| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00418/И |
| Дугаар | 103/ШШ2016/00433 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2016/00433
| *******16 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 10*******/ШШ*******16/004************** | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******16 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******12 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-д орон сууц захиалж, 14.700.000 төгрөг, *******12 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийг тушааж, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Энэ хугацаанаас хойш гэрээний дагуу барилгын ажил эхлэхгүй байгаатай холбогдуулан захирал уулзаж, мөнгөө буцааж авъя гэхэд 2.000.000 төгрөг өгч, үлдэх 22.700.000 төгрөгийг банкны хүүгээр бодож, *******5.000.000 төгрөг болгож өгнө гэж тохирч гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулж өгөөд одоо болтол төлөхгүй, намайг хохироож байгаа учраас Э.Одгэрэлээс *******5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани иргэн ээс 24.700.000 төгрөгийг *******12 онд Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан нь үнэн бөгөөд 2.000.000 төгрөгийг буцаан олгосон, үлдэгдэл 22.700.000 төгрөгийг хүү алдангийн хамт **************.000.000 төгрөг болгож өгөхөөр тохиролцов, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-иас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2.000.000 төгрөгнөөсөө татгалзаж, хариуцагч **************.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* овогт ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-иас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******5.000.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 2.000.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч **************.000.000 төгрөг төлөхөөр, зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************2.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 166.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* ХХК-иас 166.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА