| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00393/И |
| Дугаар | 103/ШШ2016/00422 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2016/00422
| 2******* оны 10 сарын 04 өдөр | Дугаар 1*******/ШШ2*******/00422 | Улаанбаатар хот |
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* ******* ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүргийн биелэлт 1*******82*******7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2******* оны 8 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдрөөс 2******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр хүртэл М. байраа хөлсүүлсэн. Энэ хугацаандаа дулаан, ус, цахилгаан, СӨХ-ийн бүх төлбөрийг төлөхөөр тохирсон боловч төлбөрийг дутуу төлж 1*******82*******7 төгрөгийг би өөрөө төлсөн.
Иймд миний төлсөн 1*******82*******7 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн үнийн дүнгээс СӨХ-д 420 төгрөг, усны төлбөрт 0404 төгрөг, дулаанд 11820 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад 0*******2 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М. 102*******7 төгрөгийг надад төлсөн, үлдсэн *******000 төгрөгнөөсөө татгалзаж байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Г., хариуцагч М.гаас орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүргийн биелэлт 1*******82*******7 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа *******000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч 102*******7 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч, шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М. холбогдох орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүргийн биелэлт 1*******82*******7 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 280 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.гаас 280 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА