| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00264/И |
| Дугаар | 103/ШШ2016/00414 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2016/00414
| 2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 103/ШШ2016/00414 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Баруун дугуйн 1-01 тоотод байрлах, Багагутай ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 25 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбын Туяацэцэгт/РД:УГ83110704/ холбогдох хөдөлмөрийн гэрээнээс учирсан хохирол 1.335.733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Д.Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Багагутай ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бямбын Туяацэцэг нь 2015.12.01-ний өдрөөс эхлэн манай компанитай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ахуйн барааны касс худалдагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа 3 удаагийн тооллогоор нийт 1.335.733 төгрөгийн өр дутагдал гаргасан. Тухайн хугацаандаа ажилласан хоногийн цалинг бодож олгон өр дутагдлаас нь суутгасан. Б.Туяацэцэг эь 2016.03.15-ны өдрөөс ажлаас халагдсан ба одоо хүртэл өр төлбөрөө барагдуулаагүй болно. Иймд Б.Туяацэцэгээс 1.335.733 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүхэд зохигчдоос 2016.09.27-ны өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжилсэн 1.335.733 төгрөгөөс 500.000 төгрөгийг хариуцагч Б.Туяацэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 835.733 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрэн хэлэлцэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Багагутай ХХК нь хариуцагч Б.Туяацэцэгээс хөдөлмөрийн гэрээнээс учирсан хохирол 1.335.733 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс, шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Багагутай ХХК-ийн нэхэмжлэлтэй, Борижгон овогт Бямбын Туяацэцэгт холбогдох хөдөлмөрийн гэрээнээс учирсан хохирол 1.335.733 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Туяацэцэг нь 500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 835.733 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36.322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 36.322 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ