| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2021/00820/И |
| Дугаар | 207/МА2026/00033 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 207/МА2026/00033
2026 03 12 207/МА2026/00033
2026 03 12 207/МА2026/00033
Б.”““““““““““ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч О.”““““““““““, “““““““““““ ХК-нд
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг , Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 312/ШШ2026/00035 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : О.”““““““““““ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.”““““““““““, “““““““““““ ХК-нд холбогдох,
О.”““““““““““д холбогдуулан Орхон аймгийн “““““““““““байрлах 74.74 м2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 24.820.000 төгрөг гаргуулах, “““““““““““ ХК-д холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч Б.”““““““““““ээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын “““““““““““тоот орон сууцны зөрүү үнэ 132.859.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““нь хариуцагч О.”““““““““““, “““““““““““ ХК-нд холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын “““““““““““тоот, 74.74 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг О.”““““““““““д даалгах, “““““““““““ ХК-тай байгуулсан барьцааны гэрээний өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, хариуцагч О.”““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.”““““““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх цахимаар, хариуцагч О.”““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч “““““““““““ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар цахимаар, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.”““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие иргэн О.”““““““““““тай 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан орон сууцны үнэ 68.000.000 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлэгч “““““““““““ ХХК-д шилжүүлж, хариуцагч О.”““““““““““ын орон сууцны барилгад бетон зуурмаг нийлүүлснээр тооцоо дуусгавар болж, барилгыг улсын комисс хүлээн авсны дараа өмчлөх эрхийг нотлох бичиг баримт /гэрчилгээ/-ыг шилжүүлэн өгнө гэж гэрээнд заасан байтал одоог хүртэл Улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй. Иймд өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг О.”““““““““““д даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Миний бие Б.”““““““““““ нь О.”““““““““““тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ 2017.05.27-нд байгуулж “““““““““““барилгаас 85 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017.10.01 гэхэд хүлээж авахаар болсон. Бичгээр байгуулсан гэрээний дагуу би төлбөрийг бүрэн хийсэн. Гэрээний 3.3-т заасны дагуу төлбөрийг 100% хийсэн захиалагчид орон сууцыг шилжүүлэн өгч, өмчлөх эрхийн нотлох баримтыг шилжүүлэхээр заасан. Гэвч гэрээний энэхүү заалтыг зөрчсөн 2019.10-р сард байрыг улсын комисст хүлээлгэн өгсөн. 2019.10-р сард манайх уг байранд орсон. Орсноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах талаар зөндөө шаардаж сүүлдээ О.”““““““““““ утсаа авахгүй, уулзахгүй болсон. Дээрх байдлуудаас үзэхэд 2017.10.01-ний өдөр гэхэд байрыг хүлээлгэх эцсийн хугацааг тохирч байрны төлбөрийн мөнгийг бэлнээр гүйцэтгүүлсэн билээ. Гэрээний 6.3-т зааснаар гүйцэтгэгч орон сууцыг 5.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хойшлуулсан хоног тутамд захиалагчид төлнө гэсэн гэрээний заалтаар хариуцлага хүлээх байгаа. Иймд 68,000,000₮*0.1 %=68,000₮ 68,000₮*730хон=49,640,000₮-ний хариуцлага хүлээхээр байгаа боловч үүний 50% болох 24 820 000₮-ийг гэрээний хариуцлага болгон гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
Миний бие Б.”““““““““““ нь 2021.07.07-нд тус шүүхэд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт ““““““““““““““““““““““ тоот 3 өрөө орон сууцыг барьсан О.”““““““““““тай 2017.05.27-ны өдөр 3 өрөө орон сууцыг Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 68,000,000₮-ийг О.”““““““““““д төлөхөөр тохиролцон. Э.”““““““““““ тус орон сууцнаас 3 өрөө 85 м2 ”““““““““““тоот орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд 3 өрөө орон сууц буюу “““““““““““тоотыг 2017.10.01-ний өдөр ашиглалтанд оруулна гэсэн боловч уг хугацаандаа оруулж чадаагүй хугацаа хэтэрч 2019 онд ашиглалтанд орсон. Орон сууц ашиглалтанд орж, “““““““““““тоотыг авах гэтэл м2 талбайд хийгдэх засвар тохирсноор хийгдээгүй байсан тул 3 өрөө орон сууцыг миний эзэмшил ашиглалтад шилжүүлж өгсөн. Ашиглалтад орсноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэсээр шүүхэд хандах үед 2022 оны 2-р улиралд өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. 2021.07.07-нд гаргасан миний нэхэмжпэл “““““““““““орон сууцны “““““““““““ тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
Тус шүүхэд Б.”““““““““““ийн нэхэмжлэлтэй О.”““““““““““д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.
1. Нэхэмжлэгч Б.”““““““““““ нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 5 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г хариуцагч О.”““““““““““тай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь Орхон аймаг Баян-Өндөр сум “““““““““““тоот хаягт байрлах 85 м.кв бүхий гурван өрөө орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, барилгыг улсын комисс хүлээж авсны дараа шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийг нотлох холбогдох баримт бичгийг хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн болно. Орон сууц ашиглалтад орох үед нэхэмжлэгчийн зүгээс “““““““““““тоот хаягт байрлах 85 м.кв бүхий гурван өрөө орон сууцдаа орох гэтэл уг орон сууц харилцан тохиролцсон загвараар хийгдэх боломжгүй байсан тул хариуцагчтай харилцан тохиролцсоны улмаас “““““““““““ тоот хаягт байрлах 74.74 м.кв бүхий орон сууцад 2019 оны 10 дугаар сараас амьдрах болсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухай бүрд нь 100 хувь биелүүлсэн боловч одоо хүртэл байрны өмчлөгчөөр тогтоогдоогүй байна. Мөн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий 40 айлын орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “““““““““““анд барьцаалсан байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 106 дүгээр зүйлийн 106.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум “““““““““““айлын орон сууцны “““““““““““ тоот хаягт байрлах 74.74 м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.”““““““““““ийг тогтоож, дээрхи орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газрын, Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О.”““““““““““д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Дээр дурдсан гэрээний 5.1 дэхь хэсэгт Гүйцэтгэгч нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн болно, мөн гэрээний 6.3 дахь хэсэгт Гүйцэтгэгч нь орон сууцыг 5.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөний үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алдангийн хугацаа хойшлуулсан хоног тутамд Захиалагчид төлнө гэж тус тус заасан байх тул нийт 24 820 000 төгрөгийг хариуцагч талаас гаргахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-”““““““““““, ГД:”““““““““““ барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчинтөгөлдөр бусад тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Хариуцагч О.”““““““““““ нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12/18/-18 дугаартай зээлийн гэрээг “““““““““““тай байгуулж, 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-”““““““““““, ГД:”““““““““““ барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан байна. 2017 оны 05 сарын 27-ны өдөр дуплекс буюу 2 давхар загварын орон сууц захиалан бариулах 3 талт гэрээг Иргэний хуулийн “““““““““““3.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан. Тус гэрээний төлбөр болох 68.000.000 төгрөгийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хэрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж заасан. О.”““““““““““ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа, удахгүй гарна гэж тайлбарласнаас үүдэн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотлох баримт цугларч миний захиалан бариулсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг О.”““““““““““ өөрийн нэр дээрээ 82.2 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрчилгээ гаргуулж, “““““““““““ны барьцаанд тавьсныг нотлох баримт цугларахад олж мэдлээ. О.”““““““““““ болон “““““““““““ нарын хооронд байгуулсан 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-”““““““““““, ГД:”““““““““““ барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу дээрх барьцааны гэрээний “““““““““““74.74 м.кв бүхий 3-н өрөө орон сууц “““““““““““ тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна. 2019 оноос өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байна. Ийнхүү Иргэний хуулийн “““““““““““3 дугаар зүйлийн “““““““““““3.1, “““““““““““3.3 дахь хэсэгт зааснаар уг байрыг Б.”““““““““““ миний бие өмчлөх эрхтэй болохыг мэдсээр байж, О.”““““““““““ нь надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өмчлөх зрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч “““““““““““-ийн барьцаанд бариулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. “““““““““““-тай барьцааны гэрээ байгуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 Хууль зөрчсөн, буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд “““““““““““ болон О.”““““““““““ нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээ"-ний “““““““““““74.74 мкв бүхий 3-н өрөө орон сууц “““““““““““ тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэжээ
Нэхэмжлэгч Б.”““““““““““ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-”““““““““““, ГД:”““““““““““ барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.
Нэхэмжлалийн шаардлагыг ихэсгэх үндэслэл: Хариуцагч О.”““““““““““ нь 2018 оны 03 сарын 16-ны өдөр 12/18/-18 дугаартай зээлийн гэрээг “““““““““““тай байгуулж, 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-”““““““““““, ГД:”““““““““““ барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан байна.
2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуплекс буюу 2 давхар загварын орон сууц захиалан бариулах 3-н талт гэрээг иргэний хуулийн “““““““““““3.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан. Тус гэрээний төлбөр болох 68.000.000 төгрөгийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж заасан. О.”““““““““““ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа, удахгүй гарна гэж тайлбарласнаас үүдэн 2021 оны 07 сарын 07-ны өдөр Орхон аймаг дахь Иргэний хэргийм анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотлох баримт цугларч миний захиалан бариулсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг О.”““““““““““ өөрийн нэр дээрээ 82.2 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрчилгээ гаргуулж, “““““““““““ны барьцаанд тавьсныг нотлох баримт цугларахад олж мэдлээ.
О.”““““““““““ болон “““““““““““ нарын хооронд байгуулсан 2018 оны 33 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-2101021-537, Д “““““““““““ барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу дээрх барьцааны гэрээний “““““““““““74.74 мкв бүхий 3-н өрөө орон сууц “““““““““““ тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна. 2019 оноос өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байна. Ийнхүү Иргэний хуулийн “““““““““““3 дугаар зүйлийн “““““““““““3.1, “““““““““““3.3 дахь хэсэгт зааснаар уг байрыг Б.”““““““““““ миний бие өмчлөх эрхтэй болохыг мэдсээр байж, О.”““““““““““ нь надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч “““““““““““-ийн барьцаанд бариулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. “““““““““““-тай барьцааны гэрээ байгуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй. Иргэний хуулийн 56 дутаар зүйлийн 56.1.1 Хууль зөрчсөн, буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилилсан хэлцэл, "56.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд “““““““““““ болон О.”““““““““““ нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээ-ний “““““““““““4.74 мкв бүхий 3-н өрөө орон сууц “““““““““““ тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа:
2017 оны 05 сарын 27 ны өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээг гүйцэтгэгч О.”““““““““““, нийлүүлэгч “““““““““““ ХХК, захиалагч Б.”““““““““““ нар Иргэний хуулийн “““““““““““3.1 дэх хэсэгт зааснаар барилга баригдахаас өмнө ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Захиалагч Б.”““““““““““ би орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлэн О.”““““““““““тай гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууны барилга бий болоогүй, тус орон сууцыг хариуцагч О.”““““““““““ тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус орон сууцны дотоод загварыг дуплекс буюу 2 давхар загвараар баригдах боломжтой давхарт авах сонирхолоо илэрхийлж, гүйцэтгэгч талаас боломжтой гэж гэрээ байгуулсан болно. Орон сууц захилан бариулах гэрээний 3.2 дахь хэсэгт "Орон сууцны барилгыг батлагдсан зураг төсвийн дагуу барьж гүйцэтгэн, барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссоор оруулж, уг комиссын хүлээн авсан тухай захиалагчид мэдэгдэнэ", 3.3 дахь хэсэгт "Орон сууцыг 100 төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ" гэж зааснаас үүдэн 2019 онд дүплекс загвараар баригдсан орон сууцыг өөрсдийн бодит эзэмшилд шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.”““““““““““ нь гэрээнд заасан цаг хугацаанд гэрээгээр тохирсон төлбөр болох 68 000 000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.”““““““““““ийг Орхон аймаг Баян-Өндөр сум “““““““““““айлын орон сууцны “““““““““““ тоотын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ
Хариуцагч О.”““““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“““““““““““ийн нэхэмжлэлтэй холбогдох асуудалд 2022 оны 2-р улиралд багтаан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой. Үүнээс наана гаргаж өгөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч О.”““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Б.”““““““““““ийн нэхэмжлэлийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Б.”““““““““““д орон сууцыг нь шилжүүлэн өгсөн, Б.”““““““““““ нь орон сууцандаа амьдарч байгаа тиймээс боломжгүй. гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Нэг. Б.”““““““““““ нь орон сууцны хууль ёсны өмчлөгч болох О.”““““““““““тай Орхон аймгийн “““““““““““ байрны “““““““““““ тоот 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тохиролцоогүй атлаа тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.”““““““““““ болон О.”““““““““““ нарын хооронд ямар нэг гэрээ огт байгуулагдаж байгаагүй бөгөөд харин “““““““““““ ХХК нь О.”““““““““““тай тус орон сууцны барилгын “““““““““““тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, улмаар 68.000.000 төгрөгийн бетоны үнэд тооцох, улмаар зөвхөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ямар нэгэн засвар хийгээгүй орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү тохиролцсон байтал Б.”““““““““““ нь орон сууцыг голж улмаар “““““““““““ тоот дуплекс буюу 2 давхар орон сууцыг бүх засвар үйлчилгээг хийсэн байдлаар хүлээн авахаар шаардсаны дагуу “““““““““““ тоот орон сууцыг түүний хүссэнээр засаж, тухайн орон сууцандаа амьдарч эхэлсэн байдаг. Гэвч гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд “““““““““““ ХХК болон Б.”““““““““““ийн хувьд мэдэж байсан атлаа Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Шалтгаан нь орон сууцны үнийг анх “““““““““““тоот орон сууцны хувьд 1 м.кв талбайн угсралтын үнэ буюу 800.000 төгрөгөөр тогтоосон ба түлхүүр гардуулах нөхцлөөр Б.”““““““““““ийн хүссэний дагуу орон сууцыг амьдрахад бэлэн болгоход тухайн үеийн зах зээлийн ханш нь 1 м.кв талбайн үнэ 1.500.000 төгрөг болох байсантай холбоотой гэрээгээ өөрчлөх хүсэлгүй болсон. Ийнхүү одоо ч тэрээр бичгээр гэрээ байгуулаагүй, байгуулахыг ч хүсдэггүй төдийгүй гэрээ байгуулаагүй атлаа “““““““““““ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй юм. Б.”““““““““““ нь О.”““““““““““д “““““““““““тоот болон “““““““““““ тоот орон сууцны үнэ гэж огт төлбөр төлөөгүй, харин “““““““““““ ХХК-д “““““““““““тоот орон сууцны үнэд 68.000.000 төгрөг төлсөн байж магадгүй юм. Гэхдээ уг төлбөрийн хувьд “““““““““““ ХХК болон О.”““““““““““ нар нь зөвхөн барилга угсралтын ажилд хамаарах барилгын материал болон ажлын хөлс орсон үнэ бөгөөд Б.”““““““““““ нь амьдрахад бэлэн орон сууцыг хүлээж авснаараа зөрүү үнийг төлж байж өмчлөгч болох үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь 2017-2018 онд түлхүүр гардуулах нөхцөлтэй орон сууцны зах зээлийн үнэ нь 1 м.кв талбайн үнэ 1.500.000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байсан. Харин одоогийн зах зээлийн бодит ханш нь 1 м.кв орон сууцны үнэ нь хамгийн багадаа 2.500.000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байгаа болно. Гэтэл Б.”““““““““““ийн хувьд маш олон шаардлага хүсэлт тавьсны дагуу “““““““““““тоот орон сууцнаас өөр орон сууцыг түлхүүр гардуулах нөхцлөөр буюу хүн ороод амьдрахад бэлнээр хэл ам хийсээр байгаад хүлээн авсан. Тэгсэн атлаа зөрүү үнийг төлөхгүйн тулд гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгээ хангалттай мэддэг байж ийнхүү зөрүү үнийг төлөхгүйгээр, тэр ч бүү хэл цаашид мөрдөгдөх боломжгүй болсон “““““““““““ ХХК-тай байгуулсан гэрээний нөхцлийг зааж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Үнэхээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа л бол нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй нийцүүлэн гэрээ байгуулах, гэрээний үнийг бүрэн төлөх үүргийг хуулиар болон гэрээгээр хүлээх учиртай. Тодруулбал өмчлөх эрх нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар шилжих ёстой гэж үзвэл Б.”““““““““““ үнэ төлөх үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй атлаа тус шүүхэд Орхон аймгийн “““““““““““ байрны “““““““““““ тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа тул түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрэв. Нөгөө талаас уг орон сууцны улсын бүртгэл нь одоо О.”““““““““““ын нэр дээр бүртгэгдсэн, уг улсын бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон ба уг улсын бүртгэл болон гэрчилгээг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Б.”““““““““““ийн гомдлоор хянаад хуульд заасны дагуу олгогдсон, хууль зөрчөөгүй талаарх дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт юм. Иймээс тус орон сууцны зөрүү үнэ болох 62.000.000 /жаран хоёр сая/ төгрөгийг Б.”““““““““““ээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгааг үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:
Б.”““““““““““ нь өмчлөгч О.”““““““““““ын Орхон аймгийн “““““““““““ байрны “““““““““““ тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэдгээ 2022.11.02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба хариуцагчийн хувьд Б.”““““““““““ нь орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй, орон сууцны үнийг төлөөгүй ба одоог хүртэл гэрээ байгуулах, орон сууцны үнийг төлөх талаар ямар нэг санаачлага гаргахгүй байгаа билээ. Шүүхэд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 дахь жилдээ явуулж байгаа ба Б.”““““““““““ нь анх 2018 оны 10 дугаар сард улсын комисс уг барилгыг ашиглалтанд хүлээн авснаас хойш өдийг хүртэл гэрээ байгуулахгүйгээр оршин сууж байгаа болно. Тодруулбал, Б.”““““““““““ нь О.”““““““““““ын өмчлөлийн 3 өрөө орон сууцанд 2018 оны 10 дугаар сараас одоо хүртэл буюу 2024 оны 3 дугаар сар хүртэл нийт 65 сар амьдарч байгаа юм. Уг 65 сарын хугацаанд Б.”““““““““““ нь зардлаа хэмнэж амьдарч байгаа, сар бүрийн зах зээлийн орон сууц хөлслөх төлбөр 800.000 төгрөгөөр тооцож үзвэл багадаа 52.000.000 төгрөг болох ба тэрээр “““““““““““ ХХК-д төлөх ёстой төлбөрийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй болно. Иймээс орон сууц худалдан авахаар буюу захиалан бариулах гэрээ байгуулаагүй, орон сууцны үнийг төлөөгүй, хууль бусаар оршин сууж, ашиглаж буй Б.”““““““““““ийн хууль бус эзэмшлээс О.”““““““““““ын өмчлөлийн Орхон аймгийн “““““““““““ байрны “““““““““““ тоот 3 өрөө бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгааг хүлээн авч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: .
Өмнө нь гаргасан О.”““““““““““ын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын Г хэсгийн “““““““““““дугаар байрны “““““““““““ тоот орон сууцыг Б.”““““““““““ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаа, Б.”““““““““““ээс Орхон аймгийн “““““““““““байрны “““““““““““ тоот 3 өрөө орон сууцны үнэ 132.859.000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн.Б.”““““““““““ нь орон сууцны хууль ёсны өмчлөгч болох О.”““““““““““тай Орхон аймгийн “““““““““““ байрны “““““““““““ тоот 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тохиролцоогүй атлаа тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.”““““““““““ болон О.”““““““““““ нарын хооронд ямар нэг гэрээ огт байгуулагдаж байгаагүй бөгөөд харин “““““““““““ ХХК нь О.”““““““““““тай тус орон сууцны барилгын “““““““““““тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, улмаар 68.000.000 төгрөгийн бетоны үнэд тооцох, улмаар зөвхөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ямар нэгэн засвар хийгээгүй орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү тохиролцсон байтал Б.”““““““““““ нь орон сууцыг голж улмаар “““““““““““ тоот дуплекс буюу 2 давхар орон сууцыг бүх засвар үйлчилгээг хийсэн байдлаар хүлээн авахаар шаардсаны дагуу “““““““““““ тоот орон сууцыг түүний хүссэнээр засаж, тухайн орон сууцандаа амьдарч эхэлсэн байдаг. Гэвч гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд “““““““““““ ХХК болон Б.”““““““““““ийн хувьд мэдэж байсан атлаа Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Шалтгаан нь орон сууцны үнийг анх “““““““““““тоот орон сууцны хувьд 1 м.кв талбайн угсралтын үнэ буюу 800.000 төгрөгөөр тогтоосон ба түлхүүр гардуулах нөхцлөөр Б.”““““““““““ийн хүссэний дагуу орон сууцыг амьдрахад бэлэн болгоход тухайн үеийн зах зээлийн ханш нь 1 м.кв талбайн үнэ 1.500.000 төгрөг болох байсантай холбоотой гэрээгээ өөрчлөх хүсэлгүй болсон. Ийнхүү одоо ч тэрээр бичгээр гэрээ байгуулаагүй байгуулахыг ч хүсдэггүй төдийгүй гэрээ байгуулаагүй атлаа “““““““““““ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй юм. Б.”““““““““““ нь О.”““““““““““д “““““““““““тоот болон “““““““““““ тоот орон сууцны үнэ гэж огт төлбөр төлөөгүй харин “““““““““““ ХХК-д “““““““““““тоот орон сууцны үнэд 68.000.000 төгрөг төлсөн байж магадгүй юм. Гэхдээ уг төлбөрийн хувьд “““““““““““ ХХК болон О.”““““““““““ нар нь зөвхөн барилга угсралтын ажилд хамаарах барилгын материал болон ажлын хөлс орсон үнэ бөгөөд Б.”““““““““““ нь амьдрахад бэлэн орон сууцыг хүлээж авснаараа зөрүү үнийг төлж байж өмчлөгч болох үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь 2017-2018 онд түлхүүр гардуулах нөхцөлтэй орон сууцны зах зээлийн үнэ нь 1 м.кв талбайн үнэ 1.500.000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байсан. Харин одоогийн зах зээлийн бодит ханш нь 1 м.кв орон сууцны үнэ нь хамгийн багадаа 2.300.000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байгаа болно. Гэтэл Б.”““““““““““ийн хувьд маш олон шаардлага хүсэлт тавьсны дагуу “““““““““““тоот орон сууцнаас өөр орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлөөр буюу хүн ороод амьдрахад бэлнээр хэл ам хийсээр байгаад хүлээн авсан. Тэгсэн атлаа зөрүү үнийг төлөхгүйн тулд гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгээ хангалттай мэддэг байж ийнхүү зөрүү үнийг төлөхгүйгээр, тэр ч бүү хэл цаашид мөрдөгдөх боломжгүй болсон “““““““““““ ХХК-тай байгуулсан гэрээний нөхцлийг зааж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Үнэхээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа л бол нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй нийцүүлэн гэрээ байгуулах, гэрээний үнийг бүрэн төлөх үүргийг хуулиар болон гэрээгээр хүлээх учиртай. Тодруулбал: өмчлөх эрх нь Иргэний хуулийн 112 дугаар зүйшйн 112.1-д зааснаар шилжих ёстой гэж үзвэл Б.”““““““““““ үнэ төлөх үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй атлаа тус шүүхэд Орхон аймгийн “““““““““““ байрны “““““““““““ тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа тул түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрэв. Б.”““““““““““ нь орон сууц захиалан бариулах гэрээг тохиролцсон нөхцөлийн дагуу “““““““““““ тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулаагүй орон сууцны үнийн зөрүүг одоог хүртэл төлөөгүй бөгөөд үүнээс болж О.”““““““““““ нь “““““““““““наас авсан зээлээ төлж чадахгүй эрсдэлд орж, улмаар “““““““““““ны нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэснээр их хэмжээний хүүний өрөнд ороод байна. Тодруулбал, “““““““““““ны нэхэмжлэлтэй О.”““““““““““д холбогдох иргэний хэргийг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025.06.10-ны өдрийн 001/ХТ2025/00113 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, зөвхөн зээлийн хүүнд 292.903.337 /хоёр зуун ерэн хоёр сая есөн зуун гурван мянга гурван зуун гучин долоон/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.158.472 /арван долоон сая нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг нийт 310.061.809 /гурван зуун арван сая жаран нэгэн мянга найман зуун есөн/ төгрөгийг төлөөд байна. Уг зээлийн хүүг “““““““““““ны зүгээс зогсоохгүйгээр нэхэмжилсээр байгаад 2025.06.10-ны өдрийн байдлаар Улсын дээд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэснээр хүү зогссон тул уг хугацаагаар тооцож Б.”““““““““““ээс орон сууцны зөрүү үнэ болох 132.859.000 /нэг зуун гучин хоёр сая найман зуун тавин есөн мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Орон сууцны зөрүү үнийн тухайд: Б.”““““““““““ нь одоогоор “““““““““““ байрны “““““““““““ тоот 3 өрөө бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилж байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж, уг орон сууцны одоогийн зах зээлийн хамгийн бага үнэ болох 1 м.кв талбайг 2.300.000 төгрөгөөр тооцож 87.33 м.кв талбайн нийт үнийг 200.859.000 /хоёр зуун сая найман зуун тавин есөн мянган/ төгрөгөөр тооцож, үүнээс “““““““““““ ХХК-ийн бетон зуурмагийн үнэ 68.000.000 /жаран найман сая/ төгрөгийг хасаж, үлдэгдэл 132.859.000 /нэг зуун гучин хоёр сая найман зуун тавин есөн мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.Нөгөө талаас уг орон сууцны улсын бүртгэл нь одоо О.”““““““““““ын нэр дээр бүрттэгдсэн, уг улсын бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон ба уг улсын бүртгэл болон гэрчилгээг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Б.”““““““““““ийн гомдлоор хянаад хуульд заасны дагуу олгогдсон, хууль зөрчөөгүй талаарх дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт юм. Иймээс Б.”““““““““““ээс “““““““““““ байрны “““““““““““ тоот 3 өрөө бүхий 87.33 м.кв талбай бүхий орон сууцны зөрүү үнэ болох 132.859.000 /нэг зуун гучин хоёр сая найман зуун тавин есөн мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгааг үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч О.”““““““““““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нар нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбартаа :
Б.”““““““““““ нь тус шүүхэд надад холбогдуулан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг О.”““““““““““д даалгах, гэрээний алданги 24.820,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай бичигтээ “““““““““““ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэснийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Иргэний хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах аливаа гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заасан. Гэтэл “““““““““““ тоот орон сууцыг худалдах худалдан авах, захиалан бариулах ямар нэг гэрээг бичгээр байгуулаагүй тул О.”““““““““““ нь нэхэмжлэгч Б.”““““““““““ийн өмнө хуулиар болон гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.Уг орон сууц нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн хүрээнд хийгдсэн бүртгэлийн үйл ажиллагаагаар өмчлөгчөөр О.”““““““““““ бүртгэгдсэн бөгөөд түүний хувьд хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар уг 40 айлын орон сууцыг эрх бүхий байгууллагаар бариулж гүйцэтгүүлсэн. Ийнхүү орон сууцыг 2017.12.11-ний өдөр 82.2 хувийн гүйцэтгэлтэй байхад нь улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар “““““““““““ дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг О.”““““““““““ын нэр дээр бүртгэсэн байдаг. Одоо уг орон сууцны өмчлөгчөөр О.”““““““““““ хуульд заасны дагуу бүртгэгдсэн хэвээр байна. Уг өмчлөх эрхийн улсын бүртгэл болон түүнийг үндэслэн олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Б.”““““““““““ нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022.03.22-ны өдрийн 8 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж Б.”““““““““““ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг Б.”““““““““““ болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч ямар нэг гомдол гаргаагүй ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймээс Б.”““““““““““ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.”““““““““““ нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартааа:
Нэгдүгээрт: Б.”““““““““““ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11 дүгээр хорооллын Г хэсгийн 80-р байрны “““““““““““ тоот орон сууцанд байрлах 3 өрөө орон сууцыг захиалан бариулах, худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, үнийг тохиролцоогүй атлаа шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргасан нь илт үндэслэлгүй байна. Тэгсэн атлаа уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй тул уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох О.”““““““““““аас уг үл хөдлөх хөрөнгийг шаардах эрхгүй гэж үзнэ. Гэтэл Б.”““““““““““ нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох О.”““““““““““ын “““““““““““тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь илт үндэслэлгүй бөгөөд тэрээр уг орон сууцыг худалдан авахаар үнэ тохиролцож гэрээ байгуулаагүй тул түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг уг гэрээ хөндөөгүй болно. Б.”““““““““““ийн гаргасан гэх уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад уг орон сууцыг өмчлөх эрх олж авахаар гэрээ байгуулсан талаар дурьдаагүй, байгуулсан гэрээгээ хавсаргаагүй байх ба харин ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсан мэтээр өмнөх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээсээ огт өөр нэхэмжлэлийн үндэслэл тодорхойлсон байгаа нь бодит байдалд нийцэхгүй худал тайлбар гаргасан байна. Энэ нь уг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, өмнөхөөсөө зөрүүтэй, худал тайлбарт үндэслэсэн байхаас гадна, уг орон сууцыг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулаагүй, гэрээний гол нөхцлийг болон бусад бүхий л нөхцлийг тохиролцоогүй байгаа атлаа өмчлөгчийн туйлын эрхэнд хууль бусаар халдах агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б.”““““““““““ нь О.”““““““““““ын өмчлөлийн “““““““““““инд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийн Ү-”““““““““““ дугаартай улсын бүртгэл, гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэх ёстой, О.”““““““““““ өмчлөгч биш тул О.”““““““““““ын нэр дээр улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүлээн аваад тус шүүхийн шүүгчийн 2021.09.28-ны өдрийн 173 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад улмаар Б.”““““““““““ийн нэхэмжлэлийг тус шүүхийн 2022.03.22-ны өдрийн 8 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэгт О.”““““““““““ын өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэл хуульд нийцсэн төдийгүй уг бүртгэлд тулгуурласан зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэл хийгдсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тул Б.”““““““““““ийн эрхийг зөрчөөгүй гэж үзэхийг тодорхой заасан. Мөн Б.”““““““““““ нь орон сууц захиалан бариулах гэрээг “““““““““““ тоот орон сууцны хувьд бичгээр байгуулаагүй болохыг бас дурьдсан байдаг. Харин уг шийдвэрийг Б.”““““““““““ болон түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч нь ч хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул уг шүүхийн шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр болсон тул шүүхээр тогтоогдсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй ба энэ талаар Б.”““““““““““ барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргах эрхтэй этгээд биш гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ нь уг орон сууцыг захиалан бариулахтай холбоотой бичгээр гэрээ байгуулах талаар уг орон сууцанд орж амьдарч эхлэхээс ч өмнө хэлж мэдэгдэж байсан ба шүүхэд хандсаны ч дараа бичгээр мэдэгдсээр ирсэн. Гэтэл Б.”““““““““““ нь өмчлөгч О.”““““““““““тай гэрээ байгуулж орон сууцны үнийг төлөхөөс татгалзаж, харин үнэ төлбөр төлөхгүйгээр өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авахаар үндэслэл муутай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх бүрт хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсаар байна. Хэрэв орон сууцыг авахыг хүсэж байгаа бол захиалан бариулах гэрээг бичгээр байгуулах шаардлагатай байхад олон тооны өмгөөлөгч хөлсөлж, гэрээ байгуулахгүйгээр өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авах хууль бус оролдлогоо зогсоох шаардлагатай бөгөөд нэгэнт гэрээ байгуулаагүй тул өмчлөгч О.”““““““““““ын зүгээс Б.”““““““““““ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөрөнгөө чөлөөлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Дашрамд дурьдахад Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зуйлийн 3/-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан ба Б.”““““““““““ нь өөрийн хөлсөлсөн хуульчидтай нийлж, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар гэрээ байгуулж, үнийг нь төлөхгүйгээр хууль бусаар О.”““““““““““ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг булааж авах боломжгүй юм. Иймээс Б.”““““““““““ийн шүүхэд гаргасан бүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ
Хариуцагч О.”““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““ шаардлагд гаргасан хариу тайлбартаа:
Б.”““““““““““ийн нэхэмжлэлтэй, О.”““““““““““д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан З.”““““““““““ нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. О.”““““““““““ нь 4 давхар, 40 айлын орон сууцыг “““““““““““хэсгийн хэсэгт барьж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлийн Ү-2101020684 дугаарт хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Уг орон сууцны барилгын гадна болон доторх цахилгаан, холбоо дохиоллын бүхий л ажлыг гүйцэтгэхээр З.”““““““““““нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий Хүслийн гэгээ ХХК-иар гэрээ байгуулж, уг гэрээний дагуу барилгыг барьж эхлэхээс дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөх хүртлэх хугацаанд ажиллаж улмаар ажлын хөлсөндөө уг орон сууцны “““““““““““тоот орон сууцыг авахаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг “““““““““““тоот орон сууцыг Б.”““““““““““ нь орон сууц захиалгын гэрээгээр авахаар тохиролцож гэрээ байгуулсан байсан боловч 2 давхар орон сууц авах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлж, “““““““““““тоот орон сууц захиалан бариулах гэрээнээс өөрөө татгалзсан. Харин Б.”““““““““““ нь 3 дугаар давхарт байрлах “““““““““““ тоот орон сууцыг 4-р давхарын хамт худалдан авах санал гаргасан ба тэрээр өөрөө огт ирдэггүй, аав нь гэх нь ирж тохиролцоод гэрээг Б.”““““““““““ байгуулна гэж хэлээд уг орон сууцны барилгын зургийг өөрчлүүлэн бариулж, улмаар тус орон сууцанд гэрээ байгуулахгүйгээр орсон. Гэвч өдийг хүртэл гэрээ байгуулаагүй төдийгүй, гэрээ байгуулж, орон сууцны үнийг төлөх шаардлагатай талаар мэдэгдсээр байхад гэрээ байгуулахаас татгалзаж улмаар “““““““““““тоот орон сууцыг захиалан бариулах тухай өөрөө татгалзсан гэрээгээ үндэслэж “““““““““““ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан билээ. Гэтэл дээрх “““““““““““тоот орон сууцыг захиалан бариулах гэрээнээс татгалзсан байсан тул уг “““““““““““тоотод байрлах орон сууцыг З.”““““““““““ Хүслийн гэгээ ХХК-ийн ажлын хөлсөнд тооцож 2019.05.20-ны өдөр уг орон сууцыг түүнд худалдсан болно. З.”““““““““““ хувьд гэрээнд зааснаар ажлыг гүйцэтгэсэн тул уг орон сууцны үнийг бүрэн төлсөн болно. Харин Б.”““““““““““ нь “““““““““““болон “““““““““““ тоот орон сууцны үнийг төлөөгүй бөгөөд үнэ төлөх нь битгий хэл “““““““““““ тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ ч байгуулахгүй, зугтсаар байгаа билээ. Тэгсэн атлаа Б.”““““““““““ нь О.”““““““““““тай “““““““““““ ХХК-иар дамжуулан “““““““““““тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулсан байснаасаа өөрөө сайн дураараа татгалзсан гэрээгээ үндэслэн уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг гэрээний дагуу алданги гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлагыг 2021.07.07-ны өдөр гаргасныг шүүх хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ба уг гэрээнд заасан орон сууц нь Б.”““““““““““ийн эзэмшил, ашиглалтын бус харин З.”““““““““““ өмчлөлд шилжүүлсэн орон сууц юм. Иймээс З.”““““““““““ тус шүүхэд гаргасан Орхон аймгийн “““““““““““байрны “““““““““““тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““шүүхэд гаргасан шаардлагадаа:
З.”““““““““““би Хүслийн гэгээ ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирал юм. Манай компани цахилгаан барааны засвар үйлчилгээ, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилга угсралтын 2.2.1, 2.2.2-т заасан тусгай зөвшөөрөлтэй болно. Миний бие З.”““““““““““нь О.”““““““““““тай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ өөрийн Хүслийн гэгээ ХХК /РД:”““““““““““/-ийн нэрээр байгуулан дөрвөн давхар, дөчин айлын орон сууцны барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиолол-ын ажлыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр улиралд дуусгахаар тохиролцон ажлын хөлсийг 152,000,000 төгрөгөөр тооцон гэрээг байгуулж, гэрээний дагуу тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон хэдий ч миний хувьд орон сууц авах хэрэгцээ шаардлага үүссэн байсан. Улмаар О.”““““““““““тай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №”““““““““““дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан Орхон аймгийн “““““““““““Г" хэсгийн “““““““““““дугаар байрны “““““““““““тоот 74.74 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 1”““““““““““,532,000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцон орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч одоо оршин сууж байгаа болно. Харин намайг уг орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж байхад Б.”““““““““““ нь өөрөө уг орон сууцыг авахаас татгалзаж, том орон сууц авахаар тохиролцсон гээд “““““““““““тоот орон сууцыг авахгүй гэсэн тул надад худалдахаар болсон тухай О.”““““““““““ хэлсэн ба миний бие үүнээс хойш уг орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч, оршин сууж байгаа болно. Мөн миний бие ажилтнуудынхаа хамт тухайн орон сууцанд барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиололын ажлыг гүйцэтгэж байх үед “““““““““““ тоот орон сууцыг авах гэж байгаа гэх айл нь тус орон сууцны барилгыг зургийг зөрчиж, өөрчлөх шаардлага тавьж, шинээр шат гаргаж байгаа гэж байсан бөгөөд одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний өмчлөлийн “““““““““““тоо орон сууцыг авахаар тохиролцсон мэтээр 2017.05.27-ны гэх огноотой гэрээг гаргаж өгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хожим нь О.”““““““““““аас сонсоход Б.”““““““““““ нь өөрийнхөө амьдарч байгаа орон сууцыг зөрүү үнийг нь төлөхгүй, гэрээ байгуулахгүй зугтаад байгаа тухай хэлж байсан боловч миний орон сууцыг Б.”““““““““““ авахаар шүүхэд хандсан тухай надад хэлээгүй юм. Нөгөө талаас уг орон сууцны барилгыг захиалан бариулсан, надаар болон миний ажилтнуудаар барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг гүйцэтгүүлсэн уг орон сууцны өмчлөгч О.”““““““““““ нь гэрчилгээ гаргаж өгнө хүлээж байгаарай гэхээр нь хүлээсээр байтал хугацаа алдаж, эцэст нь миний өмчлөлийн, үнийг ажлын хөлсөндөө тооцож авсан орон сууцыг Б.”““““““““““ нэхэмжлэл гаргахдаа өөрийн орон сууц мэтээр нэхэмжпэлийг гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд Орхон аймгийн “““““““““““Г хэсгийн “““““““““““дугаар байрны “““““““““““тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
2018 оны 03 сарын 16-ны өдрийн 18/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-”““““““““““, ГД “““““““““““ дугаартай “““““““““““ гудамж, “““““““““““дугаар байр, “““““““““““тоот 74.74м/кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхий барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай З.”““““““““““нь Хүслийн гэгээ ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирал юм. Манай компани цахилгаан барааны засвар үйлчилгээ, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилга угсралтын 2.2.1, 2.2.2-т заасан тусгай зөвшөөрөлтэй болно. Миний бие З.”““““““““““нь О.”““““““““““тай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ өөрийн Хүслийн гэгээ ХХК /РД:”““““““““““/-ийн нэрээр байгуулан дөрвөн давхар, дөчин айлын орон сууцны барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиолол-ын ажлыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр улиралд дуусгахаар тохиролцон ажлын хөлсийг 152,000,000 төгрөгөөр тооцон гэрээг байгуулж, гэрээний дагуу тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон хэдий ч миний хувьд орон сууц авах хэрэгцээ шаардлага үүссэн байсан.
Улмаар О.”““““““““““тай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №”““““““““““дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан Орхон аймгийн “““““““““““Г хэсгийн “““““““““““дугаар байрны “““““““““““тоот 74.74 м/кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 1”““““““““““,532,000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцон орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч одоо оршин сууж байгаа болно. Гэтэл хариуцагч О.”““““““““““ нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “““““““““““тай 18/18-19 дугаартай байрьцааны гэрээ байгуулсан байна. Уг барьцааны гэрээний 2.2 дахь хэсгийн хүснэгтийн 30-д заасан “““““““““““, Г гудамж “““““““““““тоот 74.74 м/кв гурван өрөө, Ү-”““““““““““, ГД “““““““““““ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд О.”““““““““““ болон “““““““““““ны хооронд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №12/18-19 дугаартай барьцааны гэрээний 2.2 дахь заалтын Орхон аймгийн “““““““““““Г хэсгийн “““““““““““дугаар байрны “““““““““““тоот 74.74 м/кв талбайтай 3 өрөө, Ү-”““““““““““, ГД “““““““““““ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу Орхон аймгийн “““““““““““хэсгийн “““““““““““дугаар байрны “““““““““““тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэжээ
Хариуцагч “““““““““““ ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“““““““““““ нь иргэн О.”““““““““““, В.”““““““““““ нартай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12/18-18 дугаартай Зээлийн гэрээ болон 12/18-19 дугаартай барьцааны гэрээ байгуулан 800,000,000 /найман зуун сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэйгээр олгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 42 тоо ширхэг хөрөнгийг барьцаалсан. Өнөөдрийн байдлаар О.”““““““““““ын өмчлөлд бүртгэлтэй, “““““““““““, “““““““““““дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, Нэгж талбарын 184304”““““““““““614262 дугаартай эзэмших эрхтэй газар тус тус барьцаанд бариулсан хэвээр байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймагт байрлалтай 40 айлын орон сууцны 82.2 хувийн гүйцэтгэлтэй барилгыг зээлдэгч тухайн орон сууцыг гүйцээн барих зориулалтаар “““““““““““наас 800,0 сая төгрөгийн зээл авч, орон сууц захиалгын хүлээгдэж буй орлогоор зээлийг эргэн төлөх зориулалттай байсан боловч “““““““““““ны зээлийг хааж дуусгаагүй байна. Уг барилга банкны санхүүжилтээр гүйцээн баригдаж 2018 оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон. Зээлийн эхний санхүүжилт 650,0 сая төгрөгийн 515,0 сая төгрөгийг БНХАУ руу барилгын материал татан авахад, 135,0 сая төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн байдаг. Зээлийн үлдэх хэсэг болох 150,0 сая төгрөгийг дотоод засал, гаалийн татвар, тээврийн хөлс, цалин хөлс зэрэгт зарцуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж, гүйцэтгэл дугуу барилгын ажлыг бүрэн дуусгасан боловч оршин суугчдын төлсөн мөнгийг банкны зээлэнд төлөөгүй байгаа нь зээлдэгчдийн өөрсдийн буруутай үйл ажиллагаа байна. Банк иргэн Б.”““““““““““ийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй ба О.”““““““““““ зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно. Иргэн асуудлаа О.”““““““““““тай тохиролцон шийдвэрлэх, эсвэл учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээнээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай энэхүү маргааныг Шүүх хянахдаа банкны барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлөх, эдийн засгийн харилцааны асуудлыг хуулийн буюу энэхүү арга технологийг ашиглан зээлийн барьцаанд тавигдсан барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудал шударга ёсны зарчимд үл нийцнэ. “““““““““““ иргэн О.”““““““““““ын хооронд байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр хамтын ажиллагаа үргэлжилж байгаа ба барилга бүхэлдээ О.”““““““““““ын нэрээр Улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаанд авагдсан, төлөгдсөн дүнгээр чөлөөлөгдөж байгаа гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байна. Иргэний маргаж буй уг орон сууцыг банк хурааж авах, худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй бөгөөд О.”““““““““““ зээлийн төлбөрийн үлдэгдэл өрийг хэсэгчлэн болон бүрэн барагдуулсан тохиолдолд уг барьцаа хөрөнгийг суллаж хууль ёсны өмчлөгчид шилжүүлэх болно. О.”““““““““““ 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 884,644,383.06 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хууль, өмчлөгч өмчөө хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхийг хамгаалан баталгаажуулдаг. Зээлийн гэрээ байгуулагдах үед болон өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь О.”““““““““““ мөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан хуулийн бүхий л шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар “““““““““““ барьцааны эрхийг Улсын бүртгэлээр баталгаажуулан хуулийн дагуу олж авсан. Барьцаалагчийн шаардлагыг хангах замаар барьцааны зүйлийг өөртөө бүрмөсөн бодитоор авч болох бөгөөд Зээлийн гэрээний үүргийг биелүүлж барьцааг чөлөөлөхийг шаардах, эсвэл тухайн эд хөрөнгөд ногдох үүргийг зээлдэгчийн өмнөөс биелүүлж, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. Мөн Шүүхийн журмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нь барьцаалагч “““““““““““ны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй билээ. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 312/ШШ2026/00035 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн “““““““““““3 дугаар зүйлийн “““““““““““3.1, 232 дугаар зүйлийн 232.6., 156 дугаар зүйлийн 156.3.-д заасныг баримтлан “““““““““““ “““““““““““дугаар байрны “““““““““““ тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.”““““““““““ийг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг О.”““““““““““д даалгаж, нэхэмжлэлээс алданги 24,820,000 төгрөг гаргуулах шаардлага, “““““““““““ ХХК-д холбогдох “““““““““““ ХХК болон зээлдэгч О.”““““““““““ нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай барьцааны гэрээний “““““““““““ тоотыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “““““““““““““““““““““ тоот орон сууцны үнийн зөрүү 14,744,000 төгрөгийг Б.”““““““““““ээс гаргуулан хариуцагч О.”““““““““““д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118,085,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““ шаардлагаас “““““““““““ хэсэг “““““““““““дугаар байрны “““““““““““тоот орон сууцны өмчлөгчөөр “““““““““““тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг О.”““““““““““д даалгаж, нэхэмжлэгч Б.”““““““““““д холбогдуулан гаргасан “““““““““““тоотын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, мөн О.”““““““““““, Б.”““““““““““, “““““““““““ ХХК-д холбогдуулан гаргасан О.”““““““““““ болон “““““““““““ны хооронд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №12/18-19 дугаартай барьцааны гэрээний 2.2 дахь заалтын Орхон аймгийн “““““““““““Г хэсгийн “““““““““““дугаар байрны “““““““““““тоотыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 980,195 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.”““““““““““аас 70,200 төгрөг гаргуулан Б.”““““““““““д, 70,200 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““д, нэхэмжлэгч Б.”““““““““““ээс 231,820 төгрөг гаргуулан О.”““““““““““д тус тус олгож шийдвюэрлэжээ.
Нэг. Тус шүүхийн шийдвэрийн 1.2 дахь хэсэгт “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д хууль болон гэрээнд заасан хугацаа хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд барилга байгууламж хугацаандаа ашиглалтад ороогүй нь ямар үүргээс алданги тооцохыг тодорхойлох боломжгүй байна” гэж дүгнэсэн байна. Тус дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээний 2.1. дэх хэсэгт Орон сууцны үнийг 68,000,000 төгрөгөөр тогтоосон. Тус гэрээний 5.1. дэх хэсэгт 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тухайн гэрээний 6.3. дахь хэсэгт гүйцэтгэгч нь “орон сууцыг 5.1.-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний урьдчилгаа төлбөр төлсөн мөнгөний үнийн дүнгийн 0,1 хувтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хойшлуулсан хоног тутамд захиалагч төлнө” гэж гэрээний чөлөөт зарчимд үндэслэж талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгчээс 68,000,000 төгрөгийг бүхэлд төлсөн. 1-р хавтаст хэргийн 77-р хуудаст авагдсан нотлох баримтаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2018/01/12 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан байна. Тус баримтаар гүйцэтгэгч тал 442 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 232.4. дэх хэсэгт зааснаар анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь гүйцэтгэгчийн буруутайгаас үүдэн хугацаа хэтэрсэн байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар шаардсан алданги 24,820,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Хоёр. Үндэслэх хэсгийн 1.3. дахь хэсэгт “Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаар шийдвэрээр “““““““““““ ХХК болон зээлдэгч О.”““““““““““ нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156.1., 156.2.-т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэснийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 207/МА2025/00026 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 001/ХТ2025/00113 дугаар тогтоолд зөв дүгнэсэн гэж үзсзн” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь дээрх 3 шатны тогтоол нь тухайн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэж гарсан бөгөөд нэхэмжлэгч Б.”““““““““““ийн талаарх нотлох баримт болон хууль ёсны эрх ашиг зөрчиж дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулсан талаарх нотлох баримт авагдаагүй юм. Энэ шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэж, шийдвэрлэх бүрэн боломжтой. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.”““““““““““, хариуцагч О.”““““““““““ нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний Гуравдугаар зүйлийн 3.3.-д “Орон сууцыг 100 төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох баримт бичгийг шилжүүлнэ”, 4.2.-Т “...Захиалагч нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж орон сууцны түлхүүрийг орон сууц хүлээлгэн өгөх актын хамт хүлээн авснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх үүснэ” гэж харилцан тохиролцсон. Б.”““““““““““ гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан нь талууд маргадаггүй нотлогдож байх тул гэрээний 3.3.-д зааснаар орон сууц захиалагчийн өмчлөлд шилжих бегөед гүйцэтгэгчид гэрчилгзэг захиалагчийн нэр дээр шилжүүлзн өгөх үүрэг үүссэн байна. Гэтэл үүрэг гүйцэтгэгч буюу О.”““““““““““ өөрийн өмчлөлд бүртгэлтэй, 82.2%-ийн гүйцэтгэлтэй барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэлгүй “““““““““““ны зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд херөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9.-д заасан “барьцааны гэрээнд “барыдааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”- ийн талаар тусгана” гэснийг, мөн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх..." гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2.-т заасан “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин барьцаалагч “““““““““““ны хувьд Банк, зрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар “зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт...”-ыг бүрдүүлнэ, 23.4.-т “..эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ” гэсэн заалтыг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө Б.”““““““““““ийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хзлцэл байп/улсан нь тогтоогдож байгааг шүүхэзс анхаарч үзэзгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл ““““““““““““”, О.”““““““““““ нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-”““““““““““, ГД:”““““““““““ барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.1.-д зааснаар хууль зерчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д зааснаар хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байна. Нэгэнт гэрээний тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4-р баг хүрэнбулаг 11-р хороолол Г гудамж 74.74 мкв бүхий 3-н өрөө орон сууц “““““““““““ тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаань! херөнгө гэж үзэхгүй бөгөөд барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй байна. Гурав. Үндэслэх хэсгийн В дэх хэсэгт “Орон сууцны зураг төсөл өөрчлөгдөж, нэхэмжлэгчийн захиалсан давхарт биш 3, 4 дүгээр давхарт дуплекс загвараар барьсан нь тухай үед буюу 2013 оны байдлаар зах зээлийн үнэлгээ нь 82,744,000 төгрөг болохыг “Халиун капитал” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21/015 дугаар дүгнэлтээр тогтоосон тул анх захиалсан 68,000,000 төгрөгийн зөрүүгээр сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ” гэснийг эс зөвшөөрч байна. 2024 оны 02 сарын 27-ны едрийн “Халиун капитал ХХК"-н гаргасан дүгнэлтийг хариуцагч О.”““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь хууль сануулаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж дахин үнэлгээ хийлгэсэн. Иймд “Халиун капитал ХХК”-ийн гаргасан үнэлгээ нь хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт болно. Шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргах учиртай. Хариуцагч О.”““““““““““ нь хавтаст хэргийн хүрээнд сөрөг нэхэмжилж буй үнийн дүнг тогтоосон нотлох баримт цуглуулаагүй, нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.”““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэгдүгээрт: Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн “““““““““““3 дугаар зүйлийн “““““““““““3.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний шинж, нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл зэрэгтэй уялдуулан дүгнэвэл Б.”““““““““““ нь О.”““““““““““тай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11-р хорооллыи “““““““““““дугаар байрны “““““““““““ тоот орон сууцны талаар гэрээ байгуулаагүй төдийгүй, гэрээ байгуулах хүсэл зориггүй болох тодорхой байхад ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал: Иргэний хуулийн “““““““““““3 дугаар зүйлийн “““““““““““3.1.-т заасан ажил гүйцэггэх гэрээний шинж нь уг хэрэгт бүрэн үгүйсгэгдсэн болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримтаар хангалттай тогтоогдсон болно. О.”““““““““““ өөрийн эзэмшлийн газарт, өөрийн хөрөнгө, ажиллах хүчийг ашиглан, өөрийн боловсруулж, мэргэжлийн байгууллагаар батлуулсан зургийн төсвийн дагуу нийтийн орон сууцыг барьж, ашшлалтанд оруулсан. Харин нэхэмжлэгч Б.”““““““““““ийн хувьд уг орон сууцыг барьж ашиглалтанд оруулах үйл ажиллагаанд ямар югэн байдлаар хөрөнгө мөнгө оруулаагүй төдийгүй, уг орон сууцыг барих үйл ажиллагаанд ямар ч байдлаар оролдоогүй, заавар, зааварчилгаа өгөөгүй байхад талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаанд нийцэж байгааг үгүйсгэсэн ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Угтаа талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоосны үндсэн шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоож, улмаар нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлтийг хийх учиртай байна. Мөн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед бие даасан шаадлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь О.”““““““““““ын барилгад ажил гүйцэтгэснийхээ ажлын хөлсөнд тооцож уг орон сууцны барилгын “““““““““““тоотод байрлах орон сууцны зориулалтгай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан тухай тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар шаарддага гаргасан байхад талуудын хооронд үүссэн харилцааг мөн л Иргэний хуулийн “““““““““““1 дугаар зүйлийн “““““““““““3.1.-д заасан гэрээний харилцаа үүссэн мэтээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймээс анхан шатны шүүхээс дүгнэсэн уг харилцааг үндэслэл бүхий дүгнэлт хийх замаар хууль хэрэглээг зөвтгүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна. Хоёрдугаарт: хэрэгт авагдсан О.”““““““““““ болон Конкерег бетон хийц ХХК болон О.”““““““““““ нарын хооронд байгуулагдсан “““““““““““тоот орон сууцыг худалдан авахаар “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээг шүүх хуралдааны явцад Б.”““““““““““ оролцоогүй буюу гарын үсэг зураагүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.-т заасан шаардлагыг хангаагүй нь Б.”““““““““““, О.”““““““““““ нарын хооронд “““““““““““ тоот /түүний нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан/ орон сууцыг худалдан авахаар талаарх гэрээ огт байгуулагдаагүй нь тогтоогдсон байтал анхан шатны шүүхээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг хуульд зааснаар бус бичгээр байгуулах бус бодит үйлдлээр байгуулагдаж, хиймэгц биелэгдэх хэлцэлтэй адилхан дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар үл хөддөх хөрөнгийн өмчлөх эрх шилжихтэй холбоотой зохицуулалтыг шүүх хэрэглэхгүйгээр Б.”““““““““““ийг өмчлөгчөер тогтоосон нь уг шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг харуулж байна. Харин Б.”““““““““““ийн хувьд уг орон сууцны үнийг сөрөг нэхэмжлэлд дурьдсан хэмжээгээр төлснөөр өмчлөгчөөр тогтоох урьдчилсан нөхцөл бүрдэх байтал энэ талаар огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05- ны өдрийн 312/ШШ2026/00035 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэсэг болох 118,085,000 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ нь хариуцагч О.”““““““““““д холбогдуулан Орхон аймгийн “““““““““““хэсэг “““““““““““ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 24,820,000 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, “““““““““““ ХК-нд холбогдуулан уг орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч О.”““““““““““ нь нэхэмжлэгч Б.”““““““““““д холбогдуулан “““““““““““ “““““““““““ тоот орон сууцны зөрүү үнэ болох 132,859,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд З.”““““““““““нь хариуцагч О.”““““““““““д холбогдуулан Орхон аймгийн “““““““““““дүгээр хорооллын Г хэсэг “““““““““““тоот 74,74 м2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагуудыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн “““““““““““3 дугаар зүйлийн “““““““““““3.1., 232 дугаар зүйлийн 232.6., 156 дугаар зүйлийн 156.3.-д заасныг баримтлан “““““““““““ “““““““““““дугаар байрны “““““““““““ тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.”““““““““““ийг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг О.”““““““““““д даалгаж, нэхэмжлэлээс алданги 24,820,000 төгрөг гаргуулах шаардлага, “““““““““““ ХК-нд холбогдох “““““““““““ ХК болон зээлдэгч О.”““““““““““ нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай барьцааны гэрээний “““““““““““ тоотыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “““““““““““““““““““““ тоот орон сууцны үнийн зөрүү 14,744,000 төгрөгийг Б.”““““““““““ээс гаргуулан хариуцагч О.”““““““““““д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118,085,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““ шаардлагаас “““““““““““ хэсэг “““““““““““дугаар байрны “““““““““““тоот орон сууцны өмчлөгчөөр “““““““““““тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг О.”““““““““““д даалгаж, нэхэмжлэгч Б.”““““““““““д холбогдуулан гаргасан “““““““““““тоотын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, мөн О.”““““““““““, Б.”““““““““““, “““““““““““ ХК-нд холбогдуулан гаргасан О.”““““““““““ болон “““““““““““ны хооронд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №12/18-19 дугаартай барьцааны гэрээний 2.2 дахь заалтын Орхон аймгийн “““““““““““Г хэсгийн “““““““““““дугаар байрны “““““““““““тоотыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэгч О.”““““““““““, нийлүүлэгч ““““““““““““” ХХК, захиалагч Б.”““““““““““ нарын хооронд “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулагдаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ““““““““““““” ХХК нь О.”““““““““““д бетон зуурмаг нийлүүлж, зуурмагийн үнэ 68,000,000 төгрөгийг Б.”““““““““““ нь ““““““““““““” ХХК-д төлж, хариуцагч О.”““““““““““ зуурмагийн үнэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн Хүрэнбулаг баг 11 дүгээр хорооллын Г хэсэг 40 айлын орон сууцны “““““““““““тоот 85 м2 орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж, захилагч Б.”““““““““““д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ орон сууцтай болох зорилгоор орон сууцны үнэд 68,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь ““““““““““““” ХХК-д төлж, 68,000,000 төгрөгт тохирох бетон зуурмагийг ““““““““““““” ХХК нь хариуцагч О.”““““““““““ын барьсан барилгад нийлүүлсэн байна.
2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2018/01/12 дугаар дүгнэлтээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороолол, “Г” хэсэгт баригдсан 40 айлыг орон сууцыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн “““““““““““3 дугаар зүйлийн “““““““““““3.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ийн хүсэлтээр хариуцагч өмнө захиалсан байсан орон сууцны зураг төслийг өөрчлөн дуплекс загвараар барьсан мөн 3 давхарт байсныг 4 давхар болгон өөрчилсөн байна.
Хариуцагч О.”““““““““““ нь барилга байгууламжийг ашиглалтад оруулж, нэхэмжлэгч Б.”““““““““““д “““““““““““-”““““““““““ тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн нэхэмжлэгч Б.”““““““““““ нь түүнээс хойш тухайн байрандаа амьдарч байгаа ч хариуцагч О.”““““““““““ улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй харин өөрийн нэр дээр тухайн байрны улсын бүртгэлийг хийлгэжээ.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн “““““““““““-”““““““““““ тоот орон сууцыг ““““““““““““” ХК-ийн барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч ““““““““““““” ХК-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
“““““““““““ ХК-нийн нэхэмжлэлтэй хариуцагч В.”““““““““““, О.”““““““““““ нар холбогдох зээлийн төлбөр 884,644,383.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1638 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар магадлал нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон байна.
2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай барьцааны гэрээ буюу “““““““““““““““““““““ тоот, “““““““““““тоот байруудыг барьцаалсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болохыг 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.
Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нолтох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Б.”““““““““““ийг “““““““““““-”““““““““““ тоот орон сууцны өмчлөгч гэж үзсэн, мөн алданги 24,820,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““ шүүхэд гаргасан шаардлагын О.”““““““““““д холбогдох хэсгийг хангаж, харин Б.”““““““““““д холбогдуулан гаргасан бие даасан шаардлага үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгч Б.”““““““““““, хариуцагч О.”““““““““““, хариуцагч ““““““““““““” ХК нарт даалгах гуравдагч этгээд З.”““““““““““ бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй болно.
Хариуцагч О.”““““““““““ нь нэхэмжлэгч Б.”““““““““““д холбогдуулан “““““““““““ хэсэг “““““““““““дугаар байрны “““““““““““ тоот орон сууцны одоогийн зах зээлийн хамгийн бага үнэ болох 1 м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцож нийт 200,859,000 төгрөгөөс ““““““““““““” ХХК-ийн бетон зуурмагийн үнэ 68,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 132,859,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14,744,000 төгрөгийн хангаж, үлдэх 118,085,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.
Халиун капитал” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21/015 дугаар дүгнэлт: “““““““““““, “““““““““““ тоотод байрлах 3 өрөө орон сууцны 2018 оны байдлаар зах үнэ 82.744. 000 төгрөг, өнөөгийн зах зээлийн үнэ, цэн 178,600,000 төгрөг тус тус болохыг тодорхойлов...” гэжээ.
Арвижих эстимейнт ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 17 ны өдрийн 25/911 дугаар шинжээчийн дүгнэлт : “““““““““““орон сууцны “““““““““““ тоотод байршилтай 87.33 м 2 бүхий орон сууцны зах зээлийн үнийг 248,600,000 төгрөгөөр тогтоолоо...” гэжээ.
Хэрэгт тухайн орон сууцтай холбоотой 3 өөр үнэлгээ гарсан ба 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12 ны өдрийг хүртлэх хугацаанд Монгол Улсад орон сууцны үнэ ханш байнгын өсөж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт байх тул давж заалдах шатны шүүхээс Халиун капитал” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21/015 дугаар дүгнэлтээр гарсан үнэлгээ болох 178,600,000 төгрөгийн үнэлгээг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх орон сууцыг үнэлсэн 178,600,000 төгрөгөөс нэхэмжлэгч Б.”““““““““““ийн анх орон сууц захиалсан 68,000,000 төгрөгийг хасч, үлдэх 110,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.”““““““““““ээс гаргуулан хариуцагч О.”““““““““““д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 132,859,000 төгрөгнөөс нэхэмжлэгч Б.”““““““““““ийн орон сууцны үнэд төлөх 110,600,000 төгрөгийг хасч үлдэх 22,259,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа нь “...алданги 24,820,000 төгрөг гаргуулна...”, “...уг орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах...”,,”...халиун капитал” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21/015 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй...”, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.”““““““““““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй болно.
Харин хариуцагч О.”““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.
Нэхэмжлэгч Б.”““““““““““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 356,121 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.”““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 748,375 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 312/ШШ2026/00035 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 156 дугаар зүйлийн 156.3.-д зааснаар “““““““““““ “““““““““““дугаар байрны “““““““““““ тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.”““““““““““ийг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг О.”““““““““““д даалгаж, нэхэмжлэлээс алданги 24,820,000 төгрөг гаргуулах шаардлага, “““““““““““ ХХК-д холбогдох “““““““““““ ХХК болон зээлдэгч О.”““““““““““ нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаар барьцааны гэрээний “““““““““““ тоотыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “““““““““““““““““““““ тоот орон сууцны үнийн зөрүү 110,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.”““““““““““ээс гаргуулан хариуцагч О.”““““““““““д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,259,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““ шаардлагаас “““““““““““ хэсэг “““““““““““дугаар байрны “““““““““““тоот орон сууцны өмчлөгчөөр “““““““““““тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг О.”““““““““““д даалгаж, нэхэмжлэгч Б.”““““““““““д холбогдуулан гаргасан “““““““““““тоотын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, мөн О.”““““““““““, Б.”““““““““““, “““““““““““ ХХК-д холбогдуулан гаргасан О.”““““““““““ болон “““““““““““ны хооронд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №12/18-19 дугаар барьцааны гэрээний 2.2 дахь заалтын Орхон аймгийн “““““““““““Г хэсгийн “““““““““““дугаар байрны “““““““““““тоотыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтанд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 980,195 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.”““““““““““аас 70,200 төгрөг гаргуулан Б.”““““““““““д, 70,200 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”““““““““““д, нэхэмжлэгч Б.”““““““““““ээс 710,950 төгрөг гаргуулан О.Хишигжа ргалд тус тус олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.”““““““““““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 356,121 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч О.”““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 748,375 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР