Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2026/00035

 

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2026/00035

 

 

 

 

 

 

 

 

 

 2026       03          12                                          207/МА2026/00035

 

 

““““““““““““” ТӨҮГ-ын “““““““““““

Цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо,

 “““““““““““нарын /нийт 102/   нэхэмжлэлтэй, хариуцагч ““““““““““““” ТӨҮГ-т холбогдох  иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Р.”““““““““““нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026  оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 312/ШШ2026/00181 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ““““““““““““” ТӨҮГ-ын “““““““““““цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо,

“““““““““““.”““““““““““““““““““““““““““““““““, /нийт 102/ нарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ““““““““““““” ТӨҮГ-т холбогдох,

““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.”““““““““““ баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ““““““““““““цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилчдын цалингийн зөрүү гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М”““““““““““, Д.”““““““““““, “““““““““““Б.”““““““““““ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.”““““““““““ илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ““““““““““““” ТӨҮГ-ын “““““““““““цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““““““““, М”““““““““““, Д.”““““““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагч ““““““““““““” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, Д.Туяа, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ““““““““““““” ТӨҮГ-ын “““““““““““цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлийн агуулга:

Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор ““““““““““““” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ““““““““““““” ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг. Уг дүрмийн 6 дугаар хэсэгт Үйлдвэрийн газрын удирдлагын эрх хэмжээг тусгасан байдаг бөгөөд 6.10.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, шинэчлэх эрхийг Зөвхөн ерөнхий захирал эдлэнэ гэж заасан байгаагаас харвал ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.”““““““““““ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь тус үйлдвэрийн газрын хэмжээнд хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх болон эрх зүйн баримт бичиг болж үйлчлэх боломжгүй болох нь тодорхой байгаа болно. Үүний зэрэгцээ ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.”““““““““““ нь уг хуваарийг батлах эрх бүхий этгээд биш байж 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрт холбогдох дүрэм, журмаар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарийг баталсан нь хууль бус болохыг бүрэн дүүрэн илэрхийж байна. Тиймээс нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаараа тодорхойлсон ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.”““““““““““ баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоож өгнө үү.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор ““““““““““““” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ““““““““““““”-ийн ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байна. Гэтэл ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ баталсан гэх энэхүү хуваарийн дагуу “““““““““““цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө ““““““““““““” ТӨҮГ-ын бусад ажилчдаас “““““““““““цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн Хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ““““““““““““” ТӨҮГ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээж нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож “““““““““““цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Тиймээс ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоож өгнө үү. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн “““““““““““дүгээр тушаалаар “““““““““““ ХХК нь 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс ““““““““““““” ТӨҮГ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч ““““““““““““” ТӨҮГ-ын “““““““““““цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын цалин хөлсөө бүрэн бүтэн авах эрх хохирсоор байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.”““““““““““ баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь болон ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваариуд нь хууль бус болох талаар 2022 оны 04 дүгээр сарын 06 өдөр болсон “““““““““““цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурал дээр хэлэлцэгдсэн асуудлаас үүдэлтэйгээр мэдэх болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2-д заасан хугацааны дотор буюу 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 11 дугаар албан бичгээр тухайн асуудлаар ““““““““““““” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссд хандсан юм. Гэтэл уг Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь биднийг гомдлыг хүлээн авсан атлаа маргаан таслах комиссын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, ямар нэгэн хариу өгөхгүй байсаар 2022 оны 10 сарын 14-ний өдрийг хүргэсэн. Тиймээс нэхэмжлэгч нь 2022 оны 10 сарын 14-ний өдөр ““““““““““““” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж хариу ирүүлэхийг шаардахад тус маргаан таслах комисс нь 2022 оны 10 сарын 14-ний өдөр 05 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлж, бидний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд байгаа асуудлыг шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр өөрөөс зайлуулж хариуцагчийн Эдийн засгийн хэлтэст шилжүүлсэн. Уг Эдийн засгийн хэлтсийн ойлгомжгүй, тодорхойгүй хариуг хавсарган албан бичиг ирүүлсэн.

 

““““““““““““” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй болох нь тодорхой болсон тул уг маргааныг хуульд заасан журмын дагуу үргэлжүүлүүлэхийн тулд мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй талаар тэмдэглэл үйлдэж ирүүлэхийг шаардахад 2022 оны 11 сарын 07-ны өдөр 07 дугаар хариугаар хөдөлмөрийн сонирхлын маргаан байх тул хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлгүй хариуг ирүүлсэн болно. Бидний нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.12 дахь заалтаар тодорхойлсон Хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг өөрчлөхтэй холбоотойгоор түүний талуудын хооронд үүссэн саналын зөрүү буюу "хөдөлмөрийн сонирхлын маргаан" биш юм. Харин тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.16 дахь заалтаар тодорхойлсон Хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүү буюу "хөдөлмөрийн эрхийн маргаан" юм. Тиймээс уг маргаан таслах комиссын хариу нь үндэслэлгүй. Уг үндэслэлгүй хариуг аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан журмын дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах гэхэд Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь байгуулагдаагүй, үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Тиймээс энэ талаарх албан бичгийг авсан тул шүүхээр шийвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргаж байна.” гэжээ.  

Нэхэмжлэгч “““““““““““18,806,000 төгрөг,

Жигжидийн “““““““““““нар 17,030,000 төгрөг,

“““““““““““ нар 15,760,000 төгрөг гаргуулах,

“““““““““““нар 15,000,000 төгрөг, “““““““““““14,496,000 төгрөг, “““““““““““нар 13,601,820 төгрөг, “““““““““““9,839,160 төгрөг, “““““““““““6,440,650 төгрөг, Цолмонгийн “““““““““““ 6,000,000 төгрөг тус тус гаргуулах болон ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.”““““““““““ баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ““““““““““““цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох шаардлагууд гарсан.

2.Хариуцагч “““““““““““ ТӨҮГ-ын тайлбар татгалзлын агуулга:

“…”““““““““““” ХХК /хуучин нэрээр/ нь 2019 оны 04 дүгээр сард ““““““““““““” ТӨҮГ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан болно. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т ““““““““““““цех”, хавсралт 1.31-ээр “““““““““““цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр “““““““““““цехийн орон тоог тус тус баталсан болно.

 

Иймд үйлдвэрийн газрын Ерөнхий захирал эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, тус цехийн бүтэц, орон тоог огт батлаагүй, өөр субъект дээрх эрх хэмжээг нь хэрэгжүүлсэн мэтээр нэхэмжлэлд дурдсан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэжээ.  

 

Хариуцагч ““““““““““““” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэмэлт хариу тайлбартаа:

 

“…““““““““““““” ТӨҮГ-ын “““““““““““цехиин ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.”““““““““““р нь ““““““““““““” ТӨҮГ- ын Ерөнхий захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/3031 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж, тус үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлөн ажиллах эрхгүй болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбарт:

 

 ”...Нэхэмжлэгч талаас 2023.03.21, 2023.03.31, 2023.04.03-ны өдрүүдэд тус тус шүүхэд хүргүүлсэн нийт 4 удаагийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардан авч танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. ““““““““““““” ХХК /хуучин нэрээр/ нь 2019 оны 04 дүгээр сард ““““““““““““” ТӨҮГ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, хоёрдугаар хавсралтаар орон тоо тус тус батлагдсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т  ““““““““““““цех”, хавсралт 1.31-ээр “““““““““““цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр “““““““““““цехийн орон тоог тус тус баталсан. Иймд үйлдвэрийн газрын Ерөнхий захирал эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, тус цехийн бүтэц, орон тоог огт батлаагүй, өөр субьект дээрх эрх хэмжээг нь хэрэгжүүлсэн мэтээр үндсэн нэхэмжлэлд дурдсан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Мөн Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “““““““““““дүгээр тушаалаар “““““““““““цехийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэж, тушаалын 2 дахь заалтаар орон тооны хуваарийг боловсруулан батлуулах, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг холбогдох бүтцийн нэгжүүдэд даалгасан.

Мөн Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/766 дугаар тушаалаар Барилга, засварын цехийн үндсэн ба тарифт цалингийн сүлжээ, албан тушаалын цалингийн сүлжээний шатлалыг баталсан.

Энэ хүрээнд Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч /хуучин нэрээр/ чиг үүргийн хүрээнд тус цехийн орон тооны хуваарийг баталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Ажил олгогч ажиллах хүчний тоог төлөвлөх, ажиллах хүчний тоог ажил мэргэжлээр тогтоох, хийснээр цалин хөлс олгох зорилгоор хөдөлмөрийн норм, норматив баталж мөрдүүлж болно...”, 106.3-т “Салбарын хөдөлмөрийн жишиг норм, нормативыг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож болно” гэж тус тус заасан. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын бүрэн эрхийн талаар зааж өгөхдөө 10 дахь хэсэгт “Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагатай зөвшилцөн барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индекс барилгын ажилтны тарифт цалинг батлах эрхтэй” гэж заасан байдаг. Монгол улсын зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаар тушаалаар барилга багууламжийн төсөвт өртөгт ажилчдын тарифт цалингийн жишгийг дараах байдлаар тогтоосон.

 

д/д

Үзүүлэлт

Мэргэжлийн зэрэг

I

II

III

IҮ

Ү

Ү1

1.

тарифын илтгэлцүүр

1.00

1,11

1,25

1,44

1,66

1,92

2.

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг

Цагаар хөлс авагчид / төгрөгөөр/

1930

2142

2413

2780

3204

3705

Хийснээр хөлс авагчид

2136

2371

2670

3076

3546

4101

 

Монгол Улсад барилга байгууламж барьж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэр, харьялал харгалзахгүйгээр барилгын норм ба дүрмийг мөрдөх ба дээрх цалингийн жишгийг хэрэглэн барилгын төсөв зохиогддог тул энэ жишгээр цалин хөлсийг тооцож, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалаар батлагдаж, шинэчлэн нэмэгдүүлэн баталсан тариф цалингийн жишиг мөрдөж эхэлсэн. Үүнд:

 

мэргэжлийн зэрэг

1

2

3

4

5

6

тарифын итгэлцүүр

1.00

1.22

1.44

1.62

1.78

1.92

хөдөлмөрийн хэвийн нөхцөл

Цагаар хөлс авагчид төгрөгөөр

3860

4709

5558

6253

6870

7411

Хийснээр хөлс авагчид

4272

5212

6150

6921

7604

8202

 

““““““““““““” ТӨҮГ-ын “““““““““““цехийн ажиллагсдын цалин хөлсний тухайд:

Ерөнхий захирлын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн А/766 дугаар тушаалаар БЗЦ-ийн үндсэн цалингийн нэгдсэн сүлжээг баталж, ““““““““““““” ХХК байх үеийнхээс ажилтнуудын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн.

Ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 01-ний өдрийн А/994 дугаар тушаалаар БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар,

Ерөнхий захирлын 2020 оны 05 сарын 25-ны өдрийнчА/243 дугаар тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 10 хувиар, харин БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар,

Ерөнхий захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн А/257 дугаар тушаалаар БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг мөн 10 хувиар

Ерөнхий захирлын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн А/346 тоот тушаалаар 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн газрын бүтцэд нэгдсэнээс хойш тус цехийн ажилтнуудын үндсэн цалинг нийт 65 хувиар нэмэгдүүлээд байна.

Энэ нь Монгол Улсын барилгын салбарын дундаж цалинтай харьцуулахад 2019 онд 1.7 дахин, 2020 онд 2.1 дахин, 2022 онд 2.4 дахин өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 2022 оны байдлаар тус цехийн дундаж цалин 3.494 мянган төгрөг байна. Түүнчлэн БЗЦ нь үндсэн үйл ажиллагааны хувьд барилгын салбарт мөрдөгдөж буй норм, норматив, барилгын салбарын жишиг тарифын дагуу хийснээр болон бригадын системээр цалинждагийн хувьд тусдаа цалингийн сүлжээтэй байх нь зохимжтой хэдий ч Ерөнхий захирлын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн А/561 тоот тушаалаар үйлдвэрийн газрын үндсэн цалингийн сүлжээ, ангилалд нэгдсэн болно. ““““““““““““” ТӨҮГ-ын “““““““““““цехийн ажиллагсдын цалин хөлсийг холбогдох хууль, дүрэм журам зөрчиж тогтоосон, ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зүйл огтхон ч байхгүй бөгөөд эсрэгээрээ улсын хэмжээний тухайн салбарын ажилтнуудын тарифт цалин хөлсөөс хэд дахин илүү цалин хөлсийг олгох байдлаар ажилтнуудын эрх зүйн байдлыг боломжит дээд хэмжээнд ханган ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.2-т зааснаар “““““““““““  ТӨҮГ-ын ерөнхий захирлын 1 дүгээр орлогч Ерөнхий инженер Т.”““““““““““ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “““““““““““цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь,  ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай,  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантуяагийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэмэгдүүлсэн:“…нэхэмжлэгч  “““““““““““нарт тус бүр 17.030.000 төгрөг, нэхэмжлэгч Г.”““““““““““, Ж.”““““““““““, Т.”““““““““““, Х.”““““““““““, “““““““““““нарт тус бүр 18.806.000 төгрөгийг олгогдоогүй цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч “““““““““““ нарт тус бүр 17.030.000 төгрөг, нэхэмжлэгч Г.”““““““““““, Ж.”““““““““““, Т.”““““““““““, Х.”““““““““““, “““““““““““нарт тус бүр 18.806.000 төгрөгийг”  гаргуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгч М”““““““““““гийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдүүлсэн: “…Хамтран нэхэмжлэгч “““““““““““ нарт тус бүр 15.760.000 төгрөг, “““““““““““14496000 төгрөг, “““““““““““13 601 820 төгрөгийг нарт, “““““““““““9 839 160 төгрөгийг гаргуулах” , итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““““““““““гийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдүүлсэн: “…Хамтран нэхэмжлэгч “““““““““““нарт тус бүр 15.760.000 төгрөгийг гаргуулах”, итгэмжлэгдсэн төлөөлөгч М”““““““““““гийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэгдүүлсэн: “…”““““““““““15.760.000 төгрөгийг гаргуулах”, итгэмжлэгдсэн төлөөлөгч М”““““““““““гийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн нэмэгдүүлсэн: “…нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн ажилтан Н.”““““““““““ид 18 806 000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Н.”““““““““““ид 18 806 000 төгрөгийг гаргуулах”, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантуяагийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “…“Хамтран нэхэмжлэгч, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан “““““““““““нарт 15,760,000 төгрөгийг гаргуулах”, итгэмжлэгдсэн төлөөлөгч М”““““““““““гийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэмэгдүүлсэн: “…Хамтран нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан П.”““““““““““д 18,806,000 төгрөгийг, Д.”““““““““““д 15,760,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч “““““““““““нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,810,794 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М”““““““““““, Д.”““““““““““, “““““““““““Б.”““““““““““ нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь энэ иргэний хэргийг зориудаар шударгаар шийдвэрлэхгүй элдэв янзын шалтаг, шалтгаан гаргаж, нэхэмжлэгч нарыг залхаан цээрлүүлж, хариуцагч “““““““““““ийн талд үйлчилж, удаа дараалан хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна. Цаашид энэ хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхээр шударгаар шийдвэрлүүлнэ гэдэгт асар их эргэлзээ төрж уг анхан шатны шүүхэд итгэх итгэл бүхэлдээ нуран унаж байна. Нэг.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр нь нэхзмжлэлийн шаардлага бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг хангах эсвэл хэрэгсэхгүй болгох тухай заах ёстой. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 2 орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох хэсэгт шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй байгаа нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, талууд уг хуваариудын талаар дараах байдлаар маргааны үндэслэлээ тодорхойлон маргалдаж байхад энэ талаар ойлгомжтой, тодорхой байдлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг бүрэн дүүрэн, шударгаар дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй байна. Үүнд:

Харьцуулах үзүүлэлт

Нэхэмжлэгч /Үйлдвэрчний эвлэл, хамтран нэхэмжлэгч/-ийн үндэслэл

Хариуцагч /”““““““““““ ТӨҮГ/-ын татгалзал

Шийдвэр гаргасан субъект ба батлах эрх хэмжээ

Ерөнхий захирлын 1-р орлогч болон Санхүү эрхэлсэн орлогч нар орон тооны хуваарь батлах нь байгууллагын дүрэм зорчсон. Энэ нь зөвхөн Ерөнхий захирлын бүрэн эрх.

Ерөнхий захирал нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд зарим чиг үүргийг орлогч нартаа шилжүүлж, хуваарилалт хийсэн. Тушаал шийдвэрүүд хуулийн дагуу гарсан.

Нэхэмжлэгч талын гол үндэслэл болох "Орлогч захирлууд орон тоо батлах эрхгүй” гэдэг дээр шүүх үйлдвэрийн дүрмийг нарийвчлан шинжлэлгүйгээр “Ерөнхий захирлын тушаалаар эрх олгогдсон” мэтээр тодорхой бус үндэслэлгүй, бүрэн бус гөлөг төөрүүлсэн мэт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

Хоёр: Шүүх шийдвэрээрээ нэр бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг “Oгт шийдвэрлэлгүй” орхигдуулсан процессын ноцтой зөрчлийн тухай:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““““““““аар төлөөлүүлсэн нэхэмжлэгч нарын хувьд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй (хэрэгсэхгүй болгоогүй, ямар шалтгаанаар шийдвэрлээгүй талаараа ч дүгнэлт хийгээгүй, шийдвэрлэхгүй эдгээр нэхэмжлэгч нарын эрхийг маш ноцтой хохироосон) байгаагаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэл болж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““““““““ нь уг өдрийн шүүх хуралд биечлэн оролцож (шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зүйл байхгүй), нэхэмжлэлээ танилцуулж,  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлан оролцсон, түүний итгэмжлэл нь хуулийн шаардлагасан болохыг ирцийн шатанд шүүх өөрөө шалгасан (хугацаа дууссан, хуулийн шаардлага хангаагүй зүйл байхгүй), нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсан зүйл байхгүй байхад Б.”““““““““““аар төлөөлүүлж байсан нэр бүхий нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй, хохироосон хууль бус шийдвэрийг гаргасан байгаад маш их гомдолтой байна. Ийм шударга бус, хууль бус шийдвэрийг гардаж авах болсондоо туйлын их гомдолтой байна. Дээрх байдлаас улбаатайгаар шүүхийн шийдвэр нь нэр бүхий нэхэмжлэгч нарын хувьд эрхийн зөрчил үүсгэсэн, хууль зөрчсөн шийдвэр болсон байна. Нэг хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцож буй ажилчдын нэг хэсгийг нь шийдвэрлээд, нөгөө хэсгийг нь “шийдвэрлэхгүй орхигдуулсан” нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчилд тооцогдоно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““““““““ад итгэмжлэл олгож төлөөлүүлсэн Ц.”““““““““““, Д.”““““““““““р, Ц.”““““““““““, Б.”““““““““““Л.”““““““““““нарыг нэхэмжлэлээ дэмжсэн тайлбарыг “үндэслэх” нь хэсэгт ч тусгаагүй, “Тогтоох нь” хэсгээрээ шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Түүнчлэн “үндэслэх нь“ болон “тогтоох нь” хэсэгт мөн л М”““““““““““гийн төлөөлж байсан 9 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, яагаад шийдвзрлэхгүй хаясан нь ойлгомжгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна. Эдгээр нэхэмжлэгч нар нь шударга шүүхээр шийдвэрлүүлэхээр, шүүхийн үйлчилгээг авахаар улсын тэмдэгтийн хураамж төлж нэхэмжлэлээ дэмжиж маргалдаж байхад нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй хаяж, харин үүнийхээ төлөө тэдний улсын тэмдэгтийн хураамжийг хүчээр улсын орлого болгож, маш ноцтойгоор хохироосон байна. Нэхэмжлэгч нар нь Баттулга гэх хүнээс шударга ёс шаардаагүй, иргэнээс шүүхийн үйлчилгээ хүсээгүй болно. Бид Монгол Улсын Шударга шүүхээс шүүхийн үйлчилгээ авч, шударга ёсыг тогтоолгож, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ажлын байрны дарамт шахалтыг үл хайхран шударга ёсыг хүссэн. Гэтэл шүүгч Баттулга нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийг хувийн эрх, ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг тоглоомын хэрэгсэл болгож, нэхэмжлэгч биднийг хохирсон дээр нь хохироож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 312/ШШ12026/00181 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү. Гурав.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1. дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлана...” гэж заасныг зөрчиж илт хууль бус шийдвэр гаргасан ба энэ шүүх хуралдаанд амаар тайлбарласан үндэслэл шүүхийн шийдэрийг бичгээр гаргасан үндэслэл 2 хоорондоо шууд зөрчилдсөн процессын ноцтой зөрчлийг бий болгосон байна.Тус шүүх бүрэлдэхүүн даргалагч шүүгч нь тогтоох хэсгийн агуулгыг аман хэлбэрээр тайлбарлан танилцуулсан бөгөөд тухайн шийдвэрийг шүүх хурал дээр танилцуулахдаа: /шүүх хуралдааны бичлэгээс/ “...тогтоох нь нэг хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар “““““““““““ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 1 дүгээр орлогч Ерөнхий инженер Т.”““““““““““ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварьн цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хүчингүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөг, за мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн урьдчилан төлсөн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй, шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй, үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ агуулгыг товч тайлбарлаад өгчье. За яасан бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.2 дахь хэсэгт зааснаар болбол ажил олгогч  болбол тухайн газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалинг тогтоох нь бол ажил олгогчийн эрхийн асуудал байж байгаа. За хоёрдугаарт нь болбол Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 зааснаар энэ дээрх хоёр хуваарийг баталсантай холбоотойгоор шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэлээ. Үүнтэй холбоотойгоор мөн энэ хоёр тушаалтай холбоотойгоор цалингийн зөрүү нэхэмжилж байгаа нь мөн хүчингүй болсон учраас мөн дагаад нэхэмжлэлийн шаардлага нь хүчингүй боллоо за шийдвэрийн бусад үндэслэлийг болбол шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой бичээд 15 хоногийн дотор бичгээр хүргүүлнэ. За тэгээд гардаж авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хонгийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн ийм шийдвэр гарч байна. За ойгомжтой юу гэж даргалагч шүүгч...  тайлбарласан. Өмгөөлөгч Л.Намнансүрэн ойлгомжгүй байна, асуух зүйл байна. Хуралдаан даргалагч: За асуух зүйл юу байна. Өмгөөлөгч Л.Намнансүрэн: тэр хөөн хэлэлцэх хугацааг тайлбарлахдаа 76.2 гэсэн үү, хуралдаан даргалагч: аан тийм 76.2-оор мэдэх ёстой байсан, мэдсэн үедээ гаргах ёстой байсан, Өмгөөлөгч Л.Намнансүрэн: аль хуулийн ямар, Хуралдаан даргалагч: Иргэний хуулийн 76.2 дээр байгаа ш дээ би харин хэлээд байна ш дээ шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой бичээд хүргүүлчихнээ гээд, өмгөөлөгч Л.Намнансүрэн: мэдэх ёстой байсан гэдэг нь аль юуг мэдэх ёстой байсан гэдгээр дүгнэлт хийгээд байгаа юм, Хуралдаан даргалагч: Өөрөөр хэлбэл тиймээ 19 онд гарч байгаа тушаалууд бий ш дээ тэрнийг тухайн үед мэдэж байсан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан энэ хүн, тэгтэл хөдөлмөрийн гэрээ, өмгөөлөгч Л.Намнансүрэн: 19 оны хэд дугаартай тушаал, Хуралдаан даргалагч: за би тэрийг үндэслэх хэсэгтээ тодорхой тусгаад өгөөд хүргүүлчинээ за юу. Өмгөөлөгч Л.Намнансүрэн: үгүй ээ үгүй та энийг ойлгомжгүй байгаа тул тодруулчих л даа яагаад гэвэл таны гаргаж байгаа, тайлбарлаж байгаа аман тайлбар чинь бичгээр гаргахдаа өөрөөр гарах вий гэж би болгоомжилж байна, Хуралдаан даргалагч: за болгоомжилохгүй ээ за би тайлбарлаад хүргүулчихье за за шүүх хуралдаан хаасныг мэдэгдье, Өмгөөлөгч Л.Намнансүрэн: одоо тайлбарлаад өгчөөч би тайлбарлуулъя гэж байхад та чинь одоо тайлбарлаад өгчих л дөө...” гэж шийдвэрийг,

 Гэтэл бичлэгт дурдагдсан "...Иргэний хуулийн 76 дугаар зуйлийн 76.2 зааснаар яг энэ дээрх хуваарийг баталсантай холбоотойгоор шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэлээ...”, “...”““““““““““ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 1 дүгээр орлогч Ерөнхий инженер Т.”““““““““““ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “““““““““““цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн албан хаагчдьн орон тооны хуваарь, ““““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хүчингүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж аман хэлбэрээр танилцуулсан боловч бичгэн хэлбэрээр гаргахдаа хуулийн үндэслэлийг өөрчилж гаргасан нь хуулийн шаардлагыг хангахгүй байна. Дээрх байдлаар хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шударга шүүхэд байж боломгүй алдаа байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Дөрөв. Хамтран нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй, энэ талаар хөөн хэлэлцэх хугацааг зөв тогтоож чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн дүгнэлт

Хууль зүйн бодит үндэслэл

Шүүх: орон тооны хуваарь 2019 онд гарсан тэр үед эрх нь зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/

Нэхэмжлэгч: Цалингийн нууцлал, тооцооллын нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан “эрх зөрчигдсөн бодит мөнгөн дүн”-г шүүхийн шатанд хариуцагч талаас баримт /Ерөнхий захирлын нууц тушаалууд/ гаргаж өгөх хүртэл мэдэх боломжгүй байсан.

 

Шүүхийн дүгнэлт

Хууль зүйн бодит үндэслэл

Шүүх: Үндсэн шаардлага /Орон тооны хуваарь/ хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэмэгдүүлсэн шаардлага /мөнгөн дүн/ шууд хэрэгсэхгүй болно.

Нэхэмжлэгч: “хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөнийг мэдсэн, эсвэл мэдэх ёстой байсан үеэс” тоолно. Хариуцагч баримтыг нуун дарагдуулж байгаад шүүхэд гаргаж өгсөн тэр мөчөөс “мэдэх ёстой байсан хугацаа” бодитоор тоологдоно.

Учир нь хариуцагч нь шүүх дээр хариуцагч талаас цалингийн сүлжээг тогтоосон тушаалуудаа нотлох баримтаар гаргаж ирсэн үеэс нэхэмжлэх үнийн дүн тодорхой болсон, энэ үеэс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, “““““““““““ийн цалингийн үндсэн сүлжээ ба “““““““““““цехийн цалингийн сүлжээг тусдаа гаргаж, нэхэмжлэгч нарыг өөрийн үндсэн цалингийн сүлжээнд оруулахгүй тодорхой хугацаанд шууд бусаар ялгаварласан үйлдэл болсон тэдгээрийн зөрүүг шүүх дээр ирсэн баримтанд үндэслэн тооцоолж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүх энэхүү бодит үйл баримтанд шударгаар дүгнэлт хийж чадаагүй, нэмэгдүүлсэн «нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны талаар огт дүгнэлт хийлгүйгээр үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүй, хэргийн баримтанд нийцэхгүй шийдвэр гаргасан байгаад маш их юмдолтой байна. Хэрэгт хариуцагч тал нь байгууллагын нууцтай холбоотой нэрээр нэхэмжлэгч нарын өөрийнх нь цалингийн  сүлжээг өөрт нь танилцуулахаас татгалзсан албан тоотыг өгч ирсэн болох нь нотлогдон тогтоогддог болно. Хариуцагч нь өөрөө 2 тусдаа цалингийн сүлжээгээр тогтоох нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч нараас энэ талаар маргаан үүсгэж шүүхийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор дамжуулан гомдол гаргасан байгааг мэдмэгцээ гомдлыг шийдвэрлэхгүй удаашруулж байгаад өөрийн идэвхитэй шийдвэрээр цалингийн сүлжээг нэг болгож нэгтгэсэн болох нь хэрэгт авагдсан нэгтгэсэн тушаалаар нотлогдон тогтоогдсон. Нэгэнт нэгтгэсэн учраас нэгтгэх хүртэл зөрүүг шүүх дээр ирсэн тушаалуудыг хооронд нь харьцуулах замаар түүний зөрүүг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаараа тодорхойлж нэхэмжлэлээ гаргасан байхад энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгч нарыг хохироосон хууль бус шийдвэрийг гаргасан байгаад маш их гомдолтой байна. Тав. Шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийхдээ хэрэгт авсагдсан “““““““““““цехийн хурлын тэмдэглэл, шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлоо гаргасан баримтуудыг нотлох баримтаар үнэлэхгүй орхигдуулсан байна. Шүүх нэхэмжлэгч нар 2019 онд мэдэж байсан гэх үндэслэлгүй дүгнэлт хийхдээ “хууль бус гэдгийг хэзээнээс мэдэж эхэлсэн” талаар үндэслэлтэй дүгнэлт хийхгүй. Харин 2019 онд орон тооны хуваариуд батлагдсан байна гэх хариуцагчаас баталсан баримтын огноог зааж эндээс мэдсэн гэх хийсвэр, үндэслэлгүй нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байна. Гэвч бодит байдал дээр барилгга засварын цехийн ажилтан М”““““““““““гээс өөрт хамаарах иргэний хэргийн шүүхийн явцад 2 орон тооны хуваарь хууль бус юм байна гэдгийг мэдэж, 3 шатны  шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа “““““““““““цехийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороонд танилцуулснаар орон тооны хуваариуд хууль бус гэдгийг мэдэж, улмаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, иргэний хэрэг үүссэн болох нь нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийнхээ ард хавсаргаж өгсөн баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогддог болно. Шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрхэн ямар баримтаар үгүйсгэж байгаа талаар нэг ч дүгнэлт хийгээгүй байх бөгөөд харин шүүхийн шийдвэр нь эдгээр нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна. Хэрэгт ийм шударга бусаар хандаж хариуцагч нь ““““““““““““” ТӨҮГ учраас хэргийг ямар нэгэн арга замаар, ямар нэгэн тайлбар дүгнэлтээр хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн бусармаг хандлагаар хэргийг шийдвэрлэсэн байгаад маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тухайд: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэргийн оролцогчдын эрхийг бүрэн дүүрэн хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой судалж, хууль зүйн хувьд бодитой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаараа тодорхойлж байсан зүйлсийг мэдсэн, мэдэх бүрэн боломжтой байсан нь тогтоогддог бөгөөд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь нэхэмжлэгч нарын тайлбар, холбогдох баримтуудаас тодорхой харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журмыг аливаа хэлбэрээр зөрчөөгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болно. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 312/ШШ2026/00181 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М”““““““““““, Д.”““““““““““, “““““““““““Б.”““““““““““ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  дүгнэв.

2.Нэхэмжлэгч “““““““““““ ТӨҮГ-ын “““““““““““цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо,

Нэхэмжлэгч: “““““““““““”““““““““““ /102/ нар хариуцагч “““““““““““ ТӨҮГ-т холбогдуулан

“““““““““““ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.”““““““““““ баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “““““““““““цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь хууль бус болохыг, “““““““““““ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үндэслэлээ “““““““““““ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.”““““““““““ болон Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““нарын баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус. Энэ хуваарийг батлах эрхгүй, мөн ажилчдын цалинг ялгавартай тогтоосон нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн гэж тодорхойлсон.

Хариуцагч “… ““““““““““““” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, шинэчлэх эрхийг ерөнхий захирал эдлэнэ гэж заасны дагуу тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/766 дугаартай тушаалаар Барилга, засварын цехийн үндсэн ба тарифт цалингийн сүлжээ, албан тушаалын цалингийн сүлжээний шатлалыг баталсан.Уг цалингийн сүлжээний шатлалыг дэлгэрэнгүй задаргаа хийх зарчимаар Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ““““““““““““цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг ажил үүргийнхээ чиг үүргийг хэрэгжүүлэн баталсан байдаг... нэхэмжлэгч нар нь 2019 оноос тухайн цалингийн хэмжээг мэдэж байсан энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагч буюу ажил олгогч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрх үүсч байгаа” гэсэн үндэслэл зааж зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “““““““““““ ТӨҮГ-ын “““““““““““цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга “““““““““““хороог төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг М”““““““““““, “““““““““““нарт, нэр бүхий 102 нэхэмжлэгч нар тодруулбал 57 нэхэмжлэгч М”““““““““““д, 14 нэхэмжлэгч С”““““““““““, 25 нэхэмжлэгч Д.”““““““““““д, 6 нэхэмжлэгч Б.”““““““““““ад тус тус итгэмжлэл олгосон.

4.Нийт 102 нэхэмжлэгчээс  54 нэхэмжлэгч буюу “““““““““““18,806,000 төгрөг,

Жигжидийн “““““““““““нар 17,030,000 төгрөг,

“““““““““““ нар 15,760,000 төгрөг гаргуулах,

“““““““““““нар 15,000,000 төгрөг, “““““““““““14,496,000 төгрөг, “““““““““““нар 13,601,820 төгрөг, “““““““““““9,839,160 төгрөг, “““““““““““6,440,650 төгрөг, Цолмонгийн “““““““““““ 6,000,000 төгрөг тус тус гаргуулах шаардлага гаргасан.

Дээрхи 54 нэхэмжлэгч болон бусад цалингийн зөрүү гаргуулах шаардлага гаргаагүй нэхэмжлэгч нар “““““““““““ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.”““““““““““ баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “““““““““““цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь болон “““““““““““ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.”““““““““““ 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан “““““““““““цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг дэмжиж байгаа эсэхийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

4.1 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдсан гомдолдоо нийт 9 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж дурдсан боловч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч тус бүрээр тодорхойлж үзэхэд нийт 47 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

4.2 Тодруулбал шүүх 102 нэхэмжлэгчийн 20 нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 36 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба 47 нэхэмжлэгчийн буюу “““““““““““нарын нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй.

4.3 Ийнхүү дээрхи нэр бүхий 47 нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ дэмжиж эсхүл татгалзаж байгаа эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4.4 Шүүх нэхэмжлэгч “““““““““““нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж мөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож 2 өөр байдлаар шийдвэрлэсэн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан 20 нэхэмжлэгчээс 5 нь дахин нэхэмжлэлээ дэмжиж гаргасан байгааг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн байгааг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр  сарын 09-ний өдрийн 312/ШШ2026/00181 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М”““““““““““, Д.”““““““““““, “““““““““““Б.”““““““““““ нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,044,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР                       

                                                  ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА