| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00439/И |
| Дугаар | 103/ШШ2016/00419 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2016/00419
| 20************** оны *******0 сарын 0******* өдөр | Дугаар *******0*******/ШШ20**************/004*******9 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогтой *******, ******* овогтой нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн 9.978.070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20************** оны 9 дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Д. нар тус банкны ******* салбараас 20*******5 оны 8 дугаар сарын 04-ний ЗГ20*******542*******4*******970 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 949.589******* төгрөг 75 мөнгийг сарын *******.******* хувийн хүүтэй, ************** сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд О.*******гийн цалингийн орлого болон гэрийн эд хогшил барьцаалуулан авсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 59*******.9*******0 төгрөг, зээлийн хүү *******.0*******7.*******09 төгрөг, нийт *******.*******59.9*******5 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөхгүй, удаа дараа хугацаа хэтрүүлж, 20************** оны ******* дугаар сараас хойш огт төлөлт хийхгүй, 2*******2 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Мөн тодорхой эрхэлсэн ажилгүй болж цаашид зээл хэвийн төлөгдөх боломжгүй болсон.
Иймээс 20************** оны 9 дүгээр сарын 2*******-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8.8*******0.********************* төгрөг, зээлийн хүүгийн *******.075.********************* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт *******9.*******4******* төгрөг, нотариатын зардал *******500 төгрөг, нийт 9.978.070 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч О.*******, Д. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банкнаас зээл авсан нь үнэн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хугацаа хэтрэлтийн *******.422.800 төгрөгийг 20************** оны *******0 дугаар сарын 28-нд төлж, цаашид зээлээ цаг хугацаанд нь төлнө, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч О.*******, Д. нараас зээлийн гэрээний үүргийн 9.978.070 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 9.978.070 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, хугацаа хэтрэлтийн *******.422.800 төгрөгийг 20************** оны *******0 дугаар сарын 28-ны өдөр төлж, үргэлжлүүлэн зээлээ хугацаанд төлнө, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэснийг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой *******, ******* овогтой нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн 9.978.070 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нар хугацаа хэтрэлтийн төлбөр *******.422.800 төгрөгийг 20************** оны *******0 дугаар сарын 28-ны өдөр төлж, үлдэгдэл зээлээ хувуурийн дагуу төлөхөөр, зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******74.599 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 87.299 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.*******, Д. нараас 87.299 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА