 97,284,762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...”““““““““““ийн гуйлтаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “““““““““““ ХЗХ-нд өөрийн нээлгэсэн хадгаламжаа барьцаалж 35,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар 29-ний өдөр мөн хадгаламжаа барьцаалж 30,000,000 төгрөгийн зээлийг авч “““““““““““ийн өгсөн дансанд шилжүүлсэн. Гэтэл “““““““““““ зээлээ төлөөгүйгээс миний хадгаламжаас зээлийг хаасан. 3ээлдэгч “““““““““““ээс хоёр удаагийн зээлд өөрийн хадгаламжаасаа суутгуулсан 97,284,762 төгрөгийг гаргуулж “““““““““““ надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэж тодорхойлсон./хх1-2х/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг “....нэхэмжлэгч “““““““““““ын эхнэр “““““““““““тай амаар зээлийн гэрээ байгуулж, улмаар 35,000,000 төгрөгийг зээлж авсан, үүнээс 13,965,000 төгрөгийг төлж, 21,035,000 төгрөг үлдсэн. Харин хуульд зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул хүү гэж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй...талийгаач нөхрийнх нь данс руу шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хариуцагч “““““““““““ мэдээгүй. Хариуцагч “““““““““““ болон нэхэмжлэгч “““““““““““нарын хооронд 30,000,000 төгрөгийн асуудлаар зээлийн гэрээ амаар болон бичгээр байгуулагдах хүсэл зориг байгаагүй. “““““““““““ийн хувьд уг зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй” гэсэн үндэслэл зааж, зөвшөөрөхгүй гэж маргасан./хх53х/

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч “““““““““““ нь ”““““““““““ ХЗХ-нд хандан тус хоршоонд нээлгэсэн хадгаламжаа барьцаалж зээл авах тухай хүсэлт гаргаснаар тэдний хооронд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 22-07/05-05 дугаартай Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ /35,000,000 төгрөгийн зээл/, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22-07/28-114 дугаартай Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ /30,000,000 төгрөгийн зээл/ тус тус бичгээр байгуулсан, /хх5-11, 30-37х/

“““““““““““ ХЗХ нь дээрх 22-07/05-05 дугаартай гэрээний дагуу зээл 35,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн “““““““““““ тоот харилцах данснаас тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Д.”““““““““““ын Хаан банк дахь “““““““““““ тоот харилцах данс руу, 22-07/05-05 дугаартай гэрээний дагуу зээл 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ”““““““““““ын Хаан банк дахь 5090757966 тоот харилцах данс руу тус тус шилжүүлсэн, /хх12,13х/

Гэрч Д.”““““““““““ /нэхэмжлэгч “““““““““““ын эхнэр/ нь өөрийн харилцах дансанд “““““““““““ ХЗХ-оос шилжиж орж ирсэн 35,000,000 төгрөгийг хариуцагч ”““““““““““ийн Хаан банк дахь “““““““““““ тоот харилцах данс руу 20,000,000 төгрөгийг нь “““““““““““аас гэсэн гүйлгээний утгатайгаар, 15,000,000 төгрөгийг нь АТМ-аар тус тус шилжүүлсэн, /хх14х/

Нэхэмжлэгч “““““““““““ нь ”““““““““““ ХЗХ-оос шилжиж орж ирсэн 30,000,000 төгрөгөөс 29,970,000 төгрөгийг хариуцагч “““““““““““ийн нөхөр талийгаач “““““““““““ын Хаан банк дахь “““““““““““ тоот харилцах данс руу “““““““““““аас гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, /хх38х/

Хариуцагч ”““““““““““ нь банк дахь өөрийн харилцах “““““““““““ болон 407196724 тоот данснуудаас дээрх 35,000,000 төгрөгийн зээлээс 2022.08.05-2023.09.19-ний өдрийн хооронд 14 удаа нийт 13,965,000 төгрөгийг гэрч Д.”““““““““““ын Хаан банк дахь харилцах ”““““““““““ тоот данс руу Нараа, Нараа төлөлт, Нараа зээл төлөлт Эм пи төлөлт Нараа гэсэн гүйлгээний утгуудтайгаар шилжүүлсэн байх ба гэрч Д.”““““““““““ нь хариуцагчаас шилжүүлж байсан дээрх мөнгөнүүдийг тухай бүр нь “““““““““““ ХЗХ-ны харилцах данс руу буюу зээлийн эргэн төлөлтөд төлж байсан, /хх15-28,56-65х/

Мөн хариуцагч ”““““““““““ нь Хаан банк дахь өөрийн харилцах “““““““““““ данснаас дээрх 30,000,000 төгрөгийн зээлээс 2022 оны 09 сарын 07-ны өдөр 4,400,000 төгрөгийг 22-07/29-115 гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022 оны 12 сарын 23-ны өдөр 4,713,577 төгрөгийг Зээл төлөлт Манлайбаатар гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус нийт 9,113,577 төгрөгийг “““““““““““ ХЗХ-ны банк дахь харилцах данс руу шилжүүлсэн байна. /хх39-40х/

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгч “““““““““““, хариуцагч “““““““““““ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-д нийцсэн байна.

Тодруулбал нэхэмжлэгч “““““““““““, хариуцагч “““““““““““т мөнгө шилжүүлээгүй, харин нэхэмжлэгч “““““““““““ын эхнэр Д.”““““““““““ 35,000,000 төгрөгийг хариуцагч ”““““““““““ийн Хаан банк дахь “““““““““““ тоот харилцах данс руу 20,000,000 төгрөгийг “““““““““““аас гэсэн гүйлгээний утгатайгаар, 15,000,000 төгрөгийг нь АТМ-аар тус тус шилжүүлсэн, нэхэмжлэгч “““““““““““ нь ”““““““““““ ХЗХ-оос шилжиж орж ирсэн 30,000,000 төгрөгөөс 29,970,000 төгрөгийг хариуцагч “““““““““““ийн нөхөр талийгаач “““““““““““ын Хаан банк дахь “““““““““““ тоот харилцах данс руу “““““““““““аас гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримт, хариуцагч, гэрчийн тайлбараар тогтоогдсон.

5. Иймд нэхэмжлэгч “““““““““““ хариуцагч “““““““““““т дээрх 35,000,000 төгрөг болон 30,000,000 төгрөгүүдийг зээлдүүлсэн гэдгээ хуульд заасны дагуу баримтаар гаргаж нотолж чадаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Талууд гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч хоршооноос зээл авч хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Мөн тухайн зээлийг нэхэмжлэгч тохирсон ёсоор өөрийн хадгаламжаа барьцаалж авсан зээлээ хоршоонд төлж барагдуулсан болох нь нотлох баримтуудаар нотлогдсоор байтал шүүх хууль зүйн дүгнэлт хийсэнгүй” гэсэн агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр  сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/02452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч “““““““““““ын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 644,378 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАТТӨР

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.АЗЖАРГАЛ                       

                                                                     ШҮҮГЧ                         Р.ҮҮРИЙНТУЯА