| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00407/И |
| Дугаар | 103/ШШ2016/00413 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2016/00413
| 2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар *******/ШШ2016/00413 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* байрны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох саатуулах байрны төлбөр 4.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь архидан согтуурч, ар гэртээ түгшүүр төрүүлж 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр картанд бүртгэгдэн саатуулагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 4.150 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсээс хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 4.150 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрийн сангийн тоот дансанд шилжүүлсэн болно гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ******* саатуулах байрны төлбөр 4.150 төгрөгийг нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэст төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд
харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох саатуулах байрны төлбөр 4.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 4.150 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ