| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00405/И |
| Дугаар | 103/ШШ2016/00408 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2016/00408
| 2016 оны 09 сарын 2******* өдөр | Дугаар 10*******/ШШ2016/00408 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* задгайн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт /РД:НД8804176*******/-д холбогдох орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүргийн биелэлт 1.949.251,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эзэмшилийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот ******* өрөө орон сууцаа 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн иргэн Н.ад амьдран суух зориулалтаар 1 сарын 250.000 төгрөгийн төлбөртэйгээр тооцож, ус, дулаан, кабель зэргийг түрээслэгч өөрөө төлж байхаар тохиролцож түрээслүүлсэн. Н. нь байрны түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг, цахилгааны төлбөр 22.744 төгрөг, ус дулааны төлбөр 2015 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх 76*******.427,******* төгрөг, хуурай хог хаягдлын 28.285 төгрөг, кабель телевизийн 17.750 төгрөг, СӨХ-ны 117.000 төгрөг нийт 1.949.251,******* төгрөгийг төлөөгүй. Уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие гаас нэхэмжилсэн 1.949.251,******* төгрөгөөс 776.575 төгрөгийг төлсөн. Үлдэх 1.172.676,******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгч , хариуцагч Н. нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Н. нь нэхэмжилсэн 1.949.251,******* төгрөгөөс 776.575 төгрөгийг төлж, үлдэх 1.172.676,******* төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг нэхэмжлэгч зөвшөөрч талууд эвлэрсэн тул эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Н.аас орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүргийн биелэлт 1.949.251,******* төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт ад холбогдох орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүргийн биелэлт 1.949.251,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н. нь 1.949.251,******* төгрөгөөс 776.575 төгрөгийг төлж, үлдэх 1.172.676,******* төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.1*******8 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2*******.069 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.аас 2*******.069 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ