Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 730

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Ш.Досоо,

            Улсын яллагч П.Бямбасүрэн,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхзул, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

            Шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт Боржигон овогт Г-ийн Чийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909018580535 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-1, тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Г-ийн Ч /регистрийн дугаар/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа, 35 дугаар гудамж 442 тоот гэртээ бага насны буюу 7 настай, эмэгтэй М.Яаас бусдын дугаарыг асуухад мэдсэнгүй гэх шалтгааны улмаас онц харгис хэрцгийгээр сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруу хумстай шивнүүр, долоовор хуруу хоёрдугаар үе буюу гуравдугаар шивнүүрийн урд хэсгээр таслагдсан, зүүн гарын долоовор хуруу нэгдүгээр үе, дунд хурууны хоёрдугаар үе буюу гуравдугаар шивнүүрийн урд хэсгээр таслагдсан шарх, шивнүүр ясны хугарал хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх, тархины доргилт, баруун гуяны түлэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр 2019 оны 5 дугаар сарын 14 буюу мягмар гараг байсан. Бямба гарагт Туяа эгч манай найз эмэгтэйгийн охинтой чатлаад Яыг харах хүн байхгүй байгаа талаар хэлсэн. Ням гарагт нь би Зулаагийнд очиход нөхөр нь унтаж байсан. Яыг асуухад хойшоо явсан гэж хэлсэн. Би араас нь очиход гэртээ байгаагүй. Зулаагийн найз Давка болон өөр нэг танихгүй залуутай хамт орохоор нь найз нь харж байгаа юм байна гэж бодсон. Ням гараг болон даваа гарагт би тэднийд ороогүй. Хэрэг болдог өдөр эрт ороход Я өчигдөр, өнөөдөр хоол идээгүй гэж хэлсэн Би гэртээ оруулаад хоол халааж өгөөд дагуулаад 7 буудал орсон. Буцаж гэртээ ирээд байж байтал манай ээж намайг ирээч гэж дуудсан. Би Давкад явчихаад ирье гэж хэлээд явсан. Ээж дээр очиход ээж хоол ундаа хийж идэж чадахгүй байгаа талаараа яриад мөн зурагтаа ажиллуулж чадахгүй байгаа талаараа яриад уйлаад байсан. Тэр асуудлаас болоод миний сэтгэл санаа хямарсан. Гэртээ 15.00 цагийн орчим ирэхэд хашаанд Давка, Зулаа нар байсан. Давка янз бүрийн хүмүүс цуглуулаад байна та охиныг харж байх уу гэхээр нь би тэгье гээд үлдсэн. 17.30 цагт охиныг тосч авсан. Би өдөржингөө бухимдалтай явсан. Хажуугийн дэлгүүрээс архи авч уусан. Үүрээр 05.00 цагийн орчим эрүүлжүүлэхэд сэрсэн. Би охин Яыг 8 сартай байхаас нь мэднэ. Тэр үед гэр бүлтэй болоод цуг амьдраад 4 жил босон боловч хүүхэдтэй болоогүй. Гэр бүлийн хүн маань хүүхэд төрүүлэх боломжгүй учир Яыг өргөж авъя гэж ярилцсан. Охиныг 9 сартай байхад нь өргөж авсан. Зулаатай уулзаад Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэл дээр очиж албан ёсоор үрчилж авах гэсэн боловч Болдбаатар гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан учир Дашинчилэн явж зөвшөөрөл авч байсан. Бид хоёрын нэр дээр төрсний бүртгэлийн гэрчилгээ гарсан. Хэд хоногийн дараа тэр гэрчилгээг хүчингүй болсон гэж хэлсэн. Урьд нь үрчлүүлж байсан хүүхдийг албан ёсоор үрчилж авахад шүүхийн шийдвэр гарах ёстой гэж хэлсэн. Энэ асуудлаас хойш бид эхнэр бид 2 удалгүй салсан. Би эхнэртээ охиноо чи хүмүүжүүл гээд өгөөд явуулсан. Би Яыг өөрийнхөө хүүхдийг гэж бодож нэг удаа ч загнаж үзээгүй. Би архи уугаад агсан тавьдаггүй. Сүүлийн 2 жил ажилгүй байсан учир нэлээд архи уудаг болсон. Хэдийн тийм боловч би охиноо нэг удаа ч хичээлээс нь хоцроож үзээгүй. Тухайн өдөр болсон асуудлыг би огт санахгүй байна. Гэхдээ надаас өөр хүн байгаагүй учир надаас гарцаагүй гэдгийг ойлгож байна. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би урьд нь Дуламсүрэн гэх эмэгтэйтэй амьдарч байх үдээ Яыг 2012 оны 12 дугаар сард Мөнхзулаас өргөж авч байсан юм. Тухайн үед Мөнхзул Ганаа гэх хулгайн хэргээр шалгагдаж байсан гэх залуутай хамт амьдарч байхдаа Яыг төрүүлээд, хүүхдээ хайхрахгүй, асарч халамжилж чадахгүй байсан болохоор Яыг 9 сартайд нь өргөж авч байсан юм. Үүнээс урьд нь Мөнхзул хүүхдээ хайхрахгүй болохоор Мөнхзулын төрсөн эх Эрдэмбаяр гэх эмэгтэй Яыг 4, 5 сартайд нь Булган аймгийн Дашинчилэн суманд амьдардаг Болдбаатар гэх хүнд өргүүлчихсэн байсан, бичиг баримтан дээрх нэрийг нь өөрчлөөд Болдбаатарын Уянга билүү хэн билээ, ямар ч байсан Болдбаатар овогтой, нэг нэр өгчихсөн, Болдбаатар гэх хүн өргөж аваад, өсгөж байсан юм. Тэр үед нь Мөнхзул надад хэлэхгүйгээр миний хүүхдийг өөр айлд өргүүлсэн байна гэж уурлаад, Болдбаатар гэх айлаас Яыг өөр дээрээ авсан. Ингэхдээ овог, нэр, бичиг баримтыг нь өөрчлөөгүй байсан. Тэгэхээр нь би Дуламсүрэнгийн хамт Болдбаатар гэх айлд очиж Болдбаатартай уулзаж, Болдбаатараар: Г.Ч, Дуламсүрэн нарт өргүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичиж хийлгэж, Булган аймгийн Дашинчилэн сумын тамгын газрын нотариатаар батлуулсан. Мөнхзулаас бас Г.Ч, Дуламсүрэн нарт өргүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичиг хийлгүүлж авсан. Тэр бичгийг Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлийн ажилтан бичүүлж авч байсан. Тэгээд Чийн Я гэх гэрчилгээ гаргуулж байсан. Тэгтэл Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлийн мэргэжилтэн над руу утсаар яриад: "Болдбаатар гэх хүнээс Ч, Дуламсүрэн нарт өргүүлсэн гэх шүүхийн шийдвэр заавал хэрэг болох юм байна. Би сайн мэдээгүй байснаас болоод Яыг танаар овоглуулсан байна, уучлаарай. Ийм болохоор Чийн Я гэх төрсний гэрчилгээ хүчингүй боллоо шүү" гэж хэлсэн. Тэгээд удалгүй Дуламсүрэн бид хоёр салсан болохоор Яыг Дуламсүрэн өсгөж хүмүүжүүлнэ гэж авч явахад нь би татгалзалгүй өгөөд явуулсан юм. Дараа нь Дуламсүрэн 2014 оны 03 дугаар сард хүүхдийн хоёр насных нь вакциныг хийлгэх гэсэн юм гэхээр нь би Дуламсүрэнтэй уулзаж, Яы вакциныг хийлгэхээр түүний гэрт нь очсон юм. Тэгээд хуучин харьяаллынх нь дагуу Баянгол дүүргийн хорооны хажууд өрхийн эмнэлэг дээр очоод, вакциныг нь хийлгэхээр Яы хувцсыг тайлахад Яы диатиз өвчин нь хүндрээд нуруу, гар, гүзээнийх нь арьс загасны хайрс шиг эржгэр болчихсон байсан. Тэгэхээр нь би Дуламсүрэнд хандаж: чи хүүхдийн биед тос түрхээд өгчхөж болдоггүй юмуу, эмчилгээ хийдэггүй юмуу гэхэд Дуламсүрэн янз бүрээр үзээд болохгүй байна гэсэн. Тэр явдлаас хойш би удалгүй Мөнхзулын эх Эрдэмбаяр руу утсаар ярьж, хүүхдийн бие болохгүй байна, та нар хүүхдийг өөрсдөө авсан нь дээр байхаа, хэцүү харагдаж байна лээ гэж хэлээд, Мөнхзул Дуламсүрэн дээр очиж, хүүхдээ авъя гэж хэлээд Яыг өөртөө авсан юм. Я намайг ааваа гэж дууддаг юм. Би өчигдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 35-442 тоотод оршин суух гэртээ ганцаараа байж байгаад 13 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад Зайсангийн ойролцоо байх өөрийн төрсөн эх Хандын Хорлоогийн гэрт очсон. Ээж Х.Хорлоогийнхоос будаа, цай гэх мэт жижигхэн хүнсний бүтээгдэхүүн аваад, 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 35-442 тоотод оршин суух гэртээ ганцаараа ирсэн. Гэртээ орохоор хашаандаа ортол Мөнхзул, Мөнхзулын охин 1 нас гарантай Гоо-Марал, Яыг түр асран харж байсан Даавка гэж дууддаг эмэгтэй нар ирчихсэн байсан. Тэгээд Мөнхзул надад хандаж: "Даавка манай хүүхдийг харахдаа хайнга муутай байна, та хараад өг" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд, Мөнхзулын охин Яыг гэртээ харахаар авч үлдсэн бөгөөд, Мөнхзул бага охин Гоо-Маралыг дагуулаад, Даавкагийн хамт манайхаас гараад явсан. Я 58 дугаар сургуулийн 1ё ангид сурдаг бөгөөд, сургууль руугаа явчихсан, хичээл нь тарах болоогүй, хичээлээсээ ирэх болоогүй байсан юм. Би тэр өдрийн өглөө ээжтэйгээ уулзахдаа 10.000 төгрөг авсан байсан, тэр мөнгөөрөө хажуу талынхаа дэлгүүрээс мах аваад, усанд явж ирчхээд, 17 цаг 10 минутын үед Яыг сургуулиас нь авахаар гэрээсээ гарсан. Тэгээд сургууль дээр нь очиход Я хичээлээ тараад үүдний хүлээлгийн танхимд хүлээгээд байж байсан. Би Яыг сургуулиас нь аваад 17 цаг 45 минутын үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд Яыг ганцааранг нь үлдээгээд, хүнсний дэлгүүрээс төмс авахаар гараад, дэлгүүрт ороод 3 кг төмс аваад, биед байсан 7.000 гаруй төгрөгөөсөө 0,75 гр-ын "Хамаг Монгол" билүү нэг "Монгол" гэсэн бичигтэй архийг 6.000 төгрөгөөр авсан. Тэгээд архи, төмсөө аваад гэртээ орсон. Би хашаандаа ороод, дахиж гарах ажил байхгүй юм чинь хаалгаа сайн түгжчихье гэж бодоод, хашааны жижиг хаалгыг хөндлөн төмрөөр нь даруулж түгжсэн. Тэгээд гэртээ ороод, Яд хандаж: "чи аавыгаа ээж Мөнхзул, эмээ Энхтуяа нартаа хэлж болохгүй шүү, аав нь жаахан архи уучихъя" гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрээс авсан архиа ганцаараа уугаад, Яд хандаж: аав нь жаахан байж байгаад хуурга хийж өгнө, төмстэй хуурга хийх үү яах уу гэж хэлэхэд Я намайг анзаараагүй, хувцас хунараа янзлаад, тоглоомоо хураагаад, намайг анзаарах сөхөөгүй өөрийнхөө юмыг хийгээд байсан. Би дэлгүүрээс авсан архиныхаа талыг нь уугаад болино доо гэж бодож байсан боловч Ятай хоёулханаа байхдаа тэр архийг ганцаараа уучихсан. Архийг бүтнээр нь уусан уу яасан гэдгээ мэдэхгүй байна. Би тэгээд л уусан архиндаа согтоод ухаан мэдрэлээ алдсан. Нэг мэдэхэд би эрүүлжүүлэх байранд байсан, эрүүлжүүлэх байранд байхдаа ухаан орсон. Би эрүүлжүүлэхэд байхдаа гэрээс гараагүй, гэртээ хүн оруулаагүй болохоор яагаад эрүүлжүүлэхэд орсон юм бол гэж бодоод гайхсан. Би нэгэнт л Яыг гэмтээсэн, бид хоёроос өөр хүн байгаагүй, манай гэрт р хүн ирээгүй болохоор би Яыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Я надтай хамт байнга шахуу байдаг юм, энэ хугацаанд би Яыг цохиж, зодож байгаагүй. ...Би архи уусан үедээ нэг ч удаа хүнтэй маргалдаж, зодоон хийж байгаагүй, гудамжинд ухаан алдаж унаж үзээгүй, хажуугийн өрөөнд амьдардаг Энхтуяа эгчийн гэрт нь нэг ч удаа орж агсам согтуу тавьж байгаагүй. Энхтуяа эгчээс намайг Ятай хэрхэн харьцдаг талаар асуухад бүгдийг хэлээд өгнө. Би охиндоо Яд үнэхээр хайртай. Би Яыг ингэж зодсондоо өөртөө гайхаж байна” гэсэн мэдүүлэг /1хх-217, 220-222/,

 

Насанд хүрээгүй хохирогч М.Яы мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Дамбадаржаа 35 дугаар гудамж 442 тоотод би ах Г.Чийн хамт байсан. Намайг унтаж байхад Г.Ч сэрээсэн. Г.Ч ах намайг өөрөө унтуулсан. Г.Ч намайг пүүзээ өмс гээд босгоод гэрээсээ хөөсөн. Тэгээд би байшингийн гадаа гарсан. Эмээгийн байшингийн хаалганы хажууд очоод суусан. Тухайн үед эмээгийнд хүн байхгүй эзэнгүй байсан. Тэгээд байж байгаад Г.Ч ах намайг буцаагаад байшин руу дуудсан. Би гэрт ороход пүүзээ тайлаад тавчикаа өмссөн. Г.Ч ах намайг “тавчикаа тайл” гэсэн би тэгэхээр нь тайлаад орон дээр  гараад суусан. Г.Ч ах шанагаар ус хутгаад ус буцалгагч руу хийсэн би тэгэхээр нь “та яах гэж байгаан” гэхэд “чамайг түлчих үү” гэсэн би тэгэхээр нь “түлэхгүй” гэж хэлсэн. Ус буцалгагчтай ус буцалсан тэгээд аваад Г.Ч ах миний баруун гуя руу цацсан би тэгэхээр нь орноосоо буусан. Орноосоо буугаад уйлаад орныхоо хажууд сууж байхад мод хийдэг хйарцагнаас сүх аваад толгой руу сүхээрээ цохисон. Би тэгээд айгаад толгойгоо хоёр гараараа дараад байсан хэдэн удаа цохьсныг нь мэдээгүй. Би нүдээ аниад орилоод байсан. Г.Ч ах буцаагаад сүхээ модны саванд хийсэн. Тэгээд Г.Ч ах над руу ирээд миний үснээс зулгаагаад миний толгойг хөргөгч рүү хийсэн. Тэгээд нэг удаа хийгээд буцаагаад гаргасан. Би буцаад орны хажууд очоод суухад намайг “бос” гэсэн намайг толгойгоо хамгаалаад хоёр гараараа толгой барьж байхад сүхээр цохиод, хуруу хавчсан байсан болохоор цус их гарсан. Би хуруугаа харахад баруун гарын долоовор хуруу тасраад унжаад арьсан дээр тогтсон байсан. Зүүн гарын дунд хуруу бас зүүгдээд тасарсан байсан. Миний баруун гарын эрхий хурууны үзүүр тасраад газар унасан. Миний гараас цус гараад өмсөж байсан тавчикаа тайлахад Г.Ч ах аваад устай хувинд хийгээд гадаа үүдэнд тавьсан. Би хуруугаа дарж байгаад пүүзээ өмссөн. Миний хуруунаас их цус гарч байсан доошоо урсаад пүүз цус болсон. Би Г.Ч ахыг “намайг явуулаач” гэж гуйсан Г.Ч ах жоохон байж байгаад бодож байснаа намайг “зайл” гэж хэлсэн. Тэрнээс өмнө хөргөгч рүү миний толгойг хийсний дараа хөлөөрөө 1 удаа өшиглөөд газар хүчтэй унагасан. Би унахдаа ард байсан хувцасны шкабны мод баруун чихний ард талаар мөргөсөн. Би тэгээд байшингаас гараад хашааны хаалга руу очсон. Хашааны хаалганы төмрийг онгойлгох гээд чадахгүй байсан тэгэхээр нь хажуу айлын онгорхой хашаа руу орсон. Тэгээд гудамж руу гараад гудамжны үзүүр дэр байдаг дэлгүүр рүү ороод “туслаач” гэж би хэлээд дэлгүүрээс гарсан. Дэлгүүрийн худалдагч эгч тэнд байсан хүмүүс гарч ирээд надад куртик дээгүүр нөмрүүлээд тэгээд дэлгүүр рүү ороод ээж Мөнхзулын 93101121 гэсэн дугаар руу залгаж хэлсэн. Ээж хэдхэн минутын дараа ирсэн. Эмнэлгийн машин ирээд ээж бид хоёр эмнэлэг ороод тэгээд гараа боолгосон. Би ааваа гэж дууддаг байсан одоо ах гэж дуудна. Би хэзээнээс хамт амьдарснаа мэдэхгүй байна. Надаас Үүрээ эгч, Лхагваа эгчийн гар утасны дугаарыг асуугаад байсан. Цагаан сараар очиж байсан айлын эгчийн дугаарыг асуугаад би мэдэхгүй гэхээр уурлаад байсан. Сүхээр миний толгой руу цохисон. Тэгэхдээ миний баруун гарын эрхий хуруу, долоовор хуруу, зүүн гарын дунд хуруу, ядам хуруу сүхээр цохиж цавчсан. Зүүн гарын долоовор хуруу тасарсан. Баруун гарын эрхий хуруу тасарсныг залгасан. Г.Ч ах намайг “дүү чинь илүү хуруутай юм чинь чиний хурууг тасдаад дүүгийн чинь хурууг хийнэ” гэж хэлж байсан. 2016 онд 10 дугаар хороонд байранд амьдарч байхад юм залгадаг залгуураар гэдэс рүү цохиж байсан. Тэгээд дэрээр миний нүүрний дарж байсан. Миний хажууд архи уусан. Аймар согтуу байсан…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 92-99/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт “…Анх охиныхоо хурууг тасарсан гэдгийг мэдээгүй. Намайг ирчхээд байхад намайг танихгүй байсан. Анхан шатны тусламж үзүүлсний дараа охин болсон асуудлыг ярьсан. Ярихдаа хичээлээ л яриад байсан. Энэ асуудал болсны дараа манай охин биедээ ч хүн ойртуулахгүй байсан. Оёо тавиулж байхдаа ямар ч мэдрэлгүй байсан. Орой нь хагалгаанд орсон. 4 хуруунаас дунд хурууны үзүүр залгуулсан. Охин маань гарч ирээд аавыгаа дуудсан. Дэргэдээсээ дахиж битгий холдуулаарай гэж гуйж байсан. Хэд хоногийн өмнө 2 дахь хагалгаандаа орсон. Эхний хагалгаанд орсны дараа өөрийгөө эдгэрсэн гэж бодож байсан. 2 дахь хагалгааны дараа эрхий хуруугаа хараад яагаад миний эрхий хурууг авчхаж байгаа юм бэ гээд уйлаад байсан. Манай охин их нийтэч хүүхэд. Одоо маш бүрэг ичимхий. Хүн гаднаас орж ирэхэд гараа нуудаг. Хүн хурууных нь талаар асуухаар шууд уйлдаг. Дүүгээсээ өөр хүнтэй ойртож тоглохоо больсон. Хичээлдээ ч явахаа байсан. Саяхнаас хүмүүс хичээлийн хэрэгсэл өгч зүүн гараараа бичиж сурсан. Одоо хичээлдээ явна гэж хэлсэн. Шүүгдэгч талаас эхний үед эмчилгээний зардал өгч байсан боловч 2 дахь хагалгааны дараа маргаж эхэлсэн. Намайг өргөдөл гомдлоо татаж ав гэж хэлсэн. Намайг хэл амаар доромжилж шахалт дарамт үзүүлсэн. Хэн ч миний охины ирээдүйн талаар бодоогүй. Надтай ярихдаа бид нар мах цусны тасархайгаа хэзээ ч хаяхгүй гэж байсан боловч дараа нь манай эмээ надад ярихдаа “та нар мөнгө нэхээд төвөгтэй байгаа учир та нартай битгий харьц гэсэн” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлгээс протез хийлгэх газар санал болгосон. Энэ талаар хэлсэн боловч шүүгдэгч тал хүлээн зөвшөөрөөгүй. Гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

түүний мөрдөн байцаалтад өгсөн “...би 7 настай, 1 нас 5 сартай 2 охинтой юм. Гэтэл миний 1 нас 5 сартай охин хатгаа аваад би охинтойгоо цуг хүүхдийн 2 дугаар эмнэлэгт 7 хоног хэвтэж байгаа. Энэ хооронд том охин 7 настай Яыг миний дүү охин Даваажаргал нь хардаг байсан. ...миний охин 7 настай Я оройн 19 цагийн үед эмээгийн дүү Ч ахын утаснаас миний утас руу залгаж ярьсан. Ярихдаа “Та намайг хэзээ ирж авах юм. Бид хоёр залхуураад хуурай идэх юм идэж байна. Би энд баймааргүй байна, та аавыг эсхүл нааш нь явуулчих л даа” гэж ярьсан тэгэхээр нь ээж нь сахиул солиод очоод авъя гээд утсаа салгасан. Тэгээд би хүүхдийн 2 дугаар эмнэлэг дээр Даваажаргалыг сахиулаар үлдээгээд нөхөр маань намайг эмнэлгээс аваад Сүхбаатар дүүргийн 13-р хороо, рашааны 16-835 тоот гэртээ дөнгөж орж байтал оройны 22 цагийн үед эмээгийн гудамжны үзүүрийн эгч миний утас руу залгаад хүүхдийн чинь хөл гар тасарчихсан аймар болчихсон манай дэлгүүрт орж ирлээ хүүхдээ ирээд аваач гэж ярьсан. ...намайг очиход түргэн болон эмнэлэг ирсэн байсан. Эмнэлэг явж байхад манай охин надад Ч ах мэдэхгүй баахан асуулт асуугаад мэдэхгүй гэж хариулах болгонд яахаараа мэддэггүй юм гээд зодоод байсан. Халуун буцалсан ус бие рүү цацсан. Толгой дээр алх шиг юм барьчхаад намайг алах уу гээд айлгаад байсан. Толгойгоо гараараа хамгаалах гэтэл алх шиг юмаар цохьсноос болж гарын хуруунууд гэмтэж тасарсан, тухайн үед ам хамар, гар гээд газруудаас цус гарсан ээжээ гэж надад түргэний машин дотор бүгдийг ярьсан. Миний хувьд эмээгийн дүү Ч ахад маш их гомдолтой байна. Энэ хэрэг гарах үед энэ хоёроос өөр хүн байгаагүй юм байна лээ. ...Гантулга ажил хийдэггүй, охин Я бид хоёрыг тэжээх чадваргүй байсан болохоор би Яыг 5 сартайд нь Болдсайхан гэх Булган аймгийн харьяат хүнд үрчлүүлж байсан. Би жаахан байхдаа гэртээ байх дургүй, Гантулгын араас их гүйдэг байсан болохоор Яыг тэжээх чадахгүй нь гэж бодоод, хүүхдээ өлсгөж цангаагаад яахав гэж боддог байсан. Гэтэл Булган аймгийн Дашинчилэн сумын хөдөө байдаг манай эмээ Энхтуяагийн бага хүү Нэргүйн Жаргалсайхан гэх ах маань надтай утсаар яриад: “ахын дүү охин Яыхаа ирээдүйг бодоод, өөрийнхөө ч гэсэн ирээдүйг бодоод айлд өргүүлбэл яасан юм бэ. Манай нутагт Болдсайхан гэж олон хүүхэдтэй сайн айл байна. Чи дөнгөж 16 настай охин, одоо ийм хулгай хийдэг залуутай амьдарч болохгүй, цаашдаа амьдралаа бод. Болохгүй бол Яыг ахдаа өгчихөө, ах нь өсгөөд өгье” гэж хэлэхээр нь би хэсэг хугацаанд бодож байгаад Яыг Болдсайхан гэдэг ахад өргүүлэхээр шийдсэн юм. Гантулгыг шоронд байх хугацаанд нь буюу 2012 оны 07 дугаар сард би өөрийнхөө төрсөн эх Эрдэмбаярт хэлж, би явж чадахгүй нь ээ, та Яыг аваад Булган аймгийн Дашинчилэн суманд очоод Болдсайхан гэдэг хүнд өгөөрэй гэж хэлээд Яыг Болдсайхан гэх айлд өргүүлэхээр 5 сартайд нь явуулж байсан юм. Түүнээс хойш Гантулга шоронгоос гарч ирээд, надаас уучлалт гуйгаад би дахиж хэрэг хийхгүй ээ, одоо ажил төрөл хийгээд охин та хоёрыгоо аваад явж чадна, дахиж зовоохгүй, хүүхдээ хайрлана, хоёулаа охиноо өргүүлсэн айлаас нь очиж авъя гээд Гантулга бид хоёр Булган аймгийн харьяат Болдсайхан гэх айлаас охин Яыг буцааж авч байсан юм. Түүнээс хойш Я над дээр өссөн юм. Я над дээр ирсэн цагаас хойш Ч ах Гантулга, Я бид нарын амьдралд тусалдаг болсон. Манайхыг мөнгө төгрөг муутай байх үед Яы живх, хоол унд, ойр зуурын хэрэглээний мөнгө өгч тусалдаг болсон. Яыг өөртөө авснаас хойш би удалгүй Гантулгаас жирэмсэн болоод, 2013 онд хүү Дөлгөөнийг төрүүлсэн юм. Гантулга Дөлгөөнийг төрсөн цагаас хойш дахиад намайг зовоож эхэлсэн учраас би Гантулгаас салсан. Тэр үед Ч ах Дуламсүрэн гэх эгчтэй хамт 3, 4 дүгээр хороололд байранд амьдарч байсан бөгөөд, надад хандаж: “чи эцэггүй хоёр хүүхэд яаж өсгөх вэ дээ, ах нь чамд тусалъя, чи Яыг надаар өсгүүлээрэй, Я том болоод ухаан орохоороо чам дээр буцаад очно биз дээ" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Яыг Ч ахад өгч байсан юм. Я Ч, Дуламсүрэн нартай амьдарч байхдаа юугаар ч дутаагүй, сайхан амьдарч байсан. Гэтэл энэ явдлаас хойш Дуламсүрэн эгч Ч ахаас салсан болохоор би ганц бие эрэгтэй хүнээр яаж Яыг өсгүүлэх вэ дээ гэж бодоод Яыг буцаагаад авах гэтэл Дуламсүрэн эгч Яыг эгч нь авч өсгөе, би Америк улс руу явах гэж байгаа болохоор Яыг тийшээ авч явъя гэсэн. Тэгэхэд Ч ах Дуламсүрэн эгчид өөрийн удмын хүнээ чамаар өсгүүлэхгүй гэж уурлаад, надад хандаж охиноо очиж ав гэж хэлээд, би Дуламсүрэн эгчийн гэрт нь очиж ярилцаж байгаад охин Яыгаа өөртөө авч үлдэж байсан юм. Түүнээс хойш би Яыг дахиж өөр хүнд өргүүлээгүй. Яыг 1 нас гарантайгаас хойш Сэлэнгэ аймагт ээж Эрдэмбаяр өсгөж байгаад, өвөл хүйтрэхээр Улаанбаатар хотод эмээ Энхтуяа хардаг байсан юм. Би 2018 оны 04 дүгээр сараас охин Яыг өөртөө авч, эмээ Энхтуяагийн хашаанд гэрээ бариад, Отгонбаярын хамт амьдарч байсан бөгөөд, 2018 оны 09 дүгээр сарын 01-нд Я сургуульд орсон болохоор эмээ Энхтуяа харж өсгөж байгаа юм. Отгонбаяр бид хоёр хүүхдүүдээ аваад 2018 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны хаяган дээрээ амьдарч байгаа юм. Ч ах манай охинд их сайн, бараг төрсөн эцэг шиг нь л байдаг байсан. Я ч гэсэн над дээр ирэх их дургүй, ааваасаа, Ч ахаас холдохгүй гэдэг байсан... Я одоогоор сэтгэл санаа нь тогтворгүй, гадны эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн уулзсан айж, уйлаад байгаа. Би өөрийнхөө төрсөн охин Яы хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Гадны хүнээр хууль ёсны төлөөлөгч томилуулахгүй. Надад охиныхоо хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход эргэлзээтэй асуудал байхгүй. ...Даваажаргалтай тэр явдлаас хойш холбоо бариагүй. Гэртээ ерөөсөө тогтдоггүй юм. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Даваажаргал өөрөө л янз бүрийн утаснаас хааяа над руу залгаж ярьдаг юм. Даваажаргал Шар хадны эмнэлэгт хяналтад байдаг, бага насандаа мэдрэлийн 25 дугаар сургуульд суралцаж байсан гэсэн. Даваажаргалын ээж нь над руу нэг удаа залгаад Даваажаргалыг надаас сураглаж асууж байсан. Би Даваажаргалын хаана байгааг хэлж мэдэхгүй байна. Даваажаргал хааяа л над руу утсаар ярьдаг юм. Нийт 4 хуруу тасарсан бөгөөд, баруун гарын эрхий, долоовор хуруу нь мэдээ орохгүй, төлжихгүй байгаа. Эмч нар баруун гарын эрхи, долоовор хурууг буцааж аваад, хэвлийд нь залгаж оёод 21 хонуулаад, бага зэрэг төлжүүлээд буцааж баруун гарт нь залгана гэсэн. Зүүн гарын дунд хуруунд нь протез хийлгэнэ, долоовор хуруу нь мэдээ орохгүй байгаа. Эмнэлэгт удаан хэвтэж эмчилгээ хийлгэнэ гэсэн. Эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд байгаа, гэхдээ бүрэн гүйцэд бүрдүүлээгүй байгаа. Ч ахаас Яы эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Одоогоор хэдэн төгрөгийн зардал гарах талаар хэлж мэдэхгүй байна. Ч ахын төрсөн эгч Цолмонтуяа, Ариунтуяа, дүү Үүрийнтуяа нар нь Яы эмчилгээний зардалд мөнгө төгрөг өгч байсан боловч намайг Ч ахад гомдолтой байгаа гэж хэлэхэд дахиж эмчилгээний зардалд зарцуулах мөнгө өгөөгүй. Ч ахын эгч, дүү нар нь: Ч ахыг ялаа эдлээд явна биз, бид нарт та нарын асуудал хамаагүй гэсэн байр суурьтай байгаа. Одоогийн байдлаар Яы эмчилгээний зардалд 3.000.000 /гурван сая/ гаран төгрөг зарцуулагдсан байгаа, энэ мөнгийг Цолмонтуяа, Ариунтуяа, дүү Үүрийнтуяа нар нь гаргаж өгсөн. Цаашид хэдэн төгрөг зарцуулагдахыг хэлж мэдэхгүй байна. Удаан хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ олон хийгдэнэ гэсэн. Ч ахын эгч, дүү нар мөнгө өгөхгүй бол би хаанаас мөнгө олж охиноо эмчлүүлэх талаар мэдэхээ байчхаад байгаа. Миний ойлгосноор Гэмтлийн эмнэлэгт Яы хураанд хийсэн мэс заслын төлбөр нь 50 сая төгрөгийн хагалгаа болсон гэсэн. Энэ хагалгааг Гэмтлийн эмнэлгээс үнэ төлбөргүй хийж өгч байгаа гэж ойлгосон…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 130-132, 135-140, 143/,

 

Гэрч Н.Эрдэмбаярын “...Би Мөнхзулын төрсөн эх бөгөөд, Мөнхзул 2012 онд Яыг төрүүлсэн. Я миний зээ охин байгаа юм. Харин Г-ийн Ч бол миний төрсөн эх Энхтуяагийн төрсөн дүү юм. Мөнхзул урьд нь Гантулга гэх залуутай үерхэж байхдаа жирэмсэн болоод 2012 онд Яыг төрүүлсэн. Яыг төрүүлснийхээ дараа Мөнхзул нь тухайн үеийн хамтран амьдрагч Гантулгыг дагаж яваад охин Яыгаа тоохгүй, хаяж явчхаад байсан юм. Тийм болохоор би Булган аймгийн Дашинчилэн сумын Болдсайхан гэдэг хүн эмэгтэй хүүхэд өргөж авна гэдгийг сонссон юм. Болдсайхан гэдэг хүн нь миний төрсөн дүү Жаргалсайханы худ ургийн хамаатай хүн юм. Би Жаргалсайханы худ ургийн холбоотой Сүхээ гэх залууд Яыг хүргэж өгөөд, Сүхээ нь Булган аймгийн Дашинчилэн сум руу Яыг 3 билүү 4-н сартайд нь авч яваад, Болдсайхан гэдэг айлд хүргэж өгсөн юм. Болдсайхан болон түүний эхнэр нь өдрийн сайныг харж байгаад сайн өдөр Яыг гэртээ оруулъя гэсэн болохоор Я Булган аймгийн Дашинчилэн сумын Яыг авч явсан Сүхээ залуугийнд байж байгаад, өргөж авах сайн өдөр нь би Улаанбаатар хотоос гарч Болдсайханыд Яыг оруулж өгч байсан юм. Би Яыг Болдсайхан гэдэг хүнд өргүүлэх шийдвэрийг дур мэдэж гаргасан юм. Яагаад гэвэл Мөнхзул хүүхдээ тоохгүй орхиж явчхаад байсан, тэр үед нь би Яыг өөр хүнд өргүүллээ шүү гэхэд Мөнхзул дуугарахгүй, тоохгүй байгаад байсан. Тэгэхэд Мөнхзул Яыг тоохгүй орхиж явчхаад байхаар нь би Яыг Болдсайхан гэх хүнд өргүүлсэн юм. Яы овгийг өөрчлөх талаар ярилцаад Болдсайхан гэх хүн Яыг өөрөөрөө овоглосон. Тэгтэл Мөнхзул өөрөө Болдсайханыд очоод Яыг буцаагаад авчихсан байсан. Мөнхзул Яыг буцааж авсны дараа Болдсайханы эхнэртэй нь би утсаар холбогдож Яы овог нэрийг өөрчилж, түүний төрсөн эх Мөнхзулаар нь овоглуулах талаар ярилцсан юм. Ч ах урьд нь аятайхан ажил төрөл хийгээд, эхнэр хүүхэдтэй, орон байртай амьдарч байсан боловч сүүлийн үед архи их ууснаас болж ажилгүй, гэр оронгүй болж эхнэр нь салаад явсан. Ч ах бол хүнийхээ хувьд тийм муу хүн биш. Би Ч ахыг Яыг зодчихлоо гэхэд их л гайхаж байсан. Ч ахын “Гончигсүрэн Ч” гэх фэйсбүүк хаягаар нь орж үзэхэд Ч ах Яыг хэрхэн өсөж, том болж байгааг харуулсан зурагнууд нь их байдаг. Ч ах Яд их хайртай, ёстой ээжээс нь хир халдаадаггүй, Яы авъя гэснийг л авч өгдөг, их эрхлүүлдэг байсан. Я ч Ч ахыг ааваа гэж дууддаг, Ч ах ч гэсэн Яыг миний охин гэж дууддаг байсан. Мөнхзул Яыг буцааж авснаас хойш буюу 7, 8 сартайгаас Ч ах Яыг харсан юм. Яы нэг насны төрсөн өдөр болоход Ч ах бид нарыг төрсөн өдрийн баярт нь урьж байсан. Ч ах Яыг харж байхад Мөнхзул тодорхой оршин суух газаргүй л явж байсан. Бид нартай л лав хамт амьдарч байгаагүй, яг хаагуур байсныг нь одоо санахгүй байна.Ч ах Яыг 7, 8 сартайгаас нь хойш харж байгаад тухайн хамтран амьдарч байсан эхнэр Дуламсүрэнгээсээ салаад, Дуламсүрэн нь Яыг хэсэг өсгөж байгаад, сүүлд нь Ч ах над руу утсаар ярьж, гадны хүнд хүүхдээ өгөхгүй, чи очоод авчих гэхээр нь би Дуламсүрэнтэй очиж уулзаад Яыг очиж авч байсан юм. Энэ явдал яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Мөнхзул Яы дүүг 2013 онд төрснийх нь дараа энэ явдал болсон. Тэгээд Яыг буцааж аваад Мөнхзулын хамтран амьдрагч Гантулгын талынх нь Сансарт нэг байр авсан гээд, Мөнхзул өөрөө хэсэг хугацаанд харж байгаад, энэ хэд байрнаасаа гараад нийтийн байраар хэсэг явсан. Энэ хооронд Гантулга нь шоронд ял эдэлж байсан. Үүний дараа би Яыг 3 нас хүрч байх үед буюу 2015 онд өөр дээрээ аваад Сэлэнгэ аймаг руу яваад, Я, түүний дүү ^Дөлгөөн нарыг гэрээрээ харж байсан юм. Тэгээд ерөнхийдөө Ч ах бид хоёр Яыг ээлжилж харж байсан юм. Ч ах хүүхдээ санаад байна гэсэн үедээ буюу намайг ажил ихтэй үед Яыг аваад авч явдаг байсан. Я Ч ах бид хоёрын дунд ирэн очин байж байгаад, Мөнхзулыг гайгүй завтай үед нь бас харуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 186-189/,

 

Гэрч Г.Энхтуяагийн “...Г-ийн Ч нь миний төрсөн дүү байгаа юм. Бид эцэг эхээс арвуулаа байсан. Миний төрсөн эцгийг Балжиннямын Гончигсүрэн, төрсөн эхийг Хандын Хорлоо гэдэг. Аав маань нас бараад удаж байгаа. Ээж Хорлоо одоо миний төрсөн дүү Чинтуяагийн гэрт амьдарч байгаа. Г.Ч айлын дээрээсээ 7 дахь хүүхэд юм... Миний гэр буюу Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 35-442 тоотод байрлах байшин маань зэргэлдээ 2 хаалгатай бөгөөд, би ганцаараа нэг өрөөнд амьдардаг байсан юм. Г.Ч 2018 оны намар түрээсийн байрны төлбөр нь гараад, төлбөрөө өгөх чадваргүй болоод манай байшингийн нөгөө талын өрөөнд ганцаараа амьдарч эхэлсэн. Би Г.Чөөс түрээсийн төлбөр авдаггүй. Би Г.Чийг манай байшинд нүүж ирэхээс өмнө Яыг харж ханддаг байсан. Тухайн үед Я сургуульд ороогүй, цэцэрлэгт ч явдаггүй, надтай хамт гэртээ байдаг байсан. Я 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн 1ё ангид элсэж орсон бөгөөд, сургуульд орсон цагаас нь авахуулаад Г.Ч ажлын өдрийн өглөө бүр 07 цаг 30 минутад манай гэрт орж ирээд, Яыг сургуульд нь хүргэж өгч, Яыг хичээл нь 12 цаг 30 минутын үед тарахад 58 дугаар сургуулийн дэргэд байдаг өдөр өнжүүлэхийн багш нь авч, өндөр өнжүүлэхэд хичээлийг нь давтуулж, орой 17 цаг 30 минутын үед тарахад нь Г.Ч очиж, өдөр өнжүүлэхээс нь авдаг байсан юм. Г.Ч согтуу үедээ болсон явдлуудаа маргааш нь санадаггүй юм байна лээ. Гэхдээ согтуу үедээ манайх руу орж ирдэггүй юм. Би бол Г.Чийг согтуу байна уу, эрүүл байна уу мэддэггүй юм. Маргааш нь Г.Чтэй уулзаж архи уусан талаар нь хэлэхэд юу хийснээ, юу ярьснаа санахгүй, би хэзээ тэгж хэлсийн гэдэг. Г.Ч заримдаа 2, 3 хоног чимээгүй болчхоор нь би цонхоор нь хөшигнийх нь завсраар харахаар зурагт нь асаалттай л хэвтэж байдаг. Согтуудаа агсам согтуу тавина гэж байдаггүй юм” /1хх-ийн 180-183/,

 

Гэрч М.Болдсайханы “...Яыг төрөөд удаагүй байхад нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад өргөж авч байсан. Өргөж авсныхаа дараа Яыг өөрөөрөө овоглож байсан. Я манай гэрт 4, 5 сар амьдарсан бөгөөд түүний төрсөн эх Мөнхзул нь нөхөртэйгөө хамт манайд ирээд буцаагаад аваад явж байсан. Яыг буцааж авч явсны дараа Яы овгийг нь солиулаагүй, одоог хүртэл надаар овоглож байгаа. Эхнэр бид хоёрын хувьд охин төрүүлээгүй байсан болохоор Яыг өргөж авч байсан бөгөөд, одоо Я өсөж том болсон учраас төрсөн эх Мөнхзулд нь өгч, овгийг нь солиулахад татгалзах зүйл байхгүй” /1хх-ийн 162/,

 

Гэрч Б.Эрдэнэчимэгийн “...Яы ээжийнх нь эмээгийн төрсөн дүү Манай сумын сургуулийн менежер Жаргалсайханы хадам аав Дашцэрэн гэх хүн нөхөр бид хоёрт хандаж: “Танайх эмэгтэй хүүхэд өргөж авах уу? Манай худынд өргүүлэх эмэгтэй хүүхэд байгаа гэж байна, ээж нь залуухан жаахан охин байгаа, танайх эмэгтэй хүүхэд өргөж аваад өсгөж чадах уу” гэж асуухаар нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад, зөвшөөрөөд авахаар болсон юм. Тэгээд 2012 оны хэдэн сард сард гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан зуны улиралд Дашцэрэнгийн хүү Сүхбаатар гэх хүнд Яыг Улаанбаатар хотоос манайх руу өгөөд явуулсан байсан. Нөхөр бид хоёр Я охиныг гэртээ оруулахдаа өдрийн сайныг харж байж болъё гээд Яыг Дашцэрэнгийн гэрт арван хэд хоног байлгаж байгаад, сайн өдөр Яы эмээ Эрдэмбаяр нь ирж, Яыг манай гэрт оруулж өгч байсан юм. Яы эмээ Эрдэмбаяр нь ганцаараа ирж байсан. Энхтуяа нь манайд ирэхдээ Яы бичиг баримтыг өгөөд, нөхөр бид хоёр Яыг бичиг баримтаар нь өргөж авч, Болдсайханаар овоглож байсан юм. Энэ цагаас хойш Я манай гэрт 4, 5 сар болсон. Яы эмээ Эрхэмбаяр нь над руу утсаар яриад: “муу мэдээ сонсгох нь ээ, Яы ээж нь намайг хүүхэд зарж машин авсан гээд уурлаад байна, Яыг буцааж ээжид нь өгөхгүй бол болохгүй нь ээ” гэж хэлэхээр нь би гайхаад, чи юу яриад байгаа юм бэ, эргэж татлаа түтлээ байхгүй, асуудалгүй гэсэн биз дээ. Я манайд ирээд овоо хөөрхөн болчихсон, бид нар ч гэсэн дасчихсан байна гэж хэлсэн. Тэгэхэд Эрдэмбаяр нь: хүүхдийг ямар ч байсан эхэд нь өгөхгүй бол болохгүй байна, ээж нь цагдаа шүүхээр явна, хүүхэд зарсан гэж өргөдөл гомдол гаргана гээд байна гэхээр нь нөхөр бид хоёр Яыг буцааж өгөхөөр тохиролцоод, 4, 5 хоногийн дараа Яы төрсөн эх Мөнхзул нь нөхөр гэх нэг залуутай ирээд Яыг аваад явж байсан юм. Яыг ирж авахдаа шөнө ирж авсан бөгөөд, Яы бичиг баримт, овог нэрийг нь эргүүлж солих талаар ярилцахад: Мөнхзул нь бид нар өөрсдөө таньдаг хүнээрээ яриулаад солиулчихна гэж хэлж байсан юм. Би сумынхаа иргэний бүртгэлийн ажилтнаас асуухад: Хүүхдийн овог, нэр солих асуудал бол наймааны асуудал бишээ, наад асуудлыг чинь шүүх шийддэг юм гэж хэлж байсан юм. Мөнхзул ч манай сумын иргэний бүртгэлийн ажилтан Ш.Баянжаргалтай уулзаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 158- 159-р хуудас/,

 

Гэрч Гэрч О.Энхболдын “..Би 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 22 цаг өнгөрч байх үед эхнэр Отгонсүрэнгийн хамт гэртээ харихаар өөрийн эзэмшлийн 52-18 УБЭ улсын дугаартай, Тоуота приүс-30 маркийн, хар өнгөтэй машинаараа явж байтал “Уртын Чандмань” нэртэй дэлгүүрийн үүдэн дээр нэг жаахан охин гараа өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод “яасан миний охин” гэж асуухад тэр охин “та намайг завсрын буудалд хүргээд өгөөч” гэхээр нь “завсрын буудалд хэн байгаа юм бэ” гэхэд “манай ээж байгаа” гэсэн. Тэгээд машинаасаа буугаад охиныг гэрт нь хүргээд өгчихье гэж бодоод түүнд ойртоход: охины толгой, гар, нуруунаас нь цус гарч байсан. Тэгээд ер нь цагдаа дуудсан нь дээр юм байна гэж бодоод тэнд байсан дэлгүүрийн худалдагч болон манай эхнэр цагдаа, түргэн дуудсан. Цагдаа, түргэний машинууд хурдан ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 155-р хуудас/,

 

Гэрч Р.Отгонсүрэнгийн “..Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 22 цаг өнгөрч байх үед нөхөр О.Энхболдын хамт ажлаа тараад гэртээ харихаар нөхрийн эзэмшлийн 52-18 УБЭ улсын дугаартай, Тоуота приүс-30 маркийн, хар өнгөтэй машинаараа Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн гудамжаар ороод явж байтал “Уртын Чандмань” нэртэй дэлгүүрийн үүдэн дээр нэг жаахан охин гараа өргөөд зогсож байсан. Бид хоёр машинаа зогсоогоод харахад тэр хүүхэд эмэгтэй хүүхэд байсан бөгөөд толгой, гар, өмссөн хувцас нь урд хойд талдаа нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Тэгэхээр нь би тэр охиноос: “ямар асуудал болсон бэ” гэж асуухад тэр охин “намайг ээж дээр минь хүргээд өгөөч ээ” гээд уйлсан. “Хэн ийм болгоод яачих ваа миний охин” гэж асуухад тэр охин “манай аав намайг ийм болгочихлоо” гээд уйлаад байсан. Нөхөр бид хоёр охиныг эмнэлэг рүү авч явах гэж байснаа болиод цагдаа, түргэн тусламж дуудсан. Цагдаа, түргэний машинууд ч удалгүй тэр дороо ирсэн. Тэр охиныг гудамжинд уйлаад зогсож байхад дэлгүүрийн худалдагч охин гарч ирсэн, тэр цагдаа дуудсан. Цагдаа, түргэн тусламж ирэхээс өмнө охины ээж нь гэх нэг охин ирээд, араас нь цагдаа, түргэн тусламжийн машин ирсэн болохоор нөхөр бид хоёр гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 152-р хуудас/,

 

Гэрч Н.Саранжаргалаас дахин авсан “...Я гэх охины гэр бүлийн хүмүүсийг нь мэдэхгүй. Энхтуяа, Ч хоёрыг л мэднэ. Энхтуяа надад ярихдаа: манай энэ охин Ч дээр өссөн. Ч Яыг хар багаас нь өсгөсөн, Чийг ааваа гэж дууддаг юм гэж хэлж байсан. Үнэхээр ч тэр охин Чийг ааваа гэж дуудаж байхыг нь сонсож байсан. Ч хохирогч Ятай гайгүй харьцаатай, их л эрхлүүлж харьцдаг байсан. Миний охин гэж дууддаг, охин нь ч гэсэн ааваа гэж дуудаад их эрхэлж харьцдаг байсан. Ямар ч байсан үс нь сэгсийчихсэн, гар, нуруу нь нил цус болчихсон цус болчихсон байсан. Я Приус-20 маркийн машинтай хүнтэй уулзаад, тусламж гуйгаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр охин дээр очоод: чи Чийн охин мөн үү? гэж асуухад тэр охин буюу Я: мөн байна гэж надад хэлсэн. Тэгээд приус маркийн машинтай хүн машинаасаа бууж ирсэн бөгөөд, уг машины жолоочийн хажууд эхнэр нь бололтой эмэгтэй хүн хамт бууж ирсэн. Тэр үед би Яаас чи ээжийнхээ дугаарыг мэдэх үү? Гэж асуухад Я мэднэ гээд, ээжийнхээ дугаарыг хэлж өгөөд би ээж рүү нь ярьж дуудсан. Дараа нь цагдаа дуудсан. Приус маркийн машинаас буусан эмэгтэй өөрийнхөө өмсөж байсан хувцсыг тайлаад Яд нөмрүүлээд, Яаас болсон асуудлын талаар асуулт асуугаад, юм ярьж байсан. Я: би даараад байна гэсэн болохоор тэр эмэгтэй хувцсаа тайлж Яд нөмрүүлсэн байх. Би Яаас чамайг хэн ийм болгосон юм бэ гэхэд Ч аав ийм болгосон гэсэн. Аниагийн дүү ээжийнхээ дугаарыг мэдэх үү? Ээж нь хаана байгаа вэ гэхэд ээж 6-н буудалд байгаа гээд ээжийнхээ дугаарыг хэлж өгөхөөр нь би ээж рүү нь утсаар ярьж хэл хүргэсэн юм..." гэх мэдүүлэг /1хх-ийн 148- 149-р хуудас/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6012 тоот актын “…М.Яы биед баруун гарын эрхий хуруу хумстай шивнүүр, долоовор хуруу, нэгдүгээр үе, дунд хурууны хоёрдугаар үе буюу гуравдугаар шивнүүрийн урд хэсгээр таслагдсан шарх, шивнүүр ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт, няцарсан шарх, тархины доргилт, баруун гуяны түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлээс гарын хурууны таслагдсан шарх, шивнүүрийн хугарал нь иртэй зүйлээр, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх, тархины доргилт нь мохоо зүйлийн, баруун гуяны түлэгдсэн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ...Хоёр гарын хурууны таслагдсан шарх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 40 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...М.Я нь гуравдугаар бүлгийн цустай байна. ..М.Я нь үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна. М.Я нь бэлгийн замын халдварт өвчингүй байна…” гэсэн дүгнэлт /1хх-101/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 760 дугаартай дүгнэлтэнд “...Г.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Г.Ч нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Г.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Г.Ч нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 125-127/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-223/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-224/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-225-240/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /1хх-246-247/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа, 35 дугаар гудамж 442 тоот гэртээ бага насны буюу 7 настай, эмэгтэй М.Яаас бусдын дугаарыг асуухад мэдсэнгүй гэх шалтгааны улмаас онц харгис хэрцгийгээр сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруу хумстай шивнүүр, долоовор хуруу хоёрдугаар үе буюу гуравдугаар шивнүүрийн урд хэсгээр таслагдсан, зүүн гарын долоовор хуруу нэгдүгээр үе, дунд хурууны хоёрдугаар үе буюу гуравдугаар шивнүүрийн урд хэсгээр таслагдсан шарх, шивнүүр ясны хугарал хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх, тархины доргилт, баруун гуяны түлэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан насанд хүрээгүй хохирогч М.Я, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхзул, гэрч Н.Эрдэмбаяр, Г.Энхтуяа, М.Болдсайхан, Б.Эрдэнэчимэг, О.Энхболд, Р.Отгонсүрэн, Н.Саранжаргал, нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹6012 тоот актын дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 760 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Чийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Чийн насанд хүрээгүй хохирогч М.Яы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу “онц харгис хэрцгийгээр”, “...бага насны хүүхэд... гэдгийг мэдсээр байж”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн,” мөн хуулийн 2.4-т заасан “зэвсэг, тусайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас энэ хэрэгт холбогдуулан гэм хорын хохирол нэхэмжлээгүй хэдий боловч тэдгээрийн өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн ар гэрийн зүгээс насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Чийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Г.Чийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Г.Чийн цагдан хоригдсон 78 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүх 1 ширхэг, ягаан өнгөтэй ус буцалгагч 1 ширхэг, ус буцалгагчийн бариулаас бэхжүүлж авсан гарын мөр 1 ширхэг, “Хамаг Монгол” нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч Боржигин овогт Г-ийн Чийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “онц харгис хэрцгийгээр”, “бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж”, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан буюу “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн,” мөн зүйлийн 2.4-т заасан буюу “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж”  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г-ийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чд оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Чийн урьд цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүх 1 ширхэг, ягаан өнгөтэй ус буцалгагч 1 ширхэг, ус буцалгагчийн бариулаас бэхжүүлж авсан гарын мөр 1 ширхэг, “Хамаг Монгол” нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхзул нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Чийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                                                                Д.РЕНЧЕНХОРОЛ