Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2016/00432

 

 

 

 

 

201 оны 10 сарын 0 өдөр

Дугаар 103/ШШ201/00432

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овогт /РД:*******9011*******18/-д холбогдох тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 2*******0.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие комиссын бараа хөдөө явж зардаг. Явахдаа машин хөлсөлж явдаг. 201.0*******.1-ны өдөр машинаар хөдөө явж бараагаа зарахаар тохиролцож зарах бараагаа бүгдийг нь түүний машинд хийгээд орхисон. М. нь бараа ачсан машинаа өөрийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоот хашаанд тавьж хоносон байсан. 201.0*******.1*******-ны өглөө М. нь машинаараа намайг ирж аваад, бид аймгийн суманд очсон. Очоод бараагаа гаргах гэтэл 1.000.000 гаруй төгрөгийн 4 боодол бараа алга болсон байсан. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаад хохирлын хэмжээг багаар тогтоогоод хэргийг хаасан. Тухайн үед М. нь хохирлыг чинь төлнө гомдолгүй гэж хэлээд хаалгаад өгөөч гээд байсан. Би 1.000.000 гаруй төгрөгийн хохирлоос талыг нь нэхэмжилсэн. Гэтэл хохирлын тал мөнгө болох 00.000 төгрөгийг ч бүрэн өгөхгүй байна. М.ас 3*******0.000 төгрөг л авсан. Иймд М.ас үлдэх 2*******0.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагч М. нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч миний бие нэхэмжилсэн 2*******0.000 төгрөгийн 100.000 төгрөгөөсөө татгалзаж үлдэх 1*******0.000 төгрөгийг хариуцагч М.ас 201 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор авахаар, хариуцагч М. миний бие нэхэмжлэгч д 1*******0.000 төгрөгийн 201 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар бид тохиролцон эвлэрч байна гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч М.ас тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 2*******0.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт д холбогдох тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 2*******0.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 1*******0.000 төгрөгийг 201 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариуцагч М. төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.1*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 4.0************** төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч М.ас 4.0************** төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************. дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ