Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2016/00407

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2016/00407

Улаанбаатар хот

 

 

 

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 108 тоотод оршин суух, Боль овогт Төмөрхавын Гантулга/РД:УЮ83020407/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Скайтел” ХХК-иас Т.Гантулга нь Хилийн цэргийн 0252 ангид Мэдээлэл бүртгэлийн ажилтай байхдаа 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Модем, Alcatel, ZTE 12 сарын хугацаатай сар бүр 55.000 төгрөг төлөхөөр авсан. Утас авсан урамшуулалд нэг жилийн хугацаанд сүлжээндээ үнэгүй ярих эрхийг 96070413, 96615069 дугаарт авч ашигласан болно. Гэтэл сар бүр төлөх байсан мөнгөө төлөөгүй. Иймд Б.Гантулгаас 330.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Т.Гантулга нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Скайтел” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 330.000 төгрөгийг төлж байрагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Т.Гантулгаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Хариуцагч Т.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагчийн зөвшөөрлийн үндэслэл болсон “....Нэхэмжилсэн 330.000 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Боль овогт Төмөрхавын Гантулгад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.500 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 7.750 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.Гантулгаас 7.750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч

“Скайтел” ХХК-д олгосугай.
           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   П.ЦЭЦЭГДУЛАМ