Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2016/00411

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00411

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах ******* ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах ******* Дулааны Станц ТӨХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4*******2.*******07.426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь ******* Дулааны Станц ТӨХК-тай Эрчим хүчний тухай хуулийн дагуу цахилгаан эрчим хүчээр хангаж ажилласан боловч хариуцагч цахилгаан эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулалгүй хуримтлагдсан өр авлага үүсгэж манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг удаа дараалан хохироож байна. Иймд ******* Дулааны Станц ТӨХК-ийн цахилгаан эрчим хүчний төлбөр *******12.457.0*******9 төгрөг, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих алданги 119.850.*******80 төгрөг, нийт 4*******2.*******07.426 төгрөгийг яаралтай гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас ******* ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нөгөө талаас ******* Дулааны Станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё. бид доорх нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулав.

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нийт 4*******2.*******07.426 төгрөгөөс цахилгаан эрчим хүчний үндсэн төлбөр *******12.457.0*******9 төгрөг болон алдангаас 6.500.000 төгрөг, нийт *******18.957.0*******9 төгрөгийг хариуцагч үл маргах журмаар төлж барагдуулна.

2.Нэхэмжлэгч алданги 11*******.*******50.*******80 төгрөгөөс татгалзаж байна.

*******.Цаашид цахилгаан эрчим хүчний төлбөрийг талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах тохиролцооны дагуу 2016.12.*******1-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.

4.Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн 2016.08.24-ний өдрийн 1*******95 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн харилцагч банкны гүйлгээг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоосон захирамжийг гүйцэтгэх шаардлагагүй болсон тул хариуцагчийн банкны дансны гүйлгээг хэвийн болгуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК хариуцагч ******* Дулааны Станц ТӨХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4*******2.*******07.426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 11*******.*******50.*******80 төгрөгөөс татгалзаж, хариуцагч байгууллага нь үлдэх *******18.957.0*******9 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн дотор төлөхөөр, талууд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1*******95 дугаартай шүүгчийн захирамжаар зогсоосон хариуцагч байгууллагийн банкин дахь дансны гүйлгээг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.*******19.487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******18.957.0*******9 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.752.7*******5 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 876.*******67 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч байгууллагаас 876.*******67 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Дулааны Станц ТӨХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4*******2.*******07.426 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 11*******.*******50.*******80 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч байгууллага нь үлдэх *******18.957.0*******9 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн дотор төлөхөөр, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1*******95 дугаартай шүүгчийн захирамжаар зогсоосон хариуцагч байгууллагийн банкин дахь дансны гүйлгээг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.*******19.487 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 876.*******67 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* Дулааны Станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 876.*******67 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА