Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2016/00409

 

 

 

 

 

20*******6 оны 09 сарын 23 өдөр

Дугаар *******03/ШШ20*******6/00409

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг, ******* дугаар хороонд байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороонд байрлах ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 22.343.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 20*******5.05.*******4-ны өдөр ******* ******* ХХК-тай Монгол улсын Иргэний хууль бусад хууль тогтоомжийг үндэслэн худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр худалдагч тал болох манай компани элс, хайрга бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч тал болох ******* ******* ХХК бэлтгэн нийлүүлсэн элс хайрганы үнийг төлөхөөр тохирсон. Манай компани 20*******5.05.*******4-ны өдрөөс 20*******5.07.20-ны өдрийн хугацаанд нийт *******9.597.500 төгрөгний элс хайргыг тус тус худалдан авагч талд гэрээний дагуу нийлүүлж хүлээлгэн өгсөн. Хариуцагч ******* ******* ХХК нь уг гэрээний дагуу нийлүүлсэн барааны *******9.597.500 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг манай компанид гэрээгээр тохирсон хугацаанд төлж, үлдэгдэл *******4.597.500 төгрөгийг 20*******5.07.20-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг үндэслэн хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор уг гэрээний 6.5 дахь заалтаар тохиролцсон. Иймд ******* ******* ХХК-иас 20*******5.05.*******4-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт *******4.*******95.500 төгрөг, алданги 7.447.750 төгрөг нийт 22.343.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээг байгуулав.

*******. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага 22.343.250 төгрөгөөс 4.343.260 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас **************.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид олгохоор тохиролцов.

2. Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэгчид **************.000.000 төгрөгийг 20*******6.*******0.22-ны дотор төлж барагдуулна.

3. Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэгчид **************.000.000 төгрөгийг 20*******6.*******0.22-ны дотор хэсэгчлэн төлж болно гэж талууд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 22.343.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 4.343.260 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь үлдэх **************.000.000 төгрөгийг 20*******6.*******0.22-ны дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, **************.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 247.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******23.975 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч байгууллагаас *******23.975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 22.343.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн

шаардлагын зарим хэсэг болох 4.343.260 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь үлдэх **************.000.000 төгрөгийг 20*******6.*******0.22-ны дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, *******23.975 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд *******23.975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА