| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00379/И |
| Дугаар | 103/ШШ2016/00412 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2016/00412
| 2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 103/ШШ2016/00412 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 3 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 11 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.783.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байгаа учир 47 хоногийн хүү болох 783.000 төгрөг нийт 5.783.000 төгрөгийн *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Тус иргэний хэрэгт бид хоорондоо тохиролцож нэхэмжлэгч ******* нь нэхэмжилсэн 5.783.000 төгрөгийнхөө 783.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5.000.000 төгрөгийг хариуцагч ******* нь 2 хувааж 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор 2.500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 2.500.000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэв. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* гэжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.783.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.783.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 783.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 5.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор 2.500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 2.500.000 төгрөгөөр тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 107.478 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 5.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 47.475 төгрөгийг улсын орлогоос, 47.475 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ