Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2016/00415

 

 

 

 

 

20*******6 оны 09 сарын 28 өдөр

Дугаар *******03/ШШ20*******6/004**************

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр *******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны 4******* тоотод оршин суух, овогт холбогдох нэмэлт зардал 2.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч С.-, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н.тэй *******996 оноос 2007 он хүртэл амьдарч байгаад *******997 онд том хүү П., 200******* онд бага хүү П. нарыг төрүүлсэн. 2007 онд Н.гээс гэр бүлээ цуцлуулж 9 жил 2 хүүгийн хамт өрх толгойлон амьдарч хүүхдүүдээ өсгөж байна. Миний бие зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй. ******* хотод ажлын байр байхгүй тул хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх боломжгүй байна. Том хүү 20*******6 онд Ерөнхий боловсролын сургуулийн *******2 дугаар ангийг төгсөөд Улаанбаатар хотод Их Засаг их сургуулийн барилгын инженер мэргэжлээр суралцах болсон. Иймд сургалтын төлбөр болох 2.*******00.000 төгрөг, дотуур байрны 400.000 төгрөгний тавин хувь 200.000 төгрөг нийт 2.300.000 төгрөгийг эцэг Н.гээс гаргуулж өгнө үү. Сургалтын төлбөрийг хэсэгчилж төлөхийг зөвшөөрөхгүй байна, сургуулиас нь одоо төлөхийг шаардаж байгаа. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэв.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ц.той амьдарч байгаад 2009 оны *******2 дугаар сарын *******0-ны өдрийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. 2 хүүхдийн тэтгэврийг сар бүр цалин дээрээсээ төлдөг. Том хүү П. *******8 нас хүрсэн тул 20*******6 оны 0******* дүгээр сард шүүхийн шийдвэрээр тэтгэврийг зогсоож, одоо хүү П.ийн тэтгэмжийг үргэлжлүүлэн төлж байгаа болно. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд орон сууцны зээл, цалингийн зээлтэй, хүү П.ийн тэтгэмжийг сар бүр төлдөг учраас хүү П.ийн сургалтын төлбөр болох 2.300.000 төгрөгийг шууд төлөх боломжгүй байна. Хэрвээ төлнө гэвэл сургалтын төлбөрийн тавин хувийг сар бүр цалин дээрээсээ бага багаар төлөх хүсэлт байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Н.д холбогдуулан Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.******* дэх хэсэгт зааснаар нэмэлт зардал болох хүү П.ийн сургалтын төлбөр 2.*******00.000 төгрөг, дотуур байрны төлбөрийн *******0 хувь 200.000 төгрөг нийт 2.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н. цалингийн зээл, орон сууцны зээл болон хүүхдийн тэтгэлэг төлдөг учраас нэхэмжлэлийн шаардлагын тавин хувийн хэсэгчлэн төлнө гэсэн хариу тайлбарыг шүүхэд өгчээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

******* дүүргийн шүүхийн 2009 оны *******2 дугаар сарын *******0-ны өдрийн 820 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ц., хариуцагч Н. нарын гэрлэлтийг цуцалж, хүү П., П. нарыг эцэг Н.гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хх *******8-*******9 /

Хариуцагч Н. нь хоёр хүүхдийн тэтгэлэгийг төлж байгаад том хүү П. *******8 насанд хүрснээр 20*******6 оны 0******* дүгээр сараас нэг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөж одоо бага хүү П.ийн хүүхдийн тэтгэлэг *******8*******.400 төгрөг цалингаас шүүхийн шийдвэрийн дагуу суутгуулдаг, өнөөдрийн байдлаар ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Д. хамт 20*******0.08.27-ны өдөр 490 тоот орон сууцны зээлийн гэрээгээр *******7.*******00.000 төгрөгийн зээл авч сар бүр 3*******3.000 төгрөг, 20**************.8.*******9-ний өдрийн ЗГ20**************423**************290 тоот гэрээгээр *******6.766.294 төгрөгийн цалингийн зээл авч сар бүр 662.000 төгрөг тус тус төлдөг зэрэг үйл баримт хэрэгт авагдсан хорооны засаг даргын тодорхойлолт, шүүхийн шийдвэр, хоёр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ХААН банктай байгуулсан цалингийн болон орон сууцны гэрээний хуулбар, хариуцагч Н.гийн цалингийн суутгал зэргээр тогтоогдож байна.

Их засаг олон улсын их сургуулийн нягтлан бодогчийн санхүүгийн баримтаар хүү П.ийн сургалтын төлбөр 2.*******00.000 төгрөг болохыг тодорхойлжээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.******* дэх хэсэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ, *******0 дугаар зүйлийн *******0.*******.4 дэх хэсэгт хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлд Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж,адил үүрэг хүлээнэ, 26.4 дэх хэсэгт эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус зааснаар эцэг эх нь хүүхдийг сурч боловсрох, боловсрол эзэмшихэд адил тэгш эрх үүрэгтэй оролцохоор заажээ.

Иймд эцэг Н.гээс сургалтын төлбөр 2.*******00.000 төгрөгийн тавин хувь *******.0*******0.000 төгрөг, дотуур байрны төлбөр 400.000 төгрөгийн тавин хувь 200.000 төгрөг нийт *******.2*******0.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************.7*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******.2*******0.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.**************0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

*******. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт гээс сургалтын болон дотуур байрны төлбөр *******.2*******0.000 төгрөгийг гаргуулж Санга овогт Цэдэнсодномын од олгож нэхэмжлэлийн шаардлагаас *******.0*******0.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************.7*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34.**************0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА

 

 

.