| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0140/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/135 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Од холбогдох эрүүгийн 1925001250113 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.О
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Т.Оыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-21-15 тоотод 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ах О.Ганбаатарыг өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Оы мэдүүлсэн: Тэр өдөр гаднаас согтуу ирж ахыгаа өшиглөсөн. Миний буруу. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Маргах зүйлгүй” гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Хохирогч О.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Зэст баг 1-21-15 тоот гэртээ найзуудтайгаа архи ууж байхад манай дүү Түшээт-Орхон гаднаас согтуу орж ирээд агсам тавиад байхаар нь найзуудтайгаа гарч яваад нэг цаг орчимын дараа орж ирсэн. Би согтуу байсан тул унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг хүн цохиод байх шиг байхаар нь сэрээд хартал Түшээт-Орхон миний цээж болон хавирга руу өшиглөж байсан. Би эмнэлэгт үзүүлэхэд 3 хавирга хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/
-Гэрч Б.Мөнх-Эрдэнийн “...намайг нэг сэртэл Түшээт-Орхон найз охин болон түүний найзтайгаа гуравуулаа орж ирсэн ба би Түшээт-Орхоны найзтай нөгөө өрөөнд байсан чинь Түшээт-Орхон Ганбаатар ахыг унтаж байхад нь маргалдаж зодолдоод байх шиг байсан. Гэтэл энэ үед нь Түшээт-Орхоны найз цагдаа дуудсан... ” гэх мэдуүлэг /хх-ийн 12-р хуудас/
-Гэрч О.Номин-Эрдэнийн...”Би Түшээт-Орхонтой хамт 1-21 дүгээр байранд байдаг гэрт нь орсон чинь ах нь согтуу гэртээ унтаж байсан. Гэтэл Түшээт-Орхон ах руугаа уурлаад хүмүүс цуглуулж уулаа гээд унтаж байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. Унтаж байхад нь хавирга орчимд нь 2-3 удаа өшиглөж харагдсан.”..гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаартай: О.Ганбаатарын биед баруун 4, 5, 6-р хавирганы суганы урд шугамаар далд, зөрөөтэй хугарал, нүүрэнд 4 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана ...” гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны байх бөгөөд дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Т.О нь согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-21-15 тоотод гэртээ унтаж байсан төрсөн ах О.Ганбаатарыг өшиглөж нь эрүүл мэндэд нь баруун 4, 5, 6-р хавирганы суганы урд шугамаар далд, зөрөөтэй хугарал, нүүрэнд 4 тооны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч Т.Оы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Зэст багийн нутагт 1-21-15 тоот өөрийн гэртээ төрсөн ах О.Ганбаатарыг өшиглөж нь эрүүл мэндэд нь баруун 4, 5, 6-р хавирганы суганы урд шугамаар далд, зөрөөтэй хугарал, нүүрэнд 4 тооны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эрхэлсэн ажилгүй байх тул торгуулийн ялыг 3-5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа : Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна. Торгуулийг 1 сарын хугацаанд төлчих байх гэжээ.
Хохирогч О.Ганбаатар шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Т.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Од холбогдох эрүүгийн 1925001250113 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст баг 1-21-15 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Зуутраг овогт Отгонбаярын Түшээт-Орхон РД/МК00301017/
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Т.Оыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-21-15 тоотод 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ах О.Ганбаатарыг өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Оы мэдүүлсэн: Тэр өдөр гаднаас согтуу ирж ахыгаа өшиглөсөн. Миний буруу. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Маргах зүйлгүй” гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Хохирогч О.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Зэст баг 1-21-15 тоот гэртээ найзуудтайгаа архи ууж байхад манай дүү Түшээт-Орхон гаднаас согтуу орж ирээд агсам тавиад байхаар нь найзуудтайгаа гарч яваад нэг цаг орчимын дараа орж ирсэн. Би согтуу байсан тул унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг хүн цохиод байх шиг байхаар нь сэрээд хартал Түшээт-Орхон миний цээж болон хавирга руу өшиглөж байсан. Би эмнэлэгт үзүүлэхэд 3 хавирга хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/
-Гэрч Б.Мөнх-Эрдэнийн “...намайг нэг сэртэл Түшээт-Орхон найз охин болон түүний найзтайгаа гуравуулаа орж ирсэн ба би Түшээт-Орхоны найзтай нөгөө өрөөнд байсан чинь Түшээт-Орхон Ганбаатар ахыг унтаж байхад нь маргалдаж зодолдоод байх шиг байсан. Гэтэл энэ үед нь Түшээт-Орхоны найз цагдаа дуудсан... ” гэх мэдуүлэг /хх-ийн 12-р хуудас/
-Гэрч О.Номин-Эрдэнийн...”Би Түшээт-Орхонтой хамт 1-21 дүгээр байранд байдаг гэрт нь орсон чинь ах нь согтуу гэртээ унтаж байсан. Гэтэл Түшээт-Орхон ах руугаа уурлаад хүмүүс цуглуулж уулаа гээд унтаж байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. Унтаж байхад нь хавирга орчимд нь 2-3 удаа өшиглөж харагдсан.”..гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаартай: О.Ганбаатарын биед баруун 4, 5, 6-р хавирганы суганы урд шугамаар далд, зөрөөтэй хугарал, нүүрэнд 4 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана ...” гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны байх бөгөөд дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Т.О нь согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-21-15 тоотод гэртээ унтаж байсан төрсөн ах О.Ганбаатарыг өшиглөж нь эрүүл мэндэд нь баруун 4, 5, 6-р хавирганы суганы урд шугамаар далд, зөрөөтэй хугарал, нүүрэнд 4 тооны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч Т.Оы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Зэст багийн нутагт 1-21-15 тоот өөрийн гэртээ төрсөн ах О.Ганбаатарыг өшиглөж нь эрүүл мэндэд нь баруун 4, 5, 6-р хавирганы суганы урд шугамаар далд, зөрөөтэй хугарал, нүүрэнд 4 тооны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эрхэлсэн ажилгүй байх тул торгуулийн ялыг 3-5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа : Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна. Торгуулийг 1 сарын хугацаанд төлчих байх гэжээ.
Хохирогч О.Ганбаатар шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Зуутраг овогт Отгонбаярын Түшээт-Орхоныг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.