Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00380

 

 

 

Э.Ням-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/18379 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Ням-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 3,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг, учирсан хохирол 650,000 төгрөг, нийт 3,650,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ******* зарим хэсгийг зөвшөөрч, хариуцагч ******* бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тэй 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар төмөр замын вокзалд гагнуурын ажил хийлгэхээр амаар харилцан тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ төмөр замын нүхэн гарцын 14 хоногийн ажил, мөн нисэхийн 1 шөнийн ажил, нийт 15 хоногийн хийсэн ажлын цалин 3,000,000 төгрөг, ажиллах явцад багаж эвдэрч 350,000 төгрөгийн хохирол учирсан тул нийт 3,650,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

4.2. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 15 хоногийн хугацаанд 3,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүй байхаас гадна энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд дээрх байдлыг нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй байна.

 

4.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд фото зургийг гаргасан боловч энэ нь түүний хийсэн ажлыг тодорхойлсон болохоос ажилласан хоног, хугацаа, хөлсний хэмжээ зэргийг нотлохгүй юм. Иймд Э.Ням-Эрдэнийг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгчийн ажилласан 8 хоногийн цалин хөлс 800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Энэ хэмжээгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 2,850,000 төгрөг болон хариуцагч *******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Учир нь хариуцагч ******* нь *******эр гагнуурын ажил гүйцэтгүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/18379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ