| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00442/И |
| Дугаар | 103/ШШ2016/00421 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2016/00421
| 2016 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2016/00421 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг, ******* 37 дугаар гудамжны 51 тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Чингүүнжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* байшин бариулах гэж 7.350.000 төгрөгийн хөлс төлсөн. Гэвч одоо хүртэл байшинг маань барьж өгөөгүй, мөнгөө авъя гэхээр хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Чингүүнжав 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний бие ******* эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн туслах ******* утсаар холбогдон шүүхэд ирүүлж биднийг уулзуулсан тул эрэн сурвалжлуулахаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн татгалзсан бичгийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч Б.Чингүүнжав нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ Шүүгчийн туслах ******* утсаар холбогдон шүүхэд ирүүлж биднийг уулзуулсан гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг урьдчилан төлснөөс 35.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ