Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2016/00420

 

 

 

 

 

************** оны 10 сарын 0 өдөр

Дугаар 10/ШШ**************/004*******

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1*******.821.170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******16 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.-, Н. нар нь тус банкны ******* салбараас ************** оны 02 дугаар сарын 29-ний өдөр №ЗГ**************42*******687*******7 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан *******.400.000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Улаанбаатар хот, дүүргийн дугаар хороо, дугаар байрны 7 тоотод байрлах гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлж ************** оны 6 дугаар сараас хойш төлөлт хийлгүй 91 хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн үндсэн зээлдэгч Н.- нь ************** оны 6 дугаар сард нас барж цаашид зээлээ хэвийн төлөх боломжгүй болсон тул үндсэн зээлийн үлдэгдэл 1*******.*******2.17 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6*******.1*******4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.779 төгрөг, нотариатын зардал 4.100 төгрөг нийт 1*******.821.170 төгрөгийг Н.аас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч, Н.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1*******.821.170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Хариуцагч Н. нь Миний бие нөхөр Н.-ын хамт ******* банкны ******* салбараас зээл авсан бөгөөд ************** оны 6 дугаар сарын 28-ны өдөр нөхөр маань нас барсан. Тус банкны нэхэмжилсэн 1*******.821.170 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1*******.*******2.17 төгрөг, зээлийн хүү 6*******.1*******4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.779 төгрөг, нотариатын зардал 4.100 төгрөг нийт 1*******.821.170 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 27.0*******7 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 118.*******28 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.аас тэмдэгтийн хураамжид 118.*******28 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ