| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/01418/И |
| Дугаар | 210/МА2026/00426 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00426
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11749 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: төрд учирсан хохирол 97,938,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ******* нь ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн дарга *******ийг төрийн албанаас халсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар *******ийг Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай А/46 тоот тушаалыг үндэслэн 7,670,703 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд олгосон.
1.2. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн *******ыг төрийн албанаас халсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/103 тоот тушаалаар *******ыг тус газрын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн хамтын ажиллагаа, судалгаа, иргэдтэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, тус газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлд 1,949,437 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цалин хөлсөнд 16,686,495 төгрөг, нийт 18,635,932 төгрөгийг олгосон.
1.3. Мөн өдрийн Б/109 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн г төрийн албанаас халсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/79 тоот тушаалаар г тус газрын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, тус газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлд 1,813,805 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цалин хөлсөнд 15,549,327 төгрөг, нийт 17,363,132 төгрөгийг олгосон.
1.4. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч г төрийн албанаас чөлөөлсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар г Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нийгмийн даатгалын шимтгэлд 935,800 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цалин хөлсөнд 9,850,527 төгрөг, нийт 10,786,327 төгрөгийг олгосон.
Түүнчлэн, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин шүүхэд хандахад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02704 дүгээр захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин олгохоор шийдвэрлэсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,974,577 төгрөг буюу нийтдээ 12,760,904 төгрөгийг олгосон.
1.5. Мөн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дугаар тушаалаар Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн даргаар ажиллаж байсан ийг төрийн албанаас чөлөөлсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 33,259,100 төгрөгийг олгосон.
1.6. Мөн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга г төрийн албанаас чөлөөлсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр шийдвэрээр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/86 дугаар тушаалаар г Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс нийгмийн даатгалын шимтгэлд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,106,327 төгрөг, Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цалин хөлсөнд 3,000,000 төгрөг, нийт 4,106,327 төгрөг олгосон.
Түүнчлэн, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин шүүхэд хандахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин олгохоор шийдвэрлэсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлд 1,127,050 төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай А/82 дугаар тушаалыг үндэслэн 3,015,000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд, нийт 4,142,050 төгрөгийг олгосон.
Иймд хариуцагч *******ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 97,938,148 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан болон албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, архидалт зохион байгуулсан гэх зэрэг үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, халах шийдвэр гаргасан. Гэтэл *******ийг уг албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тус газрын даргын албан үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас өмнө томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татгалзан, өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж шүүхийн маргаануудад оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргуулсан.
Уг шийдвэрүүдээс үзвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэсэн шийдвэр бус *******ийг чөлөөлөгдсөний дараа Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ийн өгсөн чиглэлийн дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 56 дугаар зүйлийн 56.1.6-д тус тус заасны дагуу шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тушаал гаргасан *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байхад гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн, ******* нь төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байхад түүнийг буруутай гэж үзэж төрд учирсан хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******оос 97,938,148 төгрөгийг гаргуулан Төрийн сан банкны улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 647,641 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. *******ий нэхэмжлэлтэй ажлаас үндэслэлгүй халагдсан иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. , ******* нарын нэхэмжлэлтэй ажлаас үндэслэлгүй халагдсан захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, *******, , ******* нарын ажлаас үндэслэлгүй халагдсан маргааныг шүүх талуудын хоорондох хөдөлмөрийн маргааныг шийдвэрлээгүй, харин хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Энэ нь *******ийн *******, , ******* нарыг ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй эсэхийг шүүх дүгнээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм хорын бүрэлдэхүүн болохгүй.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн утга агуулгаас үзвэл төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлснийг шүүх тогтоосон, гэм хорын бүрэлдэхүүн бий болсон байхаар хуульчилсан бөгөөд уг гэм хорын улмаас төрд учирсан хохиролд хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээд гэм буруутай байх гэм хорын эрх зүйн үндсэн зарчим үйлчилнэ. Энэхүү гэм буруугийн хэлбэрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаас үзэхэд ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан шууд санаатай буюу илтэд болгоомжгүй гэм буруутай бол хуульд заасан хариуцлага хүлээхээр байна. Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж хохирлыг гаргуулахдаа хариуцагчийн гэм буруугийн байдлыг харгалзан үзээгүй.
4.2. , П.Зөнбилэг, нарын нэхэмжлэлтэй ажлаас үндэслэлгүй халагдсан гэх маргаан бүхий тохиолдолд төрийн албан хаагчийг ажлаас халсан эрх зүйн акт хууль бус болох нь тогтоогдсон ч энэ нь шийдвэр гаргасан албан тушаалтны албан үүргээ зөрчсөн гэм бурууг шууд тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй. Гагцхүү түүний шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл тогтоогдсон нөхцөлд гэм хорыг хариуцах үндэслэлтэй. Гэтэл ******* нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ албан тушаалын үндсэн чиг үүрэгтээ харш аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, төрийн албаны эрхэм зорилгоо зөрчиж, сахилга, хариуцлага алдсан, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглан бусдыг хохироосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. , П.Зөнбилэг, нарыг ажилгүй байсан хугацааны цалин буюу гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гэм бурууд хамаарах шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээг зөв тогтоож чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
, П.Зөнбилэг, нарын ажилгүй байсан хугацааны олговорт төрийн сангаас нийт 54,268,381 төгрөгийг олгосон явдалд хариуцагчийг шууд санаатай буюу илтэд болгоомжгүй аль ч хэлбэрээр гэм хор учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд болон бусад нотлох баримтаар хариуцагчийн үйлдлийн улмаас төрд хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч ******* ажлаа өгсний дараа тухайн албан тушаалд томилогдсон этгээд нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилох эрх бүхий этгээд бөгөөд гийн нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02704 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хариуцагчийн эрх зүйн байдлыг хэт дордуулж, *******, , *******, , П.Зөнбилэг, нарт олгосон ажилгүй байсан хугацааны цалинг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Хариуцагч тал давж заалдах гомдолдоо *******, , ******* нарыг эвлэрсэн гэж дурдсан боловч хариуцагч нь шүүх дээр өөрөө эвлэрч тушаал буруу гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 тоот тушаалаар 7,670,703 төгрөгийг олгосон. Энэ нь хавсарган гүйцэтгэж байсан албан хаагчдын орон тоо сул байгаа учраас төрд их хэмжээний хохирол учрахаас өмнө эхний шатанд эвлэрч ажилд нь буцааж томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох байдлаар шийдвэрлэсэн. *******ийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь томилсон боловч ийг тухайн албан тушаалаас чөлөөлж *******ийг томилогдох хүртэл Шүд, эрүү нүүрний төвийн орлогч дарга н.Долгормаа тухайн албан тушаалыг хавсарч гүйцэтгэсэн. ийг чөлөөлсөн тушаалыг үндэслэн *******ийг томилоогүй, тухайн албан тушаалыг н.Долгормаагаар хавсран гүйцэтгүүлж байгаа тохиолдолд намайг байлгаж байгаад *******өөр солих байсан, *******ийг томилоод 7 хоног ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр дахин тушаал гаргаж ажлаас халж н.Долгормаагаар ажил үүргийг гүйцэтгүүлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх ийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд төрийн албан хаагчийг халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсонтой холбоотой төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг *******д олгосон. Уг эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч байгууллага нь хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь өөрийн гаргасан тушаалын эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй. гийн төлбөрт хариуцагч хувиасаа мөнгө өгсөн нь өөрийн буруутай шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр болно. Тухайн мөнгийг нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнд оруулж тооцоогүй. Хариуцагч гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон бөгөөд үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин нотлох шаардлагагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан гэм хорын хохиролд 97,938,148 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Хариуцагч ******* нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн дарга *******ийг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн *******ыг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн г тус тус төрийн албанаас халж, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга г, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн дарга ийг, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч г тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. /хх8, 28, 30, 51, 73, 89/
3.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******ий Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 7,670,703 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжаар , ******* нарын Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/108 дугаар болон 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хамаарах цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийдвэрээр г урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,850,527 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгож, нэхэмжлэлээс Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр ийг Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газраас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 33,259,104 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч эд олгож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр г дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн томилж, хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,850,612 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгаж шийдвэрлэсэн.
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02704 дугаар захирамжаар гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 4,071,540 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2022/17481 дүгээр захирамжаар 872,950 төгрөгөөс татгалзаж, Нийслэлийн засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар нь 10,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор д олгох, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын 1,127,050 төгрөгийг зохих санд төлж, нөхөн бичилт хийлгэхээр тохиролцож эвлэрснийг баталж шийдвэрлэсэн. /1-р хх9-14, 32-35, 53-60, 69-70, 75-86, 111-112, 2хх-10-13, 34-42, 52-60, 76, 83-97, 101-104, 105-118, 127-128, 136-143/
3.3. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн даргын албан тушаалд *******ийг томилж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр цалин хөлсөнд 7,670,703 төгрөгийг, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд г томилж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цалин хөлсөнд 15,549,327 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,813,805 төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/103 дугаар тушаалаар Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн Хамтын ажиллагаа, судалгаа, иргэдтэй харилцан асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд *******ыг томилж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цалин хөлсөнд 16,686,495 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,949,437 төгрөгийг, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд г томилж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цалин хөлсөнд 9,850,527 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 935,800 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалин 1,974,577 төгрөгийг, эд цалин хөлсөнд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 33,259,100 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Б/8Б дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд г томилж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр цалин хөлсөнд 3,015,000 болон 3,000,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,127,050 болон 1,106,327 төгрөг тус тус олгосон буюу нийт 97,938,148 төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд төрөөс зарцуулсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай А/82 дугаар тушаал зэргээр тогтоогдсон. /1хх-71, 2хх-15, 30, 32, 41-42, 44-48, 65, 67-71, 122-126/
4. Төрийн албаны тухай хуулийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т төрийн албаны төв байгууллага ...төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргана гэж заасан. Иймээс ******* хариуцагч *******ид холбогдуулан хохирол гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй. Мөн төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж зааснаас үзвэл төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлснийг шүүх тогтоосноор гэм хорын бүрэлдэхүүн бий болсон байхаар хуульчилсан, уг гэм хорын улмаас төрд учирсан хохиролд хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээд гэм буруутай байх зарчимтай.
Иймд гэм буруугийн хэлбэрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байх ёстой.
4.1. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа дээрх нэр бүхий албан тушаалтны хууль бусаар ажлаас халснаар шүүхийн шийдвэрт заасан 89,031,152 төгрөгийг ажилтан нарт, уг мөнгөн дүнгээс зохих журмын дагуу суутгасан нийгмийн даатгалын шимтгэлд 5,906,996 төгрөг, нийт 97,938,148 төгрөгийн хохирол төрд учирсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруугийн хэлбэр ялгамжтай байхад анхан шатны шүүх анхаарахгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
4.2. Хариуцагч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан талаар талууд маргахгүй байна.
4.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжаар , ******* нарын Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/108 дугаар болон 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хамаарах цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.4. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02704 дугаар захирамжаар гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 4,071,540 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.
4.5. Дээрх шийдвэрийн дагуу цалин хөлсөнд д 15,549,327 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,813,805 төгрөг, *******д 16,686,495 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,949,437 төгрөг, д 1,974,577 төгрөг тус тус төрөөс олгосон үйл баримт тогтоогдсон боловч уг шийдвэрээр хариуцагчийн гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагч ******* тухайн цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байгаагүйгээс гадна хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснөөр шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн учир түүний үйлдэлд холбогдуулан гэм бурууг тогтоох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан гэм буруугийн хэлбэрийг бүрэн агуулсан гэж үзэхгүй.
4.6. Иймд нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02704 дугаар захирамжуудыг үндэслэн , ******* нарт олгосон цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 35,963,064 төгрөг, д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгосон 1,974,577 төгрөг, нийт 37,937,641 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагчийн гэм буруугийн байдлыг харгалзан үзээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангав.
5. Харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,670,703 төгрөг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийдвэрээр д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,850,527 төгрөг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр эд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33,259,104 төгрөг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8,850,612 төгрөг тус тус олгож шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
5.1. Хариуцагч *******ид холбогдуулан ******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагч ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд *******ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрснөөр хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна. Энэ тохиолдолд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.
5.2. Хариуцагч ******* нь г ажлаас чөлөөлөхдөө мэргэжил, мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийн хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болсныг тогтоосон нотлох баримтгүй, эрүүл мэндийн салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг тогтоох дотоод хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоолгүйгээр ажлаас чөлөөлснийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан илтэд болгоомжгүй үйлдлээр халсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.
5.3. Хариуцагч нь *******ийг үндэслэлгүйгээр ажлаас халж, түүний ажил албан тушаалд ийг томилон ажиллуулсан болсон боловч ******* уг ажил албан тушаалд шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсоноор түүнийг ажлаас чөлөөлсөнд хариуцагч *******ийг буруутай гэж үзнэ.
5.4. Түүнчлэн, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас ажилтанд учирсан хохирлыг төр хариуцан арилгасан нь шалтгаант холбоотой байх тул хариуцагч *******оос төрд учирсан хохиролд нийт 59,964,507 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт тус тус нийцнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр шийдвэр гаргасан, улмаар төрд хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдоогүй буюу гэм хорыг арилгах урьдчилсан нөхцөл хангагдаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******оос 59,964,507 төгрөг гаргуулан Төрийн банк дахь Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,937,641 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
7. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тул төрд учруулсан хохирлыг арилгах ёстой гэж үзэж байна гэх дүгнэлтийг шийдвэрт дурдсан нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11749 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 59,964,507 төгрөг гаргуулан Төрийн банк дахь Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,937,641 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 647,641 гэснийг 457,773 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 647,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ