| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/01121/И |
| Дугаар | 207/МА2026/00034 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 207/МА2026/00034
2026 03 12 207/МА2026/00034
““““““““““““” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч ““““““““““““” ХХК, “““““““““““нарт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/02617 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ““““““““““““” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ““““““““““““” ХХК, “““““““““““нарт холбогдох
Гуравдагч этгээд: М.”““““““““““, С.”““““““““““, Ж.”““““““““““, С.”““““““““““, “““““““““““, Д.”““““““““““ нар,
““““““““““““дугаар давхраас оногдох хэсэг 227,532,000 төгрөгийг гаргуулах,
“““““““““““айлын орон сууцыг “““““““““““болон ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, М.Мэндбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.”““““““““““, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагч Ч.”““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбадрах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.”““““““““““, С.”““““““““““, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.”““““““““““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.”““““““““““, Ж.”““““““““““ нарын өмгөөлөгч Х.Оюунбат, гуравдагч этгээд Б.”““““““““““ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, гуравдагч этгээд Д.”““““““““““, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ““““““““““““” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
Манай компани болон “““““““““““ ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр 10 давхар 64 айлын орон сууцыг барьж гэрээгээр тохирсон хэмжээгээр барилгыг эзэмшиж буюу ашиг олох зорилготой байсан. Энэхүү хамтран ажиллах гэрээ нь хэрэгжиж талууд барилгын зоорийн давхраас 3 давхрыг дуусталх барилга угсралтын ажлыг хийсэн. Тодруулбал хамтран ажиллах гэрээний хэрэгжилт тодорхой үр дүнд буюу 3 давхрыг дуустал хийгдсэн. Барилгын 3 давхрын угсралтын ажил дууссанаас хойш хариуцагч “““““““““““ ХХК-ийн захирал Т.”““““““““““ манай компанийг хамтын үйл ажиллагаанд оролцуулахгүй талаар буюу гэрээг цуцалсан талаар мэдэгдэл өгөх болсон. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ бүрэн хэрэгжиж 10 давхар 64 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулж чадаагүй боловч зоорийн давхрыг оруулан нийт 4 давхар барилгын угсралтын ажил хийгдсэн бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн үр дүнд бий болсон 3 давхар барилга угсралтын ажлыг салгаж авч үл болох хөрөнгө юм. Шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хамтран хийх байсан ажил хийгдэж улсын комисс хүлээн авсан байна. Иймээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага биелэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу бидний хамтын хүч хөдөлмөр, хөрөнгөөр бий болсон зоорийн давхрыг оруулаад нийт 4 давхар үл хөдлөх хөрөнгө нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,642,450,566 төгрөгийн үнэ цэнтэй хөрөнгийг бид хамтран бий болгосон.
Энэхүү хамтын үйл ажиллагаанд манай зүгээс 263,666,414 төгрөгийн зардал гаргасан ба үүн дээр нэмж өөрийн хүч хөдөлмөрөөр оролцсон. Суурийн ажил явагдаж байхад орон сууцны борлуулалтыг хийж 780,000,000 төгрөгийг ажилд зарцуулсан. Харин “““““““““““ ХХК-ийн захирал Т.”““““““““““ 400,000,000 төгрөг оруулсан гэдэг боловч энэ талаарх баримтаа надад огт үзүүлээгүй. Тэгэхлээр нийт 2,642,450,566 төгрөгөөс хамтын үйл ажиллагаанд оруулсан миний хувь, борлуулалтын орлогоос оруулсан хувь, Т.”““““““““““ын оруулсан хувь зэргийг хасч тооцвол гэрээнд заасан надад оногдох 50 хувь нь 584,053,252 төгрөг болж байна. Үүнээс М.”““““““““““ийн төлсөн 212,000,000 төгрөг, С.”““““““““““гийн 60,000,000 төгрөг, Ж.”““““““““““ын 65,000,000 төгрөг, нийт 337,000,000 төгрөгийг хасч одоо би 227,532,000 төгрөг авах ёстой гэж үзэж байна.
Иймд өмнө шүүхэд гаргасан Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг 2 А хороололд баригдаж буй “““““““““““хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2 дугаар давхар, 3 дугаар давхар нь “““““““““““ХХК болон “““““““““““ ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгож, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг “““““““““““ ХХК-д даалгуулах, Орхон аймаг, ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороололд баригдаж буй “““““““““““хотхоны 6-р блок барилгын 4-10 дугаар давхар нь газар эзэмшигч “““““““““““болон “““““““““““ХХК, “““““““““““ ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороололд баригдсан “““““““““““хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2 дугаар давхар 3 дугаар давхраас өөрт оногдох хэсэг 227,532,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилж байна.
Нэхэмжлэгч ““““““““““““” ХХК-ийн хувьд хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу тус барилгад 263.666.414 /хоёр зуун жаран гурван сая зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуун арван дөрвөн/ төгрөгөөр мөнгөн хөрөнгө, үйл ажиллагаагаараа тус барилгыг суурьнаас нь эхлээд 3 давхарын барилга утсралтын ажлыг дуустал ажилласны үр дүнд уг барилга нь одоо үргэлжилж баригдаад 10 давхар 70 айлын орон сууцны барилга ашиглалтанд орсон болно. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын сүүлчээс эхлэн хамтран ажиллах гэрээний “А” тал болох ““““““““““““” ХХК-ийн захирал Т.”““““““““““ нь гэрээгээр тохиролцсон эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэхэд илт үндэслэлгүйгээр саад хийж одоог хүрээд байна. Нэхэмжлэгч ““““““““““““” ХХК-ийн зүгээс гэрээг ноцгой зөрчөөгүй бөгөөд харин хариуцагч ““““““““““““” ХХК нь илт үндэслэлгүйгээр гэрээгээр хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд нь саад хийж байгаа нъ хариуцагчийн буруу юм. Нэхэмжлэгч ““““““““““““” ХХК-ийн зүгээс барилгыг суурь буюу зоорийн давхар эхлэн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, барилгын материалаа оруулсан ба “хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний дагуу ““““““““““““” ХХК-д оногдох хэсгээсээ захиалагч М.”““““““““““, Ж.”““““““““““, С.”““““““““““ нартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж тэдний мөнгөн хөрөнгө ч уг барилгад орсноос уг барилгын ажил гүйцэтгэл явагдаж дууссаны үр дүнд ашиглалтанд бүрэн орсон байна.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нзхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж ихэсгэн Иртэний хуулийн 477 дугаар зүйлийд 477.4-т заасны дагуу Орхон аймгийн Баян- Өндөр сумын “““““““““““ баг “““““““““““ хороололд баригдаж буй “Гранд гарден’' хотхоны 6-р блок 10 давхар 70 айлын орон сууцыг “““““““““““болон ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч ““““““““““““” ХХК-ийн төлөөлөгч Т.”““““““““““ын тайлбар татгалзлын агуулга:
2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг, “““““““““““ хороололд баригдаж буй “““““““““““хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3-р давхар нь ““““““““““““” ХХК болон ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгож, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах” тухай шаардлагын тухайд:
Хэдийгээр ““““““““““““” ХХК болон ““““““““““““” ХХК нарын хооронд 2022 оны 10 сарын 01-ний өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан боловч уг гэрээ хүчин төгөлдөр бус юм. Учир нь, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг гэрээний талууд тусгайлан тохиролцсон /гэрээний 3.3-н б / ба гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл, болзол биелэгдээгүй. Мөн гэрээний хугацаанд /2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтран ажиллах гэрээний тал болох ““““““““““““” ХХК нь ““““““““““““” ХХК-д мэдэгдэлгүй гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан үйлдэл нь гэрээний ноцтой зөрчил юм. Гуравдагч этгээдүүдэд орон сууц борлуулсны орлогоо барилга угсралтын ажилд зарцуулагдсан гэх тайлбарыг өгдөг боловч үүнийгээ нотлоогүй, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш барилгад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү.
“Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний “Б” талын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор “А” тал гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу “гэрээ цуцлах, гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг” гэрээний “Б” талд өгсөн юм. Хүчин төгөлдөр бус, цуцлагдсан гэрээний үүргийг “Б” тал шаардах эрхгүй юм. ...2024 оны 05 сарын 02-ны өдрийн 6-р блок барилгын 4-10 дугаар давхар нь газар эзэмшигч “““““““““““болон ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох шаардлагын тухайд: ““““““““““““” ХХК, түүний захирал “““““““““““ нь уг барилгад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй юм. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 3 дугаар зүйлд энэ талаар тодорхой тусгасан. Түүний оруулсан гэх 208,500,000 төгрөг нь “““““““““““, “““““““““““ гэх иргэдийн мөнгөн хөрөнгө ба үүнийг “““““““““““ХХК-ийн хөрөнгө оруулалтад тооцсон юм. Нэхэмжлэгч нь бараа, ажил үйлчилгээгээрээ хөрөнгө оруулсан гэжээ. Гэтэл түүний гүйцэтгэсэн гэх ажил, үйлчилгээний төлбөрийг тэрээр төлөөгүй болох нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн ““““““““““““” ХХК-ийн нэхэмжлэхээр тогтоогдож байгаа юм. Тодруулбал, нэхэмжлэх гэдэг нь бараа, ажил үйлчилгээний төлбөрийг шаардсан агуулгатай болохоос, төлбөр төлсөн гэдгийг нотолж байгаа хэлбэр биш юм. Мөн уг барилгад нэг ч хүн цаг ажиллуулсан гэх нотлох баримт байхгүй байгааг анхаарч үзнэ үү. Гуравдагч этгээд болох “““““““““““, “““““““““““, “““““““““““ нарын мөнгөн хөрөнгө уг барилгад зарцуулагдсан гэх боловч баримтгүй.
Мөн “““““““““““, “““““““““““, “““““““““““ нараас 2022 оны 11 сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 сарын 14-ний өдрийн хүртэл, нийт 458,200,000 төгрөг авсан байх бөгөөд уг мөнгөнөөс ““““““““““““” ХХК-д болон барилгад нэг ч төгрөг заруулаагүй гэдгийг үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3-р давхраас өөрт оногдох хэсэг 227,532,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн шаардлагын тухайд: Хариуцагч нь, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээг цуцлах, гэрээг дуусгавар болгож байгаагаа түүнд мэдэгдсэн. Хүчин төгөлдөр бус гэрээ! Гэрээний үүргийн зөрчил гаргасан гэрээний тал! Хамтын ажиллагааны үр шим шаардах эрхгүй юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн төлсөн 208,500,000 төгрөгийн хураамжаар нэрлэн заагаад байгаа хөрөнгө бий болоогүй, нэгэнт хөрөнгө бий болоогүй тул ашиг хуваарилах боломжгүй юм. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа нотлох үүрэгтэй ба нотолж чадаагүй байгааг шүүх анхаарч үзнэ үү.
2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухайд:Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй боловч нэмэгдүүлж байгаа үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх, нэмэгдүүлж байгаа хэмжээг улсын тэмдэгтийн хураамж төлөх учиртай! Гэвч, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах зорилгоор уг эрхээ хэрэгжүүлж байгаа нэхэмжлэгчийн үйлдэлд шүүх дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх учиртай. Товчхондоо, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой эрхтэй оролцогч гэлээ, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 62.1.4-т заасан үүрэгтэйгээр оролцдог гэдгийг шүүх анхаарч үзнэ үү” гэжээ.
Хариуцагч: Ч.”““““““““““ын тайлбар татгалзлын агуулга:
“““““““““““" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "“““““““““““" ХХК-д холбогдох иргэний хэрэгт иргэн “““““““““““намайг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч "“““““““““““" ХХК болон хариуцагч, иргэн “““““““““““нарын хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй болохыг онцлон дурдъя. Нэгэнт ямар нэг хэлцэл байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие нэхэмжлэлд дурдсан байршилд орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмшдэг нь үнэн. Уг газар дээр нэг блок орон сууцны барилга барихаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "“““““““““““" ХХК-тай "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан. "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ"-ний талууд болох "“““““““““““" ХХК, иргэн “““““““““““нар нь гэрээний зорилгоо хэрэгжүүлэхээр гэрээний 3 дугаар зүйлд заасан хэмжээгээр хөрөнгө оруулсан ба гэрээ зорилгодоо хүрсэн даруй миний бие уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу ашиг хүртэх эрхтэй бөгөөд харин уг гэрээгээр гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх үүрэг хүлээгээгүй байна. "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.2.4, 8 дугаар зүйлийн 8.1-д тус тус зааснаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх, ашиглалтад оруулах бүхий л үйл ажиллагааны удирдлагыг "“““““““““““" ХХК бие даан хэрэгжүүлэх, барилгыг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад хүлээлгэж өгөхөөр үүрэг хүлээсэн. Хариуцагч "“““““““““““" ХХК нь дээрх гэрээний зорилгоо хэрэгжүүлэхээр аливаа байдлаар хөрөнгө оруулалт босгох эрхийг гэрээгээр хязгаарлаагүй тул "“““““““““““" ХХК бусадтай хамтран ажиллах эрх нь нээлттэй бөгөөд бусадтай хамтарсан байдал нь иргэн Ч.”““““““““““т хамааралгүй юм гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.”““““““““““ийн шаардлагын агуулга:
2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орон сууц захиалгын №2210802 дугаар бүхий гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул М.”““““““““““ийг ““““““““““““” ХХК , ““““““““““““” ХХК-иудын барьсан Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хорооллын “““““““““““хотхоны 6-р блокийн 2-р орц 7-р давхарт байрлах /”““““““““““ тоот байсан/ “““““““““““ тоот 53 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,
2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын №2210803 тоот гэрээгээр Барилгын 6-р блокийн 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв орон сууцыг захиалж орон сууцны төлбөр болох 116,600,000 төгрөгийг бүрэн төлсөн боловч ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-иудын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг хүлээн авах боломжгүй болсон тул тус орон сууцны төлбөрт төлсөн 116,600,000 төгрөгийг буцаан олгохыг ““““““““““““” ХХК, захирал Ж.”““““““““““, ““““““““““““” ХХК, захирал Т.”““““““““““ нарт даалгах,
““““““““““““” ХХК-ийн С.”““““““““““тэй 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох гэж өөрчилж байна гэжээ./3хх 165-166/
“““““““““““ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн тайлбарын агуулга: “...Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.”““““““““““ нь ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хорооллын “““““““““““хотхоны 6-р ээлжийн орон сууцны барилгын 2-р орцны 7 дугаар давхрын 53 м.кв талбай бүхий “““““““““““ орон сууц, мөн “““““““““““тоот орон сууцыг тус тус захиалан бариулахаар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. ““““““““““““” ХХК нь М.”““““““““““аас авсан орон сууцны төлбөрийг хамтран ажиллах гэрээний хүрээнд баригдсан орон сууцны барилгад оруулсан. Уг М.”““““““““““тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд нь хүчин төгөлдөр гэрээ болно. Гэтэл ““““““““““““”ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Д.”““““““““““тэй 0713/24 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”байгуулж, мөн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.”““““““““““тэй “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хорооллын “““““““““““хотхоны 6-р ээлжийн орон сууцны барилгын 2-р орцны 7 дугаар давхрын 53 м.кв талбай бүхий “““““““““““ тоот орон сууц, мөн “““““““““““тоот орон сууцыг тус тус худалдахаар гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ нь М.”““““““““““ийн эрх ашгийг хөндсөн байна. Мөн тус маргаан бүхий орон сууцуудыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1725 дугаартай шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байхад ““““““““““““” ХХК нь бусад этгээдэд худалдан борлуулж иргэдийг хохироосон байна. М.”““““““““““ нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулаад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн ба орон сууцнуудын үнийг бүрэн төлсөн захиалагч тул ““““““““““““”ХХК-ийн сүүлд Д.”““““““““““тэй 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 0713/24 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”, С.”““““““““““тэй 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцохоор гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч ““““““““““““” ХХК-ийн төлөөлөгч Т.”““““““““““ын гуравдагч этгээд М.”““““““““““ийн бие даасан шаардлагад гаргасан тайлбарын агуулга:
“...Хариуцагч ““““““““““““” ХХК нь 2021 оны 10 сарын 15-ны өдөр иргэн Ч.”““““““““““тай “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч ““““““““““““” ХХК нь иргэн Ч.”““““““““““ын эзэмшлийн газар дээр буюу Орхон аймгийн Баян-Өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хорооллын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй нийт 8 блок “Гранд гарден” үйлчилгээтэй орон сууцны хотхонд 1 блок, 10 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг 2021 оны 10 сарын 20-ны өдөр эхлүүлж, 2024 оны 03 сарын 31-ний өдөр дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх, газрын төлбөрт иргэн Ч.”““““““““““т уг орон сууцны барилгаас тодорхой хэмжээний орон сууцны талбай өгөхөөр тохиролцсон. Иргэн Ч.”““““““““““тай байгуулсан дээрх гэрээгээр ““““““““““““” ХХК нь барилга угсралтын ажлын санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэг хүлээсэн байсан тул өөрийн болон иргэн “““““““““““, “““““““““““ нарын хөрөнгийн эх үүсвэрээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байдаг. Барилга угсралтын ажлын явцад иргэн “““““““““““, Шишгэмдаа нарын зүгээс цаашид хөрөнгө, мөнгө оруулах боломжгүй болсон тухайгаа илэрхийлээд, “““““““““““ гэх иргэнтэй танилцуулсан юм. “““““““““““, “““““““““““ нарын зүгээс “““““““““““ гэх иргэнтэй хамтарч ажиллаач гэх саналыг өөрсдөө тавьсан бөгөөд өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалт болох 208,500,000 /88,500,000 + 120,000,000/ төгрөгийг иргэн “““““““““““гийн хөрөнгө оруулалтад тооцуулах, иргэн “““““““““““ нь 246,608,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг ““““““““““““” ХХК-ийн дансанд нэмж оруулахаар, барилга угсралтын ажлыг цаашид ““““““““““““” ХХК болон иргэн “““““““““““ нар үргэлжлүүлэхээр тохиролцсон байсан. Гэвч 2022 оны 09 сард дээрх тохиролцооны дагуу иргэн “““““““““““гээс 246,608,000 төгрөг байтугай, нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирээгүй юм. Ингээд 2022 оны 09 сарын сүүлээр иргэн “““““““““““гийн зүгээс гэрээгээ байгуулъя, би өөрийн хөрөнгө оруулалт болох 246,608,000 төгрөгийг 2023 оны 03 сарын 15-ны дотор гүйцээж төлнө. Хөрөнгө оруулалтаа гүйцээж оруулсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр байхаар гэрээгээ баталгаажуулъя гэж шалаад байхаар нь 2022 оны 10 сарын 01-ний өдөр ““““““““““““” ХХК-тай “Хөрөнгө оруулж. хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан юм. Уг гэрээний 3.1.1-д ““““““““““““” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг, 3.1.2-т ““““““““““““” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулсан байдлаар баталгаажуулсан. Мөн гэрээний 3.3-т ““““““““““““” ХХК нь хөрөнгө оруулалтын зөрүү 246,608,000 /21,305,000+225,303,000/ төгрөгийг 2023 оны 03 сарын 15-ны дотор гүйцээсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болохоор ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-иуд тохирсон юм. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд барилга угсралтын ажилд ““““““““““““” ХХК-иас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Бие даасан шаардлага гаргаж буй гуравдагч этгээд тантай байгуулсан гэрээний дагуу, таны төлсөн төлбөр мөнгөнөөс нэг ч төгрөгийг барилга угсралтын ажилд зарцуулаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Учир нь, ““““““““““““” ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 3.1.2-т заасан “Б” талын буюу ““““““““““““” ХХК-ийн хөрөнгө оруулалт болох 208,500,000 төгрөгийг иргэн “““““““““““, “““““““““““ нараас төлсөн байдаг. Мөн гэрээ байгуулснаас хойш хөрөнгө оруулалтаа нөхөж хийгээгүй, орон сууцны борлуулалтын орлогыг барилга угсралтын ажилд зарцуулаагүй юм. ““““““““““““” ХХК болон ““““““““““““” ХХК нарын хоорондын “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 5.3, 6.1-д “талууд байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэх, гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ, хэлцлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хийнэ” гэж заасан ба ““““““““““““” ХХК-ийн зүгээс танд орон сууц худалдан борлуулахдаа бидэнд мэдэгдээгүйгээр барахгүй таны төлсөн мөнгөн хөрөнгийг барилга угсралтын ажилд зарцуулалгүй, өөр бусад өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан юм. Иймд бидний зүгээс “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” хүчин төгөлдөр болох нөхцөл биелэгдээгүй, биднийг хуурч мэхлэсэн, мөн борлуулалтын орлогыг барилга угсралтын ажилд зарцуулаагүй ““““““““““““” ХХК-ийн захирал “““““““““““гийн үйлдлийг дүгнэж үзэхэд тэрээр барилга барих, уг барилга угсралтын ажлыг дуусгах хүсэл зориггүй, өөр бусад ашиг хонжоо хайсан хувийн сонирхолтой болох нь илэрхий байна гэж үзсэн. ““““““““““““” ХХК-ийн зүгээс гуравдагч этгээд тантай гэрээ байгуулаагүй, мөн ““““““““““““” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр бид үүрэг хүлээгээгүй тул гуравдагч этгээд та ““““““““““““” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхгүй...” гэжээ.
Гуравдагч этгээд С.”““““““““““гийн шаардлагын агуулга: Нэхэмжлэгч ““““““““““““” ХХК, хариуцагч ““““““““““““” ХХК-д холбогдуулан ““““““““““““” ХХК-тай байгуулсан 2022 оны 11 дүгээр 08-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““үйлчилгээний орон сууцны хотхон №6 блок 2-р орц 7-р давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг 135000000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцсон Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах бие даасан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа ““““““““““““” ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, нэхэмжлэгч “““““““““““ХХК болон хариуцагч “““““““““““ ХХК-иас 60,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн.
Үндэслэлээ: Миний бие нь ““““““““““““” ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №2110801 тоот орон сууц захиалан байгуулах гэрээг байгуулж, гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2-р орц 7-р давхар “““““““““““ тоот 3 өрөө й75 м2 орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, эхний төлөлт болох 60,000,000 төгрөгийг гэрээнд заасан Голомт банкны 4905114558 тоот дансанд төлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орох үед төлөхөөр болсон ба 2023 оны 10 сард ашиглалтад орохын өмнө үлдэгдэл төлбөрийг өгөхөөр тохиролцож, гэрээг байгуулсан. Гэтэл шүүхэд тухайн барилгыг барьж буй компаниуд болох ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-тай хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ болон өмчлөгчийн талаар маргаан үүсгэснийг мэдээд, миний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж бие даасан шаардлаг гаргасан. Гэтэл 2025.04.16-ны өдөр шүүх хуралдаан хойшлоход “““““““““““ ХХК нь байрыг зарсан гэсэнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхийн журмаар гаргуулж, хэрэгт ирүүлэхэд байрны м2-ыг өөрчилж буюу томсгож 137 м2 болгон бусдад зарсан болох нь М.”““““““““““ болон “““““““““““ ХХК нарын хооронд байгуулсан 2024.06.24 -ны өдрийн 2”““““““““““/24 тоот гэрээ хэрэгт авагдсантай танилцаж мэдээд “““““““““““ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзаж байна. Иймд гэрээний дагуу эхний төлөлт болох 60,000,000 төгрөгийг гэрээнд заасан Голомт банкны 4905114558 тоот дансанд төлснийг нэхэмжлэгч “““““““““““ХХК болон хариуцагч “““““““““““ ХХК-иас буцаан гаргуулах шаардлагыг гаргаж байна гэжээ. ./1хх225, 3хх112
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа нарын гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга:
Тус шүүхэд хянагдаж буй ““““““““““““” ХХК-ийн нэхэмжлэлтэй ““““““““““““”ХХК, “““““““““““нарт холбогдох иргэний хэрэгт С.”““““““““““ нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байгаа ба өөрчилсөн бие даасан шаардлагад хариу тайлбар гаргаж байна. ““““““““““““”ХХК, ““““““““““““”ХХК-ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““хотхоны “““““““““““2-р орц 7-р давхрын “““““““““““ тоот 3 ороо 75 м.кв орон сууцыг С.”““““““““““ нь захиалан бариулахаар тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулсныг хариуцагч ““““““““““““” ХХК нь мэдэж байсан. Гэтэл С.”““““““““““тэй байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ” хүчин төгөлдөр хэвээрээ байхад хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 2”““““““““““/24 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г М.”““““““““““тай байгуулж Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““хотхоны “““““““““““2-р орц 7-р давхарын “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг “““““““““““ тоот 137 м.кв болгож өөрчилж 411,000,000 төгрөгөөр давхар худалдан борлуулж төлбөрийг өөрийн дансаар авсан байна. Хариуцагч ““““““““““““” ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.”““““““““““гийн орон сууц захиалгын гэрээгээр захиалан бариулсан орон сууцыг өөр хүнд худалдан борлуулж төлбөрийг өөрөө авсан байх тул С.”““““““““““гийн нэхэмжилсэн 60,000,000 төгрөгийг бүхэлд нь ““““““““““““” ХХК нь хариуцах ёстой...” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.”““““““““““ын шаардлагын агуулга: Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг ““““““““““““” ХХК, хариуцагч ““““““““““““” ХХК-д даалгах бие даасан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “““““““““““ болон ““““““““““““” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4 давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг нэмэгдүүлж гаргасан.
Үндэслэлээ: Миний бие ““““““““““““” ХХК -тай 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр №2110801 тоот Орон сууц захиалан байгуулах гэрээг байгуулж Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4 давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг 165,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, эхний төлөлт болох 65,000,000 төгрөгийг гэрээнд заасан Хаан банкны 5916354319 тоот дансанд төлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орох үед төлөхөөр болсон.Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааныг шийдвэрлэх зорилгоор ““““““““““““” ХХК-тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр №2110801 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, гэрээний дагуу Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““үйлчилгээний орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4-р давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хийлүүлэх явцад шүүгчийн захирамж гарсныг хариуцагч тал мэдсээр байж, иргэн “““““““““““ гэх хүнтэй 2023.08.17-нд гэрээ байгуулж, худалдсан гэх баримт хэрэгт ирүүлсэн байна. Тухайн орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсныг мэдсээр байж давхар бусдад борлуулж, хууль зөрчиж хийсэн хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байх тул “““““““““““ болон “““““““““““ ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4 давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна гэжээ./ 1х228, 3хх71х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга: ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““хотхоны “““““““““““2-р орц 4-р давхрын “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг Ж.”““““““““““ нь захиалан, бариулахаар тохиролцож 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байгаа. Энэхүү гэрээг байгуулсныг хариуцагч ““““““““““““” ХХК нь мэдэж байсан. Гэтэл Ж.”““““““““““тай гэрээ байгуулсны дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““хотхоны “““““““““““2-р орц 4-р давхрын “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв тухайн орон сууцыг хариуцагч ““““““““““““” ХХК нь Б “““““““““““тэй “Орон сууц захиалгын гэрээ” байгуулан давхар худалдсан байна. Энэхүү өмнөх Ж.”““““““““““тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байхад “““““““““““тэй дахин гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байх тул Ж.”““““““““““ын гаргасан ““““““““““““” ХХК нь Б.”““““““““““ нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.”““““““““““ийн шаардлагын агуулга:
“...Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хорооллын “““““““““““хотхоны 6-р блок 2-р орц 7 давхар “““““““““““ тоот 53 м.кв орон сууцанд 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгын гэрээг хийж 20,352,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг орон сууцыг шүүгчийн захирамжаар зарж борлуулахыг хориглож битүүмжилсэн байхад надтай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан нь миний эрх ашгийг зөрчиж байх тул “““““““““““ ХХК-ийн надтай байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаанд өгсөн 20,352,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.”““““““““““ийн шаардлагад хариуцагч ““““““““““““” ХХК-ийн тайлбарын агуулга:”....өөрөө гэрээгээ цуцлах санал гаргасан учраас гэрээний 2.4-т заасны дагуу төлсөн 20,000,000 төгрөгөөс 20 хувийн торгууль тооцож буцаан олгоход татгалзах зүйлгүй” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч ““““““““““““” ХХК-аас 220,000,000 /хоёр зуун хорин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““““““““““““” ХХК-д олгож, хариуцагч ““““““““““““” ХХК болон “““““““““““нарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороололд баригдсан “““““““““““хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3-р давхраас өөрт оногдох хэсэг 7,532,000 төгрөг гаргуулах тухай, “““““““““““айлын орон сууцыг “““““““““““болон ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 56.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ““““““““““““” ХХК-аас 232,000,000 /хоёр зуун гучин хоёр сая/ төгрөг гаргуулж гуравдагч этгээд М.”““““““““““т, 60,000,000 /жаран сая/ төгрөг гаргуулж гуравдагч этгээд С.”““““““““““д, 65,000,000 /жаран таван сая/ төгрөг гаргуулж гуравдагч этгээд Ж.”““““““““““д олгож, хариуцагч ““““““““““““” ХХК-аас 20,352,000 /хорин сая гурван зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж гуравдагч этгээд С.”““““““““““т олгож, ““““““““““““” ХХК болон ““““““““““““” ХХК-д холбогдуулан гаргасан гуравдагч этгээд М.”““““““““““ийн “““““““““““хотхоны 6-р блокийн 2-р орцны 7 давхарт байрлах “““““““““““ тоот 53 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, гуравдагч этгээд Ж.”““““““““““ын орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээний эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах, “““““““““““, ““““““““““““” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 8 сарын 17-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ““““““““““““” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,390,300 төгрөг, гуравдагч этгээд С.”““““““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,459,550 төгрөг, С.”““““““““““гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,500 төгрөг, Ж.”““““““““““ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982,950 төгрөг, С.”““““““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ““““““““““““” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1,257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““““““““““““” ХХК-д, 259,710 төгрөг гаргуулж гуравдагч этгээд С.”““““““““““т тус тус олгож, нэхэмжлэгч ““““““““““““” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1,317,950 төгрөг гаргуулж гуравдагч этгээд М.”““““““““““т, 457,950 төгрөг гаргуулж гуравдагч этгээд С.”““““““““““д, 482,950 гаргуулж гуравдагч этгээд Ж.”““““““““““д тус тус олгож, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4408, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2265 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, М.Мэндбаяр нар давж заалдсан гомдолдоо:
Нэгдүгээрт: Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороололд баригдаж буй “““““““““““хотхоны 6-р блок барилга газар эзэмшигч “““““““““““болон ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухай: Анхан шатны шүүх ...талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна... гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч дундын өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК нар нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан ба талууд энэ талаар болоод гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4.-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн атлаа дундын хөрөнгөөр бий болсон хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмч биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Барилга угсралтын ажлын зах зээлийн үнэлгээг шинжээч томилж дүгнэлт гаргуулахад 2,642,450,566 /хоёр тэрбум зургаан зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун тавин мянга таван зуун жаран зургаан/төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө талуудын хөрөнгө оруулалтаар бий болсон нь тогтоогдсон. Тодруулбал ““““““““““““” ХХК болон ““““““““““““" ХХК нарын хамтран ажиллах гэрээний үр дүнд иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт зааснаар 2,642,450,566 /хоёр тэрбум зургаан зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун тавин мянга таван зуун жаран зургаан/төгрөгийн үнэ бүхий дундаа өмчлөх хөрөнгө бий болсон байна. Дээрх үнэлгээний талаар талууд маргаагүй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас 220,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаас өөр үйл ажиллагааг бусад ямар хөрөнгө оруулалт оруулсан болохыг баримтаар нотлоогүй гэсэн дүгнэлтийг хийж дундаа өмчлөх хөрөнгө биш байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. 2022 оны 10 дугаар 01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-т Талууд байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэх үүрэг хүлээнэ, 5.6.-т талуудын аль нэг тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол нөгөө тал шаардлага тавих эрхтэй, 7 дугаар зүйлийн 7.2.-т талуудын аль нэг нь үүргээ ноцтойгоор зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, эсхүл үр дүн гарахгүй нь тодорхой болсон бол нөгөө тал нь гэрээг цуцалж өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж талууд гэрээгээр тохиролцсон байтал анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нөгө талдаа мэдэгдээгүй борлуулалт хийсэн нь баримтаар нотлогдоогүй, үүргээ ноцтой зөрчсөн эсэх нь нотлогдоогүй, нэг тал нөгөө талдаа шаардлага тавьж байсан эсэх нь нотлогдоогүй байхад байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэх, уг үүргээ зөрчвөл гэрээг цуцлахаар тохиролцсон байна, гэрээний нөгөө тал үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр цуцлагдсан байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Гэрээ цуцлагдаагүй одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа болно. Байрны борлуулалт хийхдээ 1 талдаа мэдэгдээгүй бол гэрээ шууд цуцлах талаар талууд огт тохиролцоогүй юм. Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх дундын өмлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Хоёрдугаарт: Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороололд баригдсан “““““““““““хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2 дугаар давхар, 3 дугаар давхраас өөрт оногдох хэсэг 227,532,000 төгрөгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 7,532,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаар: Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороололд баригдсан “““““““““““хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2 дугаар давхар, 3 дугаар давхарт өөрт оногдох хэсэг 227,532,000 төгрөгөөс гаргуулах гэж өөрчилсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилж Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороололд баригдсан “““““““““““хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2 дугаар давхар, 3 дугаар давхрын угсралтын ажил хийгдсэн одоогийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон. “Арвижих- Эстимейт” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ш/24/12-25 дугаар шинжээчийн дүгнэлтээр 2,642,450,566 төгрөгийн үнэлгээг хийсэн. Дээрх үнэлгээрээ ““““““““““““’' ХХК болон ““““““““““““” ХХК нарын хамтын ажиллагааны үр дүнд 2,642,450,566 төгрөгийн үнэ цэнтэй хөрөнгийг хамтран бий болсон нь нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийг үгүйсгэж хөрөнгө бий болоогүй мэт дүгнэж нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг л гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.Гуравдугаарт: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Анхан шатны шүүх шийдвэртээ ...Барилгын ажлын зөвшөөрлийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гэрчилгээнд тухайн барилгын ажлын гүйцэтгэгч нь ““““““““““““” ХХК байх бөгөөд гуравдагч этгээдүүд гэрээ байгуулах эрхгүй этгээд буюу барилгын ажлын гүйцэтгэгч биш этгээдтэй гэрээ байгуулсан байна.. гэж дүгнэсэн байна. Гэтэл барилгын ажлын зөвшөөрөл нь барилгыг зарж борлуулахтай хамааралгүй тус гусдаа ойлголт юм. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө зарж борлуулахад барилгын ажлын зөвшөөрөлтэй байх ёстой мэтээр дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Өмчлөгч өөрийн эд хөрөнгөө зарж борлуулахад хэн нэгнээс зөвшөөрөл авах талаар хуулиар тогтоогоогүй юм. ““““““““““““” ХХК болон ““““““““““““” ХХК нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээнд талууд хэн нэгнээсээ зөвшөөрөл авч байж байраа зарж борлуулах талаар ямар ч зүйл, заалт байхгүй юм. Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолоор “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно гэж тайлбарласан. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон ямар шаардлага зөрчигдсөн талаар дүгнэлт хийх ёстой байсан атал энэ талаар ямар ч тайлбар, дүтнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан зохих эттээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болгож байна. Иймээс нэхэмжлэгчээс гуравдагч этгээдүүдэд мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх бөгөөд гуравдагч этгээдүүдээс авсан мөнгөө нэхэмжлэгч нь хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгөд оруулсан талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болгож байна. Дөрөвдүгээрт: Эрчим хүчний төлбөрт ““““““““““““” ХХК-ийг 22,666,414 төгрөг төлөөгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй талаар: Анхан шатны шүүх шийдвэртээ ... цахилгаан эрчим хүчний төлбөрт 22,666,414 төгрөг төлсөн гэх уг төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт нь нотлох баримтаар авагдсан ““““““““““““” ХХК-ийн нэхэмжлэхээр тогтоогдож байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ хавсаргаж ‘‘“““““““““““” ХХК-ийн нэхэмжлэхийг хавсаргаж өгсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ‘‘“““““““““““” ХХК нь дэлгэрэнгүй тайлбар гаргахгүй, энэхүү нэхэмжлэхийн талаар огт маргаагүй байдаг. Гэтэл 2025 оны 11 дүгээр сарын 24-ний шүүх хурал дээр хариуцагч ““““““““““““” ХХК нь төлбөр төлөгдсөн эсэх асуудлаар ярьж, хавтас хэрэгт авагдсанаар өөр нэхэмжлэх байгаа талаар дурьдаж, тус нэхэмжлэхийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь ‘‘“““““““““““” ХХК-иас төлбөр төлсөн баримтыг авч нотлох баримтаар шүүхэд өгөх гэсэн боловч тухайн байгууллагаас гаргаж өгөөгүй учир нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлсөн баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээс дээрх баримтыг авах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч төлбөр төлсөн баримтыг холбогдох этгээдээс гаргуулахаар хүсэлт гаргасаар байтал анхан шатны шүүх авах шаардлагагүй гэж дүгнэсэн атлаа уг төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэхээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан төдийгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2617 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.”““““““““““, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нар давж заалдсан гомдолдоо:
Миний бие Жаргалсайхан овогтой “““““““““““ нь “““““““““““ ХХК-тай 2023.01.14-ний өдөр №2110801 тоот Орон сууц захиалан байгуулах гэрээг байгуулж, гэрээний дагуу Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2р орц 4-р давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м2 орон сууцыг 165,000,000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцож, эхний төлөлт болох 65,000,000 төгрөгийг гэрээнд заасан ХААН банкны 5916354319 тоот дансанд төлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орох үед төлөхөөр болсон. Энэхүү захиалгын гэрээг үндэслэн нэхэмжлэгч “““““““““““ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “““““““““““ ХХК холбогдох иргэний хэрэгт “ Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг “““““““““““ ХХК, “““““““““““ ХХК -тай даалгах тухай” бие даасан шаардлага гаргасан. Мөн гэрээний талаар маргаан үүсгэсэн хэрэгт Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4-р давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м2 орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хийлгүүлэх явцад хариуцагч тал мэдсээр байж, иргэн “““““““““““ гэх хүнтэй 2023.08.17-нд гэрээ байгуулж, худалдсан гэх баримт хэрэгт ирүүлсэн байна. Тухайн орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсныг мэдсээр байж давхар бусдад борлуулж, хууль зөрчиж хийсэн хэлцэл , гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж “““““““““““ болон “““““““““““ ХХК нарын хооронд байгуулсан 2023.08.17-ны өдрийн Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2р орц 4-р давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м2 орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг “““““““““““ХХК, “““““““““““ ХХК -тай даалгах тухай бие даасан шаардлага гаргасан. Уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжпэгч “““““““““““ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “““““““““““ ХХК нар нь Хөрөнгө оруулалтын гэрээг 2022.10.01-ний өдөр гэрээ байгуулсан. Уг хөрөнгө оруулалтын гэрээний дагуу талууд барилгыг барьж эхлэх үеэс хамтарч ажиллаж, 4 давхар хүртэл барьж байх үеэс хариуцагч гэрээнээс татгалзсан байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хувь оруулж, хамтран ажиллаж байсан нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг дансны хуулга, талуудын хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдоно. Тухайн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу маргалдагч талууд захиалагч нартай тус тусдаа захиалгын гэрээ байгуулж байсан нь хэрэгт нотлогдсон. Энэхүү захиалгын гэрээ байгуулах эрх Хөрөнгө оруулалтын гэрээний 4-р зүйлийн 4.1.2 заалт, 5-р зүйлийн 5.3-т заалтаар А-Б тал д олгогдсон байдаг. Орон сууц захиалах гэрээ байгуулах эрхэд талууд маргаагүй. Харин орон сууцны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэх заалтыг зөрчсөн гэж маргасан. Гэтэл шүүх зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ хийсэн гэж буруу тайлбарлан Иргэний хуулийн 56-р зүйлийн зохих заалтыг хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан байна гэж үзсэн нь маргааны үйл баримтад зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Хариуцагч нь нэхэмжпэгчийн байгуулсан захиалгын гэрээнүүд мэдэгдээгүй байгуулсан гэрээнүүд гэх боловч орон сууц захиалгын гэрээнд гарын үсэг зурах болон бусад тэгш эрх олгосон заалт нь Хөрөнгө оруулалтыг гэрээний 2-р зүйлийн 2.4, 2.6-р заалтаар тогтоогдоно. Дээрх компаниуд нь орон сууц борлуулалт хийх асуудлаа Ремах зуучлалын компаниар дамжуулан хийж байсан талаар маргадаггүй. Энэ нь орон сууц борлуулалт хийх эрхийг талууд зөвшилцөж, зуучлалын компанийг сонгон, уг компаниар дамжуулан захиалгын гэрээг хийж байсан үйл баримтад маргахгүй байгаа нь талууд харилцан зөвшилцсөн үйлдэл байх ба үүнийг мэдэгдээгүй хийсэн үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Гэтэл шүүх орон сууцны борлуулалт хийснээ хэн алинд мэдэгдээгүй мэт үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжпэгч “““““““““““ ХХК Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 25 хувиас дээш хөрөнгө оруулалт хийсэн баримт хэрэгт ирүүлсэн. мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 3.3 -р зүйлийн А заалтыг хэрэгжүүлсэн, үлдэгдэл 225,303,000 төгрөгийг 2023.03.15-ны өдөр гэхэд хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон гэрээ хэрэгжиж байх үеэс хариуцагч Хөрөнгө оруулалтын гэрээний 7.2-т заасан нэмэлт хугацаа олголгүйгээр буюу тодорхойгүй шалтгаанаар хамтран ажиллаж байсан нэхэмжлэгчийн үйл ажиллагааг зогсоож, өөр компанитай барилгыг ажлыг үргэлжлүүлэх болсон үндэслэлдээ энэхүү 3 орон сууц захиалагчийн гэрээг дурдан буруутгасан нь үндэслэлгүй юм. Гэтэл энэхүү захиалагч бид нарын гэрээг нэхэмжпэгч үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэх эсэх , ялангуяа гэрээнээс татгалзах үндэслэл мөн эсэх, орон сууцыг нь худалдан авсны төлөө гуравдагч этгээд нарыг хохироох үйлдэл эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа Ж.”““““““““““ нь урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн. Энэхүү төлбөрийг нэхэмжпэгч тал барилгын ажилд хөрөнгө оруулж, ажил үүрэг гүйцэтгэсэн гэж мэтгэлцсэн. Үүнийг хариуцагч “““““““““““ ХХК үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Хөрөнгө оруулалтыг 25 дээш хувь оруулсан болох нь тогтоогдох ба өнөөдрийг зах зээлд уг барилгын хөрөнгийн 25 хувиас дээш хувь нь барилгын салшгүй хэсэг болсон.Орон сууцны талаар ...борлуулалтаар зарагдсан байр хөрөнгө оруулалтад тооцохгүй гэж Хөрөнгө оруулалтын гэрээний 3-р зүйлийн 3.3-т тохиролцсныг шүүх анхаарч шийдвэрлээгүй байна. Борлуулсан буюу захиалгын гэрээний дагуух орж ирсэн мөнгөн хөрөнгө, хөрөнгө оруулалтын хувь хэмжээнд хамаагүй бөгөөд хувь оруулсан хөрөнгө оруулагч гэрээгээр олгосон эрхийн дагуу захиалгын гэрээ байгуулсан нь нэхэмжпэгч хариуцагч нарт аль алинд нь үүрэг үүссэн буюу Иргэний хуулийн 480-р зүйлийн 480.4-т зааснаар үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Хамтран ажиллах явцад бусдын өмнө хүлээх харицлагыг гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хүлээх хариуцлагын хэмжээг ... хувьд нийцүүлэн хуваарилах, тухайн хэлцлийг биелүүлэх эрх үүрэг , хариуцлагын талаар Хөрөнгө оруулалтын гэрээний 2-р зүйлийн 2.4.-т хамтын ажиллагаа нь эрх тэгш, харилцан ашигтай байхаар заасан, мөн гэрээний 6-р зүйлийн 6.1-т Барилгын үйл ажиллагааны явцад удирдлагыг хэрэгжүүлэхдээ тэгш эрхтэй байхаар заасан зэрэг , хүлээх үүргийг нэхэмжлэгч дангаар хариуцах талаар Хөрөнгө оруулалтын гэрээнд байхгүй байгааг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй байна. 2 дах шаардлагын тухайд Б.Оюу -эрдэнэ болон “““““““““““ ХХК нарын хооронд байгуулсан 2023.08.17-ны өдрийн Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2р орц 4-р давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м2 орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд, тухайн гэрээ хүчин төгөлдөр болохоо хариуцагч “““““““““““ болон “““““““““““ нар нотлоогүй. Өөрөөр хэлбэл дээрх гэрээний дагуу “““““““““““ гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангасан, тухайн гэрээний үнийг төлсөн болохоо нотлоогүй учир нь гуравдагч этгээд маргаан үүсгэж, хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг шүүхээр гаргуулж байх үед энэхүү орон сууцанд өөр худалдан авагч байгаа талаар мэдээлэл байгаагүй, “““““““““““ ХХК-нд дээрх гэрээний дагуу “““““““““““ орон сууцыг худалдан авсан байсан бол бусдын хөрөнгийг битүүмжилсэн гэж мэдэгдэх нь зүйн хэрэг. Мөн 2023.06.19-ны шүүхэд хэрэг үүссэн байхад бусдад зарсан мэт гэрээ оруулж ирсэн атлаа дээрх гэрээ нь хууль ёсны гэх үндэслэлээ нотлоогүй байхад шүүх маргаан бүхий орон сууцыг худалдсан байна гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.12-ны өдрийн 312/ШШ2025/02617 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Гуравдагч этгээд М.”““““““““““ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах бие даасан шаардлагыг гаргасан. Үүнд: 1. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Орон сууц захиалгын №2210802 дугаар бүхий гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул Мижиддоржийн “““““““““““ийг "“““““““““““" ХХК, ““““““““““““”ХХК -ийн барьсан Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хорооллын “““““““““““хотхоны 6-р блокын 2-р орц 7-р давхарт байрлах /”““““““““““ тоот байсан/ “““““““““““ тоот 53 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын №2210803 тоот гэрээгээр Барилгын 6-р блокын 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв орон сууцыг захиалж орон сууцны төлбөр болох 116,600,000 төгрөгийг бүрэн төлсөн боловч ““““““““““““” ХХК, ““““““““““““”ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг хүлээн авах боломжгүй болсон тул тус орон сууцны төлбөрт төлсөн 116,600,000 төгрөгийг буцаан олгохыг ’’”““““““““““” ХХК захирал Ж.”““““““““““, ““““““““““““”ХХК захирал Т.”““““““““““ нарт даалгах, 3.““““““““““““” ХХК-ийн “““““““““““ овогтой “““““““““““тэй 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох гэснийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа бид анхан шатны шүүх хуралдаанд дэмжиж мэтгэлцсэн. Харин Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Иймд Давж заалдах шатны шүүхэд гаргаж буй гомдлоо бие даасан шаардлагуудынхаа хүрээнд дараах байдлаар тайлбарлаж байна. Нэгдүгээр шаардлагын хүрээнд: 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг нэг талаас '‘“““““““““““” ХХК-ийн захирал Т.”““““““““““, нөгөө тааас ““““““““““““” ХХК-ийн захирал Ж.”““““““““““ нар харилцан амлалт, тохиролцоог үндэс болгон дараах нөхцөлөөр байгуулсан. Гэрээний ...2.1Энэхүү гэрээг байгуулсан талуудын хамтын үйл ажиллагааны зорилго /Эрдэнэт хот Grand Garden цогцолбор хотхоны 6-р блокыг хамтран хөрөнгө оруулалт хийж, барилгын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх/ талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхэд оршино... гэж заасан. Анхан шатны шүүх дээрх хоёр компанийг Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллах харилцаа үүссэн тухай шийдвэрийн үндэслэх хэсгийн А-ын 7, 9 дэх заалтад дурдсан. Мөн ““““““““““““” ХХК-ийг хөрөнгө оруулж хамтран ажилласан тухай шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн А-11-15 дахь заалтад дурдсан бөгөөд ““““““““““““” ХХК-ийг зоорийн давхраас 3 давхар хүртэл хөрөнгө оруулж хамтран ажилласныг үгүйсгээгүй байна. Гэсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсгийн Б-ийн 6 дахь заалтад гуравдагч этгээдүүдийн гэрээ байгуулах эрхгүй этгээдүүдтэй гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 5.3-т “Талууд байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй” гэж 6.1.-д А болон Б тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ хэлцлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хийнэ. Барилгын үйл ажиллагааны явцад харилцан тэгш эрхтэй байна гэж заасан нь гуравдагч этгээдтэй гэрээ хийх эрх нь нээлттэй байна гэж харагдаж байна. Харин энэ тухай бие биедээ мэдэгдээгүй асуудал нь гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Гэрээний дээрх заалтуудын хүрээнд л “““““““““““ ХХК нь гуравдагч этгээдтэй Орон сууц захиалах гэрээг байгуулсан байна гэж үзэж байна. М.”““““““““““ 2 орон сууцны төлбөрийг Орон сууц захиалах гэрээ байгуулсан өдрөө бүрэн төлж хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн. Харин гүйцэтгэгч тал гэрээний 3.4.-т зааснаар төлбөрөө бүрэн төлсөн захиалагчид барилгыг ашиглалтад оруулсны дараа захиалагчийн өмчлөлд орон сууцуудыг шилжүүлэх үүргээ одоог хүртэл хэрэгжүүлээгүй. М.”““““““““““ хэдийгээр Орон сууц захиалах гэрээгээ “““““““““““ ХХК-тай байгуулж төлбөрөө төлсөн боловч эдгээр гэрээний үүргийг “““““““““““ ХХК, “““““““““““ ХХК хоёул хуулийн дагуу хүлээх учиртай. М.”““““““““““ийн захиалсан орон сууцны барилгыг “““““““““““ ХХК, “““““““““““ ХХК-иуд хоёулаа Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хамтран барьж ашиглалтад оруулах үүргийг хамтран хүлээж барилгыг хамтран барьж байсан нь эцсийн дүндээ захиалагчийн өмнө хүлээх үүргийг харилцан хамтран хүлээх үүрэгтэй гэж үзэж байна. Харин хамтран ажиллаж байсан 2 компанийн хоорондын маргаан нь тухайн барилгад зориулж хөрөнгө оруулж орон сууц захиалсан захиалагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Гэтэл анхан шатны шүүх үүнд анхаарч дүгнэлт хийсэнгүй. Мөн анхан шатны шүүх “““““““““““ХХК-ийг барилгын зоорийн давхраас 3 давхар хүртэл хөрөнгө оруулж хамтран ажилласныг дээр дурдсанаар үгүйсгээгүй, шийдвэрийн үндэслэх хэсгийн А-ын 16 дахь заалтад “““““““““““ ХХК-ийг дундын хөрөнгөд 220,000 сая төгрөг оруулсан гэдгийг дурдсан атлаа нэхэмжлэгч талын дундын хөрөнгөд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд гуравдагч этгээд М.”““““““““““ нь өөрийн шаардлагаа хоёр компанийн дундын хөрөнгөөс гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаар шаардлагын хүрээнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “““““““““““ ХХК нь маргаан бүхий барилгын зурагт өөрчлөлт оруулснаар М.”““““““““““ийн захиалсан орон сууцны дугаарлалт, байршил өөрчлөгдсөн. Ийнхүү өөрчлөгдсөн 901 тоот орон сууцыг “““““““““““ ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас хүлээн авах боломжгүй болж бусдад өндөр үнээр зарагдсан байсан тул бусад гуравдагч этгээдийн эрхийг дахин дахин хөндөхгүй гэсэн үндэслэлээр М.”““““““““““ нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын №2210803 тоот гэрээгээр Барилгын 6-р блокын 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв талбайтай орон сууцыг захиалсан орон сууцны төлбөр болох 116,600,000 төгрөгийг буцаан олгохыг “““““““““““ ХХК захирал Ж.”““““““““““, “““““““““““ ХХК захирал Т.”““““““““““ нараас шаардсан нь үндэслэлтэй. Гуравдугаар шаардлагын хүрээнд: Шүүх М.”““““““““““ийн гурав дахь шаардлагын хүрээнд “““““““““““ ХХК-ийн “““““““““““ овогтой “““““““““““тэй 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. М.”““““““““““ийн анх захиалсан “““““““““““ тоот орон сууц нь одоогийн “““““““““““ тоот орон сууцтай байршил болон м.кв-аараа тохирч байгаа бөгөөд “““““““““““ ХХК тухайн орон сууцыг С.”““““““““““т урьдчилгаа төлбөр аван гэрээ байгуулсан байсан нь шүүхээс битүүмжилсэн орон сууцыг захиран зарцуулсан хууль бус ажиллагаа байсан. Ийнхүү шийдвэрлэснээр “““““““““““ тоот орон сууц нь бусдын эзэмшлээс чөлөөлөгдөж М.”““““““““““ийн өмчлөлд шилжих боломжтой болж байгаа юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/02617 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж “Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хорооллын “““““““““““хотхоны 6-р блокын 2-р орц 7-р давхарт байрлах /”““““““““““ тоот байсан/ “““““““““““ тоот 53 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр М “““““““““““ийг тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын №2210803 тоот гэрээгээр Барилгын 6-р блокын 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв талбайтай орон сууцыг захиалж орон сууцны төлбөр болох 116,600,000 төгрөгийг “““““““““““ ХХК, “““““““““““ ХХК нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:
“““““““““““ ХХК-ийн нэхэмжлэлтэй “““““““““““ ХХК, “““““““““““нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2617 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч нь бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба тус гомдлыг дэмжиж тайлбар гаргаж байна. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.3.а-д зааснаар “““““““““““ ХХК болон “““““““““““ ХХК-ийн хоорондын тооцоо болох 21,305,000 төгрөгийг “““““““““““т төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагч “““““““““““ ХХК-ийн “““““““““““ ХХК-нд төлөх ёстой байсан 24,026,123 төгрөгийг/ гэрээнд зааснаас өндөр дүнгээр үлдэгдэлгүй төлж барагдуулсан/ бүрэн төлсөн. Гэтэл Анхан шатны шүүх ...”““““““““““ ХХК-нд барилгын суурийн үнэ, тулаас төмөр түрээс, барилга угсралтын материал, барилга барьж байх хугацааны цахилгаан эрчим хүчний төлбөрт 22,666,414 төгрөг төлсөн гэх уг төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “““““““““““ ХХК-ийн нэхэмжлэхээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь тухайн “““““““““““ ХХК-нд төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаар авч шүүхэд өгөх гэсэн боловч тухайн байгууллагаас гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ...зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэсний дагуу нэхэмжлэгч тал “““““““““““ ХХК-аас төлбөр төлсөн баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан ч шүүхээс дээрх нотлох баримтыг авах шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тэгтэл шүүх нэхэмжлэгчийг “““““““““““ ХХК-нд уг төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэхээр тогтоогдож байна гэж дүгнэсэн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.”““““““““““ын давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:
“““““““““““ ХХК-ийн нэхэмжлэлтэй “““““““““““ ХХК, “““““““““““нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. “““““““““““ ХХК, “““““““““““ ХХК-ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““хотхоны “““““““““““2-р орц 4-р давхарын “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг Ж.”““““““““““ нь захиалан бариулахаар тохиролцож 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээ нь хүчин төгөлдөр байгаа болно. Энэхүү гэрээг байгуулсанг хариуцагч “““““““““““ ХХК нь мэдэж байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг гуравдагч этгээдүүдтэй гэрээ байгуулах эрхгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн барилгын ажлын зөвшөөрөл нь барилгыг худалдан борлуулахтай хамааралгүй байхад шүүх хэт нэг талыг барьж тус зөвшөөрөл хамааралтай мэтээр дүгнэж “““““““““““ ХХК-тай байгуулсан гуравдагч этгээдүүдийн “Орон сууц захиалгын гэрээ”-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-д зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний хурээнд барьж буй орон сууцыг зарж борлуулах хэлцэл хийхэд тодорхой этгээдээсээ зевшөөрөл авах тухай хуулиар тогтоосон шаардлага байхгүй, мөн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-нд талууд хэн нэгнээсээ зөвшөөрөл авч байж орон сууцыг зарж борлуулах талаар ямар нэгэн заалт байхгүй болно. Иймд шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үндэслэлгүй дүгнэсэн байх тул гуравдагч этгээд Ж.”““““““““““ын гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, М.Мэндбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.”““““““““““, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч “““““““““““ ХХК “““““““““““ ХХК-д холбогдуулан “““““““““““дугаар давхраас оногдох хэсэг 227,532,000 төгрөгийг гаргуулах болон “““““““““““айлын орон сууцыг “““““““““““болон ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Манай компани болон “““““““““““ ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах” гэрээгээр 10 давхар 64 айлын орон сууцыг барьж гэрээгээр тохиросон хэмжээгээр барилгыг эзэмшиж буюу ашиг олох зорилготой байсан. Энэхүү хамтран ажиллах гэрээ нь хэрэгжиж талууд барилгын зоорийн давхараас 3 давхарыг дуусталх барилгын барилга угсралтын ажлыг хийсэн. Тодруулбал хамтран ажиллах гэрээний хэрэгжилт тодорхой үр дүнд буюу 3 давхарыг дуустал хийгдсэн. Барилгын 3 давхарын угсралтын ажил дууссанаас хойш хариуцагч “““““““““““ ХХК-ийн захирал Т.”““““““““““ манай компанийг хамтын үйл ажиллагаанд оролцуулахгүй талаар буюу гэрээг цуцалсан талаар мэдэгдэл өгөх болсон. Нэгэнт талуудын хоооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ бүрэн хэрэгжиж 10 давхар 64 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулж чадаагүй боловч зоорийн давхарыг оруулан нийт 4 давхар барилгын угсралтын ажил хийгдсэн.....Иймд шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нийт 2,642,450,566 төгрөгнөөс хамтын үйл ажиллагаанд оруулсан миний хувь, борлуулатын орлогоос оруулсан хувь, Т.”““““““““““ын оруулсан хувь зэргийг хасч тооцвол гэрээнд заасан надад оногдох 50 хувь нь 584,053,252 төгрөг болж байна. Үүнээс М.”““““““““““ийн төлсөн 212,000,000 төгрөг, С.”““““““““““гийн 60,000,000 төгрөг, Ж.”““““““““““ын 65,000,000 төгрөг нийт 337,000,000 төгрөгийг хасч одоо 227,532,000 төгрөгийг “““““““““““ ХХК-иас гаргуулж өгнө үү,
.....Мөн бидний хооронд байгуулсан хамтран ажилллах гэрээний дагуу бидний хамтын хүч хөдөлмөр, хөрөнгөөр бий болсон зоорийн давхарыг оруулаад нийт 4 давхар үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн үнэ цэнэтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.Иймд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4, 108 дугаар зүйлийн. 108.8-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян- Өндөр сумын “““““““““““ баг “““““““““““ хороололд баригдаж буй “Гранд гарден’' хотхоны 6-р блок 10 давхар 70 айлын орон сууцыг “““““““““““болон ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоож өгнө үү” гэж тодорхойлсон. /2хх67-68х, 148,149х/
Хариуцагч ““““““““““““” ХХК “...““““““““““““” ХХК болон ““““““““““““” ХХК нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан боловч уг гэрээ хүчин төгөлдөр бус юм. Учир нь гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг гэрээний талууд тусгайлан тохиролцсон /гэрээний 3.3-н б / ба гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл, болзол биелэгдээгүй. Мөн гэрээний хугацаанд /2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтран ажиллах гэрээний тал болох ““““““““““““” ХХК нь ““““““““““““” ХХК-д мэдэгдэлгүй гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан үйлдэл нь гэрээний ноцтой зөрчил юм. Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний “Б” талын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор “А” тал гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу “гэрээ цуцлах, гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг” гэрээний “Б” талд өгсөн юм. Хүчин төгөлдөр бус, цуцлагдсан гэрээний үүргийг “Б” тал шаардах эрхгүй юм.
....2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 6-р блок барилгын 4-10 дугаар давхар нь газар эзэмшигч “““““““““““болон ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох шаардлагын тухайд: ““““““““““““” ХХК, түүний захирал Ж.”““““““““““ нь уг барилгад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй юм. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 3 дугаар зүйлд энэ талаар тодорхой тусгасан. Түүний оруулсан гэх 208,500,000 төгрөг нь “““““““““““, “““““““““““ гэх иргэдийн мөнгөн хөрөнгө ба үүнийг “““““““““““ХХК-ийн хөрөнгө оруулалтад тооцсон юм. Нэхэмжлэгч нь бараа, ажил үйлчилгээгээрээ хөрөнгө оруулсан гэжээ. Гэтэл түүний гүйцэтгэсэн гэх ажил, үйлчилгээний төлбөрийг тэрээр төлөөгүй болох нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн ““““““““““““” ХХК-ийн нэхэмжлэхээр тогтоогдож байгаа юм.
...2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3-р давхраас өөрт оногдох хэсэг 227,532,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн шаардлагын тухайд: Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээг цуцлах, гэрээг дуусгавар болгож байгаагаа түүнд мэдэгдсэн. Хүчин төгөлдөр бус гэрээ! Гэрээний үүргийн зөрчил гаргасан гэрээний тал! Хамтын ажиллагааны үр шим шаардах эрхгүй юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн төлсөн 208,500,000 төгрөгийн хураамжаар нэрлэн заагаад байгаа хөрөнгө бий болоогүй, нэгэнт хөрөнгө бий болоогүй тул ашиг хуваарилах боломжгүй юм. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа нотлох үүрэгтэй ба нотолж чадаагүй байгааг шүүх анхаарч үзнэ үү.
2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухайд:Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй боловч нэмэгдүүлж байгаа үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх, нэмэгдүүлж байгаа хэмжээг улсын тэмдэгтийн хураамж төлөх учиртай! Гэвч, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах зорилгоор уг эрхээ хэрэгжүүлж байгаа нэхэмжлэгчийн үйлдэлд шүүх дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх учиртай. Товчхондоо, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой эрхтэй оролцогч гэлээ, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 62.1.4-т заасан үүрэгтэйгээр оролцдог гэдгийг шүүх анхаарч үзнэ үү...” гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан. /2хх163-165х/
Хариуцагч ““““““““““““...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч "“““““““““““" ХХК болон хариуцагч, иргэн “““““““““““нарын хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй болохыг онцлон дурдъя. Нэгэнт ямар нэг хэлцэл байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие нэхэмжлэлд дурдсан байршилд орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмшдэг нь үнэн. Уг газар дээр нэг блок орон сууцны барилга барихаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "“““““““““““" ХХК-тай "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан. "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ"-ний талууд болох "“““““““““““" ХХК, иргэн “““““““““““нар нь гэрээний зорилгоо хэрэгжүүлэхээр гэрээний 3 дугаар зүйлд заасан хэмжээгээр хөрөнгө оруулсан ба гэрээ зорилгодоо хүрсэн даруй миний бие уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу ашиг хүртэх эрхтэй бөгөөд харин уг гэрээгээр гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх үүрэг хүлээгээгүй байна.Хариуцагч "“““““““““““" ХХК нь дээрх гэрээний зорилгоо хэрэгжүүлэхээр аливаа байдлаар хөрөнгө оруулалт босгох эрхийг гэрээгээр хязгаарлаагүй тул "“““““““““““" ХХК бусадтай хамтран ажиллах эрх нь нээлттэй бөгөөд бусадтай хамтарсан байдал нь иргэн Ч.”““““““““““т хамааралгүй юм...” гэсэн тайлбар гаргасан./1хх259х/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.”““““““““““ ““““““““““““” ХХК , ““““““““““““” ХХК-иудын барьсан Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хорооллын “““““““““““хотхоны 6-р блокийн 2-р орц 7-р давхарт байрлах /”““““““““““ тоот байсан/ “““““““““““ тоот 53 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,
2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын №2210803 тоот гэрээгээр орон сууцны төлбөрт төлсөн 116,600,000 төгрөгийг буцаан олгохыг ““““““““““““” ХХК, захирал Ж.”““““““““““, ““““““““““““” ХХК, захирал Т.”““““““““““ нарт даалгах,
““““““““““““” ХХК-ийн С.”““““““““““тэй 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж өөрчилж үндэслэлээ ...өмнө гаргасан бие даасан шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: ... гуравдагч этгээд С.”““““““““““ нь ““““““““““““” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулж урьдчилгаа төлбөрт төлсөн 20,352,000 төгрөгөө ““““““““““““” ХХК-иас гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан байна. Харин гуравдагч этгээд Д.”““““““““““ нь “901 тоот 53 м.кв орон сууцыг 2-р орц биш 1 орцонд байдаг, би тухайн байрыг 180,200,000 төгрөгөөр худалдан авч төлбөрөө бүрэн төлсөн одоо 901 тоотыг ““““““““““““” ХХК-иас өөрийн эзэмшилдээ авч бие муу хөгшний хамт амьдарч байгаа, маргаантай гэх шалтгаанаар байраа өмчилж авч чадахгүй байгаа” гэдгээ бидэнд хэллээ. Мөн тухайн барилгын 2-р орцны 9 давхрын 53 м.кв байранд айл амьдардаг гэх бөгөөд ““““““““““““” ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Б.Энх-Алдар гэх иргэнд тус 53 м.кв байрыг 169,600,000 төгрөгөөр худалдсан байж болох магадлалтай байна. Дээрх байдлаас харахад тухайн барилгын 9 давхрын 53 м.кв орон сууцнууд нь бүгд худалдагдаж иргэдийн эзэмшилд ашиглалтад шилжсэн байх ба ингэснээр дахин нэг иргэний эрх ашиг хөндөгдөж гуравдагч этгээд нэмэгдэх болоод байна. Энэ нь ““““““““““““” ХХК нь барилгын зургийг өөрчлөн давхрын айлуудын тоог цөөлж нэгтгэх, хувааж олон болгох гэх мэтээр орон сууцнуудын м.кв болон дугаарлалтад өөрчлөлт оруулж улмаар битүүмжлэгдсэн орон сууцуудыг захиран зарцуулж байгаатай шууд холбоотой гэж үзэж байна” гэж тодорхойлсон./3хх166х/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.”““““““““““ ““““““““““““” ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, нэхэмжлэгч “““““““““““ХХК болон хариуцагч “““““““““““ ХХК-иас 60,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...Миний бие нь ““““““““““““” ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №2110801 тоот орон сууц захиалан байгуулах гэрээг байгуулж, гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2-р орц 7-р давхар “““““““““““ тоот 3 өрөө й75 м2 орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, эхний төлөлт болох 60,000,000 төгрөгийг гэрээнд заасан Голомт банкны 4905114558 тоот дансанд төлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орох үед төлөхөөр болсон ба 2023 оны 10 сард ашиглалтад орохын өмнө үлдэгдэл төлбөрийг өгөхөөр тохиролцож, гэрээг байгуулсан. Гэтэл шүүхэд тухайн барилгыг барьж буй компаниуд болох ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-тай хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ болон өмчлөгчийн талаар маргаан үүсгэснийг мэдээд, миний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж бие даасан шаардлаг гаргасан. Гэтэл 2025.04.16-ны өдөр шүүх хуралдаан хойшлоход “““““““““““ ХХК нь байрыг зарсан гэсэнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхийн журмаар гаргуулж, хэрэгт ирүүлэхэд байрны м2-ыг өөрчилж буюу томсгож 137 м2 болгон бусдад зарсан болох нь М.”““““““““““ болон “““““““““““ ХХК нарын хооронд байгуулсан 2024.06.24 -ны өдрийн 2”““““““““““/24 тоот гэрээ хэрэгт авагдсантай танилцаж мэдээд “““““““““““ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзаж байна. Иймд гэрээний дагуу эхний төлөлт болох 60,000,000 төгрөгийг гэрээнд заасан Голомт банкны 4905114558 тоот дансанд төлснийг нэхэмжлэгч “““““““““““ХХК болон хариуцагч “““““““““““ ХХК-иас буцаан гаргуулах шаардлагыг гаргаж байна” гэж тодорхойлсон./ 1хх225, 3хх112х/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.”““““““““““ нэхэмжлэгч ““““““““““““” ХХК, хариуцагч ““““““““““““” ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах бие даасан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “““““““““““ болон ““““““““““““” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4 давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “... Миний бие ““““““““““““” ХХК -тай 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр №2110801 тоот Орон сууц захиалан байгуулах гэрээг байгуулж Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4 давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг 165,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, эхний төлөлт болох 65,000,000 төгрөгийг гэрээнд заасан Хаан банкны 5916354319 тоот дансанд төлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орох үед төлөхөөр болсон.Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааныг шийдвэрлэх зорилгоор ““““““““““““” ХХК-тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр №2110801 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, гэрээний дагуу Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““үйлчилгээний орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4-р давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хийлүүлэх явцад шүүгчийн захирамж гарсныг хариуцагч тал мэдсээр байж, иргэн “““““““““““ гэх хүнтэй 2023.08.17-нд гэрээ байгуулж, худалдсан гэх баримт хэрэгт ирүүлсэн байна. Тухайн орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсныг мэдсээр байж давхар бусдад борлуулж, хууль зөрчиж хийсэн хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байх тул “““““““““““ болон “““““““““““ ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Орхон аймаг Баян өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хороолол “““““““““““орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4 давхар “““““““““““ тоот 3 өрөө 75 м.кв орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна” гэж тодорхойлсон. /1х228, 3хх71х/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.”““““““““““ хариуцагч ““““““““““““” ХХК-д холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаанд өгсөн 20,352,000 төгрөгийг гаргуулах бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ “...Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум “““““““““““ баг “““““““““““ хорооллын “““““““““““хотхоны 6-р блок 2-р орц 7 давхар “““““““““““ тоот 53 м.кв орон сууцанд 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгын гэрээг хийж 20,352,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг орон сууцыг шүүгчийн захирамжаар зарж борлуулахыг хориглож битүүмжилсэн байхад надтай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан нь миний эрх ашгийг зөрчиж байх тул “““““““““““ ХХК-ийн надтай байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаанд өгсөн 20,352,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон./3хх121х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа нар М.”““““““““““ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагч бөгөөд түүний хувьд уг орон сууцнуудын үнийг төлсөн захиалагч мөн тул ““““““““““““” ХХК-ийн зүгээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... С.”““““““““““гийн хувьд уг орон сууцны үлдэгдэл үнийг ““““““““““““” ХХК-д төлснөөр орон сууцны өмчлөгч болох бүрэн боломжтой....Ж.”““““““““““тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж түүний бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... Ж.”““““““““““ хувьд уг орон сууцны үлдэгдэл үнийг ““““““““““““” ХХК-д төлснөөр орон сууцны өмчлөгч болох бүрэн боломжтой...” гэсэн агуулгаар тайлбар гаргасан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.”““““““““““ийн шаардлагад “““““““““““ ХХК “...төлсөн 20,000,000 төгрөгөөс 20 хувийг торгуульд тооцож суутган буцаан өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар тус тус гаргасан.
3.Анхан шатны шүүх ““““““““““““” ХХК ““““““““““““” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-нд Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Орхон аймгийн ““““““““““““““““““““““ баг “““““““““““ хороололд “Гранд гарден” цогцолбор хотхоны 6-р блок 10 давхар 64 айлын орон сууцыг хамтран хөрөнгө оруулж, барилгын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр, хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээ байгуулагдах үед ““““““““““““” ХХК 455,108,000 төгрөг, ““““““““““““” ХХК 208,500,000 төгрөг оруулсан, Б тал буюу ““““““““““““” ХХК нь ““““““““““““” ХХК болон “““““““““““ ХХК-ийн хоорондын тооцоо болох 21,305,000 төгрөгийг Прогесс цамхаг ХХК-д төлөх, хөрөнгө оруулалтын зөрүү төлбөр болох 225,303,000 төгрөг, нийт 246,608,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-нд ““““““““““““” ХХК-ийн дансанд оруулахаар, дээрх хөрөнгө оруулалт бүрэн шилжиж орсноор талууд 50/50 хувь эзэмшихээр, хөрөнгө оруулалт хийгдэж талууд баталгаажуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох, талууд хамтран барилгыг барьж дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан, уг гэрээгээр барилгын ажлын зардлыг 50/50 хувиар гаргах, талууд гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ, хэлцлийг харилцан тохиролцож хийх, байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэх, уг үүргээ зөрчвөл гэрээг цуцлахаар тохиролцсон үйл баримтыг зөв тогтоожээ.
4.Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д нийцсэн байна.
5.Зохигчдын хооронд байгуулсан Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээгээр Б тал буюу “““““““““““ ХХК нь ““““““““““““” ХХК болон “““““““““““ ХХК-ийн хоорондын тооцоо болох 21,305,000 төгрөгийг “““““““““““ ХХК-д төлөх, хөрөнгө оруулалтын зөрүү төлбөр болох 225,303,000 төгрөг, нийт 246,608,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-нд ““““““““““““” ХХК-ийн дансанд оруулахаар, дээрх хөрөнгө оруулалт бүрэн шилжиж орсноор талууд 50/50 хувь эзэмшихээр, хөрөнгө оруулалт хийгдэж талууд баталгаажуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох, талууд хамтран барилгыг барьж дуусгаж хүлээлгэж өгөх, барилгын ажлын зардлыг 50/50 хувиар гаргах, талууд гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ, хэлцлийг харилцан тохиролцож хийх, байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэх, уг үүргээ зөрчвөл гэрээг цуцлахаар тохиролцсон байна.
5.1 Гэвч нэхэмжлэгч гэрээний 3.3 б-д заасан хөрөнгө оруулалтын зөрүү 225,303,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний 5.3-д зааснаар байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдээгүй үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдлийг ““““““““““““” ХХК 2023 оны 05 дугаар сарын 08-нд ““““““““““““” ХХК, захирал У.”““““““““““д хүргүүлсэн байна.
5.3 Гэрээнээс татгалзсанд “““““““““““ ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хураамжид төлсөн 220,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага болох “““““““““““айлын орон сууцыг “““““““““““болон ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй.
6.1 “““““““““““ ХХК болон “““““““““““ ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ цуцлагдаж, “““““““““““ ХХК нь өөр компанитай хамтран 4-10 хүртэлх барилгыг барьж дуусгасан, 4-10 давхар хүртэл барих үйл ажиллагаанд “““““““““““ ХХК хөрөнгө оруулалт болон хамтын үйл ажиллагаагаар оролцоогүй, дундаа хэсгээр өмчлөлийнх болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь “““““““““““айлын орон сууцыг “““““““““““болон ““““““““““““” ХХК, ““““““““““““” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй байна.
7.Хамтран хариуцагч “““““““““““нь нэхэмжлэгчтэй гэрээ хэлцэл байгуулаагүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй байх тул шүүх түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
8. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2. дахь хэсэгт “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно.”, мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1. дэх хэсэгт “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч давуу эрхтэй” гэж заасантай нийцэх тул “““““““““““хотхоны 6-р блокийн 2-р орцны “““““““““““, “““““““““““, 901 тоот орон сууцыг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч Д.”““““““““““, “““““““““““, М.”““““““““““ нартай байгуулсан “““““““““““ ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм.
8.1 Нэхэмжлэгч “““““““““““ ХХК нь гэрээний 5.3-д заасны дагуу байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдээгүй гуравдагч этгээдэд өөрийн хөрөнгө болон үйл ажиллагаагаар оролцоогүй маргаан бүхий орон сууцнуудыг худалдахаар гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, түүнчлэн хариуцагч “““““““““““ ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.”““““““““““, С.”““““““““““, Ж.”““““““““““ нартай гэрээ хэлцэл байгуулаагүй тул “““““““““““ ХХК-иас төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
9. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, М.Мэндбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.”““““““““““, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг тус тус хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/02617 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, М.Мэндбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.”““““““““““, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, М.Мэндбаяр нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,523,612 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.”““““““““““, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985,750 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,317,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА