Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2016/00427

 

 

 

 

 

0*******6 оны *******0 сарын 05 өдөр

Дугаар *******03/ШШ0*******6/0047

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******7 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн дугаар баг, - тоотод оршин суух, ******* овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0*******6 оны 9 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******-, хариуцагч Э., нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.*******- нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.тай 0*******0 оны ******* дүгээр сараас эхлэн хамтран амьдарч, 0************** оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хууль ёсны гэр бүл болсон.

0************** оны 5 дугаар сарын 0-ны өдөр бидний дундаас хүү Т. төрсөн. Одоо эрүүл саруул дүүргийн Улсын тэргүүний *******4 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байна. Э. нь ******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа ангид гадна харуул хамгаалалтын офицериор ажиллаж байгаад, 0******* оны ******* дүгээр сарын 0-нд тушаал гарч, ******* амгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд цол ахиж, амьдралаа дээшлүүлнэ гээд явсан. 0******* оны 5 дугаар сард ээлжийн амралтаараа ирж хамгийн сүүлд хүүтэйгээ уулзаж, амарсан.

Түүнээс хойш буюу 0*******3 оноос эхлэн бидний харьцаа хөндийрч эхэлсэн нь мэдэгдсэн. Судлаад үзтэл ******* аймагт өөр хүнтэй хамтран амьдарч хүүтэй болоод түүнийгээ 0*******5 онд намайг хүнээс мэдэх хүртэл нуун дарсан байсан. Үүнийг нь би мэдээд 0*******5 оны дугаар сарын 09-нд шүүхэд салах нэхэмжлэл гаргасан боловч надаас дээр хууль гэж байхгүй, би тэр хуулийг чинь мэддэг хүн байна гэж хэлээд тэр нэхэмжлэл буцаагдаж шийдэгдэх боломжгүй болсон. Бид хамтран амьдарч, эвлэрэх боломжгүй болсон. Энэ хүн хоёр талд нэг, нэг хүүхэдтэй хүүхнүүд үлдээж байна.

Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахгүйгээр бидний гэрлэлтийг цуцалж, хүү Т.г миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй болно.

Би бага насны хүүхэдтэй тул ******* аймаг явж нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх боломжгүй тул ИХШХШТ хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4, *******6 дугаар зүйлийн *******6. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газар гаргасан болно, гэжээ.

Харицагч Э. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******-******* гаргасан гэрлэлт цуцлуулах, хүү Т.г эхийн асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н.*******-, хариуцагч Э. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э. нь дээрх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.*******-, хариуцагч Э. нар 0*******0 оны 0******* дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болж, ******* дүүргийн Бүртгэлийн газарт 0************** оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн нь Г-0 дугаартай гэрчилгээний хуулбар, хамт амьдарч байх хугацаанд нь хүү Т. 0************** оны 5 дугаар сарын 0-ны өдөр төрсөн болох нь Г-******* дугаартай гэрчилгээний хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.

Зохигчид нь 0*******3 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар хүү Т.г эх Н.*******-******* асрамжинд үлдээж, эцэг Э.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч нь түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг Э. анхааруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 7000 төгрөг төлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох 0*******5 оны 0******* дүгээр сарын 9ий өдрөөс эхлэн мөрдөгдсөн, амьжиргааны баталгаажих доод түвшин, бүс нутгаар ******* дүүрэгт *******85400 төгрөгөөр тооцон, ******* хүүхдийн тэтгэлэгт ******* жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг *********************400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 3*******48 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5..*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дэх хэсэгт зааснаар Боржигин овогт , ******* овогт ******* *******- нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дэх хэсэгт зааснаар 0************** оны 5 дугаар сарын 0-ны өдөр төрсөн хүү ын г эх Н.*******-******* асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******. дахь хэсэгт зааснаар 0************** оны 5 дугаар сарын 0-ны өдөр төрсөн хүү ын г ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ************** нас хүрмэгц, *******6 нас хүртэл /суралцаж байгаа бол *******8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон, эцэг Э.аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. дахь хэсэгт зааснаар Э.аас гаргуулах, тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  5. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай.
  7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.******* дэх хэсэгт зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Э.аас нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг *********************400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 3*******48 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9., **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА