| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2022/06013/И |
| Дугаар | 210/МА2026/00346 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00346
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09323 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Автозогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн, автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******а нь ******* дүүргийн ******* хороо, ******* хотхон, ******* гудамжны ******* байрны зоорийн давхрын *******тоотод байх ******* м.кв талбайтай автозогсоолыг *******гээс худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Гэвч ******* нь ******* тоот автозогсоолыг бусдад ямар гэрээ, эрхийн үндсэн дээр ашиглуулж байгаа нь тодорхойгүй, бусдад худалдсан гэх шалтаг хэлж миний өмчлөх эрхэд бүдүүлгээр халдаж байна. Миний бие *******д төлөх төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулсан. Би энэ асуудлаар *******д удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй. Одоогоор тус автозогсоолыг ******* ******* дугаартай болгон эзэмшиж байгаа ба *******гэдэг хүнээс худалдаж авсан гэх боловч энэ талаар баримтгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг банкны барьцаанд тавьсан гэж тайлбарладаг. Энэ автозогсоол нь улсын бүртгэлд авагдсанаар бүртгэл давхцах боломжгүй тул автозогсоолын план зураг, фото зураг нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн бүртгэлд хэрхэн тусгагдсан талаар баримт байхгүй тул ******* тоот автозогсоолыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: *******а нь 2012 онд ******* дүүргийн ******* хотхонд байх 2 давхар байрыг худалдан авч байрны үнийг 2013 онд багтаан төлнө гэж хэлээд манай хүүхдүүдэд 100,000,000 төгрөг өгч, байрандаа яаралтай орох хэрэгтэй байна гэж 400,000,000 төгрөг өгнө, 2 автозогсоол авна, цонх хаалгаа соль 11 сард байрандаа орно гээд ямар ч гэрээ бичиж өгөлгүй авсан байсан. ******* нь байрныхаа үнийг төлөлгүй 8 жил болж биднийг хохироосон гэжээ.
3.Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: ******* нь *******тай 2021.03.03-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүрэг, ******* гудамж ******* тоот хаягтай ******* м.кв ******* өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай автозогсоолын хамт 170,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ийнхүү *******аас *******д 2021.03.29-ний өдөр автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн гэрчилгээг олгосон. Иймд ******* нь өөрийн өмчлөлийн автозогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа тул чөлөөлж өгөх боломжгүй гэжээ.
4.Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******ын хувьд маргаан бүхий автозогсоолыг анх 2010 онд *******гийн нэр дээр улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байхад 2019.11.28-ны өдөр улсын бүртгэлийн ******* дугаарт давхцуулан бүртгүүлж, өмчлөх эрхийн ******* гэрчилгээг гаргуулан авсан байна. Иймээс ******* худалдах-худалдан авах гэрээгээр маргаан бүхий автозогсоолыг өмчлөлдөө шилжүүлэн авч хууль ёсоор эзэмшиж байгаа тул ******* дүүрэг, ******* хороо ******* гудамж ******* тоот хаягтай, ******* м.кв автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: *******а нь ******* м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. Энэ нь цаг хугацааны хувьд эхэлж гаргасан автозогсоолын тойм зурганд ******* дугаартай автозогсоолын байршлыг дэс дараалуулан тодорхойлсон ба энэхүү байршлын дагуу болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгагдсанаар шаардлага хангасан зургаар уг бүртгэл хийгдсэн байна. Улсын бүртгэлд бүртгэхийг ******* хотхоныг бариулсан талийгаач *******, түүний хүү ******* нар зөвшөөрч ******* хотхоныг барьсан компанийн захирал ******* нь компанийн албан бичгээр хандаж энэхүү ******* гэсэн дараалсан хоёр байршилд зоорийн давхрын автозогсоолыг *******д өмчлүүлэхээр хандсан нь улсын бүртгэлийн архивын баримтаас тодорхой харагддаг. Хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны шаардлагаар хоёр тусад нь 2021.02.23-нд гэрчилгээ гаргуулахдаа *******ын өмчлөлийн ******* тоот автозогсоолын зургийг хавсаргасан нь эргэлзээтэй байдлыг үүсгэж, бүртгэл үнэн зөв байх шаардлагыг хангаагүй. Мөн хариуцагч энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн *******дугаартай, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, ******* байр, зоорийн давхрын ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай, автозогсоолыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******д холбогдуулан ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж ******* дугаар байрны ******* тоот хаягтай, ******* м.кв автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
7.Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт ...2010.11.15-ны өдөр ******* ******* нар Автозогсоол захиалан бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* дүүргийн ******* хороо, ******* хотхон, ******* дугаар байр *******,******* дугаар автозогсоолыг бариулах, нэхэмжлэгч ******* 40,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон байна. Улмаар 2019.11.28-ны өдөр бүртгэлийн гэрчилгээ олгожээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн үндэслэлгүй байна. ******* ******* нар Автозогсоол захиалан бариулах гэрээ байгуулсан атлаа гэрээ байгуулсан этгээдтэй бус *******тэй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.09-ний өдрийн ******* дүгээр захирамжаар эвлэрсэн байдаг. Мөн хэрэгт цугларсан баримтаар *******аас *******д гэрээний төлбөрийг төлөөгүй, автозогсоол *******ы эзэмшил, өмчлөлд байгаагүй зэрэг нь талуудын хооронд бодитоор гэрээний харилцаа үүсээгүй байна.
Харин *******, ******* нарын хувьд ******* дүгээр захирамжийн агуулгаас үзэхэд ...2018.11.01-ний өдөр 50,000,000 төгрөгийг төлсний дараа ...00 давхрын орох хаалганы хажуу талын хана дагуу байрлалтай автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх, 25,000,000 төгрөг төлснөөр ...00 давхрын мухрын зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх гэж эвлэрсэн байдаг ба энэ захирамжаар *******ыг маргаан бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоогоогүй харин өмчлөх эрхийг олж авахын тулд захирамжид заасан хугацаанд мөнгийг төлсөн байх, мөн төлсний дараа *******гээс өмчлөх эрхийг шилжүүлж авахаар байна. Энэ нь маргаан бүхий автозогсоолыг ******* өөрийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлж, гэрчилгээ авсан гэх агуулгатай тул *******ын хувьд *******гээс өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй, өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь үндэслэлгүй болсон. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулсан баримтаар ******* шүүхийн шийдвэрт заасан хугацаанд мөнгийг төлөөгүйд шүүх дүгнэлт өгөөгүй нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардахын тулд үл хөдлөх хөрөнгийн хувьд гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, үнэ төлсөн этгээдийг өмчлөгч гэж үзнэ. Гэтэл *******ын хувьд гэрээ байгуулсан этгээд нь тодорхой бус, шүүхийн шийдвэрийг үнэн зөв хэрэгжүүлээгүй байж шүүгчийн захирамжаар өмчлөгчөөр тогтоосон мэт буруу үнэлэлт дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.04.30-ны өдрийн ******* дугаар магадлалаар *******, ******* нарыг ...маргаан бүхий автозогсоолын өмчлөлийн маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүл гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус магадлалд заасны дагуу ******* нь маргаан бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хууль ёсны өмчлөгч нь мөн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх байсан ч шүүх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт буруу үнэлэлт, дүгнэлт өгсөн.
Шүүхээс хийсэн үзлэгээр явган хүний гарцаас чигээрээ яваад баруун гар талд ******* гэсэн тэмдэглэгээ бүхий автозогсоол байсан болно.
******* миний бие 2021.03.03-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр маргаан бүхий автозогсоолыг худалдаж авсан, худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл автозогсоолыг бодитоор, эзэмшиж ашиглаж ашиглалтын зардлыг төлж, тохижилт, харуул хамгаалалтын ажлыг өөрийн биеэр гардан гүйцэтгэж хамгаалж ирсэн байхад шүүх огт эзэмшиж, ашиглаж байгаагүй, хотхондоо амьдардаггүй этгээдэд автозогсоолыг өгч, чөлөөлөх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие автозогсоолыг худалдан авах үед *******, ******* нарын автозогсоолын маргаантай асуудлыг мэдээгүй, *******а олон жилийн турш өмнөх өмчлөгч нараас шаардаж байгаагүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч *******ын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж маргадаг. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эрх үүсээгүй. Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл үнэн зөв байх ёстой. *******ын өмчлөлд маргаан бүхий ******* хотхоны ******* дугаар байрны *******, ******* гэсэн автозогсоолыг өмчлүүлж улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тул шаардах эрхтэй нь тогтоогддог бөгөөд үүнийг ямар үндэслэлээр үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргаснаа тайлбарладаггүй. Хариуцагч бидэнд давхцуулан олгосон гэж тайлбарладаг боловч энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй.
Улсын бүртгэлийн байгууллагад авагдсан хувийн хэрэгт үзлэг хийхэд маргаан бүхий ******* тоот автозогсоолын талаарх баримт, мөн ******* тоотын автозогсоолын талаарх баримтуудыг бүгдийг нь харсан. ******* тоотын автозогсоол нь 2019 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тухайн автозогсоолыг бүртгэхдээ ******* гэдэг хүний гарын үсэгтэй болон ******* ХХК-ийн барилгыг барьсан компанийн зүгээс нь албан ёсоор *******, ******* дугаартай автозогсоолыг *******ад шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй, өр төлбөр байхгүй, төлбөр тооцооны асуудал дууссан гэсэн байдаг. Улсын бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн. Автозогсоол захиалан бариулах гэрээ байгуулсан атлаа *******тэй дээрх гэрээний асуудлаар эвлэрсэн, бодитоор гэрээний харилцаа үүсээгүй. Бодит байдалд гэрээний харилцаа үүсэж дуусгавар болсон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай захирамжаар *******ыг маргаан бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоогоогүй. Харин өмчлөх эрхийг олж авахын тулд захирамжид заасан хугацаанд төлбөрөө төлсөн. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Эвлэрлийн асуудлын талаар яригдсан. 2018 оны 11 сарын 11-ний өдөр шүүхээс тухайн асуудлыг дүгнэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч *******ын зүгээс уг асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй. Аливаа нэг байдлаар эрхийг нь зөрчсөн үйлдэл байхгүй. Шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан. Мөн анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруу ойлгосон.
Хэргийн үйл баримт үзлэгээр хангалттай тогтоогдоогүй гэж маргадаг. Оролцох ёстой хүмүүс бүгд оролцсон. Үзлэгээр маш тодорхой зүйлийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу байршлыг заасан, улсын бүртгэлд 2019 онд авагдсан ******* тоот автозогсоолын хувийн хэргийг шалгахад бүртгэл таарсан. Харин ******* тоот автозогсоолын бүртгэл зөрүүтэй байсан. 2021 оны бүртгэл алдаатай, эсвэл буруу бүртгэл байх магадлалтай. Эзэмшил хэзээ үүссэн эсэх, шударгаар эзэмшиж, ашиглаж байсан эсэхийг тогтоогоогүй гэж тайлбарладаг ч эзэмшил үүссэн хугацаа 2019 оноос *******ын өмчлөлд бүртгэгдсэн. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр хуульд нийцсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий автозогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* мөн байрны зоорийн давхрын ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3.******* дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* дугаар байрны зоорийн давхарт нэхэмжлэгч ******* ******* тоотын автозогсоолыг, хариуцагч ******* ******* тоотын автозогсоолыг тус тус өмчилдөг талаарх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байна.
3.1.Нэхэмжлэгч *******, ******* нарын 2010.11.15-ны өдөр байгуулсан Автозогсоол захиалан бариулах гэрээнд ******* дүүргийн ******* хороо, *******, ******* хаягт *******, ******* тасалгаа орон сууц бариулах ******* м.кв гэж бичигджээ.
Мөн нэхэмжлэгч нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.09-ний өдрийн ******* дугаартай захирамжийг үндэслэн *******тоот автозогсоолын өмчлөгчөөр 2019.11.22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд барилгын гүйцэтгэгч ******* ХХК-аас *******, ******* автозогсоолын байршлыг тодорхойлсон зурагт *******, ******* тоот автозогсоолын дугаарлалтыг заасан нь хэрэгт авагджээ.
3.2.Хариуцагч ******* тоот автозогсоолын өмчлөгчөөр 2021.03.29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Үүний өмнө ******* байр, ******* тоот хаягтай ******* м.кв, ******* м.кв талбайтай орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр анх 2010.12.29-ний өдөр ******* улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш тухайн хөрөнгийн өмчлөх эрх *******, *******, ******* ХХК, *******, *******нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн. Автозогсоолын анхны өмчлөгчөөр *******2018.09.03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхдээ бүртгэх байгууллагад гаргасан Зоорийн давхрын байгууллын зурагт автозогсоолын дугаарлалт байхгүй.
Харин 2010 онд ******* хотхоны барилгын захиалагч иргэн *******аас тухайн барилгын зургийн хамт гаргасан Захиалгаар барьсан орон сууцны жагсаалтын хавсралт гэсэн баримтад барилгын зоорийн давхрын автозогсоол эзэмшигчдийн нэрсийг автозогсоолын дугаараар тодорхойлохдоо ******* *******дугаар гэж бичигджээ.
Дээрх Захиалгаар барьсан орон сууцны жагсаалтын хавсралт баримт нь зохигчийн маргаж буй автозогсоолын дугаарлалт, улсын бүртгэлийн гэрчилгээ давхардуулан олгосныг шийдвэрлэхэд ач холбогдолтой тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2025.01.27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ тусгагджээ. Энэ баримт 2-р хавтаст хэргийн 9-10 дахь талд авагдсан ч бүрэн бус тул *******, ******* тоот автозогсоолын эзэмшигч, өмчлөгчөөр 2010 оны байдлаар хэн бүртгэлтэй байсныг тодруулах боломжгүй байна.
3.3.Зохигч эдгээр автозогсоолууд нэг байршилд давхардсан гэсэн үндэслэлээр харилцан шаардлага гарган маргасан боловч хэрэгт цугларсан баримтуудаар автозогсоолуудын байршил давхардсан эсэх нь эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй.
Энэ тохиолдолд анхан шатны шүүх зохигчийн маргааны үйл баримт эргэлзээгүй байдлаар бүрэн тогтоох зорилгоор зохигчийн шаардлагаа дэмжсэн болон нэг талын гаргасан баримтыг нөгөө тал ямар баримтаар, хэрхэн үгүйсгэж байгааг тодруулах, харьцуулан тайлбарлуулах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал улсын бүртгэлд автозогсоолуудыг *******, ******* тоот хаягаар бүртгэх үндэслэл болсон барилгын зураг төсөл, холбогдох баримт бичигт тулгуурлаж эдгээр автозогсоолуудын бодит байршил, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ******* тоот, хариуцагчийн ******* тоот автозогсоол тусдаа автозогсоолууд эсэх, эсхүл нэг байршилд давхацсан эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд үүнд тусгай мэдлэг бүхий этгээдийн оролцоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шаардагдах эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар талуудаас тодруулаагүй нь буруу байна.
Өмнө дурдсанаар ******* хотхоны барилгын захиалагч иргэн ******* тухайн барилгын зургийн хамт Захиалгаар барьсан орон сууцны жагсаалтын хавсралт гэсэн баримтыг 2010 онд бүртгэх байгууллагад гаргасан нь зохигчийн маргаж буй автозогсоолын дугаарлалт, улсын бүртгэлийн гэрчилгээ давхардуулан олгосныг шийдвэрлэхэд ач холбогдолтой тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.01.27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ тусгагджээ. Энэ баримт 2-р хавтаст хэргийн 9-10 дахь талд авагдсан ч бүрэн байдлаар авагдаагүй тул *******, ******* тоот зогсоолын эзэмшигч, өмчлөгчөөр 2010 оны байдлаар хэн бүртгэлтэй байсныг тодруулах боломжгүй байна.
Мөн *******, ******* тоот автозогсоолуудыг улсын бүртгэлд анх удаа 2018, 2019 онд бүртгэхдээ бүртгэх байгууллага ямар баримт, мэдээлэлд үндэслэн дугаарлалт, байршлыг нь тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг тодорхой болгох, энэ талаар дахин нягтлан үзэх шаардлагатай.
5.Дээрх байдлыг тодруулж, тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хариуцагч *******ын гаргасан гомдолд дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ын төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ