| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0266/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/292 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч Б.Н-,
Иргэний нэхэмжлэгч О.М-,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгч Ш.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.С-д холбогдох эрүүгийн 1938004010307 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ш.С-,
Шүүгдэгч Ш.С- нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ХХХХХХ улсын дугаартай Тоёота Фийлдэр маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Хөвсгөл аймгийн ННННН сумын 22222 багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам хөрсөн замтай уулзвар нэвтрэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9-д заасныг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, уг мотоциклиор зорчиж явсан Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.С- нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ХХХХХХ улсын дугаартай Тоёота Фийлдэр маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Хөвсгөл аймгийн ННННН сумын 22222 багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам хөрсөн замтай уулзвар нэвтрэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9-д заасныг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, уг мотоциклиор зорчиж явсан Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938004010307 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...
Би 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед дүү О.М-гийн хамтаар ННННН сумын 10-14-06 тоотоос О.М-гийн мотоцикльтой гараад 22222 хорооны хатуу хучилттай замаар хойноос урагш чиглэлд явж байтал ертөнцийн зүгээр баруун талаас саарал өнгийн суудлын авто машин туслах замаар орж ирээд шууд мотоцикльтой зорчиж явсан О.М- бид хоёрыг мөргөж унагаасан. Тэр үед би ухаан алдаад газарт унаад байж байхад түргэн тусламжийн машин ирээд аваад явсан...Би байнгын хэвтрийн дэглэм сахиж, хөл хугарсан байдалтай байгаа. Би хөдөлмөрийн чадвар алдалтынхаа хохирол болон эмчилгээний зардал зэрэг 4.430.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р тал/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч О.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед 10 дугаар хорооноос ах Б.Н-ыг аваад 22222 хорооны засмал замаар уруудаад төв замаар явж байтал баруун талаас саарал өнгийн машин гудамжнаас хурдтай давхиж ирээд туслах замаас төв зам руу орж ирсэн. Би мотоциклио зогсоох арга хэмжээ авсан боловч тухайн автомашинтай мөргөлдсөн...Би мотоциклио 20-30 км/цагийн хурдтай жолоодож явж байсан. Харин машины хурдыг мэдэхгүй. Миний биеийн зүүн өвдөг цөмөрсөн, баруун гарын бугуй эвгүй болсоноос гадна өөр зулгаралт, цус хуралтууд үүссэн... Би мотоциклийн эвдрэлийн 310.000 төгрөг, эмчилгээнд 160.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 19.200 төгрөгийг Ш.С-гээс гаргуулж авсан. Би шүүгдэгчээс 2.860.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ хохирлоос надад нийт 479.200 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Үлдсэн хохирол нь ажил хийгээгүй өдрийн орлого, бусад эмчилгээний зардлын мөнгө, болон энэ хэргийн улмаас надад учираад байгаа мөнгөн хохирлууд юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 24-25-р тал/
Гэрч Б.Цэдэнсодномын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед ННННН сумын 22222 хорооны 44 дүгээр гудамжны 6 тоот хашааныхаа гадаа явж байтал миний ээж Ш.С- гудамжны үзүүрээс намайг дуудаад би яваад очтол машин зам дээр мотоцикльтой мөргөлдсөн байсан ба мотоцикль дээр сууж явсан нэг эрэгтэй хүн нь газар хэвтсэн нөгөө нэг эрэгтэй хүн нь босож явж байсан. Тэгээд ээж намайг “яаралтай түргэн тусламж, цагдаа нарыг дуудаарай” гээд би дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламж ирээд мотоцикльтой явж байсан 2 эрэгтэй хүнийг аваад явсан. Тэгээд цагдаа нар ирсэн...Тухайн үед машины жолоочийн эсрэг талын доогуур мотоциклийн урд дугуйн хэсэг орсон байдалтай байсан. Үүнээс гадна машины урд талын жолоочийн эсрэг талын дугуй хагарсан, урд талын бампер зэрэг урд хэсгээрээ эвдрэл гэмтэлтэй болсон байсан. Тэр өдөр миний ээж Ш.С- ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн тийш чиглэлтэй 22222 хорооны засмал замыг хөндлөн гарч явах үедээ тухайн мотоцикльтой 2 эрэгтэй хүнтэй мөргөлдсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/
Гэрч Ш.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн ХХХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрийн төрсөн эгч Ш.С-д худалдсан бөгөөд нэр шилжүүлээгүй байсан юм. Яагаад гэвэл бид хоёр төрсөн эгч дүүс бөгөөд ээлжилж унаад явж байдаг болохоор нэр шилжүүлэх шаардпагагүй байсан. Надад ХХХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ ХХХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний төрсөн эгч Ш.С- эзэмшиж ашиглах эрхтэй учираас надад ямар энэ хэрэгт оролцох гомдол санал нэхэх шаардлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 96-р тал/.
Шүүгдэгч Ш.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:... Би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг өнгөрч байхад ННННН сумын нисэх онгоцны буудлын урд талд Цагаан эрэг гэх газраас айлд очиж сүү цагаан идээ аваад буцаж ННННН сумын 22222 багийн чиглэлд баруунаас зүүн зүгт чиглэлтэй хөдөлгөөн үйлдэж өөрийн эзэмшлийн ХХХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан юм. Тэр үед би ННННН сумын 22222 хорооны хатуу хучилттай замаар баруун зүгээс зүүн зүгт замыг хөндлөн гарах гэж 2 тал руугаа ирж байгаа тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгахад ямар ч хөдөлгөөн надад харагдаагүй юм. Би өөрийн эзэмшлийн ХХХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй засмал зам руу ороод уулзварыг нэвтрэх үед гэнэт л зүүн гар талаас төв замаар хойноос урагш чиглэлтэй явж байсан мотоцикльтой мөргөлдсөн. Би тэр үед шууд машинаа зогсоогоод балмагдаад шоконд орсон байсан. Тухайн үед миний охин Цэдэнсодном хашааны гадаа байж байхад нь би дуудаж ирүүлээд гар утсаар нь цагдаа, эмнэлэг дуудаад мотоцикольтой зорчиж явсан 2 хүнийг эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн машинд суулгаж явуулсан...Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...Би 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Н-, иргэний нэхэмжлэгч О.М- нарын Эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 19.200 төгрөгийг төлсөн. Мөн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Н-т эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр О.М-гийн эмчилгээний зардалд 160.000 төгрөг өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр О.М-гийн мотоциклийн эвдэрсэн эд ангийн үнэлгээний хохирол болох 310.000 төгрөг төлсөн байгаа...Би гэм буруугаа ойлгож байна... гэх дүгнэлт /хх-ийн 100-103-р тал /
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 312 дугаартай: ...Ш.С-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх- ийн 20-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 308 дугаартай: О.М-гийн биед зүүн өвдгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хэрэг болсон гэх 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой. О.М-гийн биед учирсан шарх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн өрөнхий чадварт нөлөөлөхгүй…гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 309 дугаартай: ... Б.Н-ын биед баруун шилбэ ясанд цууралт, баруун, зүүн сарвуу, баруун тохой, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хэрэг болсон гэх 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой. Б.Н-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь баруун шилбэ ясны цууралтын эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх- ийн 24-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 973 дугаартай: Б.Н-ын биед баруун шилбэ ясны хөндлөн хугарал, баруун, зүүн сарвуу, баруун тохой, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь хэрэг гарсан гэх 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтэл үүссэн цаг хугацаанаас дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор томилох хүртэл хохирогчийн эрүүл мэндийн байдал болон эмнэлэгт үзүүлж боолт хийлгэж байгаа нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж байна...гэх дүгнэлт /хх-ийн 78-р тал/
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн: 2019 оны 6-р сарын 03-ны өдрийн 12 цагийн үед ННННН сумын 14-р багийн засмал замд ХХХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.С- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв. Жолооч Ш.С-гийн МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9-д “Гоп ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээвриий хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж мотоцикльтой мөргөлдсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн. Уг осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Энэ талаар дүгнэх боломжгүй. Тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн гадаад хүчин зүйл үгүй.....гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5-р тал/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 34-р тал/
Иргэний нэхэмжлэгч О.М-гийн УБ МОТО маркийн мотоциклийн гаалийн бичиг, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 48-50-р тал/
Иргэний нэхэмжлэгч О.М-гийн бичгийн гомдол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-53-р тал/
Хохирогч Б.Н-ын бичгийн гомдол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-58-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, татвар төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-46-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.С- нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ХХХХХХ улсын дугаартай Тоёота Фийлдэр маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Хөвсгөл аймгийн ННННН сумын 22222 багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам хөрсөн замтай уулзвар нэвтрэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9-д заасныг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, уг мотоциклиор зорчиж явсан Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгөөгүй, хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ш.С-гийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, энэ талаар мэдлэг дутмаг, өөрийн анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Б.Н- нь шүүгдэгчээс 4.430.000 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг, иргэний нэхэмжлэгч О.М- нь 2.860.000 төгрөгийг тус, тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажилллагааны явцад хохирогчид 219.200 төгрөгийн, иргэний нэхэмжлэгчид 489.200 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны харилцагчийн хуулга /хх-ийн 89-93-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Хохирогч Б.Н- нь хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирлын тооцоог гаргах бололцоогүй, шийдвэрлэх боломжгүй байна.
Хэрэгт тусгагдсан нотлох баримтын хэмжэээнд иргэний нэхэмжлэгч О.М-гаас гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 95-96/ -аас 581.955 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч Ш.С-гийн нөхөн төлсөн 489.200 төгрөгийг хасаж тооцон, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдсэн 92.755 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Харин хохирогч Б.Н-ын нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 219.200 төгрөгийг хасаж тооцон үлдэх хохирол болох 4.210.800 төгрөг, цаашид гарах хохирлоо, иргэний нэхэмжлэгч О.Мөнхбаягалан нь 2.278.045 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.С- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хохирогчид 219.200 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчид 489.200 төгрөгийг тус, тус нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ш.С-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчид 219.200 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчид 489.200 төгрөгийг тус, тус нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, өндөр насны тэтгэвэрт байдаг, өрх толгойлсон эх зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1938004010307 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.С- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.С-гээс 92.755 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.М-д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ш.С-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурсугай.
5. Эрүүгийн 1938004010307 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР