| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0802/Э |
| Дугаар | 804 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч П.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогтой Д-ийн Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909026660896 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2 эхнэрийн хамт Улаанбаатар хот, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогтой Д-ийн Д, (регистрийн дугаар),
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Д нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын автобусны буудал орчимд Дүнжингарав худалдааны төвөөс Шаргаморьт чиглэлийн 05-85 УНВ улсын дугаартай автобусан дотор уг автобусны жолооч хохирогч С.Алтанхуягтай машин руу ундааны сав шидсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, хүзүүний цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Д нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын автобусны буудал орчимд Дүнжингарав худалдааны төвөөс Шаргаморьт чиглэлийн 05-85 УНВ улсын дугаартай автобусан дотор уг автобусны жолооч хохирогч С.Алтанхуягтай машин руу ундааны сав шидсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, хүзүүний цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Д.Дад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын автобусны буудал орчимд Дүнжингарав худалдааны төвөөс Шаргаморьт чиглэлийн 05-85 УНВ улсын дугаартай автобусан дотор уг автобусны жолооч хохирогч С.Алтанхуягтай машин руу ундааны сав шидсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, хүзүүний цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Алтанхуягийн “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Дүнжингарав худалдааны төвөөс Шаргаморьт чиглэлд автобусаар хүмүүст үйлчлээд явж байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын автобусны буудал өнгөрөөд явж байхад урд нэгдүгээр эгнээнээс 21-65 УНГулсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн автомашин шууд 2 дугаар эгнээ рүү гэнэт орж ирэхээр нь би сигнал дарахад уг машин миний өмнө гэнэт гэнэт огцом тоормос гишгээд явуулахгүй байсан ... Тэгээд миний урд гараад дарж зогсоод машинаасаа бууж ирээд чи яагаад юм шидээд байгаа юм гэхэд би юм шидээгүй гэхэд тэр залуу автобусныхан дандаа түрэмгий байдаг гээд автобусны толийг гараараа цохиж хагалах гээд байсан ... Тэгээд бид 2 хэрэлдэж байтал нөгөө эрэгтэй, зорчигч нарын дундуур орж ирээд миний нүүрний уруул хэсэг рүү гараараа 1 удаа цохиход миний шүд хугараад амнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,
Гэрч Б.Баярсайханы “...Ундааны сав шидэхээр нь манай нөхөр уурласан ... Тухайн үед хэрэлдээд байсан, миний харснаар нэг удаа л нүүр лүү нь түлхсэн өөрөөр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-23-25/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8577 тоот актын “…С.Алтанхуягийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна....” гэсэн дүгнэлт /хх-26/,
Шүүгдэгч Д.Д мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би С.Алтанхуягийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу бага шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Дад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Д.Дад 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогтой Д-ийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР